Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020ШЦТ/403

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч:*******,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******,******* нарт холбогдох эрүүгийн 1914005580336 дугаартай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,  эмэгтэй, ******* овогт**************, ********************,

2.Монгол Улсын иргэн,  эрэгтэй,******* овогт**************,  ************************

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Баянхонгор хайрхан фарм Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 11,016,486 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон,

 Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор эймгийн Баянхонгор хайрхан фарм Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 6,353,500 төгрөг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон акт төлбөр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоосон төлбөр хохирлоос өөрт хамаарах хэсгийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна. Энэ ч утгаар аудитын актад тусгагдсан надад хамаарах төлбөр болох 6,353,500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусад хүмүүсийн санхүүгийн зөрчил дутагдлын талаар би нарийн сайн мэдэхгүй, гэм буруугаа зөвшөөрч, өөрийн гаргасан санамсар болгоомжгүй алдаанаас болж ийм асуудалд орсондоо гэмшиж байна… гэх мэдүүлэг / 2 хх-ийн 108/,

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирол болох 11.016,486 төгрөгийн хохирлыг  бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэг хохирлын үлдэгдэл, өрний асуудал үлдээгүй. Мөн дээрх хэрэгт холбогдсондоо харамсаж байна... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 19/,

Гэрч Б.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамж болон батлагдсан удирдамжийн дагуу Баянхонгор Хайрхан фарм ОНӨААТҮГ-ын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Л.Жаргалцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Төмөрхуяг нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын хийсэн. Мөн миний бие ажлын хэсгийн ахлагчаар орж ажилласан бөгөөд санхүүгийн зөрчилтэй хэсгүүдэд байцаагч нар акт тавьж ажилласан болно. Нийтдээ есөн чиглэлээр 57.342.205 төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон. ...Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-02/09 дугаартай актаар давхардсан тоогоор 22 хүнд 6.330.336 төгрөгийн эмийн дутагдлыг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Үүнээс*******д 2.760.578 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон. Нягтлан бодогчоор ажиллаж байсан Баярмаад 602.142 төгрөг,*******д 303.500 төгрөгийн актыг тус тус тогтоосон. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-02/13 дугаартай актаар дарга*******д хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй 2.000.000 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-02/12 дугаартай актаар дарга*******д хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй 1.000.000 төгрөгийг төлүүлэх, нягтлан бодогч*******д мөн зарцуулалт тодорхойгүй 6.000.000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19-02/16 дугаартай актаар нягтлан бодогчоор ажиллаж байсан*******, Ж.Баярмаа нараар бараа материалд зарцуулсан гэх боловч тайланд илэрхийлэгдээгүй 940.000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19-02/15 дугаартай актаар дарга*******, Ж.Баярмаа, нярав Т.Энхцэцэг нарт кассын баримт * засварласан зөрчилд 400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-02/10 дугаартай актаар 11 албан хаагчид цалингийн урьдчилгаанд авсан гэх 5.834.572 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Үүнээс дарга*******д 3.500.000 төгрөг,*******д 50.000 төгрөг байна. Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-02/11 дугаартай актаар 9 албан хаагчид цалин давхардуулан олгосон, амралтын мөнгө давхардуулан олгосон зөрчилд 2.060.735 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Үүнээс дарга*******д 885.908 төгрөг, Ж.Баярмаад 91.110 төгрөг байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-35/,         

