Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

 

 

 

 

 

   2022        04          14                                   2022/ШЦТ/350

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч С.Батжаргал, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

иргэдийн төлөөлөгч Э.Удвал,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Библихашигбазад овогт ГЗт холбогдох эрүүгийн 2111 00000 1128 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-267 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  

Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 263 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Библихашигбазад овогт ГЗ /РД:............................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ГЗ нь 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 5 буудлын автобусны буудлын ойролцоо Л.Болорсүхтэй маргалдаж, улмаар баруун хөлийг нь хөлөөрөө хавсарч, гараараа цээж рүү нь түлхэж унагаан дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, дагзны хуйхны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 89 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан болно,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ:   1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 29 дүгээр хуудас Мөрдөгчийн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас гэрч Т.Бүрэнчөдөрийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас гэрч Б.Бямбасугарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас гэрч Л.Будмаагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас гэрч Г.Цогтбаатарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас гэрч Н.Хулангийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас гэрч Л.Будмаагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас гэрч Б.Айболатын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас шинжээчийн 2127 тоот дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас шинжээчийн 817 дугаар дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас шинжээчийн 09 дугаар дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг зэрэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа: 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас гэрч Т.Бүрэнчөдөрийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас гэрч Б.Бямбасугарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас гэрч Л.Будмаагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас гэрч Л.Болор-Эрдэнийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас гэрч Г.Отгонцэцэгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас гэрч Н.Хулангийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас гэрч Б.Бямбасугарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 68-69  дүгээр хуудас гэрч Л.Будмаагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас гэрч Б.Айболатын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас гэрч Б.Бямбасугарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дугаар хуудас Хөдөлмөрийн гэрээ, 1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Зын гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв.

Шүүгдэгчийн эцсийн үг:

Гэм буруу маргахгүй, маш их харамсаж байна.Тойроод гараад явчихгүй дээ л гэж бодож сууна. Би өөрөө 5 сая төгрөг өгсөн гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114-115, 116-121 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар тал/,

Эрүүл мэндийн бүртгэлийн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорчулууны  “...Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Honey” хүнсний дэлгүүрт махны худалдагчаар ажилладаг ба өнөөдөр ажил дээрээ байж байтал манай хүргэн дүү болох Ганбаатар над луу утсаар залгаад Болорсүх ахыг нас барсан байна гэж цагдаагаас мэдэгдлээ гэж хэлсэн. Ингээд энэ дагуу би ирж уулзаж байгаа юм. Миний хувьд нэг сар орчмын өмнө Болорсүх ах манай гэрт ирээд надтай уулзаж байсан ба түүнээс хойш уулзаагүй ...Нарантуул зах дээр хувиараа тэрэгчин хийж байгаад Сансармөнх гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа гурван хүүхэдтэй болсон боловч одоогоос арваад жилийн өмнөөс салаад ганц биеэр амьдарч байсан юм. Ах маань нас барах хүртлээ Нарантуул зах дээр тэрэгчин хийж байсан. Ах маань эхнэр хүүхдээсээ салаад ганцаараа амьдарч эхэлсэн үеэсээ архи уусан. Сүүлийн үед тэр нь даамжраад нэлээд их уудаг болсон юм. Архи уусан үедээ бусдад агсам согтуу тавиад байдаггүй тайван дөлгөөн зантай л байдаг. Ер нь манай ах даруу төлөв, хүнд тусархуу зан ааштай хүн байсан. Манай ах урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй, архаг хууч өвчин гээд байх зүйлгүй. Уг нь нэлээд бие сайтай хүн байсан. Талийгаач ахынхаа үхлийн шалтгааныг мэдмээр байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ” гэх мэдүүлэг

