| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0342/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/196 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Д.Цогжавхлан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 1814003030177 тоот хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* / *******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд ******* манай гэрт ирээд 0,75 хэмжээтэй архи хувааж уугаад 14 цагийн орчимд “Тана” авто засварын газар найз ******* байна гэхээр нь бид хоёр хамт очсон. Тэндээ байхдаа ******* бид хоёр 1 шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад 1 шил архи аваад гол дээр очоод *******, бид гурав уусан 17 цагийн орчимд ******* лүү залгаад “тамхи аваад ирээч” гэж хэлсэн. Удалгүй ******* ирэхэд ******* “миний муу өнчин найз” гэхээр нь би ууж байсан архиныхаа шилийг толгойруу нь шидэхэд толгойных нь зүүн урд хэсэгт нь оносон. 2 Тэгээд толгойгоо дараад доошоо болоод сууж байхаар нь амруу нь хоёр удаа өшиглөсөн. Би *******ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 45-49 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******ийн гэрээс бид хоёр 14 цагийн орчимд гараад “Тана” авто засварын газар очиж найз *******тэй уулзаад машинд нь 0.75 граммын хэмжээтэй архи хувааж уусан. Тэндээсээ *******, хамт бид 4 “Түйн” голын эрэг рүү 1 шил архи замаасаа аваад очоод бид 3 хувааж уусан, ууж байхад тамхи дуусаад Гантөмөр гэх найзруугаа залгаж тамхи аваад ирээч гэж дуудахад Гантөмөр тамхи авч ирсэн. ******* бид хоёр архи уугаад ни лээн согтсон байсан. Тухайн үед би *******ийн уурыг хүргэх үг хэлээд байсан юу гэж хэлсэн гэдгээ санахгүй байна. Тэгээд ******* уурлаад надруу архины шил шидээд миний толгойноос бага зэрэг цус гараад байсан. Маргааш нь эмнэлэгт ирж үзүүлэхэд цагдаа хүрч ирээд надаас байцаалт авсан. Тухайн үед би согтсон байсан биеэ хянах чадваргүй байсан байх. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 14-19 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...******* утас руу залгаад гол дээр байна хүрээд ир гэж дуудаад очиход *******, *******, ******* бас нэг залуутай дөрвүүлээ байсан. ******* намайг хараад иш чааваас өнчин юм гэхээр нь ******* уурлаад нэгийгээ ингэж хэллээ гээд хоорондоо маргалдаж ноцолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад тэндээс шууд гэрлүүгээ явсан Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /
Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ...би өөрийн машинаа “Тана” авто засварын газар янзалж байхад *******, ******* хоёр ирсэн. Тэр хоёр ирээд миний машинд 0,5 литрийн хэмжээтэй архийг хуваагаад уусан. Тэндээ байж байгаад 16 цагийн орчимд тэнд ажилладаг гийн хамт голруу дөрвүүлээ хамт явж байхдаа замдаа архи авсан тэрийгээ хуваагаад уусан. ******* тамхи авч ирээд байж байтал *******ийг ******* өнчин гэж хэлсэн. тэрнээс болоод *******, ******* хоёр зодолдсон. Өөр маргаан болоогүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 26-27 /
Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 352 дугаартай
1. *******ын биед тархи доргилт, доод уруул, зүүн зулайд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 42/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-11/ шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн ******* даргын 2018.06-08-ны өдрийн 631 тоот тодорхойлолт / хх-ийн 50/, иргэний үнэмлэхний, лавлагаа /хх-ийн 51/, шүүгдэгч 3 *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 61/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн... ******* руу архины шилийг толгойруу нь шидэхэд толгойных нь зүүн урд хэсэгт нь оносон, тэгээд толгойгоо дараад доошоо болоод сууж байхаар нь амруу нь хоёр удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 45- 49 /
хохирогч *******ын .. би юу гэж хэлсэн гэдгээ санахгүй байна, ******* уурлаад надруу архины шил шидээд миний толгойноос бага зэрэг цус гараад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-19 / гэрч *******ийн ... *******, ******* нар хоорондоо маргалдаж ноцолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад тэндээс шууд гэрлүүгээ явсан… гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 352 дугаартай “... *******ын биед тархи доргилт, доод уруул, зүүн зулайд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт /хх-ийн 34-35 /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 4 ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...ЛЖ маркийн гар утас...”- ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ид буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Нацагдагдоржийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй 5 болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... ЛЖ маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА