Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/203

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.маа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.маагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003720218 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч: ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар агийн нутаг дэвсгэрт *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн зөнгийн гэр бүлийн хаалтын үйл ажиллагаа Богд сумд болсон тэгээд тэр орой нь манай сумын тэмүүлэлтэй өрх айлууд нийлсэн ахынд очсон тэнд байж байхад ******* сүүлд нэлээд орой эхнэртэйгээ цуг ирсэн ирээд ******* тэнд архи уугаагүй тэнд унтах гэж байх шиг байсан тэгж байхад Жинст сумын бололтой хоёр залуу ирсэн тэгтэл Чойгийваанчиг тэнд эхнэртээ уурлаж авгайтайгаа хэрүүл хийж өшиглөж авсан тэгээд бид нар салгаж аваад манай эхнэр ийг авч гэрт нь хүргэж өгсөн тэгтэл Чойгийваанчиг эхнэртэй уурлаж эхнэр ийг боож унгаасан тэгээд болохгүй болохоор манай эхнэр ийг авч гэртээ харьсан араас нь бид хоёр эхлээдын гадаа очсон боловч хаалга тайлж өгөхгүй байхаар нь яваад өгсөн тэгтэл ЧойгийВаанчиг эхнэр дээрээ очно гэж хэлээд манайд яваад орсон тэгтэл эхнэр нь Чойгий- Ваанчигтай хэрүүл хийгээд байсан би нэг шил архи т гаргаж ирээд хамт уух гэж байснаа унтаад өгсөн байсан намайг унтсан хойно манайд байсан Гантөмөр хоёр яваад өгсөн байсан тэгээд би унтаж байгаад сэрэхэд манай гэрийн багана хажуу тийшээ унагачихсан зуух жоохон урагш жишүү мурийгаад хүүхэд уйлаад хөл дээр нь суучихсан байсан тэгээд би босож ирээд чи яахаараа хүүхэд уйлуулдаг юм гэж хэлээд эхлээд шууд цохисон тэгээд гадаа гаргаж байгаад цохиж зодсон миний өөдөөс бас Чойгийваанчиг цохьсон хамар хавирга орчимд цохисон тэгээд бид хоёр эвлэрч би гэрт нь хүргэж өгсөн тэгтэл би одоо эхнэр ийг авчирна гэж хэлсэн тэгээд бид хоёр манай гадаа очсон тэгтэл алга байсан би т миний мотоциклыг унаад яв гэж хэлээд мотоциклоо өгөөд явуулсан тэгээд би гэртээ унтаж байхад айлын гадаа унтаж байгаад ирлээ гэж хэлээд ирсэн тэр үед манай эхнэр гэрт нь ийг хүргэж өгөөд ирсэн ЧойгийВаанчигийн эгч Долгорсүрэн нь намайг ирж уулзаадах ямар учраас ийг зодож байгаа юм цагдаад хэлнэ гэж хэлсэн байсан би эхнэр тай очиж уулзсан тэгээд иргээд гэртээ ирэхэд Мөнхтогоо цагдаа ирж намайг авч явсан. Би нүдэнд нь цохисон өөр газар цохисон талаараа сайн санахгүй байна нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Би бага зэрэг хэрэглэсэн байсан бага зэрэг хэрэглэсэн бараг эрүүл байсан Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хохирол болгож т 2500000 төгрөг бэлнээр өгч гэм хор хохирлыг бүрэн барагдуулсан одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаантай гомдолтой зүйл байхгүй хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна гэх мэдүүлэг/хх-ийн 65-67/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн зөнгийн гэр бүлийн хаалтыүйл ажиллагаа манай сумд болсон тэгтэл Жинст сумаас манай эхнэр ийн ангийн хоёр эрэгтэй нэг эмэгтэй ирсэн тэр ирсэн хүмүүсээ эхнэр бид хоёр гаргаж өгөх гэж ганц шил архи болон идэж уух юм авч өгсөн тэгтэл ангийн охин Болортуяа, нэлээд согтож би танайд унтаж байгаад явъя гэж хэлсэн цуг явсан хоёр залуу нь цугтаа явсан хүмүүсээ гэр гэрт нь хүргэж өгөх гэж яваад өгсөн тэр үеэр би эхнэртэйгээ ахынд очсон тэнд байж байхад нөгөө хоёр залуугийн нэг болох Эрдэнэтогтох орж ирээд ангийнхаа хүүхдийг асуухад нь би уурласан тэгээд согтуу хүн дагуулж явах гэлээ гэж хэлж уурласан тэгтэл ирсэн залуу шууд яваад өгсөн би тэрний дараа нь эхнэр дэлгэртэй маргалдсан тэгтэл эхнэр ийг гэртээ очих гэж дагуулаад яваад өгсөн тэгээд хойноос нь ******* бид хоёр тэднийд очсон тэнд нэг шил архи гаргаж өгч уух гэж байхад Гантөмөр ирсэн тэгээд тэр архийг нэг тойруулах гэж байхад, ******* тасраад унтаад өгсөн тэрний дараа Г.*******ын гэрээс гараад би мотоцикльтой нь явуулсан тэгээд эргэж орж ирэхэд бүгд унтаж байсан гэрийн багана барьж зогсоход багана хойшилж унтаж байсан хүүхдийн хөл дээр нь суусан хүүхэд тэр үед уйлсан тэгтэл ******* хүүхэд уйлуулдаг чи хэн бэ гэж хэлээд шууд босож ирээд миний нүүрэнд гараараа цохиж би хамраас цус гоожиж газар унасан тэгтэл ******* миний өмсөж явсан цамцнаас барьж нуруугаар чирч гаргасан тэгээд миний цээжин дээр сууж нүүр цээжин биеийн хэсэг рүү гараараа цохисон хэдэн удаа цохиж байгаа талаар би мэдээгүй нэлээд олон удаа цохиж байсан тэгтэл манай эхнэр , нар гарч ирж бид хоёр салгасан тэгээд *******т хандан миний хөгшин арай дэндүү зодож байгаа юм биш үү би танайд агсам тавьсан биш санамсаргүй танай хүүхдийн хөл дээр л суучихсан гэж хэлсэн чи яасан овоо юм ярьдаг юм яасан овоо юм бэ гэж хэлээд ахин миний цээжээр тэвэрч түлхэж унгаагаад миний толгой орчимд цохисон энэ үеэр би толгойгоо хамгаалж доошоо харж хэвтсэн тэгтэл миний нуруу орчимд цохиод байсан тэгтэл , мөн адил бид хоёрыг салгасан тэгээд би ахин *******ын хажууд суугаад чи чинь яаж байна даа гэтэл урьдын адил намайг унагааж цохиж зодсон тэгтэл бид хоёрыг салгасан тэр үед ******* гүйцээгээд өгье гэж алх авсан тэгтэл эхнэр нь алхыг булааж авсан тэгээд би юм ярилгүй мотоциклын түлхүүрээ өгчих гэж гуйж аваад шууд гэртээ ирсэн манай эхнэр гэрт байхгүй байсан тэгээд манай гэрийн хамар хашаанд байх эгч Долгорсүрэн дээр орж болсон явдал талаар хэлээд хойшоо эхнэр хайж мотоцикльтой яваад олохгүй болохоор гэртээ ирсэн ирээд удаагүй байхад , орж ирсэн тэгтэл манай эгч Долгорсүрэн орж ирээд *******ыг дууд гэж хэлээд та нар нэгийгээ зодсон байна гэж уурласан *******ыг эхнэр нь дуудаж манайд ирсэн ирээд надаас уучлалт гуйсан нь тэр үед болсон явдал талаар хэлж нөхөр *******ыг загнаж байсан тэгээд маргааш нь хот руу биеэ үзүүлэхээр би явсан. Би *******ыг цохиж зодоогүй тэр л намайг цохиж зодсон Миний нүүрэнд цохиж нүд орчимд гэмтсэн, хамар цөмөрсөн, нуруу цээжинд цохиж тэр орчим хөндүүрлэсэн одоо бол зүгээр байгаа. Миний хохирлыг бүрэн барагдуулсан надад 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 26-30/

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүү ******* надад хэлэхдээ найз *******ынд 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө очсон тэгээд тэнд хоёр эхнэр байсан гэж хэлсэн тэгээд манай хүү эхнэрээ авах гэж харанхуй гэрт багана түшиж зогсож байгаад харалгүй орон дээр сууж, унтаж байсан хүүхдийн хөл дээр сууж *******ын хүүхдийг сэрээсэн тэгтэл ******* босож ирээд хүүхэд харанхуй шөнө орилуулсан гэж хэлээд манай хүүхдийг зодсон байна лээ. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан тэгээд манай хүү 2018 оны 05 дугаар сарын 14-ны өглөө Улаанбаатар хотод ирээд 15-ны өглөө гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн тухайн үед халуурч даралт нь ихсэж биеийн байдал тааруу байх шиг байсан. Би алсдаа гэмтлээс болж биеийн байдал гэмтлээс болж муудаж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Богд сумын хэсгийн цагдаа дэд ахлагч МөнхЭрдэнэ хамт зөрчил гаргасан /Дэдэг/ хочтой Энхбаярыг хайгаад явж байгаад найз болох Д. гэрт ороход Д. эхнэр нар гэртээ байсан Д. хүнтэй зодоон хийсэн байдалтай буюу зүүн талын нүд нь хавдсан байдалтай байхаар нь би Д.аас юу болсон талаар асуусан тэр үед Д. дэлхийн зөнгийн гэр бүлийн уулзалт чуулган болж бид нар найзуудаараа уулзаж нийлж архи уусан юм тэгээд би найз *******тай маргалдаж нэгийгээ цохисон тэгээд миний нүд ийм болсон гэж хэлээд инээгээд байж байсан. Би Д.т хандаж та нар зодоон хийсэн юм бол яагаад цагдаад хандаагүй юм бэ гэж хэлсэн тэгтэл Д. бид хоёр хоорондоо учраа олчихно гэж хэлсэн тэр үед би юу болсон эсэх тодруулах зорилгоор *******ын гэрт очоод юу болсныг асуухад намайг шөнө унтаж байхад 02 цаг өнгөрч байсан байх гаднаас нэг согтуу хүн орж ирээд гэрийн багана татаж хүүхдийн дээрээс унахаар нь би босож ирээд харахад Д. байсан би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Д.Чойгий- Ваанчигийг хоёр удаа цохиж авсан Д. мөн намайг цохисон гэж хэлсэн би ******* дагуулж цагдаагийн кабонд байх өөрийнхөө өрөөнд оруулж Д.Чойгий- Ваанчиг дуудаж ирүүлсэн тэгээд тухайн болсон асуудлыг шалгаж тогтооно гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо бие биеэсээ уучлалт гуйж бид хоёр хоорондоо зохицож байна Д.ЧойгийВаанчиг нь хот орох ажилтай яарч байна гэхээр нь *******ыг зөрчлийн тухай хуулийн танхайрах буюу 5.2.1 3-р 100000 төгрөг торгож, Д.Чойгий- Ваанчигийг аймаг орж шалгагдана гэж хэлээд явуулсан тэгтэл тэр өдрөө Д.Чойгий- Ваанчиг хот явсан байсан би маргааш нь утсаар залгаж яагаад шалгуулахгүй явчихваа гэж хэлэхэд би хотод ирсэн эмнэлгээр явж байна гэж хэлээд утсаа салгасан. Би *******т, Д.т нарыг 5.2 дугаар зүйлийн 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсний дагуу тус бүр 100000 төгрөг торгууль оногдуулсан тэр баримтаа прокурорт өгч шийтгэлийн хуудсаа цагдаагийн газрын санхүүтэй тооцоо хийдэг тэнд байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

6. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн зөнгийн гэр бүлийн хаалтын үйл ажиллагаа Богд сумд болсон тэнд хамрагдсан бүлгүүдийн өрх айлууд цайллага хийж тэрний дараа нийлсэн тэгээд ахынд очсон тэнд очиход , хоёр ирээгүй байсан тэр хоёр нэлээд сүүлд 13 цагийн үед ирсэн нилээд согтуу гаднаас орж ирсэн ирээд шууд Баттөр ахынд унтаад өгсөн Жинст сумын хоёр залуутай утсаар урьж дуудах шиг болсон удалгүй Жинст сумын бололтой хоёр залуу ирсэн тэгтэл унтаж байсан босож ирээд эхнэр тэйгээ маргалдаж эхнэрийгээ өшиглөж үснээс нь зулгаасан тэгээд би эхнэр ийг нь авч явахад араас ирж болон намайг хоёр гурван удаа өшиглөж үснээс татсан тэндээс гэрт очиход бид хоёрын араас манай нөхөр *******, Гантөмөр гурав ирсэн тэгээд тэнд үлдээх гэсэн боловч эхнэр ийг боож унгаасан би тэр хоёрыг салгаж ийг авч гэртээ харьсан араас манай нөхөр *******, Гантөмөр нар ирж манайд нэг шил архи гаргаж тэр архийг нэг тойруулаад уух гэж байхад манай нөхөр гэртээ тасраад унтаад өгсөн ч манайд унтаад өгсөн тэгтэл Гантөмөр хоёр айлд очъё гэж хэлээд гараад яваад өгсөн удалгүй орилоод ороод ирсэн Гантөмөр мөн араас нь орж ирсэн би сэрээд хөөе чи юу болов гэхэд бүгдийг чинь ална шүү гэж зуух өшиглөсөн би чи яаж байгаа юм зуух тогоо өшиглөж гэхэд багана барьж байсан тэр нь хойшоо болж араараа суухдаа хүүхдийн хөл дээр савж унасан тэгтэл манай бага хүү уйлаад босоод ирсэн би хөөе Чойгий чи яагаад харанхуй шөнө хүүхэд орилуулаад байна гэж хэлэхэд унтаж байсан манай нөхөр ******* босож ирээд чи яагаад миний хүүхдийг уйлуулж байгаа гэж хэлээд хамарт нь цохисон хамраас нь цус гоожсон би тэр хоёрыг гар гэж хэлсэн тэгтэл тэр хоёр зууралдаж гэрээс гарсан гадаа гараад дээр доор орж нэгийгээ цохиж зодолдсон миний хажууд хараад зогсож байсан манай нөхөр ******* ийн дээр гарч цохиж байсан эсрэгээрээ манай нөхөр *******ын өөдөөс өшиглөж байсан ******* Чойгийгийн толгой руу намайг харж байхад хоёр гурав цохисон харин манай нөхрийн хавирга, хамар орчимд өшиглөсөн яг хаана хаана цохиж байсныг би тодорхой сайн хараагүй тэр хоёрыг салгах гэж хэлж байсан тэр хоёрын дундуур ороод дийлээгүй тэгж байгаад тэр хоёр больсон тэгээд хоорондоо уулзаж нь чи намайг зүгээр байхад нүдлээ гэж хэлсэн тэгтэл манай нөхөр чи өөрөө зүгээр байгаагүй хүүхэд уйлуулаад манайд чи агсам тавьж байгаа юм уу гэж хэлсэн би чи яагаад манайд ирж хэрүүл маргаан хийж байгаа юм бэ явах мөрөөрөө явахгүй гэж хэлсэн тэгээд гэртээ орж би унтсан. Гантөмөр гадаа тэр хоёрыг зодоон хийж байхад хараад зогсож байсан би Гантөмөр энэ хоёр миний үгэнд орохгүй байна чи салгаад өгөөч гэхэд тоохгүй өөрсдөө учраа олох байх гэж хэлж байснаа яваад өгсөн. Манай нөхөр ******* үзүүлээгүй цохиулсан хэсэг нь зовуурилж байгаад зүгээр болсон. ийн нүүрний ихэнх хэсэг нь цус болчихсон харагдаж л байсан манай нөхөр *******ын хамраас цус гарчихсан байсан ба тэр хоёрын нүүрийг угааж өгсөн. Тухайн үед ямар нэг зүйл хэлээгүй маргааш өдөр нь харахад нүд нь хөхөрчихсөн байсан. Тэр өдрөөс хойш манай бага хүү айгаад шөнө сэрдэг болсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /ххийн 40-42/

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн зөнгийн гэр бүлийн хаалтын үйл ажиллагаа манай сумд болсон тэгээд тэгтэл Жинст сумаас манай ангийн хоёр эрэгтэй нэг эмэгтэй ирсэн тэр ирсэн хүмүүсээ манай нөхөр Д. бид хоёр гаргаж өгөх гэж ганц шил архи болон идэж уух юм авч өгсөн тэгтэл манай ангийн охин йБолортуяа нэлээд согтож би танайд унтаж байгаад явъя гэж хэлсэн тэгтэл тэр цуг явсан хоёр залуу нь цугтаа явсан хүмүүсээ хүргэж өгөх гэж яваад өгсөн тэр үеэр би нөхөртэйгөө ахынд очсон тэнд байж байхад нөгөө хоёр залуугийн нэг болох Эрдэнэтогтох орж ирээд ангийнхаа хүүхдийг асуухад нь би манайд унтаж байгаа гэж хэлсэн тэгээд Эрдэнэтогтох яваад өгсөн тэгтэл намайг авах гэж ирсэн байна гэж ойлгож надаас тэр талаар асуусан би Болороог асууж байна гэж хариулсан. Тэгээд би тай гэрт нь очоод унтаж байя гэж хэлээд яваад өгсөн тэнд унтаж байхад хүүхэд уйлж би сэрсэн тэгсэн ******* чи миний хүүхдийг уйлуулдаг хэн бэ гэж хэлээд шууд ийн нүүрэнд нь цохиж цусыг нь гоожуулаад цагаан цамцны захаас нь барьж заамдаж чирээд аваад гарсан тэгээд гарч ирээд манай нөхөр ийн дээр нь гарч ирээд алаад хаячъя гэж хэлээд толгой орчимд нь гараараа цохиж зодсон тэгээд би боль гэж хэлэхэд болихгүй дээр нь суугаад байсан энэ үеэр Гантөмөр гадаа байхад нь энэ хоёрыг салгаад өгөөдөх гэж хэлэхэд Гантөмөр шууд яваад өгсөн би тай салгах гэж байснаа салахгүй болохоор нь энэ хоёр ингэж байгаад салах байх гэж бодоод яваад өгсөн. Нүд, хамар хавирга орчимд цохиж зодож гэмтэл учруулсан. Тэр хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ******* хүүхэд уйлууллаа гэж уурласнаас болж зодох болсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр нь дэлхийн зөнгийн зорилтот өдрүүдийн төгсөлтийн аргачлалгэдэг өдөрлөг болоод Баянлиг, Баянговь, Жинст, Богд сумуудаас нийт 200 гаруй хүн цугласан тэгээд зааланд тэмцээн болсон, Клубт сургалт болоод орой 10 цагийн үед дуусаад манай өрхүүдийн хүмүүс төгсөж байгаа юм чинь бүгдээрээ нийлцгээе гээд танайд очоод удахгүй тарцгаая гээд ,, эхнэр , эхнэр , ******* эхнэр , Нэргүй нөхөртэйгөө, эхнэр ,, нар манайд очиж 2 шил 0,75гр архи 1шил 0,5 гр тай архи хувааж уусан тэгээд сүүлд Ваанчиг эхнэртэйгээ орж ирсэн тэгээд хаанаас ирснийг нь асуухад эхнэр ийн ангийнхантай уулзаж байгаад ирлээ гээд 2 уулаа ууцан байсан тэгээд Ваанчиг орж ирээд удалгүй унтаад өгсөн. Удалгүй ууж байсан юм нь дуусаад хүмүүсээ тараагаад байж байтал Ваанчигийн эхнэр ийн ангийн хүүхэд гээд Жинстийн 2 залуу орж ирээд байж байтал Ваанчиг сэрээд эхнэрээ хардаад нөгөө залуучуудтай маргах гээд байсан тэгэхээр нь би нийлж уучхаад яах гэж тэгж байдаг юм гээд яв гэхэд ******* нар бид 2 аваад явчих гээд тэр 4 манайхаас 12 цагийн үед гараад явсан тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 14-ны өглөө 05 цагийн үед хаалга хүн нүдээд байсан эхнэр Уранчимэг хаалга онгойлгож өгөхөд Ваанчиг орж ирсэн хартал нүд, нүүр хавдартай байсан тэгээд найз нь зодуулчихлаа зодчихлоо гэж хэлсэн тэгээд эхнэр байна гэхээр нь байхгүй гээд удалгүй гараад явсан санагдаж би тухайн үед нойрмог байсан болохоор сайн санахгүй байна. Үгүй ээ манайд тухайн өдөр хүн ирээгүй Тухайн өдөр юу болсныг мэдээгүй сүүлд сонсоход дэлхийн бүлгүүд нийлж тэмцээн уралдаан зохиосон гэж хүнээс сонссон өөр юм мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 47- 48/

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 05 сарын 13-аас 14-ны шилжих шөнө 04 цагийн үед Ваанчихаалга нүдсэн хаалга онгойлгоод өгтөл зүүн нүд хавдаж хөхөрсөн хамар нь мурийсан, зүүн нүдний доор гутлын мөр байсан бөгөөд нуруу нь улаан цоохор шороон дээр чирсэн байдалтай орж ирсэн. Манай найз намайг зодчихлоо би нүүрээ л хамгаалсан нуруу руу цохиод өшиглөөд байсан гэж хэлсэн. Тэгээд эхнэрээ сураад явах гээд байхаар нь явуулаагүй гэрт оруулаад унт гэсэн унтахгүй эхнэрийнхээ араас явна гээд 2 удаа гарч би гарч гэрт нь буцааж оруулаад дахиад гарна гээд байхаар нь гадаа сууж байтал 08 цагийн эхнэр нь гийн эхнэр нар ирсэн тэгээд ясан юу болсон гэж тэр 2 оос асуухад Ваанчигйин энхэр юм хэлээгүй. та наад үгээ д хэл гэсэн тэгэхээр нь чинь хаан байгаа гаа дууд гэсэн чинь эхнэр нь аваад ире гэж яваад 20 минутын дараа хамт ирсэн. Тэгээд ирээд уучлалт гуйгаад юу болсон талаараа хоорондоо ярьж байхыг би сонссон бичлэг хийж авсан. Би эр эмгүй архи ууж явдаг яасан завтай юм гэж загначхаад гэр лүүгээ явсан. Тэр өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн: 1. *******-н зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугахамар ясны зөрүүтэй хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.дүгнэлт /хх-ийн 53-54/ болон хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тодорхойлолт, хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 70-72 дугаар хуудсанд авагдсан хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 74- 78 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч *******ын банкны лавлагаа, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 22-25 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн “Цагаан хаш” хөөрөг битүүмжилсэн тэмдэглэлүүд, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын төвд иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Чойгийваанчиг, гэрч *******, *******, *******, , , , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 415 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2- д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Цагаан хаш” хөөргийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Харин шүүгдэгч *******т шүүхээс торгох ял шийтгэл оногдуулж, уг ялбиелэлтийг хангах зорилгоор хөөргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж торгох шийтгэл биелэгдээгүй бол худалдан борлуулж орлогыг тусгай дансанд төвлөрүүлж биелэгдсэн тохиолдолд буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг есөн зуун / 900 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган / 900000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан есөн зуун / 900 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган / 900000 / төгрөгөөр торгох ялыг 2018 оны 08 дугаар сарын 30-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ял******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ыг эзэмшлийн “цагаан хаш” хөөргийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хөөргийг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалж, торгуулийн ялыг биелүүлсэн бол эзэмшигч У.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдгаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