| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0311/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/172 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001710123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Задгайн 252 тоот хашаанд байх иргэн *******ын эзэмшлийн модон амбаарт 2018 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2800000 төгрөгийн үнэ бүхий \/оlvo-55 маркийн тракторын насосыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би өөрийнхөө эзэмшлийн тракторын насосыг 2018 оны 03 дугаар сард хулгайд алдсан байсан юм. Тухайн үед угаасаа олдохгүй байх гэж бодоод цагдаад шалгуулаагүй юм. Тэгээд одоо яг хэн хэлсэн эсэхийн санахгүй байна. Хүмүүс хоорондоо ын амбаарт бүрэн бүтэн тракторын насос байгаа талаар хэлж байсан. Тэгэхээр нь би миний хулгайд алдагдсан насос болов уу гэж бодсон юм. *******ын гэр нь хаана байдаг талаар бол мэддэг байсан юм. Насос байгааг сонссон өдрийн маргааш нь очиж харсан юм. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед *******тай Бөмбөгөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг караокед таарсан. Тэнд 22 цаг хүртэл сууж байгаад гарсан юм. Тэгээд би *******д хоёулаа айл руу явчхаад ирье гэж хэлэхэд тэр тэгье гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр ы цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклтой явж байсан юм. Тус караокеноос гараад явж байхад эрчмийн шонгийн мод байх газарт Төмөрсүх, Дэлдээ нартай таарсан. Тэр хоёртой уулзаад мэнд ус мэдэлцээд бид хоёр цаашаагаа ын гэр лүү нь явцгаасан юм. Нөгөө хоёр болохоор сүүлд бид нарыг хашааг давж гарч ирэхэд манай мотоциклын хажууд ирээд зогссон байсан. Одоо бодоход бид нарын араас ирсэн юм шиг байна лээ. Тухайн үед мотоциклыг ******* өөрөө жолоодож явсан ба ын гэрийг нь бол мэдэхгүй байсан түүнд би зааж өгсөн юм. Тэгээд ын гэрийн хажуу айлын хашааны үүдэнд мотоциклоо тавиад тус хажуу талын айлын хашаа руу ороод тус хашаанаас хажуу талын ын хашааны намхан хэсгээр нь давж тийшээгээ орсон юм. Тэгэхэд ******* надтай цуг явж байсан юм. Намайг хашааг давахад тэр надаас яах гэж байгаа бэ гэхэд зүгээр намайг дагаад явчихаа гэж хэлсэн юм. Тэдний хашааг давахад хашаан дотор модон байшин байсан тухайн үед 22-23 цагийн үе болж байсан. Байшингийн урд хэсгээр таамбар байсан ба таамбарны хаалгыг татахад хаалга нь онгорхой байсан тэгэхээр нь би тийшээгээ дөнгөж үүдэнд орж зогсоод өөрийнхөө кармад байсан асаагуурын гэрлийг тусгаж үзэхэд цэнхэр өнгийн насос байсан ба тэгэхээр нь үзчихээд буцаад гараад явсан юм. ******* болохоор надаас зайтай хэсэгт зогсож байсан. Таамбар луу бол нэвтэрч ороогүй. Тэгээд буцаад нөгөө хашааг давахад манай мотоциклын хажуу хэсгээр Дэлдээ мотоцикльтой зогсож байсан харагдсан. Тэндээс хөдлөөд гэр лүүгээ явсан ба би болохоор караокед ганцаараа үлдсэн юм. Тэгээд тэнд байж байгаад би ыг дуудаад түүний мотоциклыг нь гуйж авсан юм. Би түүнд хөдөө айлд очоод хоночхоод ирье гэж хэлээд мотоциклын аваад түүнийг гэрт нь хүргэж өгөөд дахин гэх айл руу ганцаараа очсон . Тухайн үед шөнийн 03 эсхүл 04 цаг болж байсан. Тэгээд би хажуу талын хашааны үүдний хэсэгт мотоциклоо тавиад өмнө давж орсон хэсгээрээ дахин тийшээ орсон юм. Тэгээд таамбарны хаалгыг нь татахад бас онгорхой байсан