Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: С.Болорзул, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Хохирогч:*******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын хяналтын прокурор С.Болорзулаас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814000910107 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, тусгай дунд боловсролтой,******* овогт************** / Регистрийн дугаар: ********************* /        

 Үйлдсэн хэргийн талаар  

 Шүүгдэгч  ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Түй” нэртэй голын хажууд автомашин дотор иргэн*******ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед хүчиндэхийг завдсан, мөн иргэн*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Чимиддагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн танил Бат-Эрдэнэ гэдэг айлд унтаж байсан чинь шөнө 05:00 цагийн үед Батжаргал над дээр ирээд намайг дуудаад гаръя гээд дагуулаад гарсан, тэгээд би айлаас гараад Батжаргалын хамт машинд нь суусан чинь машины ар талын суудал дээр нэг эмэгтэй хүн унтаж байсан, тэгсэн чинь Батжаргал хоёулаа явъя гээд бид хоёр цуг машинаар нь яваад тээврийн товчооны дэлгүүр дээр очиж тамхи, цэвэр ус аваад л Батжаргал надад чи наадхаа гэрт нь хүргээд өгчих гэсэн, тэгээд Батжаргалыг гэрт нь хүргэж өгсөн, тэгээд тэндээсээ хөдөлж яваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд талын замаар явж байгаад тэр эмэгтэйг сэрээх гээд дуудсан чинь миний нүүрийг самардаад тавихгүй болохоор нь гараараа түлхсэн чинь түүний нүүр лүү нь цохиод нүүрнээс нь цус гарсан. Тэгээд тээврийн товчоо ороод цэвэр ус, салфетка аваад голын наад талд очоод цусыг нь угааж өгсөн, тэгээд гэрт нь хүргэж өгсөн, тэгээд гэрт нь хүргэж өгөөд уучлалт гуйгаад маргааш өглөө би наад хөмсгийг нь  оёулаад эмчлүүлээд өгье гээд 20,000 төгрөг өгөөд тэгээд би яваад Батжаргалын гэрт нь очсон. Би тэр үед архи уучихсан байсан, Батжаргал архи уугаагүй байсан байхаа. Батжаргал над дээр ирээд чи энийг хүргээд өгчих гээд тэр эмэгтэйн бөгсөн дээр нь алгадаад байсан, надад өөр зүйл хэлээгүй ээ. Намайг Батжаргалын машинд суухад тэр Сэржинханд гэх эмэгтэй машины ар талын суудал дээр хэвтээд унтаж байсан, тэр үед Сэржинханд нь хувцастайгаа байсан ба нэг гутал нь тайлагдчихсан байсан. Би түүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, яагаа ч үгүй ээ. Тэр үед Сэржинханд бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй ээ. Би яг цагийг нь санахгүй байна, өглөөний 05:00 цагийн үед л байх гэж бодож байна. Би Сэржинхандад тухайн өдөр нь л 20,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй ээ. Тэр үедээ бол хаанаас машинд суусан талаар юм хэлээгүй, харин маргааш нь Соёмбын өмнөөс суусан гэж хэлсэн. Батжаргал надад түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээгүй, харин тээврийн товчоо руу явах замдаа нэг бэлгэвч хармаанаасаа гаргаж ирээд цонхоор хаяхаар нь би юу юм бэ гэсэн чинь бэлгэвч байгаа юмаа л гэж хэлсэн. Батжаргал надад тэр Сэржинханд гэх эмэгтэйтэй бэлгийн харьцаа орсон гэж ерөөсөө хэлээгүй ээ, намайг машинд суухад тэр Сэржинханд гэх эмэгтэй машины ар талын суудалд дээр хэвтээд унтаж байсан. Надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /  1 дүгээр хх-ийн 150-152/,

...Би Сэржинхандад түүний хөмсгийг цохисныхоо төлбөрт 500.000 төгрөг өгсөн, дараа нь шүүх хурал болохын өмнөхөн түүнийг Говь-Алтай аймагт байна гэхээр нь зардлын мөнгө гээд 150.000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй ээ... /  2 дугаар хх-ийн 220-221/

2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3.Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой ажлын газрын хүмүүсийн хамт караокед орж байж байгаад караокеноос Мэндээгийн хамт гарч яваад төв зам дээрээс бид хоёр нэг таксинд суусан чинь тэр таксинд нэг хүн суучихсан очих газрынхаа хаягийг мэдэхгүй гудамж, гудамжаар ороод яваад байхаар нь Мэндээ бид хоёр Баянхонгор сумын 5 дугаар багийн тэнд байдаг засмал зам дээр тэр таксинаас буусан, би өөрийн найз Нэргүй рүү утсаар залгаж яриад хаана байна гэсэн чинь гадуур явж байна гэхээр нь Мэндээ бид хоёрыг ирээд аваадхаач чинь за гээд Нэргүй нэг таксинд суучихсан ирж авсан, тэгээд мэндээ бид хоёр тэр Нэргүйн авчирсан таксинд сууж яваад Тээврийн товчоон дээр очиж цэвэр ус, самар аваад буцаад төв замаар өгсөж явж байгаад зам дээр тэр таксинаас Мэндээ, Нэргүй бид гурав тэр таксинаас буусан. Тэгээд тэндээ зам дээр гар өргөсөн чинь нэг хар өнгийн жижиг суудлын машин ирэхээр нь бид гурав тэр машинд сууж явсан. Би тэр машинд суугаад л тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа, машинд суугаад л би унтаад өгсөн юм шиг байна лээ. Нэргүйг хэзээ машинаас буусныг би санахгүй байгаа. Тэгээд шөнө нэг сэргэхэд би машин дотор хойд талын суудал дээр хэвтчихсэн байсан, Чимэддагва миний дээр гарчихсан, өмд шувталчихсан байхаар нь би сэргээд юу болж байгаа юм бэ гээд хөлөөрөө жийсэн, тэгээд сандал дээр гараа тавьчихсан байхаар нь би гарыг нь хазах гэсэн чинь тэр залуу яадаг гичий вэ гээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгээд би машиных нь ар талд цусаа гоожуулаад байсан чинь машинаас бууж цусаа гоожуулаач гэхээр нь би чи яасан хүн чанаргүй юм бэ, намайг хүргээд өг гэсэн чинь буугаад явахгүй юу гээд тэгснээ нэг жижигхэн цэвэр ус гаргаж ирээд май гараа угаа гэхээр нь би машины хаалгыг нь онгойлгож байгаад гараа угааж, нүүрээ угаасан, бас салфеткаар гараа арчаад тэнд хаясан. Тэгээд тэр залуу намайг Мэндээгийн гэрт хүргэж өгөөд буулгахдаа эмнэлэгт үзүүлэхдээ таксид гээд надад 20,000 төгрөг өгсөн. Тэгээд би Мэндээгийн гэрт нь ороод цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би тэр хар өнгийн жижиг машинд суугаад л унтаад өгсөн юм шиг байна лээ тэр машинд суугаад шөнө сэргэх хүртлээ юу болсныг би ерөөсөө санахгүй байгаа юм. Би шөнө үүр цайж байсан, өглөөний 05:00-06:00 цаг болж байсан байхаа. Тэр шөнө намайг шөнө сэргэхэд Чимэддагва нь хамт байсан, би тэр үедээ тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй байсан ба, дараа нь нэрийг нь мэдэж авсан чинь Чимэддагва гэдэг юм байна лээ. Би тэр машинд суухад жолоочоос өөр хүн байсан эсэхийг би мэдээгүй ээ, би л лав машины ар талын суудалд суусан, Мэндээ, Нэргүй хоёрыг машины аль талын суудалд суусныг би мэдэхгүй байна. Би тэр үед нэлээд их согтсон. Би тэр машинд сууснаасаа хойш шөнө сэргэх хүртлээ юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байгаа. Би бэлгийн харьцаанд орохыг ерөөсөө зөвшөөрөөгүй ээ, нэг сэрэхэд л Чимэддагва нь миний дээр гарчихсан байсан, тэгээд би хөлөөрөө жийгээд холдуулсан юм, би машины ар талын суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн байдалтай сэргэсэн, миний өмсөж байсан өмд, түүний дотуур өмссөн байсан дотоож зэргийг миний өвдгийг хүртэл шувталчихсан байсан. Тэгээд би гэнэт сэргээд Чимиддагвыг миний өмд, дотоож зэргийг шувталчихсан миний дээр гараад хэвтчихсэн хөдөлж байхаар нь би юу болж байна гээд түүнийг өшиглөж зайлуулах гэсэн чинь******* нь яадаг гичий вэ гээд гараараа миний хөмсөг рүү цохисон, тэгээд дараа нь дахиж цохиод хамраас цус гаргасан гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 59-62/

