| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0178/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/207 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002590154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******. / Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Марал гүн ХХК-ны уурын зуухны хашаанд *******ыг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 4 дүгээр сургуулийн уурын зууханд галч ажилтай байхад гэх залуу надтай утсаар яриад хаана байна гэхэд би ажил дээр байна гэсэн эргээд яръя гэсэн би дараа нь гийн дугаарт залгахад гэртээ байна гэсэн би тоглоомоор ажил дээрээ байна чи ганц пиво авч ирэх юм уу гэхэд юу уух юм гэсэн би ганц пиво аваад ирэхгүй юу гэхэд 2,5 литрийн пиво, 0,5 грамм шилтэй архи манай ажил дээр авч ирснийг бид хоёр хувааж уугаад юм яриад сууж байхдаа танай дүүтэй суумаар байна чи нөхрөөс нь салгачхаач гэхэд яаж байгаа юм чи юу яриад байна би нөхрөөс нь салгаад чамд өгөх хүн мөн үү гэхэд танай дүү чинь янхан чи мэдэх үү гээд доромжилсон чи янхандаад явж байхыг нь харсан уу гэхэд би мэднэ гэсэн намайг 2 удаа шанаа тус газар цохисон, дахиад цохино гэхэд нь гараад цохь гэж хэлээд уурын зуухны хашааны гадна гараад намайг цохих гэхэд нь би бултаад г шанаа тус газар нь 1 удаа цохисон тэгээд байж байхад манай эхнэр ирээд намайг дотогш нь зуух руу оруулаад төрөөг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Би шанаа тус газар нь 1 удаа цохисон, унагааж байгаад зодож цохиогүй Тухайн үед харсан хүн байгаагүй, дараа нь би эхнэрээ утсаар дуудахад эхнэр, баз Цээгий нар ирсэн. Бид хоёр 2,5 литрийн 1 пиво хувааж уусан, 1 шил архи хувааж уусан Би шанаа тус газар нь 1 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна, өөрөөр зодож цохиогүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 140-141 /,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ыд очиж бүргэд хаалга суулгаж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед тоглоомоор ыг ганц юм аваад ир гэж ярьсан. 0.5 граммтай архи авч ирсэн. Тэр архийг уучхаад 22 цагийн үед дахиад дэлгүүрээс 0.5 граммтай ерөөл архи, 2.5 литртэй пиво авч ирж, бид хоёр хувааж уусан. Ууж байх явцад надад чи эхнэрийнхээ дүүг нөхрөөс нь салгаад өг, би эхнэрийн чинь дүүтэй суумаар байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм чи эхнэр хүүхэдтэй биз дээ, айлын гэр бүл үймүүлэх гэлээ гэхэд би танай тэр дүүг чинь янхан гэдгийг нь мэднэ гээд намайг зүүн шанаа руу цохисон. Яаж байгаа юм гээд босоод ирэхэд дахиад цохисон. Тэгээд бид хоёр гадаа гарч би нэг цохиод газар унахад нь нэг өшиглөсөн. Энэ үйлдэлдээ би гэмшиж байна гэв.
3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр үдээс хойш ******* гэдэг хүн рүү утсаар яриад гэртээ Бүргэд хаалга суулгах гээд *******аар суулгуулах гэж дуудсан. Тэгэхэд ******* такси явуулчих гээд би такси явуулж *******ыг гэртээ авч ирүүлэн гэрийнхээ хаалгыг солиулсан. Тэгээд буцаагаад такси дуудаж гэрт нь хүргүүлсэн. Тухайн үед төлбөрөө төлөөгүй дараагийн 7 хоногт нь мөнгийг нь өгөх болсон. ******* тухайн үед 50.000 төгрөг өгөөрэй гэж байсан. Тэгээд маргааш нь би гадуур явж байхад орой 18 цаг өнгөрөөд ******* над руу залгаад намайг хаана явж байна гээд өөрөө ажлынхаа газрынхаа хүмүүстэй ууж байна гэсэн Тэгээд би гэртээ хариад байж байхад ******* дахиж залгаад “Ажлынхантайгаа өдөржингөө уучихлаа уусан юм гарчихлаа ганц юм олоод ирээч гэсэн. Тэгэхээр нь өнөөдөр 1 дэх өдөр юм олдохгүй Тэгээд утсаа салгасан чинь жаахан байж байгаад дахиад залгаад байхаар “олдвол архи аваад очъё” гээд манай найз Үнэнбат таксинд явж байх. дуудаж хамт Жинст-хайрхан дэлгүүр рүү ороод ганц шил 0,5 литрийн ерөөл архи аваад Үнэнбатаар 4 дүгээр сургуулийн уурын зууханд очиж би бууж үлдээд Үнэнбатыг буулгаад зуухны хашаанд ороход ******* Би 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр үдээс хойш ******* гэдэг хүн рүү утсаар яриад гэртээ Бүргэд хаалга суулгах гээд *******аар суулгуулах гэж дуудсан. Тэгэхэд ******* такси явуулчих гээд би такси явуулж *******ыг гэртээ авч ирүүлэн гэрийнхээ хаалгыг солиулсан. Тэгээд буцаагаад такси дуудаж гэрт нь хүргүүлсэн. Тухайн үед төлбөрөө төлөөгүй дараагийн 7 хоногт нь мөнгийг нь өгөх болсон. ******* тухайн үед 50.000 төгрөг өгөөрэй гэж байсан. ТэгэЭд маргааш нь би гадуур явж байхад орой 18 цаг өнгөрөөд ******* над руу залгаад намайг хаана явж байна гээд өөрөө ажлынхаа газрынхаа хүмүүстэй ууж байна гэсэн...