| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00357/И |
| Дугаар | 348 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 348
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Энэрэлийн нэхэмжлэлтэй “Б.Алтанзулыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 3-р хэсэгт оршин суух хаягтай, Хотгойд овгийн Баярсайханы Энэрэл /регистрийн дугаар МУ-94102020/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Төгстөгөлдөрийг эцэг Болд овогтой Алтанзулаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Алтанзул нь хуулийн дагуу төлөх хүүхдийн тэтгэлэгийг 3 жилийн хугацаанд алдаг оног төлчихөөд зугтан алга болсон. 2017 оноос хойш Б.Алтанзул нь утсаа салгаад, олдохгүй алга болж хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хүүхдийн эрх ашиг хохироож байна. Хууль ёсны дагуу хүүхдийн тэтгэлэгээ төлөхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утсаа салгаж алга болсон тул Боржигон овогт Болдын Алтанзул /регистрийн дугаар УУ:89050690/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү!.
Жич: Б.Алтанзул сураггүй алга болсны улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүй болсон тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энэрэл нь “Б.Алтанзулыг эрэн сурвалжилж, хаягыг тогтоолгохоор” хүсэлт гаргасан байна.
Б.Алтанзул нь Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Төгстөгөлдөрийг насанд хүртэл тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн боловч шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хүүхдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь төлөхгүй, хаягтай байхгүй, одоогоор хаана оршин сууж, ажиллаж байгаа нь тодорхойгүй, холбогдох утасгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хүүхдийн эрхийг ноцтойгоор хохироож байх тул Б.Алтанзулыг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, Боржигон овгийн Болдын Алтанзулыг /регистрийн дугаар УУ-89050690/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг /ажиллаж байгаа байгууллага зэргийг/ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Алтанзул нь хүүхдийн тэтгэлэг төлж байх үедээ Хилийн цэргийн 0243 дугаар ангид сургалт зохион байгуулалт хариуцсан сэтгэл судлаачаар ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгч Б.Энэрэл нь “...амаржаад удаагүй байгаа учраас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй. Энэ байдлыг минь харгалзан намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Боржигон овгийн Болдын Алтанзулыг /регистрийн дугаар УУ:89050690/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Болдын Алтанзулыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Б.Э нэхэмжлэл нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1217 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