тэгэхээр нь дотогш ороод тэр насос өөрөө боолттой байсан. Насосны зөвхөн дээд талын хэсэг нь харагдаж байсан бусад хэсгийг нь бор өнгийн давуугаар боож ороосон байсан. ын гэрт хүн байхгүй байх шиг байсан гэрэл унтраалттай, дотроос гарсан чимээ сонсогдохгүй байсан. Тэгээд насосыг боолттой байсан зүйлээр нь хамж аваад нөгөө хэсгээр нь хашааг дахин даваад шуудайнд хийгээд мотоциклтой авч яваад Бөмбөгөр сумын төвөөс доошоо Уушгийн хад руу очоод хадны завсарт нуусан юм. Тэгээд буцаад сум руу манай эгч болох Эрдэнэчимэгийн гэр лүү нь ирж ганцаараа хоносон юм. Тэдний гэрт хүн байхгүй байсан. Эрдэнэчимэг эгчийнх болохоор хөдөө мал дээр байдаг. Тэгээд маргааш нь өдрийн 12 цагийн үед ганцаараа нөгөө газар луу яваад очоод боосон байсан давууг тайлж үзэхэд миний насос биш байсан. Миний насосноос тэр насосны таваг бусад зүйлс нь өөр байхаар насосыг тэндээ үлдээгээд сум руу буцаж явсан юм. Тус өдрөөс хойш 2-3 хоногийн дараа над руу Мөнхзул гэх хүн залгаад насосоо авъя чиний авсныг харсан хүмүүс байна гэхээр нь би өөрийнхөө авсан талаар хэлж нөгөө газар луугаа ганцаараа очиж насосыг авчирч *******д өгсөн юм. Тэр надаас яагаад таамбар луу орсон бэ гэхэд би түүнд зүгээрээ гэж хэлсэн юм. Би д өөрийнхөө насосоо алдсан талаар бол хэлээгүй байсан юм. Тэр надаас өөр зүйл бол асуугаагүй. Сумын төвд хөдөлгөөн ихтэй байсан. Мөн миний дэргэд байхаар нь эвгүй санагдаад аваагүй юм. Хэлээгүй. Би бөөн өрөнд орох гэж байсан юм. Тэгэхээр нь тухайн насосыг хулгайлсан юм. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг. /хх-ийн 82-84/,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай бага дүу Бямбасүрэн 22 цагийн орчим хүүхэд харж бай гээд 2 хүүхдээ авчирч өгсөн юм.Тэгээд шөнө 03 цаг болж байхад ирж хүүхдээ авсан юм. Тэгээд хүүхдээ ирж авангуут нь би унтаад өглөө 11 цагийн орчим босоод бие засах гээд гартал манай таамбарт байсан боодолтой насос байхгүй, ороосон байсан гудас нь задарчихсан газар хэвтэж байсан. Тэгээд очоод хартал насос байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь гараад мөр хартал хоёр хүний гутлын мөр байсан, нэг нь бакал, нөгөө нь нохой гутлын арзгар мөр байсан. Тэгээд мөрийг нь дагаад явтал манай баруун хойт хашаан дээгүүр давуулаад мотоциклоор аваад явчихсан мөр байсан. Тэгэхээр нөгөө мөрийг дагаад явахад хогийн жалгын ар дээрээс урагшаа эргээд нөгөө мөр наашаа эргээд алга болсон байсан. Намайг тухайн өдөр таамбар янзалж байхад байсан юм. Манай таамбарт насос байгааг Төмөрсүх, Батзориг, Эрдэнээ, Энхтайван гэх хүмүүс мэднэ. Би эдгээр мэдэх хүмүүсээс Төмөрсүх гэгч залууг л авсан байх гэж хардаж байна. Миний өөрийн эзэмшлийн насос байгаа юм.Мотор нь хот руу засварт явсан, Эрдэнээ ах аваад явсан юм. Солонгос улсын Volvo 55 маркийн тракторын насос байсан юм. Тракторын насосын үнэ 3.000.000 төгрөгийн үнэтэй байдаг юм.Орж ирээд 3 жил ашиглачихсан хуучин насос байгаа юм. Миний хувьд одоогоор гомдол гэвэл хулгай хийсэн хүнийг олж тогтоох хохирлоо барагдуулж авмаар байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34/,
