| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00311/И |
| Дугаар | 311 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 311
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Бадрах, Н.Өлзийсайхан нар холбогдох “Зээлийн төлбөр нийт 57.831.934 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарын захирал О.Дамдинпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр нийт 54.831.934 төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Н.Өлзийсайхан, Л.Бадрах нар нь тус банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ201743035798 тоот зээлийн гэрээ байгуулан 60.000.000 /жаран сая/ төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай авсан юм.
Зээлийн барьцаанд Дархан-уул аймаг, Дурхан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байр, 44 тоот хаягт орших 37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд байрлах үр тарианы 6,96 га, 49.82 га, 19.82 га, 101.47 га, 25.72 га, 21,19 га, 82,23 га нийт 306,47 га газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10.095.167 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7.341.813 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51.520 төгрөг, нийт 17.488.500 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Зээлдэгч нь гэрээ ёсоор зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 57 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна
Үүнд:
2018 оны 05-р сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах
а/ Үндсэн зээлийн үлдэгдэл 49.904.833 төгрөг
b/ Зээлийн хүүгийн төлбөр 4.653.759 төгрөг
с/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273.342 төгрөг
нийт 54.831.934 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байр, 44 тоот, 37.8 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд байрлах үр тарианы 6.96 га, 49.08 га, 19.82 га, 101.47 га, 25.72 га, 21.19 га, 82.23 га нийт 306.47 га газар зэрэг хөрөнгөөр тус тус хангуулах,
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү!.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Бадрах, Н.Өлзийсайхан нар холбогдох “Зээлийн төлбөр нийт 57.831.934 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, Бумбат 1 дүгээр баг, 7 шарын 11-1 тоотод оршин суух Баатад овогт Лхагвасүрэнгийн Бадрах, /МУ:73110672/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, Бумбат 1 дүгээр баг, 7 шарын 11-1 тоотод оршин суух, Удгачууд овогт Наранжавын Өлзийсайхан, /ФБ71041502/ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Наранжав овогтой Өлзийсайхан нь хариуцагч Л.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн 54.831.934 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. “Их таян уул” ХХК-ийн захирал Н.Өлзийсайхан болон Л.Бадрах бид уг төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Зээлийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байрны 44 тоот, 37.8 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд байрлах үр тарианы 6.96 га, 49.08 га, 19.82 га, 101.47 га, 25.72 га, 21.19 га, 82.23 га, нийт 306.47 га газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй..гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Өлзийсайхан нь “Зээлийн төлбөр нийт 57.831.934 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.109 төгрөг 69 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бадрах, Н.Өлзийсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 216.055 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 216.055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ХБ Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Бадрах, Н.Ө нар холбогдох “Зээлийн төлбөр нийт 57.831.934 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.109 төгрөг 69 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бадрах, Н.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 216.055 төгрөгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 216.055 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Бадрах, Н.Ө нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