| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0180/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/208 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа,
Хохирогч *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003000180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* / Регистрийн дугаар ******* /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд 3 дугаар багийн нутагт *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед би Шинэжинст сумын Эрдэнэшанд 3 дугаар багийн Хуудсан худаг гэх газарт малаа харилаад явж байгаад ухна хуцаа эргүүлэх гээд очиход манай ухна хуцаас 5 тооны ухна тасдаад хөөгөөд явж байхаар нь би өөс та яагаад хуц ухна тасдаж хөөгөөд байгаа юм бэ асуухад намайг ална 1 дүгээр багийн ухна хуцыг энд хариулдаг юм уу гэж хэлсэн. Та яагаад 5 ухна тасдаж хөөгөөд байгаа юм бэ гэхэд намайг ална шүү гэж хэлээд мод, чулуу аваад, над руу шийдсэн. Шийдсэн чулуунаас нэг чулуу миний зүүн гарыг оносон тэгэхээр нь би хэл газар нь хэлнэ гээд мотоциклоо асаагаад явсан. Би тухайн үед ийг та яагаад 5 ухна тасдаж хөөгөөд байгаа юм бэ? Хулгай хийгээд байгаа юм уу гэж хэлэхэд намайг ална шүү гэж хэлсэн. бид хоёр барилцаж аван цохиж, зодолдсон удаа байхгүй ээ. Хэрүүл маргаан хийгээгүй. Тухайн үед миний биед ямар нэгэн шарх сорви учраагүй. ий над руу шийдсэн чулуунаас нэгэн миний зүүн гарыг оносноос болж миний зүүн гар хөндүүрлэж, зовуурилж байгаад зүгээр болсон. Тухайн үед би ийг барьж аван ноцолдож байгаад цохиж, зодолдсон удаа байхгүй. Би ийг цохиогүй ээ. Тухайн үед ий биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би эмнэлэг үзүүлээгүйг. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. над руу чулуу аваад шийдэхэд шийдсэн чулуунаас нь нэгэн миний зүүн гарыг оносон. Тухайн үед миний гар өвдөж, зовуурилж байгаад маргааш нь зүгээр болчихсон. Одоо миний гарт ямар нэгэн өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. архи уусан үгүйг мэдээгүй. Би тэй урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй ээ. Би хялбаржуулсан журмаар шийдүүлэхгүй ээ. намайг гүтгэж байна надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 64- 67 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: нь намайг 2018 оны 05 дугаар сарын 22-с хойш гүтгэж байна. Нэр төр сэвтэж байна. Зодсон гэж худал мэдүүлж байна гэв. 3. Хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед босоод цай -даа хийж идчихээд, ямаагаа самнаж байгаад 11 цагийн үед малаа бэлчээрт нь гаргаад, хариулаад явж байхад Эрдэнэшанд 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн Тамсагийн боом гэх газарт малаа хариулаад явж байхад гэдэг залуу мотоциклоор ирээд, чи яагаад ухна хуцын бэлчээрт мал хариуллаа гэж хэлээд, малыг эргүүлж хөөгөөд байхаар нь би уурлаад гэдэг залууд хандаж чи 1 дүгээр багийн хуц ухныг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ирж хариуллаа гэж хэлэхэд гэдэг залуу уурлаад мотоциклоос бууж ирээд миний гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөхөд нь би хөдөлж чадахгүй газарт унасан. Тэгэхэд миний дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн Тэр хооронд би хар станцаар гэдэг залуу намайг зодчихлоо хурдан ирээд, намайг аваадах гэж хэлэхэд гэдэг залуу намайг орхиод яваад өгсөн тэгээд хэсэг хугацааны дараа намайг авахаар , Бундар гэдэг залуу ирсэн. Бундар гэдэг залуу намайг мотоциклоор сундалж гэрт хүргэж ирсэн. мал хариулаад үлдсэн. гэдэг залуу намайг ухна хуцын газарт малаа хариуллаа гэж хэлээд цохиж, зодсон.тэрнээс юунаас болж цохиж зодсоныг мэдээгүй. Би урьд нь тай хэрүүл маргаан хийж байгаагүй, Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. гэдэг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үгүйг мэдээгүй. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Цээж рүү хэд олон удаа хөлөөрөө өвдөглөж, дэвссэн. Мөн гэдэс тус газарт нэг удаа өшиглөсөн. Миний цээж хэсгээр хөндүүрлэж өвдөж байна. Удаан хугацаагаар алхаж явахад цээжээс доошоо юу унжаад байх шиг хөндүүрлэж өвдөж байгаагаас өөр өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би сумын төвд эмнэлэгт болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Бариачаар бариулж байгаа Би гомдолтой байна. Миний ярьсан зүйл үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
...Би *******ыг чулуугаар цохиогүй ээ Миний хохирлыг барагдуулаагүй миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би ухна хуц туугэдэг үгийг анх удаа сонсож байна. Би амьтны мал хөөж тууж үзээгүй, харин ч ойр орчмын хүмүүстээ тустай дэмтэй явдаг. Намайг хүмүүс мэднэ. Тухайн өдөр би ямаа самнаж байгаад 11 цаг 40 минутын үед хонио услах гээд гарахад ухна, хуц нь худгийн ойролцоо харагдаж байсан. Би хонио туугаад явж байхад ******* ирж манай хонийг хөөгөөд намайг зодсон. Би хөдөлж чадахгүй, айлын хүнээрээ эмнэлэгт хүргүүлсэн гэв.