Тэр үед сэргэхэд би машины ар талын суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн байдалтай сэргэсэн, миний өмсөж байсан өмд, түүний дотуур өмссөн байсан дотоож зэргийг миний өвдгийг хүртэл шувталчихсан байсан. Тэгээд би гэнэт сэргээд Чимиддагвыг миний өмд, дотоож зэргийг шувталчихсан миний дээр гараад хэвтчихсэн хөдөлж байхаар нь би юу болж байна гээд түүнийг өшиглөж зайлуулах гэсэн чинь******* нь яадаг гичий вэ гээд гараараа миний хөмсөг рүү цохисон, тэгээд дараа нь дахиж цохиод хамраас цус гаргасан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ, юун хүн бэ гэсэн чинь******* машинаасаа буугаад машиныхаа урд талаас нэг цэвэр ус аваад битгий машинд цусаа гоожуулаад бай гээд машинаас би хагас тонгойж байгаад цусаа угаасан, тэгээд намайг бас энд буу гээд байхаар нь би энэ газар Баянхонгороос хол байна ш дээ чи намайг хаанаас авчирсан, тэр газраа хүргэж өг гэсэн, тэгээд тэндээс хөдөлж яваад Мэндбаярын- гэрт хүргэж өгөөд уучлаарай үзүүлж харуулаарай гээд надад 20,000 төгрөг өгчхөөд буулгачхаад яваад өгсөн. Бас******* нь надаас асуухгүй байж шууд яваад Мэндбаярын гэрт нь хүргэж өгсөнд нь би бас гайхаад байгаа юм. Тийм зүйл байхгүй, намайг яг сэргэхэд бол би машины ар талын суудал дээр дээшээ хараад хэвтчихсэн, миний өмд, дотоож зэргийг өвдгийг хүртэл шувталчихсан,******* нь миний дээр гараад хэвтчихсэн байсан. Намайг сэргэхэд******* нь миний дээр гарчихсан бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн, хөдөлж эхэлж байсан, тэгээд би эсэргүүцсэн, тавьж мавиагүй байхаа. Намайг сэргэхэд*******ас өөр хүн байгаагүй, би*******тай бэлгийн харьцаанд орохоор тохиролцсон, ярилцсан зүйл байхгүй ээ, би түүнтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн бол юу гэж зодоон нүдээн дээрээ тулчхав дээ. Би яг тэр сэргэх үедээ бол архи нь гараад гайгүй болоод л сэргэсэн, би болсон асуудлыг зөв ойлгож хэлж байгаа. Би Батжаргалтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй ээ, тэр Батжаргал надтай бэлгийн харьцаанд орсон бол би мэдэх байсан. Би тэр машинд сууж яваад жаахан яваад л тэгээд унтаад өгсөн, байсан, унтсанаасаа хойш хаагуур хаагуур явсныг би мэдэхгүй байгаа, нэг сэргэхэд л тэр******* нь миний дээр гарчихсан байж байсан. Тэгээд би өглөө нь намайг аваад буухгүй яаж байгаа юм бэ та, аашлаад, уйлаад би хүчиндүүлчихлээ ш дээ гэж хэлсэн, тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн юм.******* нь эхлээд тэр өдрийн өглөө нь 20,000 төгрөг өгсөн, дараа нь надад эмчилгээ хийлгээрэй гээд надад 500,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй ээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 63-65/

Би тухайн үедээ буруу ойлгоод 300.000 мянган төгрөг нэхэмжилсэн байна лээ...Би прокурорыг байлцуулж мэдүүлэг өгсөнийхөө дараа Батжаргалтай надтай утсаар яриад байцаагч намайг маргааш ир гэж дуудаж байна би хотод байгаа юм таныг цагдаа дуудаж байна уу юу болж байгаа бол гэсэн би  прокурорыг байлцуулж мэдүүлэг өгсөн мэдүүлэг өгөхийн өмнө худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу эрүүгийн хэрэгтэн болох тухай хууль сонслоо, би чиний хэлснээр худал мэдүүлэг өгөөд та 2-ийг ч аварсан юм байхгүй тэгээд өөрийгөө хэрэгтэн болгочих юм байна тэгээд мэдүүлэгээ үнэнээр нь өгчихлөө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 209-211/

Би худлаа мэдүүлэг өгөхдөө Батжаргалыг гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгсөн юм...Прокурор мөрдөн байцаагч намайг дарамталж мэдүүлэг үнэнээр нь хэлүүлсэн зүйл байхгүй ээ. Надад энэ талаар гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг 2 дугаар /хх-ийн 212-214/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ажлынхантайгаа карокед ороод тэндээсээ гараад такси бариад сууснаа санаж байгаа түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Таксинд суугаад унтсан байсан сэрээд хартал овгор шорооны дэргэд танихгүй машинтай залуутай байсан. Тэгэхэд миний өмдийг өвдөг хүртэл тайлсан, миний өвдөг дээр суусан байдалтай байсан. Би цочсондоо нөгөө залууг өшиглөсөн гэтэл намайг цохисон. Би гарыг нь татаад хазах гэтэл дахин намайг цохисон. Тэгээд цохисон газраас нь цус гараад байсан. Би Чимэддагватай хэрэлдээд удсан. Чимэддагва нь цэвэр ус гаргаж ирээд миний цусыг угааж өгөөд Мэдээ эгчийн гэр хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөхдөө надад 20.000 төгрөг өгөөд маргааш үзүүлээрэй гэж хэлчихээд явсан. Би машиных нь дугаарыг хараад цагдаад дуудлага өгсөн гэв.

5. Шүүгдэгч ******* гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өчигдөр би найзийндаа унтаж байсан чинь шөнө 05:00 цагийн үед Батжаргал над дээр ирээд намайг дуудаад гаръя гээд дагуулаад гарсан, тэгээд би айлаас гараад Батжаргалын хамт машинд нь суусан чинь машины ар талын суудал дээр нэг эмэгтэй хүн унтаж байсан, тэгсэн чинь Батжаргал хоёулаа явъя гээд бид хоёр цуг машинаар нь яваад тээврийн товчооны дэлгүүр дээр очиж тамхи, цэвэр ус аваад л Батжаргал надад чи наадхаа гэрт нь хүргээд өгчих гэсэн, тэгээд Батжаргалыг гэрт нь хүргэж өгсөн, тэгээд тэндээсээ хөдөлж яваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд талын замаар явж байгаад тэр эмэгтэйг сэрээх гээд дуудсан чинь миний нүүрийг самардаад тавихгүй болохоор нь гараараа түлхсэн чинь түүний нүүр лүү нь цохиод нүүрнээс нь цус гарсан. Тэгээд тээврийн товчоо ороод цэвэр ус, салфетка аваад голын наад талд очоод цусыг нь угааж өгсөн, тэгээд гэрт нь хүргэж өгсөн, тэгээд гэрт нь хүргэж өгөөд уучлалт гуйгаад маргааш өглөө би наад хөмсгийг нь  оёулаад эмчлүүлээд өгье гээд 20,000 төгрөг өгсөн. Батжаргал надад тэр эмэгтэйтэй унтсан л гэж хэлсэн, яг хаана яаж бэлгийн харьцаанд орсоноо хэлээгүй ээ. Мөн Батжаргал над дээр ирж намайг машиндаа суулгаад бид хоёр тээврийн товчооруу явж байхад Батжаргал нэг :элгэвч гаргаад ирэхээр нь би наадхаа надад өгчих гэсэн чинь энэ хэрэглэчихсэн юм гээд цонхоороо хаячихсан. Би тэр Сэржинханд гэх эмэгтэйтэй бэлгийн хаьцаанд ороогүй, бэлгийн харьцаанд орох гээд тэр эмгэтэйг сандал дээр цаашаа хараад хэвтчихсэн байхаар нь би татаад дээш нь харуулсан чинь тэр сэрсэн ба би өмдийг нь шувталаад дээр нь гараад өмдөө тайлчих болохгүй байна гэсэн чинь тэр эсэргүүцээд эхэлсэн, тэгэхээр нь би больчихсон. Би тэр үед бэлгэвч хэрэглэх гээд нэг бэлгэвч гаргаад задлаад өөрийнхеө бэлэг эрхтэнд хийсэн байсан бөгөөд бэлгийн харьцаанд ороогүй тул тэндээ гаргаад хаячихсан. Би урьд шөнө 05:00 цаг өнгөрч байхад л гол дээр очсон юм. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 66-68/

 6. Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагаас 00 цаг хүртэл 7,9 дүгээр багийн спорт зааланд найзууд болох Одхүү, Амарсайхан бас өөр хүмүүсийн хамт зааланд тоглосон юм. Тэгээд заалнаас гараад ганцаараа өөрийнхөө эзэмшлийн машинтай явж байхад “Сеүл” рестораны гадаа манай ажлын газрын Энхбаяр, Тилек, Хурметбек нар байж байсан юм. Тэгээд би тэд нар дээр очоод тамхи аваад машин дотор тамхилсан юм. Тухайн үед “Сеүл” рестораны хажууд байх “Мода-1” гэсэн дэлгүүрийн үүдэнд Чимэддагва ганцаараа зогсож байсан. Тэгээд Энхбаяр, Тилек, Хурметбек энэ хэд тамхи өгчхөөд яваад өгсөн юм. Тэгсэн миний машин дээр******* ирээд миний машинд суугаад 5-2-4 тоотод яваад ирье гэж хэлсэн. Тэнд хүнтэй уулзах юм байгаа гэж хэлсэн. Чимэддагва бид хоёр найзлаад 3 жил болж байгаа юм. Тэгээд тэндээс хөдлөөд 5-2-4 тоот руу очсон юм. Тийшээ очоод******* тэр айл руу ороод би болохоор гадаа машин дотор хүлээгээд сууж байсан юм. Тэгээд сууж байсан чинь эрэгтэй хүн гарч ирснээ намайг гэр лүү ороорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийшээ яваад орсон юм. Гэрт нь ороход*******тай нийлээд 4 хүн байсан юм. 1 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Тэр эмэгтэйн болохоор айлын эхнэр нь юм шиг байсан. Намайг ороход тэд нар архийг хуваагаад ууж сууж байсан юм.******* намайг тэр гэр лүү ороход нэлээн муудсан байсан. Би тэдний гадаа 30-40 минут хүлээсэн юм.******* надтай анх таарахад бага зэргийн үнэртүүлсэн юм. Тэгээд бид нар сууж байхад******* унтаад өгсөн юм. Би тухайн үед архи уугаагүй юм. Одоо бодоход 03 цагийн үед байх тэдний гэрээс ганцаараа гараад өөрийнхөө машинтай тамхинд товчоо руу явсан юм. Яг хаанаас авсан эсэхээ санахгүй байна товчооноос тамхи авчхаад явж байхад замдаа “Цагаан-48”-ын ойролцоо зам дээр 3 эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар тэд нарыг авсан юм. Тэндээс хөдлөөд нэг эмэгтэйг нь амчуулд нэлээн хойшоо эцсийн тэнд буулгаж өгсөн юм. Нөгөө хоёр нь болохоор хөх толгойруу хүргэж өг гээд тэгээд тийшээ явж байхад нэг юм авна гээд замдаа “Соёмбо” зочид буудал руу очоод 1 ширхэг 0.75 литрийн “Ерөөл” архийг нөгөө хоёр эмэгтэйн нэг нь авсан. Тэр хоёр эмэгтэйг би танихгүй юм байгаа. Тэгээд тэндээс 1 шил архи авчхаад хөх толгойд байх гэр лүү нь тэр хоёрыг хүргэж өгсөн юм. Архи авсан эгч гэрийн гадаа очсоноо надад машинд чинь архи ууж болох уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн юм. Тэр эгчтэй цуг явж байсан хүүхэн бид нарыг хөх толгойд байх гэр лүү нь очиход унтсан байсан юм. Тэгээд машин дотор тэр эгчид архийг би аягалж өгсөн юм. Тэр эгч нийтдээ 2 удаа татсан. Эгч 2 татчихаад гэр лүүгээ орохоор болоод нөгөө цуг байсан машин дотор унтаж байсан хүүхнийг цуг дагуулж орох гэсэн боловч тэр сэрэхгүй байсан. Нөгөө эгч тэр хүүхнээс энэ залуутай цуг явж байгаад гэр лүгээ хүргүүлчих юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Тэгээд нөгөө эгч гэр лүүгээ орсон. Би нөгөө машин дотор унтаж байсан хүүхнийг аваад******* айлд унтсан байхаар түүнийг хүргэж өгөх гээд 5-2-4 тоотод яваад очсон юм. Машин дотор байсан эгчийг сэрээх гэж татсан боловч сэрээгүй. Тэгэхээр нь нөгөө байр луу ороод Чимиддагвыг авсан юм. Чимиддагвыг авахаар айл руу ороход айлын эзэн эхнэртэйгээ байж байсан. Тухайн үед цаг ойролцоогоор 5  цаг болж байсан байх сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээс хөдлөөд би өөрөө ядарсан болохоор*******д намайг гэр хүргээд өгчих энэ хүүхнийг гэрт хүргэж өг гээд*******д гэрийн хаягийг нь зааж өгсөн юм. Хаяг нь болохоор хөх толгойд байсан хаяг байсан юм.******* бас тэр хүүхнийг таньдаггүй байсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгчхөөд******* яваад өгсөн юм. Утсаар ярьсан зүйл бол байхгүй. Тэр эмэгтэй машинд унтчихаад ерөөсөө сэрэхгүй байсан. Хөх толгойд байсан газраас шууд хөдлөөд 5-2-4 тоот руу очсон юм. Замдаа бол ийшээ, тийшээ яваагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /  1 дүгээр хх- ийн 69-71/

 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр******* бид хоёр Баянхонгор сумын төвд тааралдаад тэгээд цуг яваад Бат-Эрдэнэ гэдэг айлд очсон, тэгээд тэднийд байж байхад шөнийн 01:00 цагийн үед Бат-Эрдэнийн эхнэр нь Улаанбаатар хотоос ирсэн, тэгээд намайг Бат-Эрдэнэ тамхигүй болчихлоо гэхээр нь би тамхинд яваад ирье гээд явсан. Тэгээд тэднийхээс гарч яваад машинаараа яваад Тээврийн товчооны дэлгүүр ороод эссе тамхи аваад төв замаар дээшээ өгсөөд явж байсан чинь зам дээр 3 эмэгтэй хүн гар өргөхөөр нь би зогсож тэр гурван эмэгтэй хүнийг машиндаа суулгаад эхлээд нэг эмэгтэй хүн нь Баянхонгор сумын 5 дугаар багийн гэр хороололд хүргүүлээд буусан, тэгээд 9 дүгээр багт нэг эмэгтэйн гэрт нь очоод тэр эмэгтэй нь машинаас буугаад гэртээ орсон, харин машины хойд талын суудалд сууж байсан эмэгтэй нь суудал дээрээ унтаад өгсөн байсан, харин нөгөө эмэгтэй нь тэр хойд талын суудалд сууж байгаа Сэржинханд гэх эмэгтэйг дуудаж гэртээ авч орох гэсэн боловч сэрэхгүй байсан чинь тэр эмэгтэй нь ганцаараа гэртээ орсон. Тэгээд би тэр эмэгтэйг машинд унтсан чигээр нь авч яваад Бат-Эрдэнийн гэрт нь очоод гэрт нь ороод Чимиддагвыг сэрээж гаргаж ирээд бид хоёр цуг яваад би гэртээ хүргүүлж буусан. Тэгээд намайг хүргэж өгчхөөд******* миний машиныг жолоодоод явсан. Би тэр 9 дүгээр багийн айлаас шууд яваад Бат-Эрдэнийн гэрт нь очиж******* дээр очсон, би тэр үед Сэржинхандтай ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй ээ. Тэнд нь би Сэржинхандыг машинаас буулгах гэсэн боловч ерөөсөө сэрэхгүй, машинаас буухгүй байсан. Тэр үед Сэржинханд унтаад ерөөсөө сэрэхгүй байсан. Тэр үед Сэржинханд л ганцаараа миний машины ар талд унтаад явсан. Сэржинханд нь анх машинд суухдаа бол нэг их согтоогүй юм шиг л байсан. Анх суухдаа 9 дүгээр багт буусан эмэгтэй нь жолоочийн хажуугийн урд талын суудалд, тэгээд 5 дугаар багт буусан, Сэржинханд хоёр нь машины хойд талын суудалд суусан юм гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 72-74/