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Миний бие 2018 оны касс, харилцах хоёрыг үзсэн бөгөөд 2018 оны жилийн санхүүгийн тайлан гараагүй байхад санхүүгийн задгай баримтуудад шалгалтыг хийсэн. Илэрсэн зөрчил дутагдалд кассын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн баримтад 2 ширхэг хөргөгчийн нэг бүрийн үнэ 600.000 төгрөг байсныг 200.000 төгрөгөөр нэмэгдүүлэн 800.000 төгрөг болгон засварласан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр юунд зарцуулсан нь тодорхойгүй зарлагдсан. Дээрх мөнгө харилцахаас дарга*******ын гарын үсэгтэй чекээр гарсан нь харагддаг. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг анхан шатны баримтгүй юунд зарцуулсан нь тодорхойгүй, кассын нярваар дамжаагүй, тайланд тусгагдаж илэрхийлэгдээгүй зарцуулагдсан. Тайлбарыг дарга******* хийхдээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг******* цалингийн урьдчилгаанд авсан. 1.000.000 төгрөгийг миний бие цалингийн урьдчилгаанд авсан талаар хэлсэн. Мөн 2018- оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөгийг нягтлан бодогч******* цалингийн урьдчилгаанд авсан талаар тайлбар хийдэг. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн учраас төлбөрийн акт тогтоосон,*******аар 1.000.000 төгрөгийг, нягтлан бодогч*******гээр 6.000.000 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон боловч төлөгдөөгүй байгаа. Ер нь цалинг урьдчилгаа хэлбэрээр их хэмжээгээр авч болохгүй. Өөрсдөдөө давуу эрх үүсгээд дээрх цалингийн урьдчилгаа гэж авсан нь ямар нэг тооцоо судалгаагүй их хэмжээгээр авсан гэж үзэж байна. 2018 оны 06 дугар сарын 05-ны өдөр 940.000 төгрөгийг барааны үнэ гэж анхан шатны баримтгүйгээр зарлага болгож бараа материалын тайланд илэрхийлэгдээгүй, хэрхэн юу авсан нь тодорхойгүй бөгөөд нягтлан Ж.Баярмаагаас дарга******* ширээ, сандал, тавиурыг авсан баримтыг мөнгөө шилжүүлээд аваарай гэсэн учир тухайн үед шилжүүлсэн гэдэг тайлбарыг хийсэн. Гэтэл НББТХ-ийн 20.1.4 болон 13.7 дахь хэсэгт заасан анхан шатны баримтын бүрдэлгүй ажил үйлчилгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Төмөрхуягийн зүгээс цалин хөлсийг үзэж зөрчлийн акт тавьсан. Үүнд 2018 онд нягтлан бодогч Ж.Баярмаа,******* нар нь хүмүүстэй хийх тооцооны өглөг, авлагын журнал, дэлгэрэнгүй бүртгэл бүрэн хөтөлж баталгаажуулаагүй, холбогдох тооцоог бүрэн хийгээгүйгээс ажилчдад олгосон цалингийн урьдчилгаанаас 11 албан хаагчидтай 5.834.572 төгрөгийн тооцоог хийгээгүй байна. Үүнээс******* 3.500.000 төгрөг,******* 50.000 төгрөг тус тус байна. Мөн*******ын цалин 1-12 дугаар саруудад бүтэн авсан байхад 10 дугаар сард 885.908 төгрөгийн амралтын мөнгийг давхардуулан олгосон зөрчил байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39/,

 Гэрч Л.Жаргалцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Ханган нийлүүлэх төвд ажиллаж байсан ажилчид тухайн төвөөс хувийн шугамаар авсан эмийн үнийг төлөөгүй нийтдээ 6.330.336 төгрөг бөгөөд үүнээс дарга******* нь эм зүйч Ж.Чимгээгээс 1.449.924 төгрөг, эм зүйч Б.Жаргалаас 1.310.654 төгрөг буюу нийт 2.760.578 төгрөгийн эмийг аваад төлөөгүй,******* 303.500 төгрөгийн эмийг аваад төлөөгүй акт тавигдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-42/,

 Гэрч Н.Амараагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 Санхүүгийн хяналт, аудитын албанаас тавьсан актын дагуу*******,******* нарт зөрчил заагдсан мөнгийг л төлж барагдуулсан.  С.Буянжаргал  8.000.000 төгрөг,******* 6.000.000 төгрөг, нягтлангаар ажиллаж байсан Ж.Баярмаа 600.000 төгрөгийн төлбөр тавигдсан байсныг*******,******* нар төлсөн. Ж.Баярмаагийн мөнгийг ч гэсэн дээрх 2 хүн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,          

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 214 дугаартай

Шинжилгээгээр Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-ын дарга*******д 11.016.486 төгрөг, нягтлан бодогч*******д 6.353.500 төгрөг буюу нийт 17.369.986 төгрөгийн зөрчил, дутагдал тогтоогдсон бөгөөд үүнээс 17.369.986 төгрөг төлөгдсөн нь байгууллагын харилцах дансны хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна... гэх мэдүүлэг / хх-ийн /

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай танилцуулга /хх-ийн 59-105/, Хаан банкны дансны хуулга /1 хх-ийн 140-161/, тооцоо бодолтын акт / 1 хх-ийн 152-170/,  Баянхонгор аймгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/347 дугаар захирамж/ 1 хх-ийн 179, 181/, “Баянхонгор хайрхан фарм” орон нутгийн өмчит ААТҮГ захирлын тушаал / 1 хх-ийн 185, 186/, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол /1 хх-ийн 187/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 195-196/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 198/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 200, 203/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 201, 204/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 2 хх-ийн 09-10, 96-97/ депозит дансны хуулгууд /хх-ийн 2 хх-ийн 28-85, 124-128/, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тогтоол /2 хх-ийн 91-92/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гээс гаргасан  нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Баянхонгор хайрхан фарм Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 11,016,486 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор эймгийн Баянхонгор хайрхан фарм Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсвийн хөрөнгөөс 6,353,500 төгрөг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь  

 Шүүгдэгч*******гийн ...Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон акт төлбөр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоосон төлбөр хохирлоос өөрт хамаарах хэсгийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна, надад хамаарах төлбөр болох 6,353,500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа… гэх мэдүүлэг / 2 хх-ийн 108/,

Шүүгдэгч*******ын...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирол болох 11.016,486 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 19/,

 Гэрч Б.Нармандахын...Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамж болон батлагдсан удирдамжийн дагуу Баянхонгор Хайрхан фарм ОНӨААТҮГ-ын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын хийсэн, санхүүгийн зөрчилтэй хэсгүүдэд байцаагч нар акт тавьж ажилласан болно. Нийтдээ есөн чиглэлээр 57.342.205 төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-35/,

Гэрч Л.Жаргалцэцэгийн ...Ханган нийлүүлэх төвд ажиллаж байсан ажилчид тухайн төвөөс хувийн шугамаар авсан эмийн үнийг төлөөгүй нийтдээ 6.330.336 төгрөг бөгөөд үүнээс дарга******* нь эм зүйч Ж.Чимгээгээс 1.449.924 төгрөг, эм зүйч Б.Жаргалаас 1.310.654 төгрөг буюу нийт 2.760.578 төгрөгийн эмийг аваад төлөөгүй,******* 303.500 төгрөгийн эмийг аваад төлөөгүй акт тавигдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-42/,

Гэрч Н.Амараагийн... Санхүүгийн хяналт, аудитын албанаас тавьсан актын дагуу*******,******* нарт зөрчил заагдсан мөнгийг л төлж барагдуулсан,*******  8.000.000 төгрөг,*******  6.000.000 төгрөгийн төлбөр тавигдсан байсныг*******,******* нар төлсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 214 дугаартай

.Шинжилгээгээр Баянхонгор хайрхан фарм ОНӨААТҮГ-ын дарга*******д 11.016.486 төгрөг, нягтлан бодогч*******д 6.353.500 төгрөг буюу нийт 17.369.986 төгрөгийн зөрчил, дутагдал тогтоогдсон бөгөөд үүнээс 17.369.986 төгрөг төлөгдсөн нь байгууллагын харилцах дансны хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна ... гэх мэдүүлэг / хх-ийн /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

Шүүгдэгч*******,******* нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******,******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д*******,******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч*******,******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч*******,******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч*******,******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч*******,******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван мянга дөрвөн  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдлуудыг нь тус тус харгалзан тэдгээрийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор  шүүгдэгч*******,******* нар нь ажил хөдөрмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, торгох ялыг төлөх чадвартай эсэхээ нотолсон бичгийн баримтууд болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүхээс шүүгдэгч  В.Улаанхүү,******* нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж , шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт болон цалин, орлого олох боломжийг  харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 Шүүгдэгч******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******,******* нарыг тус бүр нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******,******* нар нь шүүхээс оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч*******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тус тус тоолсугай.

 6. Шүүгдэгч*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч*******,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА