| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00354/и |
| Дугаар | 425 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 425
| 2018 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2018/00425 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баруун салаа багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Т овогт Х-ын А-ны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 153/2018/00354/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал адуучнаар, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуу маллаж ажилласан. Миний бие 1979 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивийн тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал адуучнаар, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Ховд суманд мал маллаж амьдардаг. Хур бороо, үер ус ихтэй байгаа тул дахин дахин шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Х.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд адуучнаар, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.А нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд адуучнаар, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9 дүгээр хуудас/,
- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/4029 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1480 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1974 оноос 1977 он, 1979 он, 1983 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 11-24 дүгээр хуудас/,
Гэрч С.Адебиетийн ... Би 1956 онд төрсөн. 1971 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилд орж байсан. 1974 оноос 1977 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1977 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Х.А 1974 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1979 оноос 1982 оныг хүртэл цэргийн алба хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл 1990 онд тарсан. Нэгдэл тараад Сар булак компани болсон. Тухайн үеийн нэгдлийн даргаар Дамдин, Жазан зэрэг хүмүүс ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Аы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Х-ын А-ыг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд адуучнаар /малчнаар/, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Х.Аы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