| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0303/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/163 |
| Огноо | 2022-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогтой *******гийн *******, / РД:******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх гэртээ эхнэр *******тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр хэгэст гараараа, хэвлийн хэсэгт хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болох т гар хүрч зодсон нь үнэн. Миний бие энэ талаараа өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай нөхрийг *******гийн ******* гэдэг гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Өчигдөр 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай хамаатны эгч дархан бэр болоод тэр үйл ажиллагаанд нь ороод архи бага зэрэг уусан. гэртээ хоносон. Тэгээд өнөөдөр өглөө 12 цагийн үед манай нөхөр “айраг эсгэ” гэсэн. Тэгэхээр нь "Сүү нь хөлдүү байна" гэтэл урдаас "эртхэн хийчихгүй" гэсэн. Тэгэхээр нь өчигдөр зав болоогүй одоо наран дээр сүү сүүгээ тавиад гэсгээд хийчихье гээд орон дээрээ хэвтэж байтал шууд намайг гараараа зүүн шанаа руу цохиод дараа нь баруун шанаа руу цохиод тэгснээ орноос татаж унагаагаад газар дээрээ баруун бөөр рүү өшиглөөд гэдэс руу дэвссэн. Тэгснээ миний үснээс зулгааж байгаа баруун талын шанаагаар газар мөргүүлээд "зайл" гээд хөөсөн. Тэгэхээр нь би эгч рүүгээ ярьсан. Тэгээд манай эгч ирсэн. Тэгээд эгч цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь ер нь л зодоод байдаг. Тэр болгонд нь цагдаа дууддаггүй. Миний санаж байгаагаар 2021 оны өмнө шинэ жилээс өмнөхөн бас л бие рүү өшиглөөд нүүр Толгой руу цохисон. Толгой, нүүр евдөнө. Цээж гэдэс өвдөнө. Баруун бөөр өвдөж байна... нөхөр бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Зодуулсандаа гомдолтой байна" /хх-ийн 10-11/
.....Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. *******тэй хамт амьдарч байгаа.Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй. Ар гэрийнхэндээ ч хэлдэггүй байсан байсан. Тэгсгээд өнгөрдөг байсан. Надад гар хүрч цохиж, зоддог талаар мэдэх хүн байхгүй... одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед манай дууг нөхөр нь зодсон гэхээр нь төрсөн дүү болох *******ийн... гэрт нь яваад очтол манай дүү гэртээ зодуулсан уйлаад сууж байсан. Нөхөр болох ******* нь байхгүй байсан. Тэгэхээр нь нөхрийнх нь утас руу залгатал хүрээд ирсэн. Хүрээд ирэхээр нь "яаж байгаа юм нэгнийгээ” гэтэл “яадгийн давраад байгаа юм" наа муу пиздаа чинь гэхээр нь “чиний 4 хүүхдийг гаргаж өгсөн биз дээ” гэтэл "давраад байгаарай бүгдийг чинь ална шүү...” гэсэн. ******* нь эрүүл архи уугаагүй байсан. Хааяа зодлоо гэж сонсогдож л байдаг. Тэр болгонд нь очоод байдаггүй хүүхдүүд нь жоохон болохоор тэд нарыг бодоод юм хэлдэггүй байсан. Тэгсэн өнөөдөр бүр хоёр хацрыг нь хавдтал цохиод мөн өшиглөөд дэвссэн байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн:
..1. *******ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах өөрийн эхнэр *******ийг таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч *******, гэрч *******ын мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 407 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогтой *******гийн *******д зургаан зуун тавин / 650 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган / 650.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