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ ямаа самнаж байхад манай хүүхэд 11 цагийн үед малаа туугаад явсан. Тэгээд 13 цагийн үед би гэртээ ямаагаа самнаж байхад ирээд. хар станцаар намайг хүн зодчихлоо би хөдөлж чадахгүй байна ирээд аваач гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь дүү , н хамтаар очиж. ийг дагуулаад гэртээ ирсэн. надад хэлэхдээ зодлоо гэж хэлсэн. тэрнээс хэн цохиж. зодсоныг нь би мэдээгүй. ийг цохиж зодож байх тухайн үед хажууд нь хэн байсныг мэдээгүй. надад хэлэхдээ бид хоёроос өөр хүн байгаагүй гэж хэлсэн. ийг Эрдэнэшанд 3 дугаар багийн Хуцан худаг гэх газарт цохиж, зодсон. гэртээ ирэхдээ биеийн байдал нь муу байсан. Тухайн үед ийн бие зүүн талын нүд нь хавдсан, хүзүүний уг нь хавдсан шархтай байсан өөр зүйл байгаагүй. надад хэлэхдээ цээж болон толгой өвдөөд байна гэж хэлсэн. ийг цохиж, зодуулсан гэх газраас нь дүү , нар очиж авчирсан. Би гэртээ ямаа самнаж байхад ирээд, хүнд зодуулсан байна гэж хэлсэн. ийн биеийн байдал даруухан байна. хоол унд идэж уухгүй байна. Миний ярьсан зүйл үнэн зөв... гэх мэдүүлэг/хх-ийн 16-17/
... 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр , бид нар цухоносон. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өглөө мал хариулаагүй гэртээ ямаа самнасан. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр малдаа явахдаа гэрээс зөв зүгээр гарсан. Тухайн үед ий биед ямар нэгэн шарх сорви байгаагүй. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай малыг хариулж байгаад бусдад зодуулсан байна лээ. Тэгээд малыг нь хариулсан. Баянхонгор аймагт байгаа. Эмнэлэгт үзүүлж байгаа юм шиг байна лээ. гэдэг залууд зодуулсан гэж надад хэлсэн. Миний ярьсан зүйл үнэн зөв гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /
6. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед байх би малаа хариулж явах үед хар станцаар миний нэрээр 2 удаа дуудахад би хариулахад би хүнд зодуулчихлаа хүрээд ирээч гэхээр нь би хаана байгаа юм бэ гэж асуухад хуцын урдхан байна гээд чимээгүй болохоор нь мотоциклоо асаагаад ий гэрт очсон...Гэрт , Норжин эгч хоёр ямаа самнаж байхаар би бууж очоод Норжин эгч нарт зодуулчихсан байна гэж станцаар надад хэллээ гээд би ийг мотоциклоор сундлаад хуцын худаг гэх газрын урд талын арагт очиход мотоциклынхоо хажуу талд газарт доошоо харчихсан сууж байхаар нь бид яасан юм гэж асуухад намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би яаж байгаад зодуулчихсан юм бэ гэж асуухад Сайхнаа хүрч ирээд ухнын бэлчээр луу малаа явууллаа гэж хэлээд зодчихлоо гэж хэлсэн тэгээд би ийг мотоциклдоо сундлаад гэрт нь хүргэхээр явахад малаа хариулаад үлдсэн...Би ийг гэрт хүргэж өгөх гээд сундлаад явж байхад мадтай юм яриагүй ёолоод л байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед гэртээ унтаж байхад манайд ирээд, та машинаараа ахыг сумын төвд хүргээд өгөөч гэхээр нь яасан юм бэ гэхэд хүнд зодуулчихсан гэхээр нь би за гэж машинаа асаагаад ий гэрт очоод, Норжин эгчийн хамтаар ийг сумын төвд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...13 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд ийг хүн зодчихсон байна гэж хэлэхээр нь н хамтаар бид хоёр мотоцикпоор нь ий зодуулсан Хуудсан худгийн хоолойд очсон.Тухайн үед мотоциклынхоо хажуухан талд хөдөлж чадахгүй сууж байхаар нь бид хоёр хажууханд хөдөлж чадахгүй сууж байхаар нь бид хоёр мотоциклоос буугаад юу болсон яасан бэ гэж асуухад хойшоо малаа хариулаад явж байхад ******* хүрч хуц, ухнын бэлчээрт чи малаа орууллаа гэж хэлээд намайг зодчихлоо гэж хэлсэн. н мотоциклын араар ий суулгаад тэр хоёрыг явуулаад би малаа хариулаад үлдсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 24-ны 10 цагийн үед эмнэлэгт ирж үзүүлсэн.Тухайн үед ий биеийн байдал дунд зэрэг л байсан ил харагдах шарх сорив байгаагүй. Би ийг үзэхэд цээжин тус хэсэгт бага зэрэг улайж хөхөрсөн байсан...ий цээжин хэсгийг гараар тэмтэрч үзэхэд бага эмзэглэж байснаас өөр зовуурь байгаагүй ээ... надад үзүүлэхдээ миний бүх бие өвдөөд байхаар өвчин намдаах эмийг ямаа шиг идлээ, миний шээс гаргахгүй байгаа гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/
10. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын сүүлээр гэгч хүн үзүүлсэн. Тэр хүний нүүр нь хавдартай, тархи нь доргисон 2 хавирга нь гэмтэлтэй байхаар нь би бариа засал хийсэн. Би ийг танихгүй тухайн үед гэдэг хүн ирж үзүүлэхдээ нэг эмэгтэй хүнтэй ирж үзүүлсэн тэр айлын малыг малладаг гэсэн. Надад Бариа заслын үнэмлэх байгаа 2008 онд эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан. гэгч ирж үзүүлэхдээ хүнд зодуулсан гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
11. гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Танина. Миний төрсөн ах байгаа юм. ******* архи согтууруулах ундаа хэрэглэж байгааг нь би хараагүй манай ах гэрт л байдаг. ******* төлөв даруу, тогтуун тайван хүнтэй тэр болгон хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Манай ах дуугаа дотогшоо л хүнтэй тэр болгон уулзаад байдаггүй гэр амьтай хүн байгаа юм. Манай ах суманд хүнтэй нийлээд цуг яваад байдаггүй гэртээ байнга байдаг. Миний мэдэхээр манай ах хүнтэй хэрүүл маргаан хийж байгаад цохиж зодолдож байхыг нь би мэдэхгүй юм байна. Манай ах ******* ах архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй болохоор хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй. Манай ах гэрээс бараг гардаггүй. ******* ах архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь би хараагүй болохоор мэдэхгүй байна. ******* ах манай сургуульд байхдаа сургууль гэр хоёрын хооронд л явдаг байсан. Гадуур дотуур гардаггүй байнга л ном уншаад л суудаг байсан. Би ******* ахын оюутан байхдаа уулзаж учирдаг байсан 2 найз байдаг. Тэр найзууд нь энд байдаггүй. ******* ах сумын төвд нээх хүнтэй уулзаж, яваад байдаггүй. ******* ах сумын төвд хэнтэй нийлээд байдаггүй гэртээ л байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 351 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн зовхи баруун хацарт зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэг хуудас, хохирогчоос хохирлын талаарх 6 хуудас нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн тул шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг зодсон хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч , *******, ******* нар нь хохирогч *******тэй нэг гэрт амьдардаг, зарим нь сайн найз нь зэрэг нөхцөл байдлын улмаас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Нөгөө талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь ямар цаг хугацаанд хохирогчид гэмтэл учирсныг тогтоож чадаагүй тул гэм буруугүй гэж үзэж дүгнэлтээ гаргасан байна. Гэвч хавтаст хэрэг авагдсан гэрч , *******, ******* нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.1-4.6-д заасныг зөрчиж мэдүүлэг аваагүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.4-д заасан өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрчээс мэдүүлэг аваагүй байгаа тул дээрх гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-д заасныг зөрчөөгүй гэж шүүх үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар дээрх нотлох баримтыг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугүй байна гэсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд 3 дугаар багийн нутагт *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ий мэдүүлэг, гэрч *******, *******, *******ь, , , , нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны 351 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь зодуулсандаа гомдолтой байгаа тухайгаа мэдүүлж, эмчилгээний зардал нэг сая хоёр зуун мянган / 1200000 / төгрөг нэхэмжилж байгааг илэрхийлж 5 ширхэг 553000 төгрөгийн орлогын баримт, 500000 төгрөгийн зарлагын баримт 1 ширхэг нийт нэг сая тавин гурван мянган / 1053000 / төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.
Гэвч уг орлого болон зарлагын баримт нь ямар эмнэлэгт ямар эмчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэснийг нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул шүүх хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч ******* эзэмшлийн “Nokie” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх ““Nokie” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******өөс нэг сая хоёр зуун мянган / 1200000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