... Би болохоор Төмөрсүх гэх бандийг хардаж, сэрдэж байсан юм. Манай амбаарт набайгаа талаар тэр залуу мэддэг байсан. Тэгэхээр нь Төмөрсүхийг дуудаад би чамайг хардаж байна гэж хэлэхэд тэр надад танай хашааг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22-23 цагийн хооронд байх хоёр залуу давж байгаа харагдсан тэд нар Хуягаа гуайн хашааны үүдэнд мотоциклоо тавьсан байсан харагдсан гэж хэлсэн. Төмөрсүх болохоор нэгийг нь ******* гэдгийг таньсан талаар хэлсэн. Тухайн үед Төмөрсүх, Гансүх /Дэлдээ/-тэй цуг явж байсан юм шиг байна лээ. Тэр хоёр хоёулаа *******ыг таньсан талаар хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандах талаар хэлэхэд Төмөрсүх тэг тэг бид нар бас нэрээ сэргээлгэмээр байна гэж хэлсэн. Тухайн үед манайд Хатанбаатар байсан юм. Тэр энэ талаар сонссон. Тэгээд тэр Төмөрсүх, Дэлдээ нартай хэсгийн төлөөлөгч уулзаад байж байхад манай төрсөн эгч болох Мөнхзул ирээд уулзаад Төмөрсүх нөгөө ******* эд нарыг олж ирэхээр явахад манай эгч түүний нөхөр Батзориг хоёр цуг явсан юм шиг байна лээ насосыг яг хэн нь авсан хаанаас гаргаж өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. Миний алдсан насосыг олоод ирсэн байсан. Яг хаанаас, хэнээс очоод аваад ирсэн талаар манай эгч Мөнхзул, хүргэн ах Батзориг нар мэдэж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр надад авчирч өгсөн юм. Миний алдсан насос бүрэн, бүтэн байсан. Одоо гомдол, санал алга байна. Төмөрсүх мөн тухайн үед тэр ******* болон тэрэнтэй цуг явж байсан залуутай 23-ны өдөр трансмотортой гудамжинд таарахад ******* өөрийнхөө тракторын насосыг алдсан талаар хэлж байсан гэж хэлсэн. Хоёр хүн байсныг нь харсан байдаг. Ямар хувцастай явж байсан талаар бол юм хэлээгүй. Хашаан дотор зөрсөн юм байна лээ. Энэ талаар Төмөрсүх, Дэлдээ хоёр сайн мэдэж байгаа. Манайд бол өмнө ирж байгаагүй. Манай гэрт хууль бусаар нэвтэрсэн байсан. Өөр янз бүрийн зүйл алга болоогүй. Надад нэмж хэлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ ... ******* надад 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа би түүнээнэхэмжлэхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
4. Иргэний нэхэмжлэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би болсон явдлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийн үнэн зөвөөр байх тул одоо надад нэмж хэлэх зүйл алга байна. ******* надад 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа би түүнээс мөнгө нэхэмжлэхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2018 оны 03 дугаар сарын 23-24-ны хооронд иргэн *******ын алдагдсан гэх 55 тракторын насосыг би урд нь хамт авчирч байшингийнх нь таамбарт тавилцсан юм. Тэгээд насос алга болчихсон байна гээд насос алга болсныхоо өглөө ирж хэлсэн юм. Тэгээд би гэрт нь хамт очиход таамбарт байсан насос нь алга болчихсон байсан. Би ыг танина, манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм.Саяын энэ алдсан гэх тракторын насос болохоор бид нарын дундын трактор байгаа юм. Үүнийг , Эрдэнээ ах бид нар л мэднэ.Тракторын мотор нь болохгүй болоод Эрдэнээ ахад хот руу засуулахаар өгч явуулсан юм. Алдагдсан гэх эд зүйлийг мөн мэдэх ынд орж гардаг байсан залуу болохоор Төмөрсүх гэгч залуу байсан гэсэн, би түүнийг л авсан байх гэж бодож байна. Насосын үнэ болохоор 3.500.000 төгрөгний үнэ ханштай байдаг юм. Би түүний содон шинж тэмдгийг мэдэхгүй.харин насосны мотор дээр боодог том төмөр хавтастайгаа байх ёстой. Алдагдсан гэх эд зүйлээс ямар нэгэн мэдээлэл одоогоор гарахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг. /ххийн43-44/,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Би тухайн өдөр 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Төмөрсүх бид хоёр 22 цагийн орчим сум орж ирээд, сумаас 2 пиво аваад хөдөө буцсан юм.Өдөр нь хониндоо явсан. Би тэр өдөр болон тэр шөнө гэдэг айлд ороогүй. Төмөрсүх маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 24-ны орой намайг гэрээс очиж аваад ах ирээд уулзаадах гэж байна, тракторын насос алдчихсан гэнэ, тэгээд бид хоёрыг авчихлаа гээд байна гэж надад яриад тэр орой 19 цагийн орчим ирж ахтай ирж уулзсан. Тэгээд уулзахад та хоёр насос авсан уу, та хоёроос өөр авах хүн байхгүй гээд байхаар нь бид хоёр урд нь бид хоёртой таарсан ******* гэгч залуу нөгөө залууг нь танихгүй залуу хоёр тракторын насос алга болсон гэж ярьж байсан, түүнийг д хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу караоке-д орчихсон байна гэж ярьсан. Тэгээд явах гээд хойшоо Төмөрсүхийн эмээгийн гадаа мотоцикль очоод зогсохоор нь , бид хоёр араас нь очтол мотоциклоо хашааны гадаа тавьчхаад Төмөрсүхийн эмээгийн хашаа руу орсон байна гээд ороход тэр хоёр алга байсан. Тэгснээ удалгүй ын хашаанаас гарч ирээд хашаа даваад мотоциклоо унаад явчихсан юм. Би болохоор тэр хоёр залууг хулгайлсан гэж бодож байна. Надад Төмөрсүх сүүлд нь нөгөө насосыг чинь *******, нөгөө залуу хоёр авчихсан байна гэсэн гэж ярьсан. Би ахын таамбарт насос байгаа эсэхийг огт мэдэхгүй, би орж гараад байдаггүй. Би ******* гэгч залууг хаана байгаа мэдэхгүй. Надад өөрөө ******* ярихдаа манайх аймагт байгаа гэж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг. /хх-ийн 45-47/,
7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Нэг сум гэдгээр нь танина. Тэндээс ах, дүү төрөл садны холбоо байхгүй. Тухайн үед тэр хоёр хоёулаа гартаа юм бариагүй байсан. Бид нараас тийм зүйл асуугаагүй. Цэнхэр өнгийн Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн мотоцикль байсан. Хэний эзэмшлийн мотоцикль эсэхийн мэдэхгүй байна. ******* нь унасан байсан ******* болохоор хойно суугаад явж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /ххийн 48-49/,
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би ******* гэгч залууг танина,. Би тухайн өдөр 2018 оны 03 дугаар сарын 23орой Гансүх бид хоёр 22 цагийн орчим сум орж ирээд, сумаас 2 пиво аваад хөдөө буцсан юм.Өдөр нь хониндоо явсан. Би тэр өдөр болон тэр шөнө гэдэг айлд ороогүй. Би маргааш нь мэдсэн, намайг хөдөө хониндоо явж байхад утсаар залгаад намайг хүрээд ир чамтай уулзмаар байна гэхээр би орой нь 19 цагийн орчим ирж тай уулзахад өчигдөр би хаагуур явсан бэ гэхээр нь би сум орой орж ирээд буцсан гэж хэлсэн , тэгтэл би таамбарт байсан насосоо алдчихлаа чи авсан уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн, тэгээд би танай хашаан дээгүүр өчигдөр *******, гэдэг байхаа нэг нь тэр хоёр тэдний хашаан дээгүүр даваад явж байхыг Гансүх харсан байсан юм, Тэгээд д танайд ******* нэг залуу хоёр орж ирсэн үү, танай хашаан дээгүүр даваад явсан гэсэн гэж хэлсэн.