Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001810140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* ******* овогт *******н *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газарт 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 980000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...

... Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Зах дээр түшиг хийгээд байдаг Цагаанаа гэх найзынхаа гэрийг хайж яваад Есөн-Эрдэнэ захын баруун талд байх МТ колонкийн хажуу талаар гараад хойшоо харсан цэнхэр хаалгатай хашаа байсан тэгээд тэр хашаанд ороход нэг гэр байсан тэр гэр цоожтой байсан тэгээд цоожноос нь татахад хаалга нь шууд онгойсон Цагаанаагийнх байх гэж бодоод ' ширхэг хар өнгийн нимгэн телевизор байхаар нь аваад гарсан учир нь Цагаанаа -адаас 4-5 хоногийн өмнө 20.000 төгрөг бэлнээр зээлж авч байсан болохоор би тэдний гэр байна гэж бодоод өрөндөө авсан юм. Тэр авсан зурагтаа зах дээр телевизор засдаг хүнд 50.000 төгрөгт тавиад үсээ засуулаад хоол идсэн тэгээд Есөн-Эрдэнэ зах дээр билльярд тоглож байгаад ганцаараа Баруун бүс худалдааны төв зах талаасаа ард хэсгээр нь ордог нарийхан гудамжны хажууд байдаг алт мөнгөний дарханы газар руу орсон. Тэр алтны газрын хаалга нь 2 ширхэг цагаан цоожтой байсан тэгэхээр нь хажууд нь ар моторын төмөр байхаар нь аваад цоожийг нь хөшин эвдэж ороод нэг шар ширээ байхаар нь сугалгааг татахад 2 ширхэг хөөрөг байсан 1 хөөрөг нь мөнгөн, нөгөөдхийг нь сайн мэдэхгүй хөөрөг, наагуур нь жижиг мөнгөнүүд байхаар нь аваад гарж яваад таксинд суугаад Бат-Эрдэнэ гэх айлд очиход эзэнгүй байсан тэндээс гараад хөөргийг нь Баагий гээд 10 мянгатад ба товчоон дээр очоод хоол идэж байгаад цагдаад баригдсан. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой үнэнээр нь ярьсан байгаа. Би архи хэрэглээгүй эрүүл байсан. Би ганцаараа явсан. Дарханы газраас хулгай хийсэн эд зүйлсээс хохирогчид 1 ширхэг мөнгөн хөөргөнөөс бусад эд зүйлийг нь буцааж өгсөн зурагт зарсан хүнээсээ зурагтыг нь буцааж аваад зурагт авсан айлын эзэнд өгсөн. Сайн танихгүй ганц хоёр уулзаж байсан тэр утгаараа мөнгөн хөөргийг тэрэнд 50.000 төгрөгөөр зарсан өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 89-91/,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн Түйн долгион зах дотор алт мөнгөний дарханд ажиллуулдаг юм 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад 17 цаг 30 минутад алт мөнгөний дарханы хаагаад гэртээ харьсан орой 21 цагийн үед гэртээ байж байтал нэг хүн утсаар над руу ярьж 5лан цагаан мөнгө өгөх гэсэн юм авах уу гэж надаас асуусан Би тэгэхлээр нь цагаан мөнгө авна ажил дээрээ дэнс байгаа Түйн долгион дотор байгаа Чансаагын өөдөөс харсан дарханы газар хүрээд ир гэж хэлсэн би тэгээд удалгүй гэрээсээ гараад 21 цаг 10 минутын үед ажил дээрээ очтол, ажлын хоёр цоожны эвдсэн байхлаар нь байшин дотор ороод үзтэл ажлын ширээний цоожны эвдсэн байсан, дотор нь байгаа эд зүйлсээ бүртгэтэл, дунд үеийн шар манан чулуун толгойтой хөөрөг, хутганы бэл, гурван ширхэг ембүү, хутганы мөнгөн тээг, энэ эд зүйлс алга болсон байсан, тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Над руу залгасан дугаар гэсэн дугаараас цагаан мөнгө авах уу гэж над луу залгасан, би ажил дээр ирсэн байхад над дээр ямар нэгэн хүн ирээгүй, удалгүй над руу залгасан гэсэн дугаарын эзэн над дээр орж ирсэн чамд сая хар хувцастай хүн мөнгө зарсан уу надад таксины мөнгө өгсөнгүй гэж надаас асуусан би тэгэхлээр нь хүн орж ирээгүй чи тэр хүнээ таних уу ямар эд зүйлс зарах явж явсан бэ манай ажлын өрөөнд хулгай орсон байна гэж нөгөө таксины жолоочид хэлсэн, тэгтэл өнөөх таксины жолооч хутганы бэл, бас нэг мөнгөн эд байсан танай ажлын үүдэнд ирэнгүүт миний машинаас буугаад зугтчихлаа гэж надад хэлсэн Таксинд сууж явсан хүний надад зарах гээд барьж байсан эд зүйлс нь миний алдсан эд зүйлстэй таарч байгаа юм. таксины жолооч миний утасны дугаарыг манай нэг найзаас авсан байна лээ тэр таксины жолоочийн ярьж байгаагаар Шаргалжуут худалдааны төвийн урдаас суусан гэсэн тэгээд ийм цагаан мөнгө авах авах байна уу гэж таксины жолоочоос асуусан гэсэн тэгээд таксины жолооч миний дугаарыг олоод над руу залгасан байна лээ, дунд үеийн шар манан чулуун толгойтой хөөрөг 1,000,000, хутганы бэл 2 лан мөнгө орсон 400,000 мянга, гурван ширхэг ембүү 9 цэн мөнгө орсон нэг ембүү 20.000 мянга нийт 60,000 мянга, хутганы мөнгөн тээг 2 лан мөнгө орсон 200 000 мянган нийт 1,660,000 мянгаар үнэлж байна. Би одоо ямар нэгэн хардаж сэрдсэн хүн байхгүй байна. Манайхаар олон хүн орж гардаг хэн гэдгийн мэдэхгүй байна. манай ороонд камер байхгүй, Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/, ... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ алдсан зүйлүүдээ дутуу хэлсэн байсанцагдаагийн эрүүгийн төлөөлөгч нар миний алдсан гэж бодож байсан зүйлүүдийг хүлээлгэж өгөхөд заантай мөнгөн хөөрөг хүзүүгээрээ гинж ороосон жин нь 120 орчим грамм тийм хөөрөг алга байсан түүнийгээ авч чадаагүй бусад алдсан лээ бүрэн бүтэн хүлээн авсан. Би мөнгөн хөөргөө 300.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэмж хэлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/ ... Би өнөөдөр хулгайд алдсан заантай мөнгөн хүзүүгээрээ гинж ороосон хөөргөө бүбүтэн хулгайлсан хүний эгч гэх ээс хүлээж авсан одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

