Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 423

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00423

                        Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, ...... дугаарын регистртэй, Б овогт Т-ийн Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 153/2018/00364/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Би 2 дугаар анги төгссөн. 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Т.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт ажиллаж амьдардаг бөгөөд хур бороо ихтэй, ар гэр бүл муутай учир дахин дахин шүүхэд хүрэлцэн ирэх нөхцөл боломж муутай байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Ц нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1071 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг буюу 1 дүгээр бригадын 1976 оноос 1978 он, 1983 оноос 1989 он, Хаг буюу 3 дугаар бригадын 1981 оноос 1982 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 5-17 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 0733169 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагч Т.Цийн 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч П.Самбуугийн ... Би 1953 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт төрсөн. 1961 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1969 онд 7 дугаар ангиа төгсөөд 1969 оноос 1971 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС төгссөн. 1971 оноос 1972 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байгаад 1972 оноос 1975 оны хооронд цэргийн алба хаасан. 1975 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгч зэрэг ажлыг 1993 оныг хүртэл хийж байсан. Т.Ц нь 1975 оноос эхлэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад ээж Түвшинхүүгийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирээд 1990 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Б.Сампилийн ...Би 1969 онд цэргийн албанд татагдаж, 1972 онд цэргээс халагдаж ирсэн. 1972 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад хэвлэл тараагч, бригадын аж ахуй дарга, нэгдлийн агент зэрэг ажлыг 1990 онд Оч нэгдэл тарах хүртэл тасралтгүй хийж байсан. Т.Ц нь 1975 оноос эхлэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад ээж Түвшинхүүгийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1978 оноос 1981 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирээд 1990 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Цагаанцоожийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Т-ийн Цийг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Т.Цийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