   7. Гэрч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ... Сэржинханд бид нар Баян караокед сууж байгаад шөнийн 00:00 цагийн үед караокег хаахаар нь гарч яваад нэг таксинд суусан чинь тэр таксинд нэг хүн суучихсан очих хаягаа олохгүй гудамж гудамжаар ороод яваад байхаар нь тэр таксинаас 5 дугаар багийн засмал зам дээр буугаад найз Нэргүй гэх хүн рүү утсаар ярьсан чинь машинтай хүрч ирээд бид Сэржинханд бид хоёрыг авсан. Тэгээд бид нар машинд сууж яваад тээврийн товчоон дээр очоод 2 ширхэг цэвэр ус, хоёр ширхэг үрэл аваад буцаж явж байгаад Нэргүй бид гурав аймгийн Онцгой байдлын газрын хойд талд байдаг Магнай трейд компанийн шатахуун түгээх станцын харалдаа зам дээр тэр машинаас буусан. Тэгээд Нэргүй, Сэржинханд бид гурав зам дээр гараа өргөсөн чинь нэг хар өнгийн машинд суугаад эхлээд Нэргүйг гэрт нь хүргэж өгөөд тэгээд манай гадаа ирсэн ба манай гэрийн гадаа ирээд буух гэсэн чинь Сэржинханд машины ар талын суудал дээр суугаагаараа унтчихсан байхаар нь би буулгах гээд татсан чинь ерөөсөө сэрэхгүй байсан, тэгсэн чинь тэр жолооч залуу нь 05:00 цаг болж байна үүр цайж байна, та буу буу би энд жаахан зүүрмэглэж байгаад өглөө уулзъя гэхээр нь би буугаад бие засчхаад гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь өглөө Сэржинханд манайд хүрээд ирсэн ба тэрээр уйлаад та намайг аваад буулгахгүй яасан юм бэ нөгөө жолооч чинь намайг аваад явчихсан байна ш дээ гэж хэлсэн, тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай гэрийн гадаа ирээд намайг машинаас буух үед машинд тэр жолооч нь л байсан өөр хүн байгаагүй ээ. Тэр машин нь хар өнгийн жижиг суудлын машин байсан, би номерыг нь хараагүй ээ. Жолооч нь залуу хүн байсан, бусад зүйлийг нь би анзаараагүй ээ. Намайг машинаас буух үед Сэржинханд нь машины нар талын суудал дээр хажуугаараа налаад суучихсан байсан ба би буулгах гээд татаад байсан чинь ерөөсөө сэрэхгүй унтаад байсан, Сэржинханд сэрэхгүй байсан юм чинь жолоочтой юу ч яриагүй ээ. Тэр үед манайх хашааныхаа том хаалгыг хаагаагүй онгорхой байсан чинь тэр машин манай хашаанд орж ирж зогсож байсан, тэгээд би гэртээ ороод унтсан, тэгээд намайг унтсаны дараа л хөдлөөд явсан байх би хэдийд хөдөлж явсныг нь би мэдээгүй ээ. Өглөө Сэржинханд 07:00 цаг жаахан өнгөрч байхад л манай гэрт ирсэн, ирэхдээ надад та намайг аваад буухгүй яасан юм бэ, тэр жолооч нь намайг аваад явчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь тэр залуу нэг мэдсэн чинь миний дээр гарчихсан хөдөлж байсан тэгэхээр нь би хөлөөрөө жийгээд холдуулсан чинь миний нүүр лүү 3 удаа цохисон гэж надад хэлсэн. Машины жолоочийн архи уусан байсан эсэхийг би мэдээгүй, Сэржинханд нэлээд их согтуу байсан, би бас нэлээд их согтуу байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 79-81/,

8. Гэрч Б.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагийн автобусаар Улаанбаатар хотоос Баянхонгор аймагруу гарж яваад шөнийн 01:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт манай нөхөр Бат-Эрдэнэ,*******, Батжаргал нар хамт архи уучихсан байж байсан, тэгээд******* манай гэрт унтаад өгсөн, харин Батжаргал нь гадагшаа гараад явсан. Тэгээд бид нар унтаад байж байхад өглөөний 05:00 цагийн орчимд Батжаргал нь манай гэрт ирээд Чимиддагвыг явая гээд дагуулаад гараад явсан, тэгээд эргэж ирээгүй ээ. Би шөнийн 01:00 цаийн үед л гэртээ ирсэн, тэгээд гэртээ ирэхэд манай гэрт манай нөхөр Бат-Эрдэнэ,*******, Батжаргал нар байсан,******* нь нэлээд их согтчихсон байсан, тэгээд намайг гэртээ очсоны дараа Батжаргал нь хаашаа явж байгааг нь би мэдээгүй, явлаа гээд л гараад явсан, харин******* нь манай гэрт унтаад үлдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн өглөө өглөөний 05:00 цагийн үед л Батжаргал нь манай гэрт эргэж орж ирээд Чимиддагвыг явая гээд дагуулаад гарсан, гарахдаа эхнэр чинь залгаад байна, чамайг хүргээд өгье гээд дагуулаад гарсан, надад Батжаргал нь хаанаас ирсэн, одоо хаашаа явах гэж байгаа тухайгаа ерөөсөө хэлээгүй, би тэр үед унтаж байсан бөгөөд сэрэхэд л дагуулаад гарж байсан. Батжаргал нь тухайн өглөө манай гэрт ганцаараа л орж ирсэн, гэрийн гадаа хэнтэй ирсэнийг нь би мэдээгүй ээ...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 85-86/

9.Гэрч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нь би пиво уусан, тэгээд гэртээ байж байхад Батжаргал,******* хоёр манай гэрт орж ирээд эргээд гараад явсан. Тэгээд шөнө Батжаргал,******* хоёр шөнө манай гэрт 2,5 литрийн хэмжээтэй 2 пиво, 0,75 литрийн хэмжээтэй нэг архи аваад ороод ирсэн, тэгээд Батжаргал,******* бид гурав эхлээд 2 пивийг нь уугаад, дараа нь архинаас нь эхэлж ууж байгаад******* согтоод унтаад өгсөн, би ч бас нэлээд их согтсон байсан. Тэгээд шөнө манай эхнэр Наранчимэг Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд байж байгаад би тамхи байна уу гэсэн чинь Батжаргал би тамхинд яваад ирье гээд гараад явсан. Тэгээд Батжаргалыг явснаас нь хойш бид нар унтаж байсан чинь өглөө үүрээр 05:00 цагийн үед Батжаргал манай гэрт ороод ирсэн Чимиддагвыг сэрээх гээд татаад байсан , тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Чимиддагвын гэрээс нь залгаад дуудаад байна гэрт нь хүргэж өгөөдөхье гээд Чимиддагвыг сэрээгээд дагуулаад гарсан, тэгээд эргэж манай гэрт тэр хоёр ирээгүй ээ. Батжаргал нь манай гэрээс шөнийн 01:00 цаг нэлээд өнгөрөөгөөд явсан байх, тэгээд эргэж ирээгүй байж байгаад өглөө 05:00 цагт ирэхдээ надад ширэг эссе тамхи авчирч өгчхөөд явсан гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 87-89/,

10. Гэрч М.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Чимиддагвыг 2011 оноос эхлэн мэднэ. Зан байдлын хувьд төлөв даруухан зантай, ажилсаг, хичээнгүй, нийтэч, хүнтэй зан харьцаа сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу зантай, хүний үгнээс гардаггүй сайн залуу байгаа юм. Би найзыгаа хүнд их тусархуу болохоор нь миний хамгийн сайн найз гэж боддогоо. Би хэргийн талаар нь мэдэхгүй байна, уг нь хэрэг төвөгт холбогдохооргүй л хүн байгаа юм даа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 90-91/

12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын  03-ны  өдрийн 289 дугаартай шинжээчийн

1.******* нь бэлгийн бойжилт олсон байна. Хурьцал үйлдэх боломжтой.

2.*******ын охин хальс үлдэцгүй байна.

3.*******ын бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.

4.*******ад бэлгийн замын халдварт тэмбүүгийн үүсгэгч цусанд байгаа боловч шинжилгээний хариунаас харахад эмчилгээ хийлгээд буурч байгааг харуулж байна. Уг тохиолдолд тэмбүү өвчин нь бусдад халдахгүй

5.*******ын биед духанд шарх, зүүн доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

9. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

10.*******ын үтрээнээс шинжилгээнд авсан арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй. гэх дүгнэлт. / 1 дүгээр  хх-ийн 101-102/,

13. Монгол улсын  Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын  25-ны  өдрийн 4841 дугаартай шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сальфетка,******* гэж хаягласан улаан өнгийн торон дотоож, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл, саарал өнгийн шалавч мэт зүйл, саарал өнгийн суудлын бүрээс дээрх улаан хүрэн өнгийн толбонд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж, бусад зүйлс дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй.

2.*******ын бэлэг эрхтнээс авсан наалдац гэх шилэн наалдац, Б.Батжаргал гэж хаягласан урд ташаа хэсэгт М А үсэгтэй хөх өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн гэж, бусад зүйл дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

3.*******ын бэлэг эрхтнээс авсан наалдац гэх шилэн наалдац нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийв.

Л.Сэржинханд гэж хаягласан улаан өнгийн торон дотоож, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл, саарал өнгийн шалавч мэт зүйл, саарал өнгийн суудлын бүрээс дээрх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь нэг эмэгтэй хүний цус байна гэж, уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Б.Батжаргал гэж хаягласан урд ташаа хэсэгт М А үсэгтэй хөх өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Батжаргал гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

 5. 4 ширхэг сальфеткан дээрх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны,*******ын бэлэг эрхтнээс авсан наалдац гэх шилэн наалдац дээрх эр бэлгийн эсийн локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. гэх шинжээчийн дүгнэлт  / 1 дүгээр хх-ийн 127-131/ 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Чимэддагвын багийн Засаг даргын тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Чимэддагвын согтуурал шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Батжаргалын эзэмшлийн “Нисан тина” маркийн авто машины гэрчилгээ, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Чимэддагвын шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,  1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Чимэддагвын мэргэжлийн дипломын хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн эрүүл мэндийн тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт, зэргийг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг нь гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ******* нь Сэржинхандыг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.Энэ талаар мэтгэлцэх зүйлгүй. Тийм учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогчийн шүүхийнх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шинжлэн судалснаар шүүгдэгч ******* нь хохирогчийн согтуу унтаж байгааг далимдуулан түүний өмд болон дотоожийг тайлж хүчиндэхийг завдсан бөгөөд уг үйлдлээ хохирогчийг эсэргүүцлийн улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй гэж шүүх  дүгнэлээ.

Гэхдээ шүүгдэгч Б.Чимиддагвыг уг гэмт хэргийг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй бөгөөд өөрийн хортой гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосон шалтгаанаар гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөгүй өөрийн хүсэл зоригийн сайн дураар бүрмөсөн орхисон гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Ийм учраас шүүхээс шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Түй” нэртэй голын хажууд автомашин дотор иргэн*******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан  байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан мөн иргэн*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч*******ын мэдүүлэг, гэрч Б.Батжаргал, Л.Мэндбаяр, Б.Наранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 289, 320 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 4841 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Чимиддагвыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн согтуурсан  байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.    

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж....гэмт хэрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг харгалзан таван жилээс бага хугацаагаар тэнсэж, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсэх хугацаатай адил хугацаагаар авах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир нэг зуун наян зургаа / 186 / хоног  цагдан хоригдсон болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Чимиддагвыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Уг хэрэгт эд мөрийн баримтаар гурван ширхэг дотоож, сальфетка дөрвөн  ширхэг, цэвэр усны сав нэг ширхэг, ерөөл архины шил нэг ширхэг, машины бүрээс, шалавч, хорин мянгатын дэвсгэрт 1 ширхэг зэргийг хураан авсан мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний тогтоолыг хүчингүй болгож, гурван ширхэг дотоож,  сальфетка дөрвөн  ширхэг, цэвэр усны сав нэг ширхэг, ерөөл архины шил нэг ширхэг, наалдац нэг ширхэг зэргийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, машины бүрээс, шалавч зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, AD1993518 серийн дугаартай хорин мянган төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хэрэгцээний дагуу шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Чимиддагвын эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу  буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                          ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт******* Чимиддагвыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан  байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* овогт**************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч******* овогт******* Чимиддагвыг нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар тэнсэж нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, шийдвэрт хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар ялтан ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь  энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь уг хэргийн учир нэг зуун наян зургаан / 186 / хоног  цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар  гурван ширхэг дотоож, сальфетка дөрвөн  ширхэг, цэвэр усны сав нэг ширхэг, ерөөл архины шил нэг ширхэг, машины бүрээс, шалавч, хорин мянгатын дэвсгэрт тус бүр 1 ширхэг зэргийг хураан авсан мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний тогтоолыг хүчингүй болгож, гурван ширхэг дотоож,  сальфетка дөрвөн  ширхэг, цэвэр усны сав нэг ширхэг, ерөөл архины шил нэг ширхэг зэргийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, машины бүрээс, шалавч зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, AD1993518 серийн дугаартай хорин мянган төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хэрэгцээний дагуу шилжүүлэхийг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Чимиддагвын эзэмшлийн “S-6” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл  14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