 7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би Есөн-Эрдэнэ захын такси ордог хаалганы зүүн талд байдаг зураг засварын газар засварчин хийдэг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед би ажил дээрээ байж байтал манай засварын газар нэг танихгүй ах 26 инчийн зурагт барьчихсан ороод ирсэн, зурагт авах уу гэж надаас асуусан би зурагт авахгүй гэсэн чинь зурагт авчих би Улаанбаатар хот явах гэсэн юм 100,000 мянган төгрөгөөр зарах гэсэн юм гэж надад хэлсэн, би хулгайн зурагт юм биш үү гэж хэлтэл үгүй би тэгж хулгай хийж үзээгүй. гээд ядаж 50,000 мянган төгрөгөөр авчих гэсэн тэгэхлээр нь би 50,000 мянган төгрөг өгөөд авсан. Монхордуу хамартай дунд зэргийн нуруутай ах байсан зурагт зарсан ахыг харахын бол танина, манай засварын газраар орж ирж байгаагүй ах байсан, архи уусан үгүйг мэдэхгүй би сайн анзаараагүй, 26 инчийн зурагт шар хүрээтэй жижиг зурагт байсан, би уул нь хулгайн зурагт юм биш биз гэж асуухад хулгайн зурагт биш мөнгө хэрэг болоод Улаанбаатар хот явах гэсэн юм гэж надад хэлээд байсан тэгэхлээр нь би авсан, 2018 оны 03 дугаар сарын 29-н өдөр цагдаа манай засварын газар надад зурагт зарсан хүнийг дагуулсан ирсэн тэр хүн мөн байна лээ, би уул нь хулгайн эд зүйлс авч байгаагүй надад зурагт зарсан ах би хулгай хийгээгүй мөнгө хэрэг болоод байна гээд байхлаар нь авчихсан юм. Одоо надад зарсан зурагт манай ажлын өрөөнд байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/,

...2018 оны 03 дугаар сард дээлтэй хөдөөгийн залуу намайг ажил дээр байхад ирээд ахын дүү энэ телевизорыг авчхаач гэхэд нь би хулгайных юм бишүү авахгүй гэж хэлэхэд 1 цаг гаран намайг гуйгаад байхаар нь би 50.000 төгрөгөөр авсан тэгээд 2 хонож байхад хоёр цагдаатай орж ирсэн тэгээд би хулгайн телевизор байна гэж мэдсэн. Сүүлд нь уг телевизорын эзэн гэх эмэгтэй орж ирээд надад миний 50.000 төгрөгийг буцааж өгөөд аваад явсан. Тэр телевизорын бүрэн ажиллагааг нь шалгаад би өгч явуулсан. 21 инчийн хавтгай телевизор байсан өнгийг нь сайн санахгүй байна. Өөр эд зүйл барьцаанд тавиагүй өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

8. Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 03 сарын сүүлээр дүү тэйгээ таксинд явж байгаад ЕсөнЭрдэнэ захын хажуу талын Шаргалжуут бөөний төвийн хажуу талаас нэг залуу суугаад надаас мөнгөн эдлэл авдаг хүн байна уу гэж асуусан тэгээд би таньдаг алт мөнгө авдаг ах руу ярихад тэр ах алт мөнгө авахгүй байгаа гээд өөр нэг хүний дугаар өгсөн тэр хүн руу нь би ярьсан чинь би гэртээ байна одоо зах руу явлаа доод зах дээр хүрээд ир гэсэн тэгээд заасан газар нь очиход нөгөө таксинд сууж явсан залуу энд таньдаг хүн явж байна уулзаадахъя гээд манай машинаас буугаад алга болсон тэгэхээр нь би мөнгөн эдлэл авна гэсэн дарханы залуутай /уулзаад сая энд нэг хүн байсан ирээд таксинаас буугаад алга болчихлоо гэхэд наадах чинь сая манай дарханы газрыг ухсан хүн байна гээд цагдаа дуудаад цагдаа нартай манай дүү бид хоёр шөнийн 02 цаг хүртэл хайгаад олдоогүй тэгээд харих гээд явж байтал 2 хүн товчоон дээр хоол идээдэхье гээд манай машинд суугаад хүргүүлсэн тэгсэн тэнд очиход гуанзанд нь нөгөө мөнгөн эдлэл зарна гээд байсан залуу хоол идээд сууж байхаар нь цуг хайж байсан цагдаа руугаа яриад тэгээд түүнийг цагдаад барьж өгсөн. Гартаа нэг мөнгөн эдлэл барьсан байсан яг юу гэдгийг мэдэхгүй надад үзүүлээд энэ мөнгийг зарах гэсэн юм гэж хэлж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/

12. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний оронтооны бус комиссын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1. Дунд үеийн шар манан чулуун толгойтой хөөрөг 500.000 төгрөг 2. Хутганы бэл 280.000 төгрөг 3. Мөнгөн ембүү 3 ширхэг 1 ширхэг нь 20.000 нийт 60.000 4. Хутганы мөнгөн тээг 140.000 гэх дүгнэлт /хх-ийн 57-58/

13. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын дугаар 25-ны өдрийн 98 дугаарт шинжээчийн 1. Мөнгөн хөөрөг нэг ширхэг 300.000 гэх дүгнэлт /хх-ийн 63-64/ 14. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1. БНХАУ-аас авч байсан “Амой” нэртэй 21-н инчийн зурагт 350.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 92 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 93-94, хавтаст хэргийн 09-18 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 3 хуудас нотлох баримт ялаас чөлөөлсөн тухай, өмгөөлөгч 1 хуудас нотлох баримт гаргасан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хэргийн зүйлчлэл болон гэм буруутай маргах зүйл байхгүй. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хувийн байдлын хувьд ам бүл хоёр, аав нь архи тамхи хэрэглэдэг, анхаарал халамж тавьдаггүй энэ байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг. Хамаатнууд нь нийлж орон гэртэй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж заасан байгааг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 980000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-8-4 тоотод байх иргэн *******гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан үйл баримт тус тус болсон нь хохирогч *******, *******, гэрч Ж., *******, , Н. нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсэг болох 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоож уг ялыг эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 17 дугаартай захирамжаар ялтан *******т оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн байна.

Ялтан ******* нь 01 жил 03 сар 10 хоногийн ялыг эдлээгүй байсан бөгөөд шүүгчийн дээрх захирамжаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ялтан *******ын 02 жил 02 сарын эдлэх ялаас бүгдийг чөлөөлсөн байна. Иймд шүүхээс шүүгдэгч *******ын эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 10 хоногийн ялыг нэмж шинээр үйлдсэн гэмт хэрэгт оноосон ял дээр нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Иймээс шүүхээс шүүгдэгч *******т шинээр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******т хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлох шүүх хуралд шүүгдэгч ******* нь шүүх хуралд ирээгүй үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд улмаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүргэгдэн цагдан хоригдсон тул түүний нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******н *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******н *******ыг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******т гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг / 01 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.БАТЦЭНГЭЛ