/1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Б.Батмөнхийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны хооронд 24 цагийн үүрэг цагдаагийн дэд ахлагч Б.Бүрэнчөдөрийн хамтаар Согоот 115 дуудлагатай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороонд үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цаг 45 минутанд 99259811 дугаараас тусгай 102 дугаарт “Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 буудлын хажууд согтуу хүн ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 40-45 орчим насны эрэгтэй согтуу, хувцас нь урагдаж гэмтсэн зүйл байхгүй, харин хувцас руугаа бөөлжсөн байдалтай согтуу нэрээ хэлэх чадваргүй байсан. Би дэд ахлагч Бүрэнчөдөрийн утсаар 103 дуудлага өгөхөд эмч Баясгалан ирж үзлэг хийж даралтыг нь үзээд хэвийн байна, ил харагдах гэмтэл шархгүй байна, эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд дэд ахлагч Бүрэнчөдөр, эмч Баясгалан бид гурав машиндаа өргөж суулгахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Албадан саатуулах эрүүлжүүлэх төвд хүлээлгэж өгөхөөр очиход Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвийн эмч нь дахин түргэн дуудаж үзүүлэхийг шаардсан. Тэгсний дагуу дахин 103 дуудлага өгөхөд түргэн тусламжийн эмч Хулан Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвд ирж үзээд дахин эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн учир дэд ахлагч Бүрэнчөдөр бид хоёр тухайн эрэгтэйгийн биед үзлэг хийж Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвд хоёр эмчийн хийж өгсөн бичгийн хамтаар хүлээлгэн өгсөн. Дэд ахлагч Бүрэнчөдөр бид хоёр дуудлагын дагуу очиход ойр орчимд нь хүн байгаагүй. Мөн дуудлага өгсөн 99259811 дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй гэж байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Гэрч Т.Бүрэнчөдөрийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Батмөнхийн хамтаар 24 цагаар авто эргүүлийн 115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 02 цаг 50 минутын орчим Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 5 буудлын гэрлэн дохионы баруун талд согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу 02 цаг 57 минутын үед уг дуудлага өгсөн газарт ирэхэд 50 орчим насны эрэгтэй хүн, хар өнгийн куртик, хар өнгийн хантааз, саарал цамц, цоохор эрээн фудволка, ажлын алаг өмдтэй хүн замын хажууд явган хүний зам дагуу зүүн гар тал руугаа хажуу тийшээ харсан хэвтэж байсан. Газарт шороо овоолсон байсан ба уг хэсгийг дэрлэсэн бөөлжсөн байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь уг хүн дээр очоод хэн болох талаар асуухад ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн юм ярьж чадахгүй байхаар нь тухайн газартаа түргэн тусламжийн 103 дуудлага өгсөн юм. Тэгээд тухайн үед 03 цаг 27 минутын орчим 103 ирсэн ба эмчээр Баясгалан гэх хүн ирсэн. Тэгээд нөгөө хүний даралт болон биеийн байдлыг нь үзээд хэвийн байна гээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн. Тэгээд уг хүнийг аваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нийслэлийн эрүүлжүүлэн саатуулах байрны эмч дахин түргэн тусламжийн 103-т үзүүлсний дараа авах эсэхийг шийднэ гэсэн тул дахин 103-т дуудлага өгөхөд 04 цаг 40 минутын үед 103-ын түргэн тусламж ирсэн ба Хулан гэх эмч ирж нөгөө хүнийг үзээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн тул уг хүнийг саатуулах байрны эмчид дахин үзүүлээд 05 цагийн үед хүлээлгэн өгөөд явсан. Ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан ба асуулт асуухаар сонсоод байгаа боловч асуултанд хариулахгүй байсан. Ам хамраараа бөөлжсөн байдалтай, өмсөж байсан хувцас нь бохирлогдсон байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Уг хүний хэвтэж байсан газарт улаан хүрэн өнгийн бөөлжис байсан ба хувцас нь бас бөөлжис болсон байсан. Өөрөөр хүн болон эд зүйл байгаагүй. Ухаантай байсан боловч юм ярьж чадахгүй байсан. Тэгээд бид нар эрүүлжүүлэн саатуулах байранд хүргэж өгөх гээд явах үед автомашин дотор хурхираад унтаад яваад байсан юм. Хөл дээрээ явах чадваргүй согтуу байсан. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна гэж бодсон ба 103 эмч үзээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн тул саатуулах байранд хүргүүлсэн юм. Унтаад яваад байсан ба хүчтэй хүчтэй хурхираад байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд түүнээс болоод тасраад унтаж байна гэж бодсон ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Гэрч Б.Бямбасугарын “...Би Нийслэлийн цагдаагийн газрын харъяа эрүүлжүүлэх саатуулах төвд 2021 оны 10 дугаар сарын 06-ны 08 цаг 30 минутаас 24-н цагаар жижүүр эмчийн үүрэг Л.Будмаагийн хамт гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-ны 03 цаг 48 минут орчим өвчтөнүүдийнхээ картуудыг хөтлөөд сууж байтал хүлээн авах хэсэгт шалан дээр юм унах чимээ гараад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар ухаангүй согтуу хүн авч ирлээ гэхээр нь би гарч хүлээн авах өрөөнд очиж үзэхэд хүлээн авах хэсэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлстийн цагдаа жолооч Бүрэнчөдөр, манай жижүүрийн цагдаа Б.Түвшинсайхан нар байсан бөгөөд хажууд нь 40-50 орчим настай эрэгтэй хүн шалан дээр ухаангүй хэвтсэн байдалтай байсан. Бүрэнчөдөр үзлэгийн тэмдэглэл биччихээд надад хүлээлгэн өгөхөөр намайг хүлээгээд сууж байсан. Уг хүнийг 03 цаг 30 минутанд 103-н эмч Баясгалан гэх эмч үзээд эрүүлжүүлэх эмчийн хяналтад гэсэн заавартай бичиг хийж өгсөн байсан. Би ухаангүй согтуу хүнийг шалан дээр бүтээлэг дэвсэн хэвтүүлж хувцсыг тайлж нүцгэн биеийн үзлэг хийхэд нурууны ар доод хэсэгт шинэ зулгаралттай, толгойн оройн баруун дээд хэсэгт хуучин сорвитой, надтай харилцаа байхгүй, асуултанд хариулахгүй байхаар нь хүүхэн харааг шалгахад гэрлийн урвал байхгүй, хуруугаар хүрэхэд хариу урвал байхгүй, чих хамарнаас ямар нэг ялгарал гараагүй, амыг ангайлгаж үзэхэд ам зуурсан байдалтай, зүрхний цохилтыг пульсоксиметрээр шалгахад цохилт 78, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 96 хувь, амнаас нь архи үнэртсэн хүн байхаар уг хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээн авах боломжгүй гээд 103-т дахин дуудлага Бүрэнчөдөрөөр өгүүлсэн. Тэгээд Бүрэнчөдөр, Түвшинсайхан нарыг уг хүний хамт хүлээн авах хэсэгт үлдээгээд эмч нарын өрөө рүү орж нөгөө эмч болох Будмааг дуудаж уг хүний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хэлж өгөөд өөрөө унтсан. Өглөө 07 цагийн орчим сэрээд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн эд зүйлийг буцааж өгөхөөр бэлдээд байж байхад цагдаа нар камераас хүмүүсээ гаргаж байгаад цагдаа Х.Нямгэрэл “тусгаарлах өрөөнд байгаа хүн ухаангүй босохгүй байна” гэхээр нь Будмаа түрүүлж уг хүн рүү очоод араас нь би удалгүй очсон. Камерт Будмаа уг хүний зүрхний цохилтыг шалгаад байж байсан бөгөөд зүрхний цохилт мэдэгдэхгүй байна гэхээр нь би баруун хажуугаараа хэвтэж байсан хүнийг дээш нь харуулан хэвтүүлж биед нь гараар хүрч үзэхэд бие хөрсөн, нүүр царай хөхөрсөн, хүүхэн хараа хариу урвалгүй, эрүү зуурч, мөчид хөшсөн байсан. Дахин зүрхний цохилт үзэхэд мэдэгдэхгүй байсан мөн гүрээний артер болон захын судсанд зүрхний цохилт мэдэгдэхгүй байсан. Энэ үед би зүрхний үйл ажиллагаа дэмжихээр Адреналин, кордиамин гэх тариануудыг хийх гэтэл судасны цохилт үл мэдэгдэм байсан болохоор тариаг хийж чадаагүй. Энэ үед хамт ажиллаж байсан хүмүүсээс 103-т дуудлага өгсөн байсан. Би уг хүнийг нас барсан байна гэж ойлгож жижүүрийн ахлах болон шаардлагатай хүмүүст мэдэгдсэн. Уг хүнийг анх үзэх үед түүний толгойд хуучин сорви байхаар нь унаж татдаг өвчтэй хүн байж болзошгүй гэж бодож байсан. 07 цаг 30 минут орчим 103-ын эмч ирж үзээд нас барсан байна гэсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал, 62-65 дугаар тал/,