******* намайг ороход архи уусан бололтой мэдэгдэж байсан. Тухайн үед ******* бид 2 хоёулхнаа байсан бөгөөд бид 2 архиа хувааж уугаад зүгээр ярилцаад ууж байсан. тухайн үед 21 цаг өнгөрч байсан байх тэгээд архиа дуусгаад 22 цаг нэлээн өнгөрөөгөөд бид 2 “Олон-булаг” дэлгүүр рүү очиж 1 шил 0,5 литрийн архи, 2,5 литрийн пиво, 1 ширхэг тамхи аваад буцаж зуухан дээр ирээд хоёулаа хувааж уусан. Тэр үед эхнэр нь залгаад яриад байх шиг байсан. Бид 2 архиа ууж дуусах гэж байсан ба бас пиво ч гэсэн ууж байсан..Тэгээд 'Над руу агсарч “Түмэнхүү та 2 шиг бандийг би Баянхонгорт ална ш дээ” гэсэн. Тэгээд миний толгойн зулай хэсэгт гараараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд урдаас нь тэврээд авсан чинь намайг түлхээд хойшлуулсан. Би *******аас “Түмэнхүү та 2-ын зодоон надад хамаагүй тэгж болохгүй” гэж олон удаа гуйсан. Гэтэл ******* миний хамар руу гараа зангидаад 1 удаа цохиход цус гарах шиг болсон.Тэгэхээр нь би гарч гүйгээд хашааны хаалгаар гарахад араас ******* гүйж ирээд миний зүүн хөл рүү өшиглөсөн. Миний зүүн хөл өмнө нь хугарч байсан. Тэгтэл би газар өнхрөөд ойчсон чинь араас ирээд эхлээд миний нуруу руу 1 удаа өшиглөхөд би эргэж хараад урдаас нь тийчлээд “цагдаа дуудлаа шүү” гээд утсаа гаргаж авахад миний утсыг булааж аваад миний гэдэс рүү дахин 2 удаа өшиглөсөн. Тэгтэл би дуу авч чадахгүй болж хэвтсэн. Тэгээд би жаахан хэвтэж байхад ******* хүн рүү залгаад “би хүн алчихлаа ш дээ хүрээд ир” гээд утсаар яриад байсан...Машинд надтай нэлээд 3 хүн сууж явсан. Би “танай нөхөрт би ямар ч гэм хийгээгүй байхад танай нөхөр надад уурлаад намайг зодчихлоо яаж байгаа юм бэ” гэж машин дотор явж байхдаа хэлсэн. Нөхөр нь зуухан дээрээ үлдсэн ба эхнэр нь түүнийг загнаад үлдээсэн юм. Намайг гэр рүү байхдаа намайг бас архи уулаа гээд загнаад байхаар нь “би ингээд буучихъя” гээд гудамжныхаа үзүүр дээр буусан. Манайх Олон булаг дэлгүүрийн урд 3 дахь гудамжинд байдаг юм. Тэгээд би машинаас нь буугаад гэр рүүгээ ганцаараа алхаж ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Манай эхнэр тухайн үед ажил дээрээ хонож байсан ба хүүхэд аавынд унтсан байсан. Би аавынх руу оролгүй аажуу 00 цаг өнгөрсөн байсан тул шууд гэртээ ороод гэдэс өвдөөд байсан ба унтаж чадаагүй. Түргэн дуудах гэхээр утас байхгүй алга болчихсон тул эмнэлэгт дуудлага өгч чадаагүй. Миний гэдэс базалж өвдөөд байхаар нь гэрээс гараад гадаа хашаан дотроо өөрөө ам руугаа хуруугаа хийгээд баахан бөөлжсөн. Сүүлдээ цустай бөөлжих шиг болсон. Тэгээд 03 цагийн өнгөрөөд өвдөлт арай гайгүй болохоор нь унтсан. Өглөө би 07 цаг өнгөрөөд сэрээд босоход хөдлөхөөр л гэдэс өвдөөд байсан...Би гэртээ ирээд хашаандаа ороод шууд аавындаа ороод миний гэдэс өвдөөд байна гэж ээжид хэлсэн. Ээж цай уулгаад яасан юм гэхээр нь би “архи уусан юм” гэж хэлсэн. Зодуулсан талаараа хэлээгүй гайгүй болчих байх гэж бодсон. Тэгээд 19 цагийн орчим түргэн дуудаж үзүүлэхэд 20 цагийн үед түргэн ирээд эмнэлэг дээр ирж шинжилгээ өгч эход харуулаад эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон.Түргэн дээр ирээд эхнэрээ дуудаж ээж, эхнэр 2-тоо хүнд зодуулсан гэж хэлсэн... Миний хэвлийгээр өвдөөд дээшээ доошоо тонгойж болохгүй орой болохоор халуурах гээд өвчин намдаадаг лаа хийгээд байж байна. Гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэхэд 300.000 төгрөгийн төлбөр нэхдэг юм байна лээ түүнийг нэхэмжилнэ Мөн эмчилгээний зардал нэхэмжилнэ... Би эмчилгээ болон эм тарианы зардалд баримтаар 500.800 төгрөг, такси хоолны зардалд 100.000 төгрөг гарсан. Тэгээд нийт 600.800 төгрөгийг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/
.. Би архи авч яваагүй бөгөөд гэртээ хүргүүлээгүй өөрийн гэрийн гудамжны үзүүр дээр буусан. Миний хэвлийгээр өвдөөд дээшээ доошоо тонгойж болохгүй ороо болохоор халуурах гээд өвчин намдаадаг лаа хийгээд байж байна. Гомдолтой байгаа Эмнэлэгт хэвтэхэд 300.000 төгрөгийн, төлбөр нэхдэг юм байна лээ түүнийг нэхэмжилнэ Мөн эмчилгээний зардал нэхэмжилнэ Тухайн хохирлын тооцож байгаад баримтаа өгнө. гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,
