Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/240

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* *******, /СЭ93012615/

 

Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч  ******* нь 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр архидан согтуурсан үедээ талийгаач ******* хувийн таарамжгүй байдлын улмаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 Би шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1344 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гарсан дүгнэлтээс өөр байна. Манай эгч талийгаач биед ямар нэгэн өвчин эмгэг зовиур байгаагүй. *******д гомдолтой байгаа хохиролоо барагдуулж авмаар байна гэжээ.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 Би 2016 оны 08 дугаар сарын 09-ны өглөө нь босоод байж байсан чинь гарч яваад дэлгүүрээс 2 лааз 89 гэсэн бичигтэй пиво авчирч өгөхөөр нь би хамт байсан *******тай хуваагаад уусан. Дараа нь 10 цагийн орчим нь *******д мөнгө өгч явуулаад 1 том 2.5л-тэй Боргио пиво авчируулаад , ******* бид гурав хувааж уугаад би хоол хийгээд бүгдээрээ идсэн. Энэ үед рүү утсаар яриад танайд очъё гэсэн чинь нь би гадуур явж байна гээд байгаа бололтой байсан чинь тэгвэл чи энд хүрээд ир гээд манай хаягыг өгсөн. Тэгээд ахиад *******д мөнгө өгөөд хүн ирэх гэж байхад яаж хоосон байхав гээд 1 сав 2.5л-тэй Боргио пиво авахуулсан. Тэгээд г хүлээж байхдаа энэ пивоо ууж байсан. 14 цаг өнгөрч байх үеэр манайд таксигаар ирлээ гээд ирсэн. Үлдсэн пивоноосоо өгсөн чинь пиво уухгүй, архи ууна гэсэн.   1 шил 0.75 л-тэй Ерөөл архи аваад, бид мөнгөө нийлүүлээд  2.5 л-тэй Боргио пиво авахаар болоод би мөнгийг нь авч дэлгүүр явж авчираад хуваагаад ууж байсан. бааранд орно гээд байсан. ******* одоо юу ажилладаг юм цаг эрт байна гэсэн чинь караокед оръя гээд бүгдээрээ гийн хүүхдүүдийг аваад гарцгаасан. Гараад гудамжны үзүүрээс таксинд суугаад гийн хүүхдүүдийг гийн гэрт нь хүргэж өгөөд, гэртээ орж хувцасаа солиод тэр таксигаараа яваад төв замаас баруун баруун тийш захруу эргэдэг хэсэгт буугаад караокед орохоор болсон. болохоор Билэг паб-д орно гээд болохоор захын арын караоке бар-нд орно гээд зогсоод байхаар нь би захын тийш алхаж байсан чинь араас ******* ирээд араас нь ирээд замын хажууд буусан газраа зогсоод байхаар нь бид гурав такси бариад эргээд Сэлэнгийгийн зогсож байсан газар ирээд суучих гээд суулгаад бүгдээрээ эргээд манайд очъя гэсэн чинь би очихгүй, лай гээд байсан. Энэ үед тэгвэл танайд очъё гээд д хэлсэн чинь үгүй гэсэн. Тэгтэл гийн гэрт очиж 2 хүүхдээ аваад аавынх руугаа явъя гээд таксигаараа явсан чинь замдаа намайг чи ганц пиво авчих бүгдээрээ манайд очиж жоохон суухаас гэхээр нь бид замдаа Монос дэлгүүрийн гадаа зогсоод 2.5 л-тэй том Боргио аваад цаашаа гийн гудамжны үзүүр дээр ирээд бүгдээрээ буугаад гийн гэрээд алхаад явцгаасан. Энэ үед би тай түрүүлээд намайг сугадаад алхаад араас ******* хоёр алхаад бид гийн хашааны үүдэнд ирж байсан ба бид хоёр гийн хашааны үүдэнд ирсэн нөгөө хоёр араас ирж байхаар нь хаалгыг нь цохиод байж байсан чинь цаанаас дүү нь гарч ирж байсан . Тэгтэл ард нь *******ыг чи манайд орох эрх байхгүй шүү гээд алгадаад авсан чинь ******* г өшиглөөд авсан газар унасан. Тэр үед нь би эргэж очоод *******ыг барьж хориод гудамж уруудуулаад явж байгаад орхичихоод эргээд г гэрт нь оруулаад “00”-ийн цаасаар хацар шанаанаас нь гарсан цусыг арчиж байгаад г цагдаа дуудах гэхээр нь яах гээд байгаа юм бэ. Бүгдээрээ цуг уучихаад гэж хэлчихээд авч явсан пивоо аваад гийн 2 хүүхдийг аваад гарсан. Гараад гудамжны үзүүр дээр бид хэд үзүүр дээр ирээд такси бариад байж байсан чинь ******* урд гудамжны үзүүрээс гарч ирээд бүгдээрээ хамт суугаад манайд ирсэн. Манайд ирээд авчирсан байсан пивоо уугаад өдөр үлдсэн байсан тал архиа уугаад амарсан. Маргааш нь би хөдөө цагаан цахирт ажилтай байсан болохоор явах гээд г хүүхдүүдтэй нь таксигаар гэрээд нь явуулаад өөрөө хөдөө явсан. г таксинд суугаад явсаны дараа манайд хамт ажилладаг Нацагаа ирээд хөдөө ажилруугаа явъя гэхээр нь гарсан чинь ******* гудамжны үзүүрээд алхаад явж байсан. Тэгээд түүнээсхойш таараагүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 44-47/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн

Би 2016 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Шинэжинст сумаас ирсэн. Тэгээд талийгаач Сэлэнгэрүү утсаар залгасан чинь согтуу байсан ба гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянхонгор сумын 3-р багт очиж хоносон. 2016 оны 08 дугаар сарын 09-ны өглөө босоод 2 лааз пиво аваад болон гэрт нь хамт байсан ******* гэсэн залуутай гурвуулаа хувааж уусан. 2.5 литрийн пиво дахин авч уусан. 14 цагийн орчим талийгаач Сэлэнгэ утсаар залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлж өгсөн чинь удаагүй таксигаар ирлээ гээд ирсэн. Тэгсэн дахиад 2.5 литрийн пиво авсан тэрнийг уучихаад бүгдээрээ караокед орье гээд 15 цагийн орчим , *******, талийгаач Сэлэнгэ бид нар такси барьж манай хоёр хүүхдийг Сэлэнгийнд аваачиж өгчихөөд Оргил бааранд очсон чинь хаалттай байсан тэгхээр нь 4-үүлээ алхаад Билэг караокед очсон чинь бас хаалттай байсан тэгээд бид нар замаасаа 2.5 литрийн пиво аваад гийнд очьё гээд гудамных нь үзүүрт буугаад гэрлүү нь алхаж байсан чинь  ******* талийгаач Сэлэнгийн баруун талын нүдрүү нь өшиглөчихсөн байсан юунаас болж өшиглөсөнийг нь мэдэхгүй тэр үед талийгаачийн эмэгтэй дүү нь гараад ирсэн манай эгчийг өшиглөчихлөө гээд *******руу чулуу авч шидээд байсан. Тэр үед талийгаачийн цусыг арчиж өгөөд би хүүхдүүдээ гэрээс нь аваад ынд ирж амарцгаасан гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 48-50 /

Гэрч мэдүүлэгтээ: Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэдэг хүнд хагалгаа хийсэн уг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм. Тэр хүний биеийн байдал туулийн хүнд хордлого ихтэй, хаван ихтэй хэвлийн гадна хүйсний баруун талд хөхөрсөн байсан. Эмч нарын зөвөлгөөн хийж яаралтай арга хэмжээ авхаар болсон уг өвчтөн дээшээ харж хэвтэж чадахгүй зовиур ихтэй бусдад зодуулсан гэх боловч хариулж чадахгүй өвчнөө намдаах зорилгоор их архи уусан гэсэн асуудалтай байсан эмч нарын зөвөлгөөнөөр яаралтай хагалгаа хийх шийдвэр гарч хагалгааг хийхэд эмэгтэйчүүдийн хагалгааны асуудал байсан ураг амьгүй болсон байсан учир төрөх эмэгтэйчүүдийн эмчтэй хамтарч хагалгааг хийсэн энэ үед хэвлийн хөндийд ЭХО-д шингэнтэй байсан хэвийн үед гол шингэн байдаггүй мөн гаднаа хөхрөлтэй байсан болхоор дотор эрхтэний гэмтэл байж болох юм гэж үзсэн. Нойр булчирхайн үзүүлэлт маш өндөр гарсан энэ нь архи их хэрэглэсэнээс болсон гэж үзсэн. Ингээд 19.10 цагт хагалгааг эхлэж хэвлийн хөндийг нээхэд хэвлийн хөндийд бохирдуу шингэн ихтэй бүдүүн гэдэсний өгсөх хэсэг буюу гадна хэсэгт хөхөрсөн байсаны харалдаа цус хуралт хөхрөлт үүссэн байсан өгсөх хэсгийн дунд хэсэгт 2см орчим язралт үүссэн байсан мухар олгой шингэнээсээ болоод үрэвссэн байсан.. тухайн үед бүдүүн гэдсэнд оёдол тавьж, нойр булчирхайн хальсыг нээж гуурс тавьсан, олгойг авсан хэвлийн хөндийг угааж гуурс байрлуулсан би өөрөө энэ хагалгааг удирдаж хийсэн ер нь бол олон хоног архи ууснаас болж нойр булчирхайн үрэвсэлд орж гэж үзсэн байгаа гэжээ.

Шинжээч эмч мэдүүлэгтээ: Талийгаач нь умайн идээт үрэвсэлийн улмаас нас барсан болох нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон. Талийгаачийн биед тархины гэмтэл болон хэвлийн битүү гэмтэл тогтоогдоогүй. Умайн идээт үрэвсэл нь умайн доторхи ураг амьгүй болсноос үүссэн байх боломжтой. Умайн идээд үрэвсэл нь бусдад зодуулснаас болж үүсэхгүй, архи согтууруулах ундааны зуйл хэрэглэх, бэлгийн замын халдварт өвчин нь ураг амьгүй болход нөлөөлөх тул умайн идээт үрэвсэл үүсхэд нөлөөлж болно гэжээ. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мэдүүлэгтээ: Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд талын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдоогүй учир 71 дугаартай дүгнэлтийг үнэдслэлгүй гэж үзсэн. Эд эсийн шинжилгээний ХӨ298 дугаартай материалыг давтан хархад умайн идээд үрэвсэл үжлийн шинж тэмдэг илэрсэн. Умайн идээт үрэвсэл нь зодуулснаас болж үүсэхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс болж умайн идээд үрэвсэл үүсэх, явцыг түргэтгэж болох боломжтой гэжээ.

Шинжээч эмч мэдүүлэпгээ: Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хзсгийн язрал, урагдал гэсэн нь байхгүй байсан буюу тухайн үед талийгаачид энэ гэмтэл үүсээгүй байсан. Хэрэв бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал үүссэн бол мэс засал хагалгааны үед хэвлийд өтгөн ялгадас, идээ бээр ихээр хуритлагдсан байх байсан, хагалгааны үед гэдэс бүтэн, урагдалгүй зөвхөн мухар гэдэсний гууч хальс хууларсан, бусад давхраг / булчин, салст/ бүтэн байсан. Өгсөх гэдэсний десерозоци нь гэмтлийн үед үүсдэггүй. / хэвлийн битүү гэмтэл/ үүсдэггүй. Гэдэсний наалдац салгах хавцаараар гэдэг барих зэрэг тохиолдолд үүсдэг. Шинжилгээний үед мэс заслын үед гэдэсний хана урагдаагүй болох нь тогтоогдсон. Умайн идээт үрэвсэлийн улмаас үжилд орж нас барсан гэдэг нь шинжилгээний тэмдэглэл, фото зураг, эд эсийн шинжилгээгээр мөн өвчний түүхэн дэх шинжилгээнүүдээр тогтоогдсон. Умайн идээд үрэвсэл нь бусдад зодуулснаас болж үүсэхгүй, бэлгийн өгсөх замын халдвар, амьгүй болсон ураг зэргээс үүсдэг гэжээ.

Яллагдагч ******* мэдүүлэгтзэ: Би 2016 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн төвд 3-4-6 тоотод найз ын гэрт байсан чинь шөнө найз нь гэх гэх хүүхэн 2 хүүхэдтэйгээ ирж хоносон. Тэгээд өглөө нь бид хоёр босоод усанд явсан чинь худаг хаалттай байсан ба эргээд гэртээ очиход уух юм байхгүй байсан чинь нь 5000 төгрөг өгөөд 1 ундаа, 2 лаазтай пиво аваад иргээд намайг явуулаад авчираад өгсөн чинь хоёр уусан. Дараа нь тэр хоёр ахиад нэг том пиво ууя гээд яриад бид хоёр худаг онгойсон байхаар нь усанд явах замаараа 1 том 2.5л-тэй пиво авчирсан. Авчирсан пивоо хоол цай хийж идэнгээ ууж дууссан чинь нь гэх найзруугаа утсаар яриад хүрээд ир гэсэн чинь ууж байна гээд байснаа түүнээс хойш нэлээд удаж байгаад 14 цаг өнгөрч байхад энэ ирсэн. г ирэхээс өмнө бид нар ахиад нэг том 2.5л-тэй пиво аваад ууж байсан. ирэхдээ нэлээд халамцуу ирээд пиво хийгээд өгсөн чинь пиво уудаггүй архи ууна гэхээр нь бид хоёр гарч яваад дэлгүүрээс 1 шил 0.75л-тэй Ерөөл архи, 1 том бор савтай пиво хоёр аваад гэрт нь ирээд дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд байж байгаад 17 цаг өнгөрч байх үеэр нь бүгдээрээ бар-нд оръё гэхээр нь бүгдээрээ гийн хүүхдүүдийг авч гараад гийн гэрт хүргэж өгөөд гийн гэрт нь орсон чинь дүү охиноо гэр орноо цэвэрлээгүй байна гээд зодоод байхаар нь боль , явъя гээд аваад гараад таксигаараа яваад захын зүүн хойд хэсэгт Билэг зоогийн газрын урд буугаад байж байсан чинь , хоёр захын тэрээд явчихаар нь би тэй хамт байж байгаад тэр хоёрын араас явах гээд явъя гэсэн ч хүн амьтан харчихвал яах юм гээд зогсоод байхаар нь чи ямар од юм уу, маяглаад байлгүй хоёулаа явъя гэсэн чинь явахгүй зогсоод байхаар нь би ******* хоёрын араас яваад очоод найз чинь явахгүй маяглаад байна гэсэн чинь харьцгаая болъё гээд такси бариад тэр таксигаараа гийн зогсож байсан газар нь очиж машинд суулгаад гийн гудамжинд гэрээс нь наана таксинаасаа буугаад дөрвүүлээ гийн гэрт нь алхаад очиж байсан чинь хашааны үүдэндээ шахуу ирээд намайг чи эндээс зайл, манайд орох эрхгүй гээд нүүр самардах гээд дайрахаар нь гэдэс хавьд нь өвдөглөчихсөн. Тэгсэн чинь тонгойсон энэ үед нь ахиад нүүрлүү нь өшиглөчихсөн. Тэр үед Эрдэнзбаатар намайг боль гээд хориод гээс холдуулсан чинь дүү нь гэх эмэгтэй хүүхэд гараад ирсэн чулуугаар нүүлгээд байхаар нь холдоод явж байгаад эргээд гэрт нь ороод гээс уучлал гуйсан чинь уйлаад байсан. Тэр үедээ дүү нарлуугаа утсаар яриад байхаар нь гийн 2 хүүхдийг аваад гарч ирээд ын гэрт таксигаар хүргүүлж ирээд амарсан гэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэнд: 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн № 102 дугаартай дүгнэлт:

