| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0089/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/348 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 21.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныгшүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүгдэгч:*******,******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
Шүүгдэгч:, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар В.Дэлгэрмаагаас*******, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-тзааснаар , шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-дзааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005830016 дугаартай эрүүгийнхэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй,Боржигон овогт*******Гансүх, / Регистрийн дугаар:**************** /
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,******* овогт**************, /Регистрийн дугаар:******************* /
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй,******* овогт, / Регистрийн дугаар ************************* /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч.Чулуунбат нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-наас2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсан П.Батболдын эзэмшлийн 26тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж бусдад 14.600.000 төгрөгийн хохиролучруулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийнхооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэхгазарт бэлчээрт байсан Л.Төгөлдөрийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь******* нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаарсарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийнЖаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсанП.Батболдын эзэмшлийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж бусдад14.600.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийнхооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэхгазарт бэлчээрт байсан Л.Төгөлдөрийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад5.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолбүхий нотлох баримт болох мөнгө тоолж авч байгаа хүний дүрс бүхий гар утасны бичлэгхуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн анхан шатнышүүх хуралдаан дээр буюу шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллахдүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыгтал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянанхэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сараас өмнө*******ыг огт таньдаггүй байсан, тэгээд тэрүед намайг Архангай аймгийн Зах дээр байхад адуу тууж ирэх гэж байгаа гэж Баянхонгораймгийн Жаргалант сум руу зам сайн мэдэх хүн байна уу гэж******* нь намайгсураглаж ирсэн юм. Өмнө нь бол би түүнийг огт таньдаггүй байсан. Тэр үед******* ньнадад хэлэхдээ эхнэрийн өмчид ирсэн адууг гүйлгэчихлээ гэж хэлээд намайг тэр адуугаатууж ирэх гэж байгаа гэж хэлж намайг дагуулж явсан. Тэр үед намайг*******тайхамт байхдаа бол ерөөсөө Нэргүй, Батмөнх гэж хүмүүстэй уулзаагүй ээ, надаас холдожбайгаад л утсаар яриад байсан, яг тийм хүмүүстэй уулзаагүй. Бөөндөө байсан 20 гарантооны адууг бүгдийг нь тууж явсан, тэгээд малын хашааны ар талын