4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ хоносон юм. Гэрт манай нөхөр хүүхэд 2 байсан. Манайх хадам аавынхтай айл байдаг юм. Урд өдөр нь буюу 29- ны өдөр нь манай нөхөр гэрийнхээ хаалгыг ******* гэдэг залуугаар солиулж байсан. Тэр залуу нь маргааш нь буюу 30-ны орой манай нөхрийг зодсон байсан. 2018 оны 04 сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд нөхөртэйгөө ярихад гэртээ байна гэж байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд нөхөртэйгөө ярихад “Хөх толгойн энд 4-р сургуулийн уурын зууханд байна” гэсэн. Тэгэхээр нь би урд өдөр нь хаалга засаж өгсөн ******* гэдэг залуутайгаа байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхэд архи уусан эсэх нь мэдэгдэхгүй гайгүй юм шиг байсан ба цаана нь эрэгтэй хүн дуугарч байсан. ямар ч байсан нэг эрэгтэй хүн дуугарч байсан ба инээгээд зүгээр байх шиг байсан. Тэгээд маргааш нь 10 цагийн орчимд надтай утсаар яриад “хүүхдээ аваачиж өгье миний бие жаахан өвдөөд байна” гэсэн ба архи уусан гэхээр нь яах гэж уусан юм гээд тоогоогүй. Утас нь холбогдохгүй ээжийн утастай холбогдож байж би нөхөртэйгөө ярьсан юм. Өдөр намайг гэртээ хариагүй 14 цаг болж байхад манай нөхөр хүүхдээ авч ирж надад өгсөн. Тэгэхэд *******ы зүүн нүдний орчимд хөхөрсөн юм шиг харагдсан ба бага зэрэг тонгойж явсан мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэгтэй байсан ба хэнтэй явж байгааг нь би хараагүй такситай явж байна гэж бодсон. Тэгээд буцаад явсан ба өдөржингөө утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан ба би гэртээ харилгүй ажиллаж байгаад орой нь 21 цагийн үед ээжийн утсаар манай нөхөр над руу залгаад түргэн дээр ирсэн гэхээр нь хүүхдэдээ аваад эрхлэгчтэйгээ хамт эмнэлэгт ирэхэд эход харуулах гээд байж байсан. тэгээд тэр шөнөдөө ******* хагалгаанд орсон ба дэлүү нь задарсан байна дотроо цус алдсан байна гэж байсан. эмнэлэг дээр хагалгаанд орохоосоо өмнө “урд шөнө хүнд зодуулсан” гэж хэлсэн ба хэнд зодуулснаа хэлэх сөхөөгүй байсан. уурын зууханд ажилладаг залуутай уулзаж архи гэж хэлж байсан. Эмч нар нь яаруулаад тухтай юм яриулаагүй. Өмнө нь ******* зүрх л жаахан өвддөг байсан. Түүнээс зүгээр байсан харин өмнө нь 2000 онд зүүн хөлөө хугалж байсан гэсэн. Гэхдээ зүүн хөл нь одоо зүгээр. *******ад зодуулсан талаараа надад түргэн дээр ирсэн хойноо хэлсэн. Ээж тэгэхэд стор нээлгэх гээд эрхлэгчтэй цуг явсан байсан. өөр хүнд зодуулсан гэж хэлж байгаагүй. Надад лав тэгж яриагүй. Ямар ч байсан өдөр 14 цаг болж байхад над дээр ирэхдээ зүүн нүд нь бага зэрэг хөхөрсөн юм шиг байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй /ххийн 38-40/
6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүүхэдтэйгээ гэртээ байсан ба эхнэр нь цэцэрлэг дээрээ хонон өнжин ажиллаж байсан. өдөр нь гадуур явж байгаад ирсэн ба хүүхэд нь манайд байсан. Тэгээд орой 21 цагийн орчимд би д орох гэхэд гэр нь цоожтой байсан. ыг би гэртээ байна гэж бодож байсан юм. Тэгээд ыг эхнэр рүүгээ явсан юм байх гэж бодоод хүүхэдтэй нь би гэртээ хоносон. Манайд манай нөхөр болон гээд зээ охин бид нар хоносон. Маргааш өглөө нь би босоод Жавзанпагмыг ажилдаа явсны дараа ыд ороход нүүр гараа угааж байхаар нь би одоо хаагуур яваад ирж байгаа юм” гэхэд айлд байж байгаад ирсэн гэсэн Тэгээд би загнаад орж цай уу гэсэн чинь орж ирэхгүй байсан. тэгэхээр нь би яагаад орж ирэхгүй байгаа юм бол гээд дахиад ороход сандал дээр тонгойгоод суучихсан зурагтаа харж байсан. тэгээд байж байгаад өдөр хүүхдээ аваад ээжид нь хүргэж өгье гээд хүүгээ аваад явсан. Тэгэхэд хүүхдээ аваад хашааны хаалга руу явж байхад хойноос нь харахад тонгойгоод мурийлдаж яваад байсан. Тэгэхээр нь яасан юм бол гэж бодоод араас нь гарч харахад саарал жижиг тэргэнд суугаад явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд ганцаараа ирсэн ба жаахан архи үнэртэж байсан. Тэгснээ “ээжээ миний энд өвдөөд байна” гэж гэдсээ заагаад байхаар нь би “нойр булчирхай яах гэж архи уусан юм чи” гээд загнасан. Тэгэхэд орны урд сөхөрч суучхаад эвхрээд байсан Тэгээд түргэн дуудъя гээд түргэн дуудсан тэгээд түргэн ирээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиход 20 цаг өнгөрч байсан эмнэлэг дээр очоод эхнэрээ дуудсан. Тэр оройноо шинжилгээ аваад шөнөдөө хагалгаанд орсон тухайн үед хүнд зодуулсан гэж надад хэлээгүй. Тэгтэл эхнэр нь надад ыг хүнд зодуулсан байна гэж дараа нь хэлсэн. Тухайн үед эмч нар хагалгаанд оруулна гомдолгүй гэсэн гарын үсэг ар гэрийнхээ зуруулж эмч нар нь хэлээд гарын үсэг зуруулаад би уйлаад сууж байсан Эмч нар маш их хүнд байна гэж байсан. Ирээд энд өвдөөд байна гээд эвхрээд байсан. Өглөө нь гарахдаа л тонгойгоод хачин өрөөлдөөд яваад нүүр нь хавдсан юм шиг, нүд нь бас хөхөрсөн юм шиг харагдсан. Гэхдээ би сайн ажиглаагүй. Би *******тай нь хагалгаанд орсны дараа хэд хоноод уулзаж загнасан. Тэгэхэд ******* нь би өшиглөсөн гэж байсан. Сүүдээ дуугүй тонгойгоод байсан юм Шөнө нь *******ын эхнэр нь хүргэнтэйгээ очиж ыг авч явсан гэж байсан Би тэд нарыг загнаад эмнэлэгт хүргээд өгчихгүй яасан юм, гэрийнхээ гадаа нь хүргэж өгөхгүй яасан юм гэж загнахад тэд нар өөрөө гудамжинд буусан гэж хэлж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* нь миний 2 дахь хүү юм. Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд Дархан-Уул аймагт авто засварчин мэргэжлээр сурч төгссөн юм. Миний хүү сургуульд суралцах хугацаандаа элдэв төрлийн зөрчил гаргадаггүйг байсан. Улаанбаатар хотод 2012-2014 онд Техник технологийн дээд сургуулийг сурч төгссөн. Сургуульд суралцаж ажиллаж байх хугацаандаа эхнэр тэй танилцан гэр бүл болсон. *******ын зан төрхийн хувьд хүнд тусархуу, эелдэг, хүн итгэмтгий муу зуршилгүй амьдралын зөв хэв маягаар амьдардаг хүүхэд гэж би боддог юм. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ******* одоо Баянхонгор аймагт эхнэрийнхээ хамт эхнэрээ дагаад ирж амьдарч байгаа. *******ыг би лав архи архи уусан байхыг хараагүй учраас уудаг гэж хэлж мэдэхгүй байна. Гэр орондоо архи ууж согтуу ирж байгаагүй. Яагаад архи уусныг нь мэдэхгүй байна. Өчигдөр би хүүгээсээ асуухад “нөгөө хохирогчид ажил хийж өгөөд мөнгөө өгөхгүй болохоор нь манай хүү нөгөө хохирогчийг архи аваад ир гэсэн чинь авч ирэхээр нь цуг ууж байгаад нөгөө хохирогч нь миний хүүг цохисон гээд түүнийг нь эргүүлж цохиод асуудал болсон гэж надад хэлсэн. Хохирогч нь манай хүүгийн эхнэр ийн дүү охиныг нөхрөөс нь салгаад суулгачих гэхээр нь муудалцсан гэсэн. Гол нь манай хүү эхнэрийнхээ дүү охиныг өмөөрч хохирогчид гар хүрсэн гэж надад хэлж байсан Гэхдээ манай хүү надад хэлэхдээ “би хохирогчид гар хүрэхдээ хохирогчийн- нүүрэнд 1 удаа цохисон харин элгэнд нь цохиж өшиглөөгүй” гэж хэлж байсан Манай хүүгийн хувьд их л хэцүү байх шиг байна лиэ. гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* нь миний дараагийн дүү юм. ******* ер нь дуулгавартай хүний үгнээс зөрөөд байдаггүй, миний мэдэх л архи дарс уудаггүй хүүхэд байсан. Сүүлд сонсохнээ хүнтэй суусны дараа найз нөхөдтэйгээ архи уусан сурагтай байсан. Түүнээс өөрөө над руу согтуу залгаж үзээгүй. Манай дүү ер нь тайван хүүхэд байгаа юм. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Амьдрал ахуйн хувьд Баянхонгор аймагт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг боловч оршин суух хаягаа шилжүүлээгүй. Өөрөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суух хаягтай юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр цагдаа дээр оччихоод буцаад явж байгаад тай гудамжинд таараад хамт явсан. Урд өдөр нь би цагдаа машинаа журамлуулсан юм. Тэгээд аар журамлуулсан машинаа гаргахдаа жолоодуулах гэсэн юм. Тэгтэл хүүхдээ Шинэ төгөл рүү хүргэж өгье гээд хамт явж хүүхдийг нь миний машинаар хүргэж өгчхөөд бид 2 эргээд цагдаагаар явж машин тэргээ гаргах гэж хөөцөлдсөн. Тэгэхэд “өчигдөр зөндөө архи уулаа” гэж байсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн уурын зууханд очоод хүнтэй уулзах гээд тэр хүн нь байхгүй байсан. Бид урд өдөр нь уулзсан хүнтэйгээ уулзах гэж байна гэж бодсон юм. Тэгээд хэвлийгээр өвдөөд байна нойр булчирхай байж магадгүй гээд гэдсээ заагаад энүүгээр өвдөөд байна гэж байсан. Тэгээд эмийн сангаас эм авч уугаад гайгүй болохгүй байхаар нь бид 2 “Олонбулаг” дэлгүүр рүү очиж 1 шил 200 билүү 0.33 граммын билүү жижиг архи аваад архиа Анхаа гэдэг манай найзынд очоод хашааных нь гадаа үүдэнд уусан. Тэр архинаас нь би уугаагүй Анхаа 2 л уусан. Анхаа өөрөө тухайн үед халамцуу байсан. Тэгээд архиа тэр 2 уучихаар нь Анхааг аваад бид 3 хамт яваад ыг гэрт нь хүргэж өгсөн ба архи уугаад ч гэсэн зүгээр болохгүй байна хэвлийгээр өвдөөд байна гээд гэртээ буусан. Өдөржингөө миний машинд байхдаа хэвлийгээр өвдөөд байна архи уухаар ингэдэг юм байхдаа нойр булчирхай юм уу гэж байсан. Анхаа бид 2 тай маргаж зодолдоогүй. ******* хүнд зодуулсан гэж юм яриагүй харин урд өдөр нь архи уугаад гэж л ярьж байсан. Би тэгээд 4 дүгээр сургуулийн уурын зууханд очоод байхаар нь урд өдөр нь уусан хүн дээрээ очих гээд байна гэж бодсон. ******* хэвлийгээр архи уугаад ч зүгээр болохгүй юм гээд намайг хамт архи уух уу гээд байсан би тэр өдөр архи уухгүй гээд архи уугаагүй. Харин Анхаатай л хамт тэр жижиг 200 билүү 0.33 граммын архийг ******* уусан юм. Тэр өдөр ******* хэвлий гэдсээ бариад зовуурьтай байсан ба би архи их уусан бол нойр булчирхай байх гэж хэлж байсан. ******* 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр надтай тааралдаж хүүхдээ хүргэж өгснөөс хойш үдээс хойш аажуу гэртээ харьтлаа миний машинаас буухгүй суулгаад байсан. Анхаатай архи уухдаа ч гэсэн машинаас буугаагүй. Олон булаг руу надтай хамт архи авах гэж