Тэгээд дараа нь ын эгч Мөнхзултай уулзахад нөгөө хоёр залуу чинь насос хулгай хийж авсан байна лээ гэж надад хэлсэн. Би ахын таамбарт насос байгаа эсэхийг огт мэдэхгүй, харин орж гардаг л байсан. Би ******* гэгч залууг хаана байгаа мэдэхгүй. Би урд нь *******ыг Ширхэнд трактор ажиллуулдаг байхад нь очиж ёндоо үздэг байсан юм. Тэр трактортой явдаг байсан, тэгээд танилцсан юм. Би *******той урд орой нь буюу насос алдагддаг орой хойт лагерьд таараад танайх ажиллаж байгаа юу, очиж ёндоо үзье гэхэд манайх ажиллахгүй байгаа цэнхэр насосоо алдчихсан гэж байсан.Тэгэхээр нь нэг пиво уух уу гэж би асуухад үгүй бид хоёр энүүгээр ороод нэг ажил амжуулчхаад, караоке дээр очно тэнд байж бай гэж хэлээд уруудаж яваад, манай эмээгийн хашааны үүдэн дээр зогсчихсон. Тэгэхээр нь бид хоёр араас нь очсон чинь мотоциклоо тавьчхаад алга байсан, тэгэхээр нь би хөгшин ээжийнд ороод тэндээсээ гараад хажуу айлд нь ороход байхгүй байхаар нь гараад иртэл Гансүх нөгөө хоёр чинь ын хашаанаас гарч ирээд мотоциклоо аваад явчихлаа гэж ярьсан. Тэгээд Гансүх бид хоёр тэндээсээ шууд хөдөө явчихсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг / хх-ийн 50-52/
..... Надад нэмж хэлэх зүйл алга байна. Тус өдрийн хувьд гадаа бол харанхубайсан ба лагерийн гэрлийг асаасан байсан. Би тухайн үед Дэлдээ хочтой Гансүхтэй мотоциклтой цуг Бөмбөгөр сумын төвөөр явж байсан юм. Бөмбөгөр сумын төв дээр байх хүн явах боломжтой нарийн гудамж байдаг юм. Тус гудамжны үзүүрт ******* хажуудаа нэг бандитай мотоциклтой зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёр дээр яваад очсон юм. Тэд нартай мэнд ус сольчхоод явах гээд байж байхад *******, Хадаагийн караокед яваад очоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь та хоёр яваад очих юм байгаа биз дээ гэхэд ******* бид хоёрт амжуулах ажил байна та хоёр түрүүлээд явж бай гэж хэлээд тэр хоёр түрүүлж мотоцикльтой хөдлөөд явсан юм. Тэгээд бид хоёр тэр хоёрын араас хөдлөөд явж байхад ******* тэрэнтэй цуг явж байсан банди хоёр манай эмээ болох Ишмаагийн хашааны гадаа очоод зогсоод хашаа руу орсон юм. Тэгэхээр нь Дэлдээ бид хоёр манай эмээгийн гадаа очоод Дэлдээ мотоцикль дээр үлдээд би дотогшоо орсон юм. Эмээгийн гэр лүү нь ороход тэр хоёр байхгүй байхаар би буцаад гарсан юм. Тэгсэн чинь Дэлдээ саяны хоёр банди ын хашааг давж гарч ирээд мотоциклоо унаад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед ******* нарын унаж явсан мотоциклын яг хажууд нь бид хоёр мотоцикльтой ирээд зогссон байсан юм. Тэр хоёр хашааг давж гарч ирснээ араас караокед яваад очоорой гэж хэлсэн гэсэн. Тэгээд мал эзэнгүй байхаар нь бид хоёр хөдөө гэр лүүгээ буцсан юм. Би *******оос танай трактор ажиллаж байгаа юу гэхэд үгүй насосоо алдсан байгаа гэж хэлсэн. Цэнхэр өнгийн насос байгаа талаар хэлж байсан. Амжуулах ажил байгаа гэж хэлсэн. Яг хаашаа явах талаараа бол юм хэлээгүй. Цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан ба түүнийг *******той цуг явж байсан банди жолоодсон байсан. Тэр талаар юм хэлээгүй. Дэлдээ мэдүүлэг өгөхдөө өөрөө хэлэх байх би сайн мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/
9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдрийн он, сар, өдрийг сайн санахгүй. ******* өөрийнхөө алдагдсан гэх насосыг хажуу айлын банди нар болох Төмөрсүх, Дэлдээ нарыг авсан байх гэж сэжиглэсэн юм шиг байна лээ. Тэгээд тэр хоёрыг Бөмбөгөр сумын цагдаагийн хэсгийн, хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан О.Уламбаяртай уулзуулахад тэр хоёр банди насосыг ******* авсан байж магадгүй ын хашааг даваад явж байсан талаар хэлсэн гэсэн. Тэгээд энэ талаар надад хэсгийн мөрдөгч О.Уламбаяр хэлэхэд тэр ******* гэх бандийн утсыг нь олж аваад утсаар ярихад анхандаа бол утсаа таслаад ярихгүй байсан. Сүүлд нэг удаа утсаа авахад нь би тэр бандид чи тэр насосыг авчирч өгчихөө авсныг чинь гэрчилж байгаа хүн байна гэхэд за тэгье би авчирч өгье гэж хэлээд тэр оройгоо авчирч өгсөн. Насосоо бол хөдөө байлгаж байсан юм шиг байна лээ тэндээс авчирч өгсөн. Насос нь болохоор цэнхэр өнгийх байсан ба 55 гэсэн тракторын насос байсан. Тэр банди өөрийнхөө тракторын насосыг өмнө хулгайд алдсан байсан юм шиг байна лээ. Тэгээд хүмүүсээс насос сураглаад явж байхад ын гэрт насос байгаа талаар сонссон юм уу тэгээд тэндээс очоод авсан гэсэн. Тийм. ******* өөрөө харж үзээд зүгээр хэвийн ажиллагаатай байна гэж хэлсэн. Тэр өөрийгөө ганцаараа хулгайлсан гэж хэлсэн. Мөн өөрийгөө мотоциклтой явж байсан талаар хэлсэн. Ганцаараа ирсэн. Тракторт байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
10. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Тиймээ ойлгосон. Асууж, тодруулах зүйл алга байна. ******* бид хоёр набайгаа. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг караокед таарсан юм. Тэнд хэдэн цагийн үед таарсан эсэхээ мэдэхгүй байна ерөнхийдөө гэгээ бол тасарч байсан яг харанхуй бол болоогүй байсан. Тэгснээ ******* надад хоёулаа айл руу явчхаад ирье гэхээр нь тэгье гэж хэлсэн юм. Тэгээд караокены гаднаас ******* бид хоёр миний эзэмшлийн маркийн цэнхэр өнгийн мотоциклтой хөдөлсөн юм. Тэгээд бид хоёр явж байгаад замдаа Дэлдээ болон Төмөрсүх нартай таарсан юм. Тэр хоёртой болохоор гудамжинд таарсан юм. Тэр хоёртой мэнд ус мэдэлцээд цаашаагаа бид хоёр явсан юм. Тэгэхэд мотоциклыг би өөрөө жолоодоод явж байсан юм. *******ын гэрийнхэн замыг ******* хойноос заагаад сууж байсан юм. Тэгээд бид хоёр яваад нэлээн хойгуур байх айл руу очсон юм. Одоо хүртэл тус айлын хүмүүсийнхэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэр айлын хашаан болохоор модон хашаа байсан. Тэгээд ******* бид хоёр айлын хашаа руу орсон юм. ******* надаас ариа түрүүлж явсан байсан би болохоор түүний хойно дагаад явж байсан юм. Тэгсэн тэр хажуу талын айлын хашааг давахаар нь би түүний араас тэр хашааг бас давсан юм. Тус хашааг давахад хашаан дотор модон байшин байсан өөр зүйлсийг бол одоо сайн санахгүй байна. Би түүнийг хашааг давах гэж байхад яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ гэж хэлээд давсан юм. Таньдаг айл руугаа орох гэж байгаа байх гэж бодсон юм. Тэгээд байшингийн урд хэсгээр таамбар байсан ба тэр нь цоожгүй онгорхой байсан тийшээ ******* орсон би болохоор ороогүй юм. ******* бас ерөнхийдөө үүдний хэсэгт зогссон байдалтай байсан. Тэгснээ тэр явъя гэж хэлсэн. Би түүнээс сая юу харсан бэ гэхэд надад юм дугараагүй юм. Тэгээд буцаад нөгөө хашааг давахад манай мотоциклын хажуу хэсгээр Дэлдээ мотоциклтойгоо ирсэн байсан харагдсан. Тэгээд ******* явъя гэхээр нь би өөрийнхөө мотоциклыг жолоодоод *******ыг сундлаад түүнийг караокед буулгаж өгсөн юм. Тэгээд цаашаагаа Баярсайхан ахын гэрт нь очоод хэвтэж байхад ******* надад утсаар залгаад дуудахаар би түүн