| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0042/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/95 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдуулан Өвөрхангай аймгийн Прокурорын азраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн т холбогдуулан Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 үгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1, 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.ыг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч овогт ийн г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч овогт ийн г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, арван мянган /10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.д оногдуулсан арван мянган нэгжтэй / 10.000 / тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Ц.г 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар ялтан Ц. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг / 01 / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ё.*******, Ж.******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ё.*******, Ж.******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ё.*******, Ж.******* нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шүүгдэгч Ц.г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, холбогдох төрийн байгууллагад мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Ц., Ё.*******, Ж.*******, Б. нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх өлбөргүй, шүүгдэгч Ж.*******, Б.ын нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.гийн гэмт эрэг үйлдэж олсон орлого таван зуун мянган / 500.000 / төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.гийн эзэмшлийн “Тренд” маркийн гар утсыг, шүүгдэгч Ё.*******ийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Ц., Ё.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц., Ё.*******, Ж.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц., Ё.*******, Ж.*******, Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