орохдоо л буусан Түүнээс машинаас буулгүй зовуурьтай байсан. Эм ууж үзээд архи ууж үзээд зүгээр болохгүй байна гээд байсан. Хамгийн сүүлд гэртээ хүргүүлээд орохдоо архи уугаад ч өвчин намдахгүй байна гээд бууж гэртээ орсон. Дахиж тухайн өдөр таараагүй. Тухайн өдөр ******* гар утас бариагүй утсаар ярихгүй байсан. Би ч асуугаагүй. Машинаа харуулах хүнтэй болсон учир машиндаа суулгаад гадуур би ажлаа хөөцөлдсөн. *******аар машин бариулах гэхэд машин барьж чадахааргүй бие өвдөөд гэж байсан. Нүүр царайд нь шарх ажиглагдаагүй. Бусад газар нь шархтай байсан эсэхийг мэдээгүй. Анхаагүйн бүтэн нэрийг нь мэдэхгүй бид Анхаа л гэж дууддаг. Гэр нь Улаанбаатарт байдаг гэсэн. Бид нар тухайн өдөр очсон гэр нь бол аавынх нь байсан. Утас нь 8080-тай дугаар байсан одоо мартсан байна. Түүнээс хойш Анхаатай тааралдаагүй хот руугаа явсан байх. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчимд манай нөхөр ******* утсаар залгаад ирсэн байна гэхэд нь би ямар гэхэд яагаа в нөгөө ирсэн байна гэрт нь хүргээд өгөөч элдвийн юм яриад байна гэж хэлсэн би хүргэн ыг гуйгаад хамт машинаар очиход манай нөхөр *******, нар 0,5 грамм 1 шил архи бүтнээрээ шахуу дөнгөж задлаад бага зэрэг уусан байдалтай хоорондоо юм яриад сууж байсан би яагаад ажлаа хийхгүй архи уугаад байгаа юм гээд гэх залууг чи яагаад хүний ажил дээр ирж архи ууж байгаа юм болохгүй шүү дээ яагаад элдвийн юм яриад байгаа юм гэрт чинь хүргээд өгье гэхэд гэх залуу гарч явсан би нөхөртөө гэх залууг гэрт нь хүргэж өгье гээд араас нь гарахад 4 дүгээр сургуулийн хажууд явж байсан би машиндаа суулгаад гэр чинь хаана вэ гэхэд Олон булаг дэлгүүрийн гудамж гэсэн би Олон булаг дэлгүүрийн гудамж руу ороод аль хаалга вэ гэхэд эхний хаалган дээр буулгачих гэсэн би машинаасаа буулгаад чи эхнэрээ дуудчих эхнэрт чинь хүлээлгэж өгье гэхэд хашаанд нь 2 гэр байсан гэрүүдээс хүн гарч ирээгүй би эхнэрээ дуудчих би хүлээлгээд өгье гэхэд эхнэр байсан бол би юу гээд ингэж явж байдаг юм гээд өвөртөө байсан архиа ууя гэсэн би гэртээ ороорой эргэж очиж битгий архи уугаарай гэж хэлээд 00 цаг өнгөрч байхад тэндээс явахад хашааны хаалганыхаа хажууд зогсож байсан тэгээд би хүргэн ын хамтаар гэр лүгээ яваад гэртээ очоод нөхөртөө нөгөө хүнийг чинь хүргээд өгсөн чи ажлаа аятайхан хийгээрэй гэж хэлсэн өөр зүйл болоогүй. Намайг очсоноос хойш маргалдаж зодоон, цохион хийгээгүй. Манай нөхөр ******* эрүүл шахуу байсан , нь нэлээд их согтсон байдалтай гэхдээ хүний ярьж байгааг ойлгох чадвартай юу болж байгаагаа мэдэхтэйгээ байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй, намайг очиход зодоо хийсэн гэх зүйл мэдэгдээгүй. *******, нар тийм зүйл яриагүй. ы биеийн байдал хэвийн гэмтсэн зүйл мэдэгдээгүй. гэрээ зөв зааж өгөөгүй өөр газар буусан өвөртөө архитай байсан учраас өөр хүмүүстэй архи уугаад бусдад зодуулсан байж болох юм нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/ ...2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө би гэртээ унтаж байсан. Тухайн үед манай нөхөр ******* ажил дээрээ гараатай хонож байсан. Тэгтэл шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байх үед манай нөхөр над руу залгаад “ажил дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би “яасан бэ” гэхэд ******* “г гэр нь хүргээд өгөөч ажил дээр ирчхээд олон юм яриад байна. Наранцэцэгийг элдэв нэгээр хэлээд янхан гээд байна” гэсэн. Тэгээд би хүргэн ын хамт машинаар *******ын ажил дээр очсон чинь , ******* 2 хамт байсан ба дундаа 1 шил архи тавьсан дээрээс уусан бололтой байсан. бол нэлээн согтуу бөгөөд ******* гайгүй байсан. Тэр 2 намайг очиход ажлынхаа өрөөнд яриад сууж байсан. Тэгээд ороо би нөхөр рүүгээ уурлаад архийг нь аваад цонхоор шидсэн. Тэгээд д уурлаад “юу яриад байгаа юм ажил дээр нь ирж архи уугаад энэ хүлээн халагдвал яах юм. Манай дүү чамд ямар гэм хийсэн юм яагаад элдэв нэгээс хэлээд байгаа юм” гэхэд “за уучлаарай би согтуудаа олон юм ярьсан байна найз нь дараа нь эрүүл болж байгаад уулзъя” гэсэн. Тэгээд би сугадаад аваад явах гэхэд гарахгүй архи уух гээд байсан. Тэгэхэд манай нөхөр миний цонхоор шидсэн архийг оруулаад ирсэн байсан. д би архийг нь өгөө л ажил дээр архи ууж болохгүй гэсэн. архиа энгэртээ хийгээд аваад гарсан. ы араас бид 2 гараад *******ыг ажлын байранд нь үлдээсэн. Тэгэхэд хашаанаас гараад 4-р сургуулийн хашааны орчимд ганцаараа алхаж байсан. Тэгээд бид 2 машинаа асаагаад араас нь очоод машинд суулгаад хүргэж өгье гэсэн чинь манай нөхөр хүрээд ирсэн. Би нөхрийгөө “яах гээд гараад ирэв” гээд загнасан чинь “найзыгаа гаргаж өгдөг юм байгаа биз дээ” гэсэн. Тэгээд нөхрийгөө орж амар гээд манай нөхөр ******* ажил руугаа явсан. Би ыг машиныхаа ард суулгаад машинаа жолоодоод явсан. Би аас “гэр чинь хаана вэ” гэж асуухад “Олонбулагын гудамж” гэж гэрээ заасан. Бид Олонбулаг дэлгүүрийн урдуур өгсөөд би “хэд дэх хаалга юм” гэж асуухад “наад хаалга чинь” гээд 1 дэх хаалгыг заахаар нь тэнд буулгасан. Тэгээд “эхнэрийгээ дуудчих” гэтэл “эхнэр байсан бол юу гэж ингэж явах юм за за та нар явчих найз нь орж амарлаа” гээд хашаа налаад зогссон. Тэгээд машинаа сигналдуулсан чинь тэр хашаанд доторх гэрээс хүн гарч ирэхгүй болохоор нь “За орж амраарай эргэж очиж битгий архи уугаарай” гээд бид 2 эргээд гэр рүүгээ явсан. Би гэртээ хариад нөхөр рүүгээ утсаар ярихад унтлаа галаа манасан гэхээр нь би унтаж амарсан. Үгүй. Тэр 2 дундаа архи тавьсан юм яриад сууж байсан. Би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Манай нөхөр зодоон хийсэн шинжгүй ажлынхаа өрөөнд сууж байсан. намайг очиход тэр 2 өрөөндөө архи уугаад сууж байсан ба зодоон хийсэн шинжгүй сууж байсан. ******* над руу ярихдаа “би хүн алчихлаа” гэж ерөөсөө яриагүй. Нэг их юм яриагүй. Найз нь дандаа чамтай согтуу уулзахгүй эрүүл үедээ танайхаар нэг орно гэж байсан. Тухайн үед *******ы гар утас байсныг би анзаараагүй дараа нь би Олон булаг дэлгүүрийн бичлэг шүүгээд хуулж авахад тэр бичлэг дээр гар утсаараа яриад байгаа юм шиг харагдаж байсан. Уг бичлэгийг би танд өгнө. гэх мэдүүлэг / хх-ийн 52-55 /,
10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэр шөнө намайг гэртээ унтаж байхад манай хадам эгч ганцаараа орж ирээд “хоёулаа ******* ах руу чинь явчхаад ирье” гэсэн. Тэгээд тэй хамт би машин бариад 4 дүгээр сургуулийн уурын зууханд *******ын ажил дээр очсон. Очиход *******, 2 уурын зуухын өрөөн дотор дундаа архи тавьсан архи ууж байсан. Тэр 2 хоёулаа нэлээн согтуу байсан. Тэгээд ажил дээрээ архи уулаа гээд архийг нь гадагшаа гаргасан чинь ******* буцаагаад оруулаад ирсэн. нөхөр рүүгээ хашхичаад байсан. нь уучлаарай гээд байсан. Нэг их юм яриагүй. Тэгээд эгч бид 2 ыг авч гэрт нь хүргэж өгсөн. Замдаа “сүүлд нь сайхан уулзана” гээд байсан. Өөр нэг их юм яриагүй. Гэрээ Олонбулаг дэлгүүрийн гудамжны 1 дэх хаалганд зааж өгөөд тэндээ буугаад үлдсэн. Тэр 2 намайг ороход лав хоорондоо зодолдсон зүйлгүй архиа уугаад сууж байсан. Зодолдсон шинж байгаагүй. Намайг очиход , ******* нар өрөөндөө архи уугаад сууж байсан. Зодоон цохион болоогүй. Очиход яалт ч үгүй өрөөн дотроо архи уугаад сууж байсан. Зодоон болоогүй. Зодолдсон шинжгүй байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим байх-, ******* над руу залгаад утсаар залгаад “айлд хүргээд өгөөч” гэсэн, Тэгээд би ыг Хөх толгойд байдаг гэрээс нь очиж аваад замаараа 1 шил архи аваад 4 дүгээр сургуулийн уурын зууханд хүргүүлээд тэндээ бууж үлдсэн. Би тэгээд гэртээ харьсан. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрсөн хойно над руу залгахаар нь би утсаа аваагүй. Маргааш өглөө нь бас над руу танихгүй дугаараас залгасан байсан би ажилтай байгаад очоогүй. Үдээс хойш нь би 15 цагийн орчимд гэрт нь очоод сигналдахад гэртээ байхгүй бололтой гэрээс гарч ирээгүй. Тэгээд орой нь нөгөө танихгүй дугаар руу залгахад ы ээж байсан ба ыг “эмнэлэгт хэвтсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би юу болсныг ч мэдээгүй бас очоогүй. Сүүлд нь 5 сарын сүүлээр тай тааралдахад надаар 4- р сургуулийн уурын зууханд хүргүүлээд тэндээ архи уугаад сууж байгаад архи ууж байсан хүндээ зодуулаад эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон бас утсаа хаясан гэж хэлж байсан. Би ыг 2018 оны 04 дүгээр сарын 30-нд гэрээс нь очиж авах эрүүл байсан ба дэлгүүрээс архи авах гэхэд 1 дэх өдөр байсан ба 1 шил архи аваад 4-р сургуулийн уурын зууханд хүргүүлсэн. Тэгэхдээ надад хэлэхдээ “гэрийнх нь заслыг хийж өгсөн хүн архи аваад ир гээд дуудаад салдаггүй” гэж хэлээд хүргүүлсэн. ******* тухайн үед бие нь зүгээр байсан. Надад ямар нэг байдлаар бие бие өвдлөө гэх юм уу бие нь өвдсөн шинж тэмдэг ажиглагдаагүй. Би ганцаараа гэрээс нь очиж аваад бид 2 хамт 4-р сургуулийн уурын зууханд очиж би үүднээс нь *******ыг буулгаад явсан. ******* уурын зуухны хашаа руу шууд орсон. Хүн гарч ирж тосоогүй. Тухайн шөнө архи хамт уусан хүндээ зодуулахдаа гар утсаа хаясан гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
