| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00296/И |
| Дугаар | 148/ШШ2018/00300 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2018/00300
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын * дугаар баг Д******* тосгон х******* гудамж, ** тоотод оршин суух, Б******* овогт У*******-ын Б******* /М*-8*******4/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын * дугаар баг Д******* тосгон х******* гудамж, ** тоотод оршин суух, Б******* овогт Ч*******-ы О******* /М*-84/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б*******, шүүх хуралдааны ийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие нь 2001 онд Ч.О*******-тэй танилцаж улмаар 2002 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 06 дугаар сарын 13-нд хүү Б.Т, 2006 онд охин Б.Б, 2008 оны 07 дугаар сарын 21-нд хүү Б.С, 2012 оны 02 дугаар сарын 19-нд хүү Б.А, 2015 онд хүү Б.Ц төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс хойш охин Б.Б маань эх Ч.О*******тэй хамт амьдарч байгаа. Хүү Б.Т, Б.С, Б.А гурав нь надтай хамт амьдарч байна. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.
Хариуцагч Ч.О******* шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие У.Б*******тай 2001 онд танилцаж 2016 онд гэр бүлээ батлуулан хамт амьдарч байгаад 2016 оноос гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон.
Одоогоор 3 хүү маань аав дээрээ байгаа, охин бага хүү хоёр маань над дээр өсөж бойжиж байгаа. Энэ хугацаанд бид хоёрын дунд байх хашаа байшин маань энэ таван хүүхдийн өмч гэж харилцан тохиролцсон.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдийн анхаарал халамжийн хувьд хөвгүүддээ бага ч гэсэн тусалж дэмжихийг хичээдэг. Бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б******* нь хариуцагч Ч.О*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд гэрлэгчид нь 2001 онд танилцаж, 2002 оноос хамтран амьдарч, 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Т, 2006 оны 03 дугаар сарын 05-ний өдөр охин Б.Б, 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.С, 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.А төрсөн болох нь хүү Б.Сийн № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Тын № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Аын №, охин Б.Бгийн шүүхэд өгсөн тайлбар, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2016 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо нэхэмжлэгч гэр бүлээс гадуур хамтран амьдрагчтай болж тэдний дундаас хүүхэд төрсний улмаас хэвийн амьдралаа үргэлүүлэх боломжгүй болсныг харуулж байна. Мөн гэрлэгчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн ба эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд хүү Б.С, Б.Т, Б.А эцэг Б*******ы, охин Б.Б эх Ч.О*******ийн асрамжид байсан болон хүүхдүүдийн шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан охин Б.Бг эх Ч.О*******ийн, Б.С, Б.Т, Б.А эцэг Б*******ы асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг болон нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 996 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт У.Б, Б******* овогт Ч.О ын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.С, Б.Т, Б.А ыг эцэг У.Б, охин Б.Бг эх Ч.О асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг, шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