Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор аас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.6 дугаар   зүйлийн   2-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.   Шүүгдэгч,   Монгол   Улсын   иргэн,   урьд  ял шийтгэлгүй, ******* овогтой *******гийн *******, / РД:******* /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй учраас би энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 127-128 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021оны 07 дугаар сарын 22-ны шөнө миний хамтран амьдрагч ******* нь хүргэн гэх залуутай 3 савтай 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво хувааж уугаад, дуусаад орж амрах гэж байснаа хүнтэй утсаар ярьсан. Пиво олдох газар байна уу, би мөнгийг нь өгье, чи аваад ирээч гэж байсан. Тухайн үед архи согтууруулах ундаа зарахгүй байсан. Би *******ыг одоо болно, орж амар гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд миний хоолой ам багалзуурдаж гэрээс гаргасан. Тэгээд үүднийхээ амбаарт оруулаад цээж рүү 2-3 дэвссэн. Тэгэхээр нь аав руу ярьсан чинь ******* гараад зугтаасан. Би ******* гэх хүнтэй 2021 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Би болон ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө 01 цагийн үед манай охин болох ******* над руу залгаад "манай нөхөр болох ******* намайг зодоод байна гэхээр нь би 6 дугаар багийн нутаг болох 3-6-5 тоотод танихгүй айлд очсон. Гэтэл манай охин нэг эмэгтэйтэй зогсож байсан бөгөөд ******* намайг зодлоо гэсэн. ******* гэдэг хүн зодчихоод зугтаагаад явчихсан гэж байсан. Удалгүй түргэний машин ирээд манай охин болох аваад явсан. Цээжээр өвдөөд байна гэж сууж байсан. Цээж багалзуур нь улайж зулгарсан байдалтай байсан. Шөнө пивонд явна гэхээр нь яах гээд байгаа юм ба гэсэн чинь зодсон гэж байсан..." гэх мэдүүлэг, /хх- 13-14/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би бол одоо тухайн үеийн он, сар, өдөр, хугацааг санахгүй байна. Манай төрсөн ах  *******, хамтран амьдрагч бид нар нэг хашаанд хамт амьдарч байгаа юм. Энэ хоёр хүн бол 2021 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа юм. Тухайн шөнө бол би унтаж байхад л хоёулаа чанга чанга дуугараад орилолдоод байхаар нь би гэрээс гараад иртэл ах байхгүй гараад явсан байсан. гийн аав нь гэх хүн ирсэн байсан. Тэгээд би түргэн дуудаж өгөөд г өгөөд явуулсан. Яг юу болсон зүйлийг би нүдээрээ хараагүй. Манай гэрт тэр хоёр манай нөхөртэй 1 билүү, 2 том пиво хувааж уучхаад л тэр хоёр амарлаа гээд гэртээ орсон. Манайд байх хугацаандаа бол тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл огт байхгүй. Гэрийн хаалга нь дээд талынх нь нэг дөрвөлжин жижиг хэсэг нь эвдэрсэн байсан. Сүхээр цавчсан л гэж сүүлд нь ахаас асуухад надад хэлж байсан юм. Уг нь өмнө нь огт хэрүүл маргаан хийж байгаагүй, гайгүй л байдаг байсан..." гэх мэдүүлэг, /хх-105-106/,

7. Шинжээч эмч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын дагуу 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 20 минутад иргэн гийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор биед нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Үзлэгээр гийн хамар, баруун хөх, суга, бугалга, мөр шуу, зүүн мөр, суга, бугалга, шууны цус хуралт, зүүн эгэм, баруун шууны зулгаралт, доод эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн шинэ гэмтэл, мөн нэг нэгэндээ харилцан нөлөөлж тухайн хүний биеийн байдлыг хүндрүүлсэн тул бүхлээр нь авч үзэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Энэ гэмтлүүд нь бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 35 /,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 342 дугаартай:

1.гийн биед хамар, баруун хөх, суга, бугалга, мөр шуу, зүүн мөр, суга, бугалга, шууны цус хуралт, зүүн эгэм, баруун шууны зулгаралт, доод эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах   эхнэр болох *******тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт  болсон нь  хохирогч *******, гэрч *******, ******* нарын  мэдүүлэг,2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 342 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэг ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг дөрвөн хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