Гэрч Л.Будмаагийн “... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа Эрүүлжүүлэх саатуулах төвд 24 цагийн жижүүрийн эмчийн үүргийг гүйцэтгэж байсан ба камерын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Нямгэрэл, дэд ахлагч Б.Түвшинсайхан, дэд ахлагч Тэмүүжин, Хосбаяр нар болон жижүүрийн эмч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 04 цагийн үед би хамтран гарч байсан жижүүрийн эмч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэнтэй ээлж солигдсон юм. Тэр үед манай саатуулах байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудлагын дагуу гээд авчирсан гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 50 орчим насны эрэгтэй хүнийг авчирсан байсан юм. Тэгээд манай жижүүрийн эмч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн надад уг хүний биеийн байдлыг ерөнхийдөө үзсэн байгаа, хүүхэн хараа бага зэрэг өргөссөн байдалтай байна. Түргэн тусламжийн 103 дуудсан байгаа, үзүүлж байгаад хүлээн аваарай гэж хэлсэн. Тэгсэн уг хүн коридорын үүдний хэсэгт байсан ба манай цагдаа хувцасыг нь тайлаад гадна талын биед нь үзлэг хийсэн байсан. Тэгээд тэр хүнийг ирснээс хойш түргэн тусламжийн 103 ирэхгүй их удаад байхаар нь би 04 цаг 35 минутын үед би тэр хүний биеийг үзэхээр болоод амин үзүүлэлт болон фульсыг нь үзэхэд амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байсан юм. Тэгэхээр нь тухайн үед би авчирсан цагдаа Бүрэнчөдөртэй уулзаад 103 түргэн тусламж ирж байгаа талаар асуухад одоо ирж байгаа гэсэн гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламжийн 103 хүлээгээд байж байтал 05 цагийн үед түргэн тусламжийн 103 ирээд Хулан гэх эмч ирж уг хүний биеийг үзсэн юм. Тухайн үед Хулан эмч уг хүнийг үзээд биеийг нь тогтвортой хэвийн байна гээд амин үзүүлэлтийн талаар бичиж тэмдэглээд эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтанд үлдээв гээд 05 цаг 10 минутанд явсан. Түргэн тусламжийн 103-ын эмч уг хүнийг эрүүлжүүлэн саатуулахад болно гэсэн учраас манайх хүлээн аваад тусгаарлах камерт саатуулсан юм. Тэгээд өглөө 07 цагийн үед саатуулах байранд байсан хүмүүсийг сэрээж байсан ба манай жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Нямгэрэл намайг дуудаад тусгаарлахын камерт байсан хүн сэрэхгүй байна, үзээд өгөөч гэсэн. Тэгээд би уг хүний биеийг нь үзэхэд уруул хэсэг хөхөрсөн, амьсгалахгүй байсан юм. Тэгэхээр нь пульсийг нь үзээд хүчилтөрөгчийн дутагдалд орсон байж магадгүй гээд хүчилтөрөгчийн баллон авчраад залгах гэхэд пульс заахгүй байсан юм. Тэгэхээр нь уг хүний судасны цохилтыг үзэхэд тэмтрэгдэхгүй байсан тул Бямбасүрэн эмчийг дуудсан ба Бямбасүрэн эмч орж ирээд үзээд уг хүн нас барсан байна гэсэн. Уг хүний биеийн байдлыг үзэхэд артерын даралт 100, 60 заасан, ф-63, сатураци-92, халуун 45 хэм зааж байсан ба биеийн байдал тогтвортой, хүүхэн хараанд гэрлийн урвал байсан, биеийн хэлэмжтэй боловч ярих чадваргүй байсан ба ганц хоёр авиа гаргаж байсан. Зүүн гарын тохой шалбарснаас өөрөө ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан ба асуулт асуухаар сонсоод байгаа боловч асуултанд хариулахгүй байсан. Өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар тал, 66-69 дүгээр тал, 72-73 дугаар тал/,

Гэрч Б.Баясгалангийн “би тухайн шөнө 32-ын тойргоос хойшоо Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцаж үүрэг гүйцэтгэсэн ба 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо таван буудлын орчимд 45 насны орчим ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлагыг цагдаагийн ажилтнаас өгсний дагуу дуудлагыг Чингэлтэй салбарын зохицуулагчаас хүлээн авч очиход 40-50 орчим насны эрэгтэй хүн зүүн хажуу тийшээ харж хэвтсэн байдалтай байсан үзлэг хийж сэрээрэй гээд нэрийг нь асуун биед нь хүрч цочрол өгөхөд тэр хүн ямар ч байсан ухаантай байсан боловч нэрээ болон өөр юм хэлээгүй. Ингээд тухайн хүнийг өргөж хагас суулгаад таны нэр хэн бэ гэж асуухад тэр хүн нэрээ хэлэхгүй байхаар нь би гэрийг нь болон нэрийг нь хэд хэдэн удаа давтан асуухад тэр хүн чи хэн бэ гэж дуугарсан ба өөр юм хэлээгүй. Мөн таньд зовиур байна уу гэж асуухад хариу хэлээгүй тул үзлэгээ хийж эхэлсэн ба амин үзүүлэлтийг нь үзэхэд артерийн даралт 100/60, зүрхний цохилт 68, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 90-92 байсан тул суганд нь гараа хийгээд биеийн дулааныг нь үзэхэд хэвийн ямар нэгэн осголтын шинж байгаагүй. Тэгээд мөчдийг хөлнөөс эхлэн тэмтэрч үзэхэд янз бүрийн хугарал мэдэгдээгүй, гар утасны гэрлийг асааж толгойд ямар нэгэн шарх гэмтэл байгаа эсэх, чихнээс нь цус гарсан эсэх, хүүхэн харааны өөрчлөлтийг үзэхэд хоёр талд жигд өөрчлөлт байгаагүй хамар амнаас цус гарсан зүйлгүй, байсан ба өвчтөний гэрийн хаяг болон регистрийн дугаарыг нь тэнд байсан цагдаагийн ажилтнаас асуухад мэдэхгүй байсан. Тэгээд үзлэгээ хийж дуусгаад тухайн өвчтөнөөс дахин зовиур байна уу гэж асуухад юм хэлэхгүй байсан тул цамцыг нь дээш нь сөхөж үзэхэд хэвлий цээж хэсэг, ар нуруу хэсэгт шарх сорви хөхрөлт ил харагдах гэмтэл гэхээр зүйл байгаагүй. Тархи толгойг нь тэмтэрч үзэхэд хаван хавдарын зүйл байгаагүй. Ингээд тэр хүний талаарх мэдээлэл тодорхойгүй байсан тул нарийн хуудсан дээр үзлэгийн тэмдэглэлээ бичээд эрүүлжүүлэх эмчийн хяналтанд шилжүүлэх бичиг хийж өгсөн. Тухайн хүний амнаас архи үнэртэж байсан байсан ба хэлний үзүүр хэсэгт зузаан ногоон өнгөтэй өнгөртэй байсан болохоор согтуу байна гэж үзсэн. Тэгээд тэр хүнийг цагдаагийн ажилтанд үлдээгээд би дараагийн ажилдаа явсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дугаар тал/,

Гэрч Н.Хулангийн “... би тухайн шөнө 32-ын тойргоос хойшоо Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцаж үүрэг гүйцэтгэсэн ба 04:02 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Эрүүлжүүлэх саатуулах төвд ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлагыг цагдаагийн ажилтнаас өгсний дагуу дуудлагыг Чингэлтэй салбарын зохицуулагчаас хүлээн авч 04:50 цагт очиход 50 орчим насны эрэгтэй хүн эрүүлжүүлэх байрны шалан дээр баруун хажуугаараа хэвтсэн байдалтай байсан бөгөөд эрүүлжүүлэхийн эмч нь гэх цагдаа хувцастай нэг эмэгтэй хүн байснаас яасан хүн юм бэ гэж асуухад цагдаа оруулж ирээд тавьсан гэж хэлээд өөрөө цаашаа ажлаа хийгээд явсан. Ингээд би үзлэгээ эхлээд тэр хүнийг дуудахад сэрээгүй ба өвчүү болон хамрын доод талын өвдөлтийн цэг дээр нь дарахад миний гарыг түлхээд хойшоо гэдийгээд байсан. Нэр болон зовиур, регистрийн дугаар хаягийг нь асуухад хариулахгүй байсан тул амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд артерийн даралт 130/80, зүрхний цохилт 72, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95 байсан. Ингээд үзлэгээ цааш үргэлжлүүлэхэд зүүн тохой орчимд шалбарсан шархтай байсан бөгөөд хөлдөлт осголт байхгүй, мөчдөд хугарал гэмтэл байхгүй, хүүхэн хараа жигд, цээж хэвлийд хөхрөлт байхгүй, толгойд шарх гэмтэл байгаагүй. Тухайн хүний амнаас нь архи үнэртэж байсан тул би согтолттой байна гэж үзээд нарийн бичиг дээрээ амин үзүүлэлтүүдийг нь бичээд бэртэл гэмтэл, осголт хөлдөлт байхгүй, эрүүлжүүлэх эмчийн хяналтанд үлдээв гэсэн бичиг хийж өгсөн. Мөн эрүүлжүүлэхийн эмчид нь хүнээ тогтмол хугацаанд сайн хянаарай гэж хэлээд явсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

Гэрч Б.Айболатын “...Түргэн тусламжийн эмч буюу 103-ын эмчийн ажлын чиг үүрэг нь газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламжийг чанартай хүртээмжтэй үзүүлэх ёстой. Газар дээрх гэх ойлголт нь дуудлагын дагуу эмнэлгийн бус нөхцөлд үзэж байгааг ойлгоно. Тодорхойлолт нь:гэнэтийн цочмог өвчин, эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амьд тэнссэн үед эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүргэх үйлчилгээг ойлгоно. Өвчтөний биеийн байдлыг эрэмбэлэн ангилах ойлголтыг хувьд манай байгууллагад үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн /өвчний хувьд/ нөхцөл байдалтай бол яаралтай дуудлага гэж үзнэ, үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд шууд аюул занал учруулахгүй /өвчний хувьд/ шинж тэмдэг байгаа яаралтай бус гэж ангилна. Олон улсын хувьд хар, улаан шар, ногоон гэж ангилдаг. Үүнд: хар:нас барсан буюу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй болсон. Улаан:биеийн байдал хүнд, яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай. Шар:биеийн байдал хөнгөн улаан эрэмбийн дараагаар үзэж болно. Ногоон: Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, хэвийн гэж ойлгоно ...өвчний улмаас амь насанд заналхийлсэн яаралтай тусламж авахгүй бол биеийн байдал хүндрэх хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэнэ. Зөөвөрлөх явцдаа шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,      

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2127 дугаартай “...Талийгаач Л.Болорсүхийн цогцост дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, дагзны хуйхны цус хуралт, баруун, зүүн тохой, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан даруйд идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтсэн судас болон алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч тархи  дарагдах хүртэл харилцан адилгүй хугацаанд амьд байх боломжтой. Дээрх гэмтэл нь талийгаачийг амьд байхад үүссэн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. Талийгаачийг тээвэрлэж, зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 817 дугаартай : “...талийгаачийн учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дагзаар хүчтэй савж унах үед үүсэх боломжтой ...талийгаач гэмтэл авснаас хойш тухайн хүнд илэрсэн зовиур, шинж тэмдгээс хамаарч түргэн тусламжийн эмч архины гүн хордлогын комын байдал болон гавал тархины гэмтлийн комын байдлыг ялган оношлож дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх боломжтой ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дугаар тал/,

