| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0177/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/201 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа,
Хохирогч *******
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001940111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* / ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарн 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 2-16 тоотод иргэн *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед гэрээсээ гараад нэг найзын хамт 1 шил 0.750 граммын хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи уугаад 21 цагийн орчим гэртээ харьсан. Гэртээ ирээд юу болсныг санахгүй байгаа. Үгүй зодож цохиж байгаагүй. Тиймээ хүлээн зөвшөөрч байна энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд манай хамтран амьдрагч ******* гэрээсээ гарч яваад 21 цагийн орчимд согтуу орж ирээд надаас хэрүүл гуйгаад танай дүү нар намайг хүндэлдэггүй гээд би “танайхаас зайллаа” гээд байхаар нь зайл гэхэд галын хайч аваад намайг цохиж, боож унагаасан, толгой руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд надаас архины мөнгө нэхэхээр нь 20000 төгрөгөө өгөхөд дэлгүүр лүү архи авахаар явсан хойгуур нь би зүүн талын айл руу хашаа давж ороод гэрт байсан залуугийн утсаар эгч Цэцэгмаа руу залгаад намайг зодоод байна ирээд аваач гэсэн. Тэгээд буцаж гэртээ ороод байж байтал ******* хашаа даваад явчихсан байсан. Удалгүй Цэцэгмаа эгч ирээд намайг гэр лүүгээ авч явсан. Өөр маргаан болоогүй. Намайг галын хайчаар зодсон..гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би 2018 ондугаар сарын 29-ний өдөр 3 сартай жирэмсэн хяналтад орох гээд Баян-Овоо сум явсан. ******* орой согтуу ирж, танай дүү нар намайг хүндэлдэггүй, дандаа ааш гаргадаг, зайлна гээд байхаар нь зайлахгүй юу гэсэн чинь галын хайч авч шидсэн. Би эхлээд галын хайчаар хоёр гурав цохисон тэгээд булааж аваад цохисон. Намайг гарах гэхээр гаргахгүй үүдэнд таглаж суусан. Архины мөнгө нэхээд байхаар нь байсан арван мянган төгрөгөө өгсөн. Шүүх дээр асуугдаж байх хугацаандаа удаа дараа очиж дарамталсан. 2018 оны 6 сарын 29-ний өдөр шөвөг барьчихсан ална гэж очсон. Бас өчигдөр хүртэл архи ууж дарамталсан. Би 6 настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Манайхаар очуулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү. Шөнө унтуулахгүй байнга утас руу залгадаг. Хүүхдээ дагуулаад айлаар яваад байх хэцүү байна гэв.
5. Арван насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би эгчийнд байхад 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр эгч ******* ах хоёр хөдөө яваад ирсэн. Тэгээд ******* ах айл руу явчхаад ирэхдээ согтуу ирсэн. Тухайн үед эгч болон түүний хүү ******* ******* ах бид нар л байсан. ******* ах согтуу ирээд ******* эгчийг боож унагаад гараараа нүд рүү нь цохисон. Тэгтэл ******* эгч *******ыг түлхээд унагаахад галын хайчаар ******* эгчийн 2 гуя руу нь цохиод байсан. ******* эгчийн утсыг нь бас эвдэлсэн. ******* ах архи уух гээд 20000 төгрөг аваад явсан... гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 сарын 29 ны өдөр 22 цаг 50 минутын орчимд манай дүү над руу залгаад Цэцгээ эгчээ хүрээд ирээч намайг зодоод байна та хүрээд ирээч гэхээр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 2- 31 тоот од оршин суудаг гэрт нь очиж дүүгээ аваад гэртэй авч ирж хоносон тэр шөнө өөр асуудал болоогүй. гийн зүүн нүд нь хөхөрсөн, баруун талын гуяндаа хэд хэд хэсэгт нь хөхөрсөн. Толгой нь өвдөөд тэр шөнө халуурч хоносон. Тэр талаар мэдэхгүй байна. гээс асуухад урьд өмнө нь зодож байсан талаар хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед тархи доргилт, зовхи, гуя, шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалты шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 2-16 тоотод иргэн *******г жирэмсэн болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 239 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, бөгөөд галын хайчийг хэрэгцээний дагуу буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч *******ы хэрэглэсэн галын хайч, гар утас зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг галын хайчийг хэрэгцээний дагуу хохирогч *******д буцаан олгож, гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ы эзэмшлийн “Nokie” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Nokie” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар ялтан *******д зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан ******* нь зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн галын хайч, гар утас зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг галын хайчийг хэрэгцээний дагуу хохирогч *******д буцаан олгож, гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