Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/233

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга : Д.Сайннямбуу, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6.2.40 тоотод хамтран амьдрагч ******* зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд: 1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: . Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 10 дугра сарын 25-ний өдөр найз нь манайд ирээд бид 2 архи уусан. Тухайн үед эхнэр байж байгаад гэртээ харихаар явсан. Орой а ирсэн. Согтуу байхдаа зодож гэмтэл учруулсан байсан. Би урьд өмнө зодож байгаагүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55 /,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 40 тоотод миний хамтран амьдрагч *******гийнх байдаг. Манай гэр бол Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 13 тоотод байдаг. Би *******гийн болон өөрийнхөө гэрийн хооронд байдаг. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би *******гийн гэрт байж байхад түүний найз Аптанхуяг нь архи бариад ирсэн. Би гэртээ харихаар явсан ба орой 17-18 цагийн орчимд ******* намайг хүрээд ир гээд дуудаад байхаар нь би очиход ийн хамт байсан. нь намайг очоод удаа ч үгүй байхад яваад өгсөн. Би хог шороо шүүрдээд ойр зуурын зуйл хийгээд байж байтал ******* нь “чи архи уусан байна, янхан энэ тэр” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээс нь гараад зугатаасан чинь араас хөөгөөд би хашаанаас нь гарч чадалгүй баригдсан. Миний үснээс зулгаагаад чирээд гэртээ оруулсан. Би гэрт нь орохоос өмнө Д *******г “утсаар ээжтэй яриулаад өг” гэхэд миний утсыг өгөхгүй байсан. Гэтэл манай найз Эрдэнэмаам нь миний утас руу залгахад ******* утсыг аваад ярихаар нь би наанаас “манай гэрийнхнийг дуудаад өг” гэж орилсон. ******* намайг газарт унагаагаад нүүрэн дээр хөлөөрөө дэвсээд, хацар руу гараараа 4-5 удаа алгадсан. Мөн хоёр хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд удаагүй *******гийн ээж гаднаас орж ирээд “Боль” гээд *******г загнаж байсан. Удаагүй араас нь манай дүү ирсэн. Урд өмнө нь намайг зодож байсан удаагүй. Харин хэл амаар доромжлоод дайрч давшилж байсан. Би зодож байсан гээгүй харин дайрч давшилж хэл амаар доромжилж байсан гэж хэлсэн. мэдүүлэг / хх-ийн 29-33 /, .... Надад гомдол гэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн ба хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэж хүсч байна.гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,

Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 4. Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд байх би найз *******тэй уулзаж бид хоёр тэдний гэр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2-40 тоотод очиж архи уусан. Тэдний гэрт *******гийн хамтран амьдрагч ******* байсан. ******* байж байгаад гараад явсан. 19 цагийн орчимд бүрэнхий болж байхад С ирсэн. ******* бид хоёр 0.5 литрийн багтаамжтай 2 шил архи уусан. Надад ажил гараад би явсан юм. Намайг явахад *******, ******* хоёр зүгээр гэртээ үлдсэн. Би сая л зодсон талаар мэдлээ. ******* нилээд согтсон байсан ******* бол эрүүл байсан. Намайг явахад бол хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. ******* нь эцэг эхээсээ зургуулаа ба дороо хоёр дахь нь байгаа юм. Зан аашын хувьд гайгүй элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй. Даруухан залуу байгаа юм. Нэр хүндийн хувьд гайгүй сайн шүү. Хүмүүс түүнийг муу хэлээд байдаггүй. Ер нь хүнтэй маргалдаад хэрэлдээд зодолдож байсан удаа байхгүй шүү. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С.******* бол миний төрсөн эгч хамтран амьдрагч нь байгаа юм. Тэр хоёр дундаа нэг хүүхэдтэй. Бид хоёр садан төрлийн холбоо хамааралтай. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад миний төрсөн эгч найз Эрдэнэмаам над руу залгаад “Цэдэндамбыг ******* зодоод байх шиг байна, очоод аваадахаач” гэхээр нь би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 40 тоотод очиход *******гийн ээж нь ирчихсэн, миний эгч ******* зодуулсан байдалтай, ******* согтуу байсан. Би эгчийг аваад явсан. ******* нь оюутан болоод л миний эгчтэй үерхдэг байж байгаад одоогоос хоёр жилийн өмнө хүүхэдтэй болсон. Яг гэр бүлээ батлуулаагүй боловч хоёр гэртээ ирэн очин байдаг. ******* нь эцэг эхээсээ олуулаа ба дороосоо хоёр дахь хүүхэд нь байгаа юм. Ер нь гайгүй зантай байдаг. Тухайн үед согтоод эгчийг зодсон байсан. Манай садан төрлийнхөнд нэр хүнд гайгүй сайн байдаг . гэх мэдүүлэг / хх-ийн 39-41/, 6.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би *******гийн төрсөн ээж нь байгаа юм. Би өөрийн хүү *******гийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-40 тоотод амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад гэртээ очтол *******, хоёр хүүхдийнхээ хамт гэрт байсан ба тухайн үед харанхуй гэрэлгүй байсан. а дуугүй дуу муутай сууж байсан. ******* халамцуу байхаар нь би загнахад “энэ найзынхаа хамт архи уусан” гэж байсан. Тэгээд удаагүй агийн дүү охин нь ирээд эгчийгээ аваад явсан. ******* нь дараа нь надад “онцын зүйл болоогүй бид хоёр муудалцсан” гэж байсан. Намайг ороход бол гэрийн хоёр талд зогсож байсан. ******* нь эцэг эхээсээ зургуулаа ба дороосоо хоёр дахь нь байгаа юм. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн ба “Номундалай” ахлах сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш ер нь надтай хамт амьдарч байгаа. Бусад хүүхдүүд бүгд тусдаа гараад явцгаасан бид хоёр л байдаг. , ******* хоёр албан ёсоор гэр бүл болоогүй боловч нэгнийхээрээ орж гардаг одоо 2 настай хүүхэдтэй. Миний урдаас хэрэлдээд байдаггүй, гэрийн ажилд сүрхий хүүхэд байгаа юм. Төлөв даруухан томоотой хүүхэд л гэж би хэлмээр байна.гэх мэдүүлэг / 42-43/, 7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой болсон байхад найз 89914211 дугаар руу залгасан чинь ******* авсан ба цаана нь “ээж рүү яриад дуудаадах” гээд орилсон. Тэгэхээр нь би дотроо ******* агсан тавьж байна гэж бодоод дүү руу залгаж болсон явдлын талаар хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. бол зан аашын хувьд даруухан төлөв томоотой, *******гийн хувьд мөн надад ажиглагдсанаар гайгүй л юм шиг байдаг.гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/, 8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дугаар сарын 27-ний 553 дугаартай шинжээчийн: “ 1. *******-н биед тархи доргилт, духанд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжгой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 46-51 /, хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Лхамхүүгийн таван ханатай гэрийг битүүмжилсэн тогтоол, хавтаст хэргийн 56, 64 дүгээр хуудсанд авагдсан багийн даргын тодорхойлолт, ял шалгах хуудас, хавтаст хэргийн 66-75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.******* нь урьд нь ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, захиргааны арга хэмжээ авагдаж байсан лавлагаа, хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Songpu” маркийн өнгөт зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч *******д хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун дөчин цагийн / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зурагтыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