Шинжээч Б.Долгормаагийн “...талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм ...уг гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд 2 ба түүнээс хүч үйлчлэн гэмтэл учирсан хэсгүүдэд тус тусдаа үйлчилж байгаа учраас олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэл болж байгаа юм ...гавал тархины гэмтлийн үед тархины хатуу хальсанд дээрх цусан хураа нэмэгдэж тархи дарагдаж нас барах хүртэл талийгаач үйлдэл хөдөлгөөн хийх, асуултанд хариулах хариу урвал үзүүлнэ ...тухайн хүний архи уусан байдал, биеийн онцлогоос хамаарч шинж тэмдэг буюу /хүүхэн хараа өргөсөх, хурхирах, гар хөл саажих/ зэрэг шинж тэмдгүүд нь бүдэг болон тод илэрч болно ...гавал тархины гэмтэл авснаас хойш амин үзүүлэлтүүд нь гэнэт шууд буурч унахгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12  дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай: “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2127 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №817 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийг авсанаас хойш тодорхой нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачид учирсан дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа /150 гр/, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийг авснаас хойш гэрэлт үеийн хугацаанд тархи дарагдаж ухаан алдах, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд байх боломжтой. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. “Өнө бар” баарны гадна камерын бичлэгээс харахад мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр талийгаачийг хавсарч унагахад толгойн зүүн ар дээд хэсгээр арагш савж унах үед, хүч үйлчилсэн зүүн талд хуйхны цус хуралт, дагз ясны суурь луу үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хүчний эсрэг талд тархины 2 талын духны дэлбэнгийн суурийн няцрал гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд гавал тархины гэмтлийн шинж тэмдэг бүдэг илэрдэг тул яаралтай түргэн тусламжийн эмчийн анхны үзлэгээр бүрэн оношлох боломжгүй.  Харин яаралтай түргэн тусламжийн эмч нь архины хордлого болон гавал тархины гэмтлийг эрэмбэлэн ангилж дараагийн шатны эмнэлэгт хүргэх ёстой байжээ. Талийгаачид учирсан дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа /150 гр/, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун, зүүн тохой, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Зын сэжигтнээр мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-267 тоотод ганц биеэр амьдардаг юм. Уржигдар орой буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой би гэртээ ганцаараа 0,33 литрийн “Хараа” архи уугаад 00:00 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад алхаад таван буудлын ТҮЦ орж нэг ширхэг бидний кока кола ундаа, нэг ширхэг савтай кимчитэй бэлэн хоол аваад ТҮЦ-нээс гарч ирээд буцаад гэр лүүгээ явах гээд алхтал яг автобусны буудлын тэр хавьд нэг согтуу хүн зогсож байгаад намайг ална гээд ямар ч шалтгаангүй над луу агсараад дайрсан. Тэгээд би тэр хүний хажуугаар нь зөрөх гэхэд тухайн хүн над луу ална гээд дайрахаар нь би биенээсээ холдуулах зорилгоор баруун хөлөөрөө хавсараад цээж лүү нь гараараа түлхтэл тэр хүн арагшаа саваад унасан. Тэгээд л би цаашаа яваад гудамж руугаа ороод гэртээ ороод унтсан. Ийм л асуудал болсон юм. Ингээд маргааш нь өглөө босоод шараа тайлж дотроо засаад гэрт байсан нэг лааз пиво уучихаад Теди төв орох зорилгоор гэрээсээ гараад автобусны буудал дээр ирээд хоёр энгийн хувцастай цагдаагийн ажилтанд баригдаад энэ хэлтэст хүргэгдэж  ирсэн. Ийм л асуудал болсон юм ...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт шалтгаант холбоо тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөр байхгүй гэв.

Шүүгдэгч  Г.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч нараас  мөн гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож санал дүгнэлтээ танилцуулсан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр барагдуулсан талаарх дансны хуулга 1 хуудас, шүүгдэгчийн хувийн байдлын баримт болох талийгаачид Гандантэгчилэн хийдэд ном уншуулсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж, энэ нь түүний анхнаасаа гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага бөгөөд уг хүн нь өөрөө их шашинлаг талын хүн, аав, ээж байхгүй, үр хүүхэд байхгүй, надад санаа тавих хүн байхгүй, энэ миний үйлийн үр гэж өөрөө хэлдэг зэрэг байдлуудыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд танилцуулсан болно.

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Зыг санамсаргүй үйлдлийн улмаас хохирогч ар дагзаараа савж унасан. Хохирогчийн биед учирсан гэмтэл тухайн үедээ хүнд байгаагүй, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан гэм буруутай гэж үзэж байна гэсэн болно.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Гүржавын Зоригтбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 5 буудлын автобусны буудлын ойролцоо Л.Болорсүхтэй маргалдсан ... улмаар баруун хөлийг нь хөлөөрөө хавсарч, гараараа цээж рүү нь түлхэж унагаасан нөхцөл байдлын улмаас тархины гэмтэл учруулсан шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хор уршиг учрах ёстойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

Энэ нь; Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорчулууны  “... Ах маань эхнэр хүүхдээсээ салаад ганцаараа амьдарч эхэлсэн үеэсээ архи уусан. Сүүлийн үед тэр нь даамжраад нэлээд их уудаг болсон юм. Архи уусан үедээ бусдад агсам согтуу тавиад байдаггүй тайван дөлгөөн зантай л байдаг. Ер нь манай ах даруу төлөв, хүнд тусархуу зан ааштай хүн байсан. Манай ах урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй, архаг хууч өвчин гээд байх зүйлгүй. Уг нь нэлээд бие сайтай хүн байсан. Талийгаач ахынхаа үхлийн шалтгааныг мэдмээр байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ” гэх мэдүүлэг

 /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Б.Батмөнхийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны хооронд 24 цагийн үүрэг цагдаагийн дэд ахлагч Б.Бүрэнчөдөрийн хамтаар Согоот 115 дуудлагатай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороонд үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цаг 45 минутанд 99259811 дугаараас тусгай 102 дугаарт “Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 буудлын хажууд согтуу хүн ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 40-45 орчим насны эрэгтэй согтуу, хувцас нь урагдаж гэмтсэн зүйл байхгүй, харин хувцас руугаа бөөлжсөн байдалтай согтуу нэрээ хэлэх чадваргүй байсан. Би дэд ахлагч Бүрэнчөдөрийн утсаар 103 дуудлага өгөхөд эмч Баясгалан ирж үзлэг хийж даралтыг нь үзээд хэвийн байна, ил харагдах гэмтэл шархгүй байна, эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд дэд ахлагч Бүрэнчөдөр, эмч Баясгалан бид гурав машиндаа өргөж суулгахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Албадан саатуулах эрүүлжүүлэх төвд хүлээлгэж өгөхөөр очиход Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвийн эмч нь дахин түргэн дуудаж үзүүлэхийг шаардсан. Тэгсний дагуу дахин 103 дуудлага өгөхөд түргэн тусламжийн эмч Хулан Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвд ирж үзээд дахин эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсөн учир дэд ахлагч Бүрэнчөдөр бид хоёр тухайн эрэгтэйгийн биед үзлэг хийж Албадан саатуулах, эрүүлжүүлэх төвд хоёр эмчийн хийж өгсөн бичгийн хамтаар хүлээлгэн өгсөн. Дэд ахлагч Бүрэнчөдөр бид хоёр дуудлагын дагуу очиход ойр орчимд нь хүн байгаагүй. Мөн дуудлага өгсөн 99259811 дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй гэж байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Гэрч Т.Бүрэнчөдөрийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Батмөнхийн хамтаар 24 цагаар авто эргүүлийн 115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 02 цаг 50 минутын орчим Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 5 буудлын гэрлэн дохионы баруун талд согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу 02 цаг 57 минутын үед уг дуудлага өгсөн газарт ирэхэд 50 орчим насны эрэгтэй хүн, хар өнгийн куртик, хар өнгийн хантааз, саарал цамц, цоохор эрээн фудволка, ажлын алаг өмдтэй хүн замын хажууд явган хүний зам дагуу зүүн гар тал руугаа хажуу тийшээ харсан хэвтэж байсан. Газарт шороо овоолсон байсан ба уг хэсгийг дэрлэсэн бөөлжсөн байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь уг хүн дээр очоод хэн болох талаар асуухад ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн юм ярьж чадахгүй байхаар нь тухайн газартаа түргэн тусламжийн 103 дуудлага өгсөн юм. Тэгээд тухайн үед 03 цаг 27 минутын орчим 103 ирсэн ба эмчээр Баясгалан гэх хүн ирсэн. Тэгээд нөгөө хүний даралт болон биеийн байдлыг нь үзээд хэвийн байна гээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн. Тэгээд уг хүнийг аваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нийслэлийн эрүүлжүүлэн саатуулах байрны эмч дахин түргэн тусламжийн 103-т үзүүлсний дараа авах эсэхийг шийднэ гэсэн тул дахин 103-т дуудлага өгөхөд 04 цаг 40 минутын үед 103-ын түргэн тусламж ирсэн ба Хулан гэх эмч ирж нөгөө хүнийг үзээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн тул уг хүнийг саатуулах байрны эмчид дахин үзүүлээд 05 цагийн үед хүлээлгэн өгөөд явсан. Ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан ба асуулт асуухаар сонсоод байгаа боловч асуултанд хариулахгүй байсан. Ам хамраараа бөөлжсөн байдалтай, өмсөж байсан хувцас нь бохирлогдсон байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Уг хүний хэвтэж байсан газарт улаан хүрэн өнгийн бөөлжис байсан ба хувцас нь бас бөөлжис болсон байсан. Өөрөөр хүн болон эд зүйл байгаагүй. Ухаантай байсан боловч юм ярьж чадахгүй байсан. Тэгээд бид нар эрүүлжүүлэн саатуулах байранд хүргэж өгөх гээд явах үед автомашин дотор хурхираад унтаад яваад байсан юм. Хөл дээрээ явах чадваргүй согтуу байсан. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна гэж бодсон ба 103 эмч үзээд эрүүлжүүлэн саатуулж болно гэсэн тул саатуулах байранд хүргүүлсэн юм. Унтаад яваад байсан ба хүчтэй хүчтэй хурхираад байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд түүнээс болоод тасраад унтаж байна гэж бодсон ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Гэрч Б.Бямбасугарын “...Би Нийслэлийн цагдаагийн газрын харъяа эрүүлжүүлэх саатуулах төвд 2021 оны 10 дугаар сарын 06-ны 08 цаг 30 минутаас 24-н цагаар жижүүр эмчийн үүрэг Л.Будмаагийн хамт гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-ны 03 цаг 48 минут орчим өвчтөнүүдийнхээ картуудыг хөтлөөд сууж байтал хүлээн авах хэсэгт шалан дээр юм унах чимээ гараад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар ухаангүй согтуу хүн авч ирлээ гэхээр нь би гарч хүлээн авах өрөөнд очиж үзэхэд хүлээн авах хэсэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлстийн цагдаа жолооч Бүрэнчөдөр, манай жижүүрийн цагдаа Б.Түвшинсайхан нар байсан бөгөөд хажууд нь 40-50 орчим настай эрэгтэй хүн шалан дээр ухаангүй хэвтсэн байдалтай байсан. Бүрэнчөдөр үзлэгийн тэмдэглэл биччихээд надад хүлээлгэн өгөхөөр намайг хүлээгээд сууж байсан. Уг хүнийг 03 цаг 30 минутанд 103-н эмч Баясгалан гэх эмч үзээд эрүүлжүүлэх эмчийн хяналтад гэсэн заавартай бичиг хийж өгсөн байсан. Би ухаангүй согтуу хүнийг шалан дээр бүтээлэг дэвсэн хэвтүүлж хувцсыг тайлж нүцгэн биеийн үзлэг хийхэд нурууны ар доод хэсэгт шинэ зулгаралттай, толгойн оройн баруун дээд хэсэгт хуучин сорвитой, надтай харилцаа байхгүй, асуултанд хариулахгүй байхаар нь хүүхэн харааг шалгахад гэрлийн урвал байхгүй, хуруугаар хүрэхэд хариу урвал байхгүй, чих хамарнаас ямар нэг ялгарал гараагүй, амыг ангайлгаж үзэхэд ам зуурсан байдалтай, зүрхний цохилтыг пульсоксиметрээр шалгахад цохилт 78, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 96 хувь, амнаас нь архи үнэртсэн хүн байхаар уг хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээн авах боломжгүй гээд 103-т дахин дуудлага Бүрэнчөдөрөөр өгүүлсэн. Тэгээд Бүрэнчөдөр, Түвшинсайхан нарыг уг хүний хамт хүлээн авах хэсэгт үлдээгээд эмч нарын өрөө рүү орж нөгөө эмч болох Будмааг дуудаж уг хүний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хэлж өгөөд өөрөө унтсан. Өглөө 07 цагийн орчим сэрээд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн эд зүйлийг буцааж өгөхөөр бэлдээд байж байхад цагдаа нар камераас хүмүүсээ гаргаж байгаад цагдаа Х.Нямгэрэл “тусгаарлах өрөөнд байгаа хүн ухаангүй босохгүй байна” гэхээр нь Будмаа түрүүлж уг хүн рүү очоод араас нь би удалгүй очсон. Камерт Будмаа уг хүний зүрхний цохилтыг шалгаад байж байсан бөгөөд зүрхний цохилт мэдэгдэхгүй байна гэхээр нь би баруун хажуугаараа хэвтэж байсан хүнийг дээш нь харуулан хэвтүүлж биед нь гараар хүрч үзэхэд бие хөрсөн, нүүр царай хөхөрсөн, хүүхэн хараа хариу урвалгүй, эрүү зуурч, мөчид хөшсөн байсан. Дахин зүрхний цохилт үзэхэд мэдэгдэхгүй байсан мөн гүрээний артер болон захын судсанд зүрхний цохилт мэдэгдэхгүй байсан. Энэ үед би зүрхний үйл ажиллагаа дэмжихээр Адреналин, кордиамин гэх тариануудыг хийх гэтэл судасны цохилт үл мэдэгдэм байсан болохоор тариаг хийж чадаагүй. Энэ үед хамт ажиллаж байсан хүмүүсээс 103-т дуудлага өгсөн байсан. Би уг хүнийг нас барсан байна гэж ойлгож жижүүрийн ахлах болон шаардлагатай хүмүүст мэдэгдсэн. Уг хүнийг анх үзэх үед түүний толгойд хуучин сорви байхаар нь унаж татдаг өвчтэй хүн байж болзошгүй гэж бодож байсан. 07 цаг 30 минут орчим 103-ын эмч ирж үзээд нас барсан байна гэсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал, 62-65 дугаар тал/,

Гэрч Л.Будмаагийн “...Тэр үед манай саатуулах байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудлагын дагуу гээд авчирсан гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 50 орчим насны эрэгтэй хүнийг авчирсан байсан юм. Тэгээд манай жижүүрийн эмч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн надад уг хүний биеийн байдлыг ерөнхийдөө үзсэн байгаа, хүүхэн хараа бага зэрэг өргөссөн байдалтай байна. Түргэн тусламжийн 103 дуудсан байгаа, үзүүлж байгаад хүлээн аваарай гэж хэлсэн. Тэгсэн уг хүн коридорын үүдний хэсэгт байсан ба манай цагдаа хувцасыг нь тайлаад гадна талын биед нь үзлэг хийсэн байсан. Тэгээд тэр хүнийг ирснээс хойш түргэн тусламжийн 103 ирэхгүй их удаад байхаар нь би 04 цаг 35 минутын үед би тэр хүний биеийг үзэхээр болоод амин үзүүлэлт болон фульсыг нь үзэхэд амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байсан юм. Тэгэхээр нь тухайн үед би авчирсан цагдаа Бүрэнчөдөртэй уулзаад 103 түргэн тусламж ирж байгаа талаар асуухад одоо ирж байгаа гэсэн гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламжийн 103 хүлээгээд байж байтал 05 цагийн үед түргэн тусламжийн 103 ирээд Хулан гэх эмч ирж уг хүний биеийг үзсэн юм. Тухайн үед Хулан эмч уг хүнийг үзээд биеийг нь тогтвортой хэвийн байна гээд амин үзүүлэлтийн талаар бичиж тэмдэглээд эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтанд үлдээв гээд 05 цаг 10 минутанд явсан. Түргэн тусламжийн 103-ын эмч уг хүнийг эрүүлжүүлэн саатуулахад болно гэсэн учраас манайх хүлээн аваад тусгаарлах камерт саатуулсан юм. Тэгээд өглөө 07 цагийн үед саатуулах байранд байсан хүмүүсийг сэрээж байсан ба манай жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Нямгэрэл намайг дуудаад тусгаарлахын камерт байсан хүн сэрэхгүй байна, үзээд өгөөч гэсэн. Тэгээд би уг хүний биеийг нь үзэхэд уруул хэсэг хөхөрсөн, амьсгалахгүй байсан юм. Тэгэхээр нь пульсийг нь үзээд хүчилтөрөгчийн дутагдалд орсон байж магадгүй гээд хүчилтөрөгчийн баллон авчраад залгах гэхэд пульс заахгүй байсан юм. Тэгэхээр нь уг хүний судасны цохилтыг үзэхэд тэмтрэгдэхгүй байсан тул Бямбасүрэн эмчийг дуудсан ба Бямбасүрэн эмч орж ирээд үзээд уг хүн нас барсан байна гэсэн. Уг хүний биеийн байдлыг үзэхэд артерын даралт 100, 60 заасан, ф-63, сатураци-92, халуун 45 хэм зааж байсан ба биеийн байдал тогтвортой, хүүхэн хараанд гэрлийн урвал байсан, биеийн хэлэмжтэй боловч ярих чадваргүй байсан ба ганц хоёр авиа гаргаж байсан. Зүүн гарын тохой шалбарснаас өөрөө ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ухаантай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан ба асуулт асуухаар сонсоод байгаа боловч асуултанд хариулахгүй байсан. Өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар тал, 66-69 дүгээр тал, 72-73 дугаар тал/,

Гэрч Б.Баясгалангийн “ би тухайн шөнө 32-ын тойргоос хойшоо Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцаж үүрэг гүйцэтгэсэн ба 03:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо таван буудлын орчимд 45 насны орчим ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлагыг цагдаагийн ажилтнаас өгсний дагуу дуудлагыг Чингэлтэй салбарын зохицуулагчаас хүлээн авч очиход 40-50 орчим насны эрэгтэй хүн зүүн хажуу тийшээ харж хэвтсэн байдалтай байсан үзлэг хийж сэрээрэй гээд нэрийг нь асуун биед нь хүрч цочрол өгөхөд тэр хүн ямар ч байсан ухаантай байсан боловч нэрээ болон өөр юм хэлээгүй. Ингээд тухайн хүнийг өргөж хагас суулгаад таны нэр хэн бэ гэж асуухад тэр хүн нэрээ хэлэхгүй байхаар нь би гэрийг нь болон нэрийг нь хэд хэдэн удаа давтан асуухад тэр хүн чи хэн бэ гэж дуугарсан ба өөр юм хэлээгүй. Мөн таньд зовиур байна уу гэж асуухад хариу хэлээгүй тул үзлэгээ хийж эхэлсэн ба амин үзүүлэлтийг нь үзэхэд артерийн даралт 100/60, зүрхний цохилт 68, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 90-92 байсан тул суганд нь гараа хийгээд биеийн дулааныг нь үзэхэд хэвийн ямар нэгэн осголтын шинж байгаагүй. Тэгээд мөчдийг хөлнөөс эхлэн тэмтэрч үзэхэд янз бүрийн хугарал мэдэгдээгүй, гар утасны гэрлийг асааж толгойд ямар нэгэн шарх гэмтэл байгаа эсэх, чихнээс нь цус гарсан эсэх, хүүхэн харааны өөрчлөлтийг үзэхэд хоёр талд жигд өөрчлөлт байгаагүй хамар амнаас цус гарсан зүйлгүй, байсан ба өвчтөний гэрийн хаяг болон регистрийн дугаарыг нь тэнд байсан цагдаагийн ажилтнаас асуухад мэдэхгүй байсан. Тэгээд үзлэгээ хийж дуусгаад тухайн өвчтөнөөс дахин зовиур байна уу гэж асуухад юм хэлэхгүй байсан тул цамцыг нь дээш нь сөхөж үзэхэд хэвлий цээж хэсэг, ар нуруу хэсэгт шарх сорви хөхрөлт ил харагдах гэмтэл гэхээр зүйл байгаагүй. Тархи толгойг нь тэмтэрч үзэхэд хаван хавдарын зүйл байгаагүй. Ингээд тэр хүний талаарх мэдээлэл тодорхойгүй байсан тул нарийн хуудсан дээр үзлэгийн тэмдэглэлээ бичээд эрүүлжүүлэх эмчийн хяналтанд шилжүүлэх бичиг хийж өгсөн. Тухайн хүний амнаас архи үнэртэж байсан байсан ба хэлний үзүүр хэсэгт зузаан ногоон өнгөтэй өнгөртэй байсан болохоор согтуу байна гэж үзсэн. Тэгээд тэр хүнийг цагдаагийн ажилтанд үлдээгээд би дараагийн ажилдаа явсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дугаар тал/,

Гэрч Н.Хулангийн “...Ингээд би үзлэгээ эхлээд тэр хүнийг дуудахад сэрээгүй ба өвчүү болон хамрын доод талын өвдөлтийн цэг дээр нь дарахад миний гарыг түлхээд хойшоо гэдийгээд байсан. Нэр болон зовиур, регистрийн дугаар хаягийг нь асуухад хариулахгүй байсан тул амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд артерийн даралт 130/80, зүрхний цохилт 72, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95 байсан. Ингээд үзлэгээ цааш үргэлжлүүлэхэд зүүн тохой орчимд шалбарсан шархтай байсан бөгөөд хөлдөлт осголт байхгүй, мөчдөд хугарал гэмтэл байхгүй, хүүхэн хараа жигд, цээж хэвлийд хөхрөлт байхгүй, толгойд шарх гэмтэл байгаагүй. Тухайн хүний амнаас нь архи үнэртэж байсан тул би согтолттой байна гэж үзээд нарийн бичиг дээрээ амин үзүүлэлтүүдийг нь бичээд бэртэл гэмтэл, осголт хөлдөлт байхгүй, эрүүлжүүлэх эмчийн хяналтанд үлдээв гэсэн бичиг хийж өгсөн. Мөн эрүүлжүүлэхийн эмчид нь хүнээ тогтмол хугацаанд сайн хянаарай гэж хэлээд явсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

Гэрч Б.Айболатын “...Түргэн тусламжийн эмч буюу 103-ын эмчийн ажлын чиг үүрэг нь газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламжийг чанартай хүртээмжтэй үзүүлэх ёстой. Газар дээрх гэх ойлголт нь дуудлагын дагуу эмнэлгийн бус нөхцөлд үзэж байгааг ойлгоно. Тодорхойлолт нь:гэнэтийн цочмог өвчин, эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амьд тэнссэн үед эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүргэх үйлчилгээг ойлгоно. Өвчтөний биеийн байдлыг эрэмбэлэн ангилах ойлголтыг хувьд манай байгууллагад үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн /өвчний хувьд/ нөхцөл байдалтай бол яаралтай дуудлага гэж үзнэ, үйлчлүүлэгчийн амь нас эрүүл мэндэд шууд аюул занал учруулахгүй /өвчний хувьд/ шинж тэмдэг байгаа яаралтай бус гэж ангилна. Олон улсын хувьд хар, улаан шар, ногоон гэж ангилдаг. Үүнд: хар:нас барсан буюу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй болсон. Улаан:биеийн байдал хүнд, яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай. Шар:биеийн байдал хөнгөн улаан эрэмбийн дараагаар үзэж болно. Ногоон: Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, хэвийн гэж ойлгоно ...өвчний улмаас амь насанд заналхийлсэн яаралтай тусламж авахгүй бол биеийн байдал хүндрэх хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэнэ. Зөөвөрлөх явцдаа шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,     

Шинжээч Б.Долгормаагийн “...талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм ...уг гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд 2 ба түүнээс хүч үйлчлэн гэмтэл учирсан хэсгүүдэд тус тусдаа үйлчилж байгаа учраас олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэл болж байгаа юм ...гавал тархины гэмтлийн үед тархины хатуу хальсанд дээрх цусан хураа нэмэгдэж тархи дарагдаж нас барах хүртэл талийгаач үйлдэл хөдөлгөөн хийх, асуултанд хариулах хариу урвал үзүүлнэ ...тухайн хүний архи уусан байдал, биеийн онцлогоос хамаарч шинж тэмдэг буюу /хүүхэн хараа өргөсөх, хурхирах, гар хөл саажих/ зэрэг шинж тэмдгүүд нь бүдэг болон тод илэрч болно ...гавал тархины гэмтэл авснаас хойш амин үзүүлэлтүүд нь гэнэт шууд буурч унахгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дугаар тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар тал/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 114-115, 116-121 дүгээр тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар тал/, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр тал/, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хохирогчтой маргалдсаны улмаас хавсарч унагаасаны улмаас хохирогчид дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа /150 гр/, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл учирсан;

Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт,

Мөн Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 116-121 дүгээр тал/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээр дурдсанаар болгоомжгүй гэмт хэргийг хууль зүйн хувьд мэдсэн /ухамсарласан/ болон мэдээгүй /мэдэх ёстой, мэдэх боломжтой/ гэж ангилан авч үздэг бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч нь хууль бус шинжтэй үйлдэл гэж ухамсарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн субъектив санаа нь гэмт этгээд үйлдлээ ухамсарлаж, хүсч хэрэгжүүлсэн, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлвэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас буюу ердийн өдөр тутмын амьдралын туршлагын явцад хүн болгоны тооцоолж, мэдэх боломжтой /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг түлхэхэд инерцийн дагуу унаж гэмтэл авах/ байхад согтуурах ундааны зүйл уусан, хэт хайхрамжгүй хандсаны улмаас тархины гэмтэл авч хүний амь нас хохирсон гэж дүгнэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Зт 3 жил сар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй” гэсэн санал, дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс “...ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү”; шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаагаас “...эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү ...” гэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Зыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар мөн хохирол нөхөн төлсөн байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хуульд заасан хор уршиг арилаагүй боловч шүүгдэгч нь болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогчийг түлхэж унагаасан, хохирогчийн ар гэрт хохирлыг барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх, мөн өмгөөлөгчийн тэнсэж өгнө үү, зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын ...нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ..

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болорчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй;

Харин тэрээр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гүржав овогтой Зоригтбаатараас бидэнд учирсан бодит хохирол болон хор уршигт тооцон нийт 5,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Цаашид Гүржав овогтой Зоригтбаатарт гомдол саналгүй бөгөөд түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно ...” гэжээ.

Шүүх хурлаас өмнө шүүгдэгч Г.З нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 5.000.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны  2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэлээр нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон хор уршиг арилахгүйг дурдаж, шүүгдэгч Г.З нь амь хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн хариуцан төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Г.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Г.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Библихашигбазад овогт ГЗыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Зт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                           ШҮҮГЧИД                                  С.БАТЖАРГАЛ

 

                                                                                                   Л.ГАЛБАДАР