рүү ганцаараа өөрийнхөө цэнхэр өнгийн мотоциклтой очсон юм. Тэгэхэд надаас мотоциклоо өгч байгаач найз нь хөдөө явчхаад ирье гэж хэлээд гуйгаад байхаар нь за за гэж хэлээд өгөөд явуулсан юм. Тухайн үед тэр ганцаараа явж байсан. Тэгээд тэндээс намайг гэрт хүргэж өгчхөөд яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш юу болсон эсэхийн мэдэхгүй байна. Хүн байхгүй байсан. Хальт харахад гэр нь цоожтой юм шиг байсан. Үгүй, би түүнээс асуусан боловч надад хариулаагүй. Цагийг нь бол сайн санахгүй байна. 23-00 цагийн хооронд байх. Надад санал хүсэлт алга байна. Мотоциклоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэмж хэлэх зүйл алга байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /ххийн 58-60/
10. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын дугаар 79 шинжээчийн ...Мотоцикль 1 ширхэг шинэвтэр 800.000 гэх дүгнэлт /хх-ийн 67-68/
11. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний оронтооны бус комиссын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ...Солонгос улсад үйлдвэрлэсэн Volvo 55 маркийн тракторын насос 1 ширхэхуучин 2.800.000 гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77/ хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын гар утсыг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, хавтас хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан даюун маркийн мотоцикль битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 86-92 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 93, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Задгайн 252 тоот хашаанд байх иргэн *******ын эзэмшлийн модон амбаарт 2018 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж 2800000 төгрөгийн үнэ бүхий \/оlvo-55 маркийн тракторын насосыг хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч Б.Нямдаваа, гэрч , *******, нарын мэдүүлэг, зэргээр нотлогдсон байна гэж үзлээ. Иймд шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******од зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хорих ялын хугацаатай адил хугацаагаар хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлзөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнийг тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн *******ы эзэмшлийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн үнэ найман зуун мянган / 800000 / төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгч ******* нь мотоциклын үнэ найман зуун мянган / 800000 / төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулан авсан цаашид нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ы эзэмшлийн “даюун” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж мотоцикль буюу түүний үнэ найман зуун мянган / 800000 / төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******ын эзэмшлийн “Самсунг жи”-7 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******од нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******од зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл “Даюун” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж мотоциклын үнэ найман зуун мянган / 800000 / төгрөгийг ялтан *******оос гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Самсунг жи”-7 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