Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 347

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй “Ар Ишгэнт” ХХК-ийг дампуурсанд тооцуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1962 онд төрсөн, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхаан, 4 дүгээр баг,  2 дугаар хэсэг гудамж, 054 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт гарсан

               Хорлоо овогт Алтангэрэлийн Оюунчимэг

               регистрийн дугаар              МЛ-62082808

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар  оролцов.                                                                          

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч А.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Миний бие нь 2602997 регистрийн дугаартай “Ар Ишгэнт” ХХК-ийн захирал бөгөөд 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус компанийг байгуулж байсан. Манай компани газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд 2000-2002 оны байгалийн давагдашгүй хүчин зүйл, нарны идэвхжилтэй жилүүдэд улаан буудай тариалж ургац авч чадалгүй эргэлтийн хөрөнгөгүй болсон. 2002 оноос хойш үйл ажиллагаа эрхлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд “Ар Ишгэнт” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй дампуурсан болно. Иймд “Ар Ишгэнт” компанийг дампуурсанд болохыг тогтоож татан буулгаж өгнө үү!...гэжээ.

         Нэхэмжлэгч А.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сант суманд бүртгэлтэй “Ар Ишгэнт” ХХК-ийг 2000 оны үед аав, ах дүү нарынхаа хувьцаа  авч  нийлүүлэн байгуулж байсан. Миний бие уг компанийн захирал. 2000-2002 оны гантай, нарны идэвхжилтэй жилүүдэд улаан буудай тариалж, ургац авч чадалгүй эргэлтийн хөрөнгөгүй болсон. 2002 оноос хойш үйл ажиллагаа эрхлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд “Ар Ишгэнт” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй. Манай компани хувь хүн болон банк, байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, Монгол банкнаас лавлагаа авсан. Иймд “Ар Ишгэнт” ХХК-ийг дампуурсан болохыг тогтоож, татан буулгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. “Ар Ишгэнт” ХХК нь нэг гишүүнтэй. Огт үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ компанийн нэр дээр Сант суманд ямар нэгэн барилга байгууламж, хөрөнгө байхгүй. Энэ байдлыг нотолсон баримт авчирсан. Аймгийн татварын албанд сүүлийн жилүүдэд дандаа “Х” тайлан гаргаж өгдөг. Энэ нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн утгатай юм. Иймэрхүү нөхцөл байдалтай байдаг болохоор уг компаниа татан буулгах хүсэлтэй байна...гэжээ.

                   Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ  нь:

        А.Оюунчимэг нь “Ар Ишгэнт” ХХК-ийг дампуурсанд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

        А.Оюунчимэг нь газар тариалан, худалдаа эрхлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сант суманд үйл ажиллагаа явуулахаар 2000 онд “Ар Ишгэнт” ХХК-ийг үүсгэн  байгуулж, Улсын бүртгэлийн №2602997 дугаартай гэрчилгээ авч байсан ба 2000-2002 онуудад тариа тарьж, гантай байсны улмаас ургац аваагүй, мөн уг компанийн нэр дээр цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2000 оноос хойш шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, шинэчилсэн гэрчилгээ аваагүй байгаагаас уг компанийг татан буулгах үндэслэл болсон байна.

        Уг компани нь банкны байгууллагад өр төлбөргүй болох талаар Дархан-уул аймаг дахь Монгол банкны хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн А/35 дугаартай албан бичигт уг компани нь 2002 онд “Анод”  банканд 414.000 төгрөгийн өр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар үлдэгдэлгүй байна” гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн  байна.

        “Ар ишгэнт” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сант суманд үйл ажиллагаа явуулдаггүй, өөрийн хөрөнгөгүй болохыг нотолж, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс 2016-2018 онуудад уг компани нь татварын үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон, мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын “...2602997 регистрийн дугаартай “Ар ишгэнт” ХХК нь тус суманд газар болон үл хөдлөх хөрөнгө байхгүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт зэргүүдийн хавсаргасан байна.  

        Иймд дээрх баримтуудыг үндэслэж, “Ар ишгэнт” ХХК-ийн захирал А.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, “Ар ишгэнт” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар  зүйлийн 133.1, 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн №:2602997 регистрийн дугаартай, “Ар Ишгэнт” ХХК-ийг дампуурсанд тооцож, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх хэсэгт зааснаар “Ар Ишгэнт” ХХК-ийг татан буулгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа өнгөрснөөс  7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэй.                                 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