уулан дээр байсанбор азаргатай адуунаас сартай хүрэн морийг барьж аваад унаад явсан. Тэр бор азаргатайадуунаас сартай хүрэн морийг малын хашаанд оруулж байгаад барьж авсан юм. Эмээл хазаар хэрэглээгүй, зайдан унаад*******ын дээлээ багласан байсан цагаан өнгийнмяндсаар ногт хийгээд зайдан унаад яваад өгсөн юм. Надад адуугаа зарж борлуулаадявсны хөлс шүү гээд 500.000 төгрөг л өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй. Тэр үед*******нь манай адуунд унаад явах морь алгаа гээд энэ морийг барьж аваад туугаад явъя аагэсэн юм тэгэхээр нь би болж байгаа юм уу гэсэн чинь одоо өөр арга алга гэсэн юм.Тэгэхээр нь би заза гээд тэр морийг барьж аваад явсан юм. Тэр үед******* бид 2миний эзэмшлийн улаан өнгийн 22-73 АРЗ дугаартай мотоциклоор явсан юм.*******нь намайг адуу тууж ирэхээр дагуулж явахдаа би адуугаа гүйлгэчихлээ, ноднин басгүйлгэсэн юм гээд бас энэ адуу нь манай эхнэрийн өмчид ирсэн адуу байгаа юм гэжхэлээд одоо Баянхонгор аймгийн Жаргалант сум руу гүйлгэчихлээ гэж хэлж намайгдагуулж явсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179-181/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: гэв. 3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр би өөрийнхөө Chyka, Chyka гэх хаягтай фейсбүүк хаягдээр мал болох адуу авна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний 89056533 гэх дугаар луу Нэргүй гэж өөрийгөө хэлсэн хүн залгаад зарындагуу ярьж байна. Зарах адуу байна авах уу гэхээр нь би адууг чинь үзье, харъя гэсэнчинь тэр Нэргүй гэх хүн адууныхаа зургийг нь явуулъя гэж хэлсэн, тэгээд адууныхаазургийг нь над руу явуулаагүй, тэгээд нэлээд хэд хоногийн дараа дахиж утсаар яриададуугаа авах уу би мал дээрээ ирчихсэн байна гэсэн тэгээд би үзье гээд 2019 оны 06дугаар сард би мотоциклоор Баянхонгор аймгийн Байдраг суманд очсон, тэгээд утсаарярьж байгаад Нэргүй гэх хүн Байдраг сумын урд талын овоотой уулын хажууд очижуулзсан, тэгээд Нэргүй гэх Батмөнх гэх хүнтэй хамт ирсэн байсан, тэгээд тэр хоёрын туужир адууг нь үзсэн чинь хээр азаргатай 2-3 зүсмийн морьтой нийт 26 тооны байсан тэгээдадууг нь үзээд 26 тооны адууг нь 7,800,000 төгрөгөөр худал авахаар тохирч 3,500,000төгрөгийг нь тэр Нэргүй, Батмөнх нарт бэ. мөнгөөр нь өгсөн. Тэгээд маргааш нь биАрхангай аймаг руу яваад Архангай аймгийн зах дээр байгаа хүмүүсээс Баянхонгораймгийн Байдраг явах зам сайн мэдэх хүн байгаа юу гэж сурагласан чинь хүмүүсГансүхийг зам мэднэ гэж хэлж зааж өгсөн. Тэгээд би зах дээр айсан*******тэй уулзаадхөлсөөр Байдраг явах уу адуу авчрах хэрэгтэй байна гэсэн чинь******* тэгье гэсэн, тэгээдмаргааш нь*******ийн улаан өнгийн мотоциклоор бид хоёр Байдраг сум руу явсан, тэгээдБайдраг суманд очоод Нэргүйн залга дугаар болох 95-аар эхэлсэн дугаар луу залгасанчинь утас нь холбогдох боломжгүй байсан, тэгээд тэндээ Байдраг суманд*******ийнэгчийнд хоносон, тэгээд маргааш нь үдээс хойш тэр Нэргүй гэх залуу над руу утсаар яриаддээрийн очдог адуу үзүүлдэг газарт чинь адуу байгаа очиж аваад замдаа надтайуулзаадах би Чулуут сумын төвд байна гэж хэлсэн, тэгээд******* бид хоёр зааснаар ньурьдын уулзсан газарт нь очсон чинь цаад талд нь уулан дээр Нэргүй, Батмөнх нарыннадад авчирч үзүүлсэн адуу нь байж байсан, тэгээд адууг нь туугаад тэр газрын ойролцообайсан айлын малын хашаанд оруулсан, тэгээд тэр малын хашаа байгаа газрын ар талынуулан дээр бор азаргатай адуу байхаар нь тэндээс сартай хүрэн зүстэй морийг барьжаваад худалдаж авсан 26 тооны адуугаа туугаад Архангай аймаг руу чиглэлтэй явжбайгаад Байдраг сумын зүүн урд талд хоносон. Тэгээд маргааш өглөө нь******* бид хоёрадуугаа туугаад Чулуут суманд явж байсан чинь эхлээд нэг залуу ирж уулзсан, араас ньбас нэг залуу ирж уулзсан, тэгээд миний тууж явсан адуунуудыг худалдаж авъя гээд нэгазарга нэг гүү хоёроос бусдыг нь тэр хоёр залууд бүгдийг нь 10,000,000 төгрөгөөр заржхудалдсан, тэгээд азарга, нэг гүү хоёрыг нь тэр айлд үлдээгээд дараа ирж авъя гээдявсан. Тэгээд******* бид хоёр Архангай аймгийн төв д:-зс очоод маргааш нь Өнөрөө гэхзалууд азарга гүү хоёроо зарахаар болсон. Тэгээд******* Өнөрөө хоёр Архангай аймгийн Чулуут сум руу азарга гүү хоёрыг авчрахаар явсан, тэгээд эргэж ирэхдээ гүүг нь зүсээравчраад азаргыг нь авчраагүй оронд нь хүрэн зүстэй морь аваад ирсэн байсан. Тэгээд гүүморь хоёрыг нь тэр Өнөрөө гэх залууд 1.600.000 төгрөгөөр зараад үүнээсээ 500.000төгрөгийг нь*******эд өгсөн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 187-189/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: гэв. 5. Хохирогч П.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...адуугаа 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Жаргалант сумын 1 дүгээр багийн нутагБаян хөндий гэдэг газарт бэлчээрт орхиод 2019.06.18-ны өдөр адуугаа хураах гээд Баянхөндий гэх газарт очсон чинь манай би адуугаа хайгаад олоогүй ээ...Би Архангай аймгийниргэнээс адуугаа хүлээн авсан миний адуунаас сартай хээр гүү, хонгор даага, хонгорунага, хээр унага гээд нийт 4 тооны адуу дутуу байгаа бусад адуунуудаа хүлээн авсаннийт 22 тооны адууг хүлээн авсан.Манай азарга нь тамгагүй байгаа, мөн 4 унага ньтамгагүй бусад адуунууд нь бүгд саран дэвсгэртэй чандмань тамгатай адуунууд байгаа.Би дутуу байгаа 4 адууныхаа үнэнд 1 500 00 төгрөг, мөн шинжээчийн үнэлгээний хөлсөнд100 000 төгрөг төлсөн, мөн адуугаа хайхад 1 200 000 төгрөгийн зардал гарсан би үүнийгнэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р198- 203/, 5. Хохирогч Л.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны хавар Баярцогт гэх хүнээс сартай хүрэн зүстэй даагыг 5 000 000төгрөгөөр худалдаж авч байсан юм, тэгээд түүнээс хойш Баянхонгор аймгийн Жаргалантсумын иргэн Цэрэндаш гэх хүнээр маллуулж байсан чинь 2019 оны 06 дугаар сардхулгайд алдсан...Би тэр адууг хурдны удамтай гэж л 5 000 000 төгрөгөөр худалдаж авсанюм...Би тэр даагыг аваад жаахан том болоод бүрдүүлэхээр уралдуулъя гэж бодож байсанюм, тэгээд Баян- Овоо сумын наадамд манай хүү Анандын нэр дээр уралдаж 20 дугаарбайр орчимд давхиж байсан юм...Тэр үед манай малчин Цэрэндаш тэр адууг маллажбайсан, би тэр үед нь аймагт байсан болохоор яг яаж алга болсныг мэдэхгүй ээ...” гэхмэдүүлэг /1-р хх-ийн 206/,
6. Иргэний нэхэмжлэгч О.Лхагвабатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 06 дугаар сард манай гэр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан 4 дүгээр багийн нутаг Борт гэдэг газарт нутаглаж байсан юм, тэгсэн чинь 2019 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 15:00 цаг өнгөрч байхад манай гэрийн ар талаар зам дагуу нэг мотоцикл унасан нэг хүн, морь унасан нэг хүн хэдэн адуу туучихсан явж байсан, тэгээд би тэр үед малд явж байгаад тэд нар дээр яваад очсон, тэгээд тэд нартай уулзаад мэнд мэдэлцээд хаанаас хаа хүрэх нь вэ гэсэн чинь тарган шар залуу нь Эгийн даваанд айл дээр байсан авгайныхаа өмчийн адууг аваад явж байна, айл дээр байсан чинь алга болоод байна гэж хэлсэн, тэгээд бас 2 унага нь эцчихлээ, 2 унагатай гүүг нь зарчихмаар байна гэхээр нь ямар үнээр өгөх юм бэ гэсэн чинь унагатай гүүг нь төгрөгөөр зарна гэж хэлсэн, ер нь үнэ тохирвол бүгдийг нь зарчихмаар байна гэж хэлсэн, тэр үедээ тэр хоёр өөрсдөө нэрээ хэлээд бай^ан би нэрийг нь мартсан байна, тарган шар залуу нь миний авгайн өмчний юм байгаа юм, миний мал байгаа юм, би Архангай аймгийн Төвшрүүлэхийн гаралтай, одоо Улаанбаатар хотод барилгын компанид инженер хийдэг гэж хэлсэн, харин тэр хамт яваа хүн нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж амьдардаг гэж хэлж байсан тэгээд адуу малыг нь авахаар болоод Нямпүрэв 7 адууг нь би 15 тооны адууг нь би худалдан аваад 6,500,000 төгрөгийг өгөхөөр болоод тэр үедээ өөрт бэлэн байсан 500,000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл мөнгийг нь дараа өгөхөөр болж тохирсон, тэгээд явахдаа тэр тарган шар залуу нь энэ ман.ай хадам ээжийн данс руу хийчхээрэй гээд 5225281660 гэсэн дансыг өгсөн, тэгээд явахдаа хүрэн морь, бүдүүн хээр гүү, хээр азарга зэргийг үлдээгээд явсан, тэр өдрийн маргааш нь тэр тарган шар залуутай явсан хар царайтай залуу нь цагаан өнгийн портер маркийн машинтай 2 хүнтэй ирээд нөгөө үлдээсэн 3 адууг нь ирж аваад явсан, явахад нь Нямпүрэв нэг хүрэн халзан морь өгөөд тэр хээр азаргыг нь аваад үлдсэн, тэгээд маргааш нь би тэр өгсөн данс руу нь би өөрийнхөө 6,000,000 төгрөг, Нямпүрэвийн 3,350,000 төгрөгийг нь нийлүүлээд 9,350,000 төгрөгийг манай ээж шилжүүлсэн. Тэр тарган шар залуу нь мотоцикл уначихсан, тэр хамт явсан хар царайтай хүн нь хүрэн зүстэй морийг ногтолж, хазаараар хазаарлаад эмээлгүй зайдан уначихсан явж байсан. Тэр тарган шар залуу нь өөрийнхөө нэрийг надад хэлж байсан би нэрийг нь одоо санахгүй байна, тэр өөрийгөө Архангай аймгийн Төвшрүүлэхийн гаралтай, одоо Улаанбаатар хотод барилгын компанид инженерээр ажилладаг гэж хэлж байсан, тэгээд Эгийн даваанаас эхнэрийнхээ өмчний адууг тууж явж байгаа юм, айл дээр байлгасан чинь алга болоод байна, бараг 2 жил айл дээр байлаа, морьд ч дууслаа, хэдэн гүү л үлдлээ гэж хэлж байсан, харин хамт яваа тэр хар царайтай хүн нь болохоор өөрөө найзынхаа адууг туулцаж яваа, Өвөрхангай аймгийн Хархорин суманд гэр байдаг л гэж хэлж байсан.... Надад тэр адуунуудыг зарсныхаа маргааш өдөр нь тэр хар царайтай хүн нь 2 хүнтэй ирж авсан, авахдаа цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд ачаад аваад явсан. Адуугаа ирж авахдаа тэр хар царайтай хүн нь энэ хүмүүст адуугаа зарж байгаа гэж хэлж авч явсан. Миний тарган шар залуу гээд байгаа нь энэ зурган дээр баруун гар талд нь байгаа ногоон өнгийн цув өмссөн, саравчтай хар малгай өмссөн, малгай дээрээ нүдний шил зүүсэн хүн нь байгаа юм, бас миний тэр хар царайтай хүн гээд байгаа нь тэр ногоон цувтай хүний хажууд байгаа улаан өнгийн дээл өмссөн, хар саравчтай малгай өмссөн хүн байгаа юм. Би 3 хээр гүү, хар гүү, улаан хээр гүү, алаг даага, халтар гүү, алаг гүү, хонгор байдас, 3 бор даага, саарал даага, шийр цагаан унага, хээр унага гээд нийт 15 тооны адууг авсан, би авахдаа нийт 6,500,000 төгрөгийг өгсөн. Тэр адуу худалдан авсан төгрөг нь миний эзэмшлийн мөнгө байгаа юм. Би Архангай аймгаас Чулуут сумаас Баянхонгор аймгийн төвд ирсэн зардал, Баянхонгор аймагт ирээд хүн танихгүй тул зочид буудалд байгаа, тэр буудлын мөнгийг нэхэмжилнэ, баримтыг нь гаргаж өгнө, бас хөдөө байхдаа би малын эмчээс эм тариа авч тэр адуунууд нь жилбэнтээд энд тэндээс нь идээ бээр гоожоод байхаар нь 300,000 гаран мянган төгрөгөөр эмчилгээ хийсэн би үүнийг нэхэмжилж байна ... Мөнгийг нь шилжүүлэхээс өмнө нь нэг дугаараас нэг эмэгтэй хүн залгаад наад мөнгө төгрөгөө хурдан шилжүүлээч ээ, манай нөхөр адуугаа зарчихсан байна гээд уурлаад байсан, тэгэхээр нь би мөнгийг нь шилжүүлчихсэн юм. Би мөнгийг нь шилжүүлэхдээ би өөрийнхөө ээж Пүрэвбатын данснаас шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209/,
7. Иргэний нэхэмжлэгч Ч.Нямпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай гэр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан 4 дүгээр багийн нутаг Борт гэдэг газарт 2019 оны 06 дугаар сард нутаглаж байсан юм, тэгээд 2019 оны 06 дугаар сарын 14, 15-ний өдрийн аль нэгэнд нь би яг өдрийг нь санахгүй байна, манай гэрийн ар талаар нэг мотоцикл унасан хүн, нэг морь унасан хүн хоёулаа нийлээд адуу тууж яваа харагдсан, тэгээд харж байсан чинь манай саахалт айлын залуу болох Лхагвабат очоод тэр хүмүүстэй уулзаж байгаа харагдсан, тэгэхээр нь би араас нь тэд нар дээр очсон чинь нэг тарган шар залуу, нэг хар царайтай хүн хоёр адуу туугаад явж байсан ба би очоод сайн байна уу гээд хаанаас хаа хүрч явна вэ гэж асуусан чинь тэр тарган шар залуу нь Эгийн даваанаас явна, айл дээр адуугаа тавьчихса н байсан чинь ав гээд салахгүй юм, тэгээд адуугаа аваад явж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би өө тийм үү гэсэн чинь тэр тарган шар залуу нь энэ 2 унага эцчихээд явахгүй нээ, авах хүн байвал зарчих юм сан гэхээр нь би хэд юм бэ гэж үнийг нь асуусан чинь тэр тарган шар залуу нь унагатай гүүг 600,000 төгрөгт өгчихнө гэж хэлсэн, тэгээд Лхагвабат 2 унагатай гүүг нь 1,200,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон, тэгсэн чинь тэр тарган шар залуу нь энд авах хүн байвал бүгдийг нь ч зарсан ч яах вэ гэхээр нь үнэ дээрээ таарвал яах вэ бид хоёр авсан ч яах вэ гэж хэлсэн, тэгээд адууг нь худалдаж авахаар болоод би хээр зүстэй нас гүйцсэн 3 ширхэг гүүг нэгийг нь 650,000 төгрөгөөр, 2 хонгор, нэг бор зүстэй даагыг нэг даагыг нь 300,000 төгрөгөөр, хонгор зүстэй нэг ширхэг хонгор үрээг 500,000 төгрөгөөр нийт 7 адууг нь 3,350,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод адуунуудыг нь авсан, тэгээд би өөрийн аав Чойжамц руу утсаар яриад аав ирж үзээд мөнгөө өгөхөөр болсон, тэгээд мөнгийг чинь дансаар шилжүүлье гэж хэлсэн, тэгээд тэр адууг тууж явсан 2 залуу нь мөнгөө манай эгчийн данс руу хийгээрэй гээд 5225281660 гэсэн дансыг бичиж