  1. Урьд гаргасан шүүх эмнэлэгийн №71 тоот шинжилгээний 3-р хариултын хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал 5-р хариултын Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас
     
    нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн материалд хийсэн №1344 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Урагт задлан шинжилгээ хийгдээгүй байгаа тул ургийн амьгүй болсон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй. Эх дотор ураг амьгүй болох шалтгаанууд: ихсийн эмгэг, халдвар, төрөлхийн гаж хөгжил, эхийн шалтгаантай эмгэгүүд: даралт ихсэлт, чихрийн шижин, эхийн таргалалт, эхийн нас 35-аас дээш, тамхи татах, ураг орчмын шингэний бөглөрөл, мөн бусад шалтгаанууд байдаг болно. ургийг эх дотор амьгүй болсон шалтгаан нь умайн идээт үрэвсэл, үжил байх боломжтой байна.
  3. Талийгаач нь умайн идээт үрэвсэлийн улмаас үжилд орж нас баржээ.
  4. Талийгаачид баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хөх, бугалга, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 12-14/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №67 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/,хохирлын тооцоо /хх-ийн 15/, шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/, Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.02.08-ны өдрийн 25 тоот тодорхойлолт /хх-ийн 39/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 48/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Богд сумын 6-р багийн төв Их Богд бүрэн дунд сургуулийн спорт заалан дотор 2016 оны 12 сарын 22-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 

Шүүгдэгч ...  Чи яагаад дуудахад ирэхгүй байгаа гэж хэлсэн чинь яасан юм гээд байхаар нь Өлзийбаярыг гараараа нэг удаа алгадаж аваад, хоёр удаа өвдөгөөрөө нүүрлүү нь толгой дээр нь дарж байгаад өвдөглөсөн тэгээд хамрын цус нь гарсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Насанд хүрээгүй хохирогч ... Анхаа ах намайг дуудаж байхад яагаад ирэхгүй байгаа гэж хэлээд гараараа хацарлуу хоёр удаа алгадаж, өвдөгөөрөө нүүр хамар луу хоёр өвдөглөсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Аймгийн прокурорын газраас шүүгдэгч т холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч   бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 48/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сэвжидмаа нь нэхэмжлэх зүйлгүй талаар  шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба  шүүгдэгч Ч.Амарсайхан нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Амарсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Сэвжидмаа нь хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэх зүйлгүй ба шүүгдэгчтэй  сайн дураараа эвлэрсэн буюу шүүх хуралдаанд хохирогч Б.Сэвжидмаа нь биечлэн оролцож хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн, гомдол саналгүй, шүүгдэгч Ч.Амарсайхан прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч хамтран эзэмшлийн “...Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалант 624 тоот хашаанд байх 4х4 хэмжээтэй нэг давхар хоёр өрөө хувийн орон сууцыг  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Уг хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  13, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Мөнгөө овогт Буянхишигийн Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Шүүгдэгч ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн Ернхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д  зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хамтран эзэмшлийн “...Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалант 624 тоот хашаанд байх 4х4 хэмжээтэй нэг давхар хоёр өрөө хувийн орон сууцыг  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч т буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч т урьд авсан й батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.БАЙГАЛМАА