12. Хохирогч *******, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би тухайн үед 4-р сургуулийн уурын зуухны ажлын байранд нь *******ын хамт архи уусан. Тухайн үед ******* бид 2 л байсан. Тэгээд ******* бид 2 маргалдаад намайг цохиод байхаар нь би гарч гүйгээд хашааны гадаа гарахад ******* араас ирээд миний хөл рүү өшиглөж унагаасан. Намайг газар унахад нуруу гэдэс рүү тэр хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хөдөлгөөнгүй болоод ёолоод хэвтэж байхад ******* эхнэр рүүгээ утсаар залгаад “би хүн алчихлаа” гээд дуудсан. Тэгтэл удалгүй машины гэрэл тусаад дэргэд ирсэн ба эхнэр нь хүрч ирсэн. Би тухайн үед газар хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тухайн шөнө намайг 4-р сургуулийн уурын зуухны байранд очиход манай нөхөр *******тай хамт архи уугаад 2-уулаа сууж байсан. 2 талдаа сууж байсан ба манай нөхөр орон дээр ******* сандал дээр сууж байсан. Тэр 2 юм яриад сууж байсан. Зодоон цохион болсон шинж байгаагүй. Гэрч худлаа ярьж байна. Би хашааны гадаа зодуулчхаад хэвтэж байсан. Дахиж уурын зууханд ороогүй. Намайг газар хэвтэж байхад машины гэрэл тусаад ирж байхыг би сайн санаж байна. Би зодуулаагүй зүв зүгээр байсан бол эд нар намайг хүргэж өгөхгүй над руу хашхичаад намайг буруутгаад цагдаад барьж өгнө шүү дээ. Гадаа байсан гэдэг нь худлаа уурын зуухны өрөөнд архи уугаад сууж байсан. Би архи авч яваагүй. Уурын зуухны хашааны гаднаас *******ын эхнэр намайг машинаар манай гудамжны үзүүрт хүргэж өгсөн. Би даралт ихтэй ээж аав 2 дээрээ авч очоод яах вэ гээд намайг загнаад байхаар нь гудамжны үзүүр дээр буусан. Би машинаар ыг авч яваад Олонбулаг дэлгүүрийн гудамжны 1 дэх хаалганы үүдэнд буулгасан. Үгүй манайх Олонбулагаас урагшаа 2 дахь гудамжинд байдаг юм. Би Олонбулаг дэлгүүрийн гудамжны үзүүр дээр буусан. Би Олонбулаг гудамжны үзүүр дээр буусан. Би өвдөж байгаа өвчиндөө болоод андуурсан байж болох л юм. ******* над руу утсаар залгаад “чи ирээд г гэрт нь хүргээд өгөөдөх” гэсэн. Тэгэхээр би “наадах чинь юу хийж байгаа юм архи дарс уугаад байгаа юм уу” гэхэд ******* “орой ганц юмтай ирсэн юм олон юм яриад явахгүй байна” гэсэн. Тэгэхээр би “Юу гээд байгаа юм” гэж нөхрөөсөө асуухад “Наранцэцэгийг нөхрөөс нь салгаад суулгачих аятайхан хүүхэн байна лээ гэж хэлээд байна би уурласан чинь танай дүү янхан ш дээ гээд байна хурдан хүрээд ир” гэж хэлсэн гэсэн. худлаа хэлж байна. ******* эхнэртэйгээ утсаар ярьж байсан гэхдээ эхнэртэйгээ хувийн асуудлаас болж маргаж байсан. Би эхнэртэй. Дүүг нь хаана юу хийдгийг нь ч мэдэхгүй. Би хэнтэй ирснийг мэдээгүй гадаа байсан юм чинь. Хэрэв гэрэлтэй гэгээтэй байсан бол мэдэх байсан. Харин гадаа байсан өвдөж байсан учир эмэгтэй эрэгтэй хүн байсан эсэхийг мэдээгүй ямар ч байсан намайг хүргэж өгөх гээд явж байхад 1 хүн машиныг нь жолоодоод явж байсан ба хажууд нь сууж байсан ба би ард нь сууж явсан юм. Эд нар эгч дүү нөхөр хүүхэдтэйгээ нийлж худлаа ярьцгааж байна. Бүгдээрээ бүлэглэж худлаа ярьж байна. Би тэгж архи авч буугаа ч үгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ******* худлаа мэдүүлэг өгч байна. Би тухайн үед эрүүл байсан ба надтай хамт эрүүл хүн явж байсан. Нэг болохоор тасарсан юм шин нэг болохоор эрүүл юм шиг яриад байна. Энэ хүн намайг очиход үнэхээр зодуулсан хэвтэж байсан бол би эмнэлэг дуудна шүү дээ. Үнэхээр их өвдөөд эвхэрч байсан бол гэртээ ч харьж чадахгүй шүү дээ. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-66/
13. Хохирогч *******, гэр О. нарыг нүүрэлдүүлэн байцаасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би *******ыг танихгүй. Үйтүмэнгийн танил гэдгээр нь мэднэ. Гэхдээ ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад 4-р сургуулийн уурын зуухны байранд ******* дээр Үнэнбат гэдэг найзаараа хүргүүлж очсон. Би очихдоо эрүүл байсан бөгөөд 1 шил архи замаараа авч очоод Үнэнбат яваад ******* бид 2 хувааж уусан. Тэгээд дахиж архи. пиво авч ууж байгаад нэлээн аажуу ******* над руу хэл амаар дайрсан тэгээд бид 2 маргаж намайг 2 удаа цохиод би боль гээд үгэнд орохгүй над руу зодох гээд байхаар нь би гараад хашааны гадаа гарсан чинь араас гарч ирээд миний хөл рүү өшиглөж унагаасан. Тэгээд намайг газар очингуут миний элэг рүү өшиглөсөн. Бас нуруу руу өшиглөсөн. Би тэгээд хөдөлж чадахгүй газар хэвтэж байхад ******* гар утсаараа эхнэр рүүгээ яриад “би хүн аллаа” гээд орилоод байсан. Тэгсэн чинь удалгүй намайг газар хэвтэж байхад машин ирээд гэрэл туссан. Тэгэхэд машинаас *******ын эхнэр ирээд намайг гэрт хүргэж өгөх гээд машиндаа суулгаж явсан. Би машинтай цуг явсан хүнийг бууж ирсэн эсэх эрэгтэй хүн байсан юм уу эмэгтэй хүн байсан юм уу гэдгийг мэдээгүй. Тухайн үед гадаа харанхуй байсан. Би