Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/42

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Б.Ботакөз,

шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Е,

шүүгдэгчид Х.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Хы Жт холбогдох 201704000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Хы Жыг бусдын бие махбодид хөнгөнгэмтэл санаатай учруулах гэмт хэргийг мөн прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Жт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Х.Жыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Жыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч

Х.Жт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй

хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Жын тогтоол гарахын өмнө урьд цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг

ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Х.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан

шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй

болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар

шүүгдэгч Х.Жын гэр бүлийн дундын өмч 300000 төгрөгийн үнэтэй, бичиг

баримтгүй 1 ширхэг Мустанг-150 маркийн мотоцикл, 450000 төгрөгийн үнэтэй 6 настай 1

эм үхэр зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй

болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч

Х.Жт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар

хянан харгалзсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар

Х.Жт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар

тэнсэгдсэн ялтан Х.Ж нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл

хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн

эдлүүлэх учиртайг танилцуулсугай.

13. Шүүгдэгч Х.Жт хилийн хориг тавигдсаныг хүчингүй болгосугай.

14. Шүүгдэгч Х.Жын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг, цахим

иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жт бусдын батлан

даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт

зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

18. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар

энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Жт

авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК