| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0089/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/82 |
| Огноо | 2017-09-21 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/82
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
нарийн бичгийн дарга Ц.С
улсын яллагч А.Т
иргэний нэхэмжлэгч Д.Х
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
орчуулагч А.Е
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сын Тд холбогдох 602048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1964 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Сын Т РД:00000.
Шүүгдэгч С.Тий холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж
байсан ба уг ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/17 тоот таслан шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн
127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр хорьж шийтгэх ялаа эдэлж байхдаа 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн хорих ангиас оргосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ба уг ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/17 тоот таслан шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн
127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1
жилээр хорьж шийтгэх ял оногдуулан, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг
журамлан дээрх оногдуулсан ялыг дотор нь нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорьж
шийтгэж, С.Тийг 1993 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот шүүхийн таслан
шийдвэрлэх тогтоолоор эдэлбэл зохих ялаас эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж
жинхэнэ эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн уг ялаа эдэлж
байгаад 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн
хорих ангийн ялтанд тавих хараа хяналт, удирдлага зохион байгуулалт сул, алба
хаагчдын хариуцлагагүй байдлаас болж ялтан С.Т нь хорих ялыг биечлэн
эдлэхгүй байх зорилгоор, маргааш өглөө нь өөр хорих анги руу шилжүүлэхээс урьтаж,
түүнийг хараа хяналтгүй аргалд явуулсныг нь далимдуулан санаатайгаар оргон зайлж,
шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль, журмыг зөрчиж, шүүхийн хүчин төгөлдөр
шийдвэрийг санаатайгаар биелүүлэхээс зайлсхийн, улмаар Монгол улсын хилийг БаянӨлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр, боомт бус газраар хууль бусаар
нэвтэрч, ОХУ-аар дамжин, БНКазакстан улсад амьдарч байгаад, БНКазакстан улсын
Астана хотод суух элчин сайдын газрын хил нэвтрэх бичгээр 2016 оны 06 дугаар сард
Монгол улсад орж ирэн, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын гадаад
паспорт авч, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймагт байрлах
Цагааннуур боомтоор хил нэвтрэн БНК улсруу яваад, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны
өдөр Монгол улсад орж ирэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах
төрсөн дүү С.Тий гэрт амьдарч байхад нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн
газарын эрүүгийн цагдаагийн тасгаас илрүүлж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
яллагдагчаар татан, мэдүүлэг авснаар уг гэмт хэрэг таслан зогсоогдсон байна.
Шүүгдэгч С.Т нь Баян-Өлгий аймгийн хорих ангиас оргосон гэмт хэрэг
үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч С.Тий шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “...Тухайн өдөр
намайг аргал түүгээд ир гэж явуулсан. Тухайн үед хүйтэн байсан. Аргал олдоогүй учир
буцаж очих гэхээр загнаж зодох байх гэж бодоод оргосон. Би явган хил давсан.
Маргааш нь ачих ёстой байсан учир зугтсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны
тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
- Гэрч Х.Жанарбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би хянагч байхад
1993 оны 11-р сарын 14-ний өдөр хоригдол С.Т нь ангидаа түлш дуусчхаад
байхаар нь 17 цагийн үед ангийн хажуугаас аргал түүгээд ирье гэхээр нь би итгээд
явуулчихсан байсан. Гэтэл тэр чигээрээ Т эргэж ирээгүй тул ангийн удирдлагад
мэдэгдсэн ба эрэн сурвалжилсан боловч олдоогүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р
хуудас/
- Гэрч Д.Ернурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...1993 оны 11-р сард
байсан өдрийг нь мартсан байна орой хянагч Жанарбек гаднаас аргал түүгээд ир гэж
явуулснаас С.Т оргоод явсан. Тэр доор нь хорих ангийн нийт бүрэлдэхүүн эрэлд
явж 10-аад хоног эрж олоогүй. Ер нь оргох ямар нэг үндэслэлгүй байсан болно.
Яагаад оргосныг мэдэхгүй, би тэр үед хориход ял эдэлж байсан болно” гэх мэдүүлэг
/хх-ийн 7-р хуудас/
- Гэрч Ш.Жанибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…С.Т нь 1993 оны
11-р сарын 14-ний өдөр хянагч Жанарбекийн ээлжинд хорих ангиас оргосон юм.
...С.Т нь аргал түүх гээд Жанарбекээс зөвшөөрөл авч гараад оргочихсон ..." гэх
мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
- Гэрч Ж.Болатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2000 онд жолоочоор ажилд орсон ба түүнээс өмнө
ажилд ороогүй энгийн ард байх үед 1994 оны 06 дугаар сард би Казахстан улсад очоод
төрөл төрөгсөдтэй айлчлаад явж байхад Казахстан улсын “П” хотын “А”
гэх дүүрэгт нэг айлд өөрөөр хэлбэл нэг танил Кийн гэрт цайнд уригдан очоод
тэднийд цай уугаад сууж байхад Сайтбатталын Т нь хажуудаа Казахстан улсын
иргэн нэг эмэгтэйг дагуулан ирж цай уугаад явсан юм. Би тухайн үед Тийг ял
эдэлж байгаад оргосон оргодол гэдгийг мэдээгүй. Тэгээд би 2000 онд аймгийн Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ороод явж байхад С.Т нь ял эдэлж
байгаад оргосон оргодол гэдгийг сонсоод 1994 онд С.Ттэй тааралдсан талаар
хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
-Гэрч С.Тий мөрдөн байцаалтын шатанд “...ах С.Т нь 1993 оны 11
сард байх ял эдэлж байгаад оргосон ба тэр оргосноос хойш би ах С.Тийг одоо
хүртэл хараагүй, хаана байгааг нь тодорхой мэдэхгүй, оргосноос хойш гэрийнхэндээ нэг
ч удаа холбоо бариагүй болно. С.Т нь ямар ч байсан Казахстан улсад байгаа
талаар мэдээлэл байгаа. 1995 онд байх Казахстан улсын “П” хотын “А”
гэх газарт байгаа аавын дүү Сы гэх хүний гэрт нэг удаа очоод явсан гэж сонссон
түүнээс хойш сураггүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
- Шүүгдэгч С.Тий прокурорын газарт өгсөн хүсэлт /хх-107х/
- Баян-өлгий аймгийн 6 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолуудын
хуулбар /хх-ийн 103-104, 105-106х/
- Оргодол С.Тийг эрэн сурвалжилж байсан баримтууд /хх-ийн 3-5, 15, 16,
19, 21, 37-41, 48-49, 53-54, 57-58-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар
нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын
дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт
авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар
нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх
үнэллээ.
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх албаны төлөөлөгч Д.Х нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд
өгсөн мэдүүлэгтээ “Манай байгууллагын зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, мөн
санал, гомдол байхгүй болно” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж
үзлээ.
Харин уг гэмт хэргийн улмаас хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад
учруулсан, хорих байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, нийгэмд шүүхийн
шийтгэх тогтоол биелэгдэхгүй байх, хорих ангиас ялтан оргон зайлж 23 жил 8 сар 14
хоног оргосон зэрэг үр дагаварыг бий болгосон байна.
Прокурорын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж,
яллагдагчаар татах тухай тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтууд, шүүгдэгч
С.Тий “...Өлгийд байж байхад өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр гадуур явж
байхад нэгэн үл таних цагдаагийн ахмад цолтой хүн дуудаж, “таныг Т гэдэг үү, та
хорихоос оргож байсан уу” гэж асуухад нь би “тиймээ“ гэж хэлсэн. Тэрнээс хойш миний
хэргийг тус аймгийн цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа болно...” гэснээс
үзвэл уг гэмт хэрэг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх
үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Тий хорих ангиас оргон зайлсан гэмт хэрэг нь 1993 оноос хойш
2015 он хүртэлх хугацаанд гарсан өршөөлийн хуулинд хамрагдахгүй бөгөөд ялтан ял
эдлэхээс зайлсхийн оргон зайлсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг зогсоож баригдсан
өдрөөс буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин
төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд уг гэмт хэргийн хөөн
хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
БНКакакстан улсын П хотын А тосгоны захирагчийн “С.Тийг
нас барсан тухай” хуурамчаар үйлдсэн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 402
дугаар тодорхойлолтыг хэрэг мөрдөж байсан мөрдөн байцаагч, прокурор нь үнэн зөв
эсэхийг холбогдох газраас нь шалгаж үзэлгүй, үндэслэл болгон 2009 оны 11 дүгээр
сарын 06-ны өдрийн 5/93 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон
байна.
Харин цагдаагийн газраас оргодол С.Тий оршин байгаа газрыг олж
тогтоосон мэдээлэлийн дагуу хэргийг сэргээсэн нь хуульд нийцэж байна.
Шүүгдэгч С.Тий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэмт хэргийн
шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн
шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд гэм
буруугаа хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3
дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл
байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналд: “...шүүгдэгч
төлөв даруу томоотой, сахилга бат сайтай, хүмүүжилтэй нэгэн болон төлөвшсөн, хүний
нутагт 20 жил аж төрж амьдарч гэм буруугаа ойлгож, эх нутагдаа эргэж ирсэн нь
түүнийг засрал хүмүүжил олсныг илтгэж байна. Шүүгдэгч ам бүл 2, өндөр настай эхийн
хамт амьдардаг, ээжийгээ асран хамгаалдаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1
дэх хэсэгт заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4 дэх хэсэгт
заасан уг гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял
хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Учир нь хорих ангийн хянагч нарт шүүгдэгч ял эдэлж
байх хугацаанд эрх чөлөөнд нь халдаж, дарамталж зоддог байсан, маргааш ачигдах
гэж байхад хараа хяналтгүй түлшинд явуулсан зэрэг хохирогчийн зүй бус үйл
ажиллагааны улмаас гэмт хэрэг гарах болсон гэдгийг харгалзан үзнэ үү... Гэмт хэрэг
гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын
шинж байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих
ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Улсад учирсан бодит хохирол
байхгүй тул хохирол төлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар
тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналуудыг хүлээн авах боломжгүй гэж
үзлээ. Учир нь шүүгдэгч нь өөрийгөө нас барсан тухай хуурамч баримтыг дүүгээрээ
дамжуулан өгч, баригдах хүртлээ өөрийгөө ахин эрж хайхгүй гэдэгт бат итгэсэн, иймдээ
ч монгол улсын гадаад паспортыг 2016 онд авч байсан, оргон зайлснаас хойш монголд
анх ирэх болсон шалтгаан нь түүний эцэг нас барсан, дараагийн шалтгаан нь эхийгээ
асрах болсон явдал юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэм буруугаа ойлгон гэмшиж, хэргээ илчлэн ирээгүй
байдал, шүүх хуралдаанд эцсийн үг болгон хэлэх зүйл “байхгүй” гэсэн зэргээс үзвэл
шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн “...шүүгдэгч төлөв даруу томоотой, сахилга бат
сайтай, хүмүүжилтэй нэгэн болон төлөвшсөн, хүний нутагт 20 жил аж төрж амьдарч гэм
буруугаа ойлгож, эх нутагтаа эргэж ирсэн нь түүнийг засрал хүмүүжил олсныг илтгэж
байна...” гэсэн тайлбартай нийцэхгүй байна.
Мөн урьд нь оргон зайлах гэмт хэргийг үйлдэж байсан, энэ гэмт хэргийг
үйлдэхдээ урьдаас санаатай төлөвлөн хийж байгаа нь эрүүгийн хуульд заасан
“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Иргэний нэхэмжлэгч нь огт мөнгө төгрөг нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь
нэхэмжлэгчид нэг ч төгрөг төлөөгүй байхад түүнийг хохирлыг төлсөн гэж үзэн ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулах боломжгүй болно.
Гэрч Ш.Жанибек болон бусад гэрч нарын мэдүүлгийг үндэслэн “гэмт хэрэг
гарахад хорих ангийн хянагч нар дарамталж, зоддог байсан зэрэг хохирогчийн зүй бус
үйлдэл нөлөөлсөн” гэх ял хөнгөрүүлэх саналыг хүлээн аваагүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, нийгмийн хор аюул,
учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал,
зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэгтээ гэмших боломжоор ханган шүүх түүнд хорих ял
оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт
хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон
байна”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуульд заасан гэмт хэрэг
үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж
заасны дагуу “оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн С.Тийг цээрлүүлэх, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн
эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн нас, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм
буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...2002 оны Эрүүгийн
хуулийн 76 дугаар зүйлд шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд
ялаас чөлөөлөх гэсэн заалттай. Шүүгдэгч 1993 оны шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын
хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ч эдлээгүй байгаа. Хууль буцаан хэрэглэх
журмыг үндэслээд 2002 оны Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар 5 жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч 5 жил өнгөрсөн бол шийтгэх тогтоол
биелүүлэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр ялаас чөлөөлөх ёстой байна. Шүүгдэгч гэм
буруутайд тооцогдсон учраас шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 2002 оны Эрүүгийн
хуулийн 76 дугаар зүйлд зааснаар 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн гэдгийг дурдаж өгөх
саналтай байна. Шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгэж, 139 хоногийг эдлэх ялд
нь оруулах тооцох саналтай байна” гэв.
Шүүх шүүгдэгч С.Тий нас,эрүүл мэнд, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг,
гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгэмд учруулсан хор уршиг зэргийг
харгалзан үзэж, өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн
ялыг нэмж нэгтгэлгүйгээр улсын яллагчын зарим саналыг хүлээн авч Баян-Өлгий
аймгийн сум дундын 6 дугаар шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/17
дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Тд оногдуулсан 3 жил 4 сарын хорих
ялаас тухайн үедээ биечлэн эдэлсэн буюу цагдан хоригдсон 139 хоногийг хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан
2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар
зүйлийн 76.1.2-д зааснаар шүүгдэгч С.Тий эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 11
хоногийн хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар
хураагдсан зүйлгүй, энэ гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч С.Тий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт
зэргийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн, шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тий урьд авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон
хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Тий төрсөн дүү болох С.Тийг “шүүгдэгч С.Тийг
оргон зайлж яваа гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан” үйлдэлд нь болон “оргон
зайлах” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай
байна. Ингэснээрээ шүүгдэгч С.Тд холбогдох уг хэргийг хянан шийдвэрлэхэд
нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4
дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг
журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.2-д
зааснаар Баян-Өлгий аймгийн сум дундын 6 дугаар шүүхийн 1993 оны 08 дугаар сарын
10-ний өдрийн 6/17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын
хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил, 11 сар, 11 хоногийн ялаас шүүгдэгч
С.Тийг чөлөөлсүгэй.
2. Шүүгдэгч Т овогтой Сын Тийг “хорих ял шийтгүүлсэн
ялтан оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Тийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Тий гадаад
паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус
тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд урьд авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, цагдан
хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас
хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