машинд суух даа жолоочийн ард суусан ба *******ын эхнэр жолоочийн эсрэг талд урд суусан. Тэгээд Олон булаг дэлгүүрийн гудамжны үзүүр дээр буусан. Тухайн шөнө би хадам эгч ийн хамт 4-р сургуулийн уурын зуухны байранд ******* ах дуудаад байна гэхээр нь очсон Тэгэхэд ******* 2 уурын зуухны өрөөнд архи тавьсан архи уугаад сууж байсан. Тэгээд би дагаж ороход эгч ыг ажлын байранд яах гэж архи уугаад байгаа юм гэж загнаад *******ыг эгч архи уулаа гэж цохиж авч байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Тэгээд ыг гаргаад машин суулгаад эгч бид 2 Олонбулаг дэлгүүрийн гудамжны үзүүрийн 1 дэх хаалганы дэргэд буулгасан. Тэнд манай гэр гээд зааж өгч буусан юм. Машин дотор нэг их юм яриагүй “уучлаарай дараа тэгж байгаад уулзана аа” гэж байсан. Гэрч О. худлаа ярьж байна. Би хөдөлж чадахгүй гадаа газар хэвтэж байсан. Хэрэв гэрэл гэгээтэй байранд байсан бол өмнө нь О.тай таарч байсан юм чинь түүнтэй юм ярих байсан. Хашааны гадаа бол байгаагүй *******тай хамт уурын зуухны өрөөнд байсан. Зодуулсан шинж мэдэхгүй байна. Хоёулаа согтуу архи уугаад сууж байсан. Тэр 2 нэлээн согтуу юм шиг байсан. д тал шил архи өгч явуулсан. Би архи авч хүргүүлээгүй. Гэрч О. худлаа ярьж байна. Би юун архитай манатай байсан. Гудамжны үзүүр дээр буучхаад гэр рүүгээ явах гээд такси барьдаг юм уу гэж байгаад гэр рүүгээ алхаж очсон. Замдаа унаж бүдэрч ойчоогүй. Би О.тай ямар нэг зүйл ярилцаагүй. ыг гэж мэдээгүй. Би түүнтэй ямар нэг зүйл ярилцаагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн 1. *******ы биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийнхөндийд цус хуралдалт, тархи доргилт, зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. %1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. %1. Дээрх хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин тархи доргилт, зүүн бугалга, шуу, шилбэний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. %1. Хэвлийн битүү гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 30% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх-ийн 72-74 /, болон хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 146-147 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд авагдсан Дархан уул аймаг дахь “ДарханӨртөө” политехникийн коллежийн тодорхойлолт, хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт, хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр 8 хуудас нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Марал гүн” ХХК-ийн уурын зуухны хашаанд 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ы мэдүүлэг, гэрч Б.Сод-эрдэнэ, *******, , нарын мэдүүлэг болон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 308 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *******ыг түүний төрсөн хүү 2 нас 8 сар 10 хоногтой ийг асрамжилдаг ганц бие эцэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгөх дүгнэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт гэрч мэдүүлэхдээ ******* нь манай нөхөр хамт амьдарч байгаа талаар, мөн гэрч ******* нь ******* нь манай хүү бөгөөд одоо Баянхонгор аймагт эхнэрээ дагаад амьдарч байгаа талаар тус тус мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох “Хаш гоёо” ХХК-ийн захирал нь *******ыг эхнэр ийн хамт 2017 оны 8 сараас мужаан, засалчаар хамт ажиллаж байгаа тухай тодорхойлолт гаргасан бөгөөд шүүгдэгч *******ыг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн,..ийг цээрлүүлэхэд оршино” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулж, уг ял шийтгэлийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ад зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэж уг үүргийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох зургаан зуун мянга найман зуун / 600800 / төгрөгийг төлж барагдуулсан тухай орлогын мэдүүлгийг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар DVD-ийг 2 ширхгийг хураан авсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг DVD-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалаах шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн гэрийн тавилгыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар ялтан *******ад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******ад нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт DVD-ийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж DVDийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн гэрийн мөлхөө тавилгыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх тавилгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