өгсөн, тэгээд явахдаа Лхагвабатад нэг азарга, хээр зүстэй нэг нас гүйцсэн бүдүүн гүү, хүрэн зүстэй морь зэргийг Лхагвабатад үлдээгээд маргааш ирж авъя гээд явсан, тэгээд маргааш нь тэр тарган шар залуутай явсан хар царайтай хүн нь маргааш нь нэг цагаан өнгийн портер маркийн машинтай 2 ченжийг дагуулж ирээд 3 адуугаа авах гээд ирсэн, тэр үед нь би тэр хар царайтай хүнээс азаргаа үлдээчхээч гэсэн чинь тэр хар залуу нь тарган морь байвал өгчихгүй юу тэгээд ав ав гэсэн, тэгээд би хүрэн халзан зүстэй, нас гүйцсэн бүдүүн морийг өгөөд азаргыг нь аваад үлдсэн, тэд нар 3 адуугаа ачаад яваад өгсөн. Тэгээд үүний дараа нь нэг өдөр адууны эзэн нь ирээд манай хулгайд алдсан адуу байна гээд адуугаа аваад явсан. Одоо надад тэр адуунуудаас нэг ч адуу байхгүй, би бүгдийг нь тэр адууны эзэнд хүлээлгээд өгчихсөн...2019 оны 06 дугаар сарын 14, 15-ний өдрийн аль нэгэнд л надтай уулзсан, адуу тууж явахдаа тарган шар залуу нь улаан шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикл уначихсан, ногоон өнгийн цув өмсчихсөн, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан, харин наад хар царайтай хүн нь өөрийгөө******* гэж хэлж байсан, тэр хүн нь улаан дээл өмссөн, хар өнгийн малгай өмссөн, хүрэн зүстэй морь уначихсан явж байсан... 2019 оны 06 дугаар сарын 14, 15-ний өдрийн аль нэгэнд л надтай уулзсан, адуу тууж явахдаа тарган шар залуу нь улаан шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикл уначихсан, ногоон өнгийн цув өмсчихсөн, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан, харин наад хар царайтай хүн нь өөрийгөө******* гэж хэлж байсан, тэр хүн нь улаан дээл өмссөн, хар өнгийн малгай өмссөн, хүрэн зүстэй морь уначихсан явж байсан.. Би тэр азаргыг нь би өөрийнхөө эзэмшлийн хүрэн халзан зүстэй, нас гүйцсэн бүдүүн мориор сольж авсан, би тэр морио одоо 1,500,000 төгрөгөөр үнэлнэ, тэр морь нь ганц нэг овооны наадамд уралдаж өргөмжлөл авч байсан... Би гэрэл зургийг үзлээ, энэ зураг нь тэр үедээ Лхагвабатын тэр хоёр хүний зургийг авч байсан зураг мөн байна, тарган шар залуу гэдэг нь хар өнгийн саравчтай малгайтай, малгай дээрээ хар өнгийн нүдний шил зүүсэн, ногоон өнгийн цув өмссөн хүн нь мөн байна, харин хар царайтай хүн гэж миний дуудаад байгаа тэр Соко гэх хүн нь хар өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн дээлтэй хүн нь мөн байна, гэр хоёрын унаж жолоодож явсан мотоцикл нь энэ хоёр хүний дунд байгаа шонгийн модонд халхлагдсан байгаа, улаан шар өнгийн мотоцикл байгаа юм. Би тэр үедээ адуунуудыг нь аваад үлдсэн ба адууны мөнгө болох 3,350,000 төгрөгийг тэр тарган шар залуугийн өгсөн данс руу нь хийж шилжүүлж өгөхөөр болсон, тэгээд Лхагвабатын мөнгөтэй нийлүүлээд 9,350,000 төгрөгийг тэр тарган шар залуугийн өгсөн 5225281660 гэсэн данс руу шилжүүлсэн, тэр тарган шар зал/у нь энэ дансны дугаарыг өгөөд энэ данс манай эгчийн данс байгаа юм, энэ данс руу хийчхээрэй гэж хэлж өгсөн юм, тэгээд мөнгийг нь 2019.06.18-ний өдөр шилжүүлсэн, нээрээ мөнгийг нь адуу худалдан авсныхаа маргаашийг нь өнжөөд нөгөөдөр нь шилжүүлсэн юм, тэгэхээр тэр адуунуудыг 2019.06.15- ний өөр тэр хоёр залуутай тааралдаж худалдан авсан юм байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212-214 дүгээр тал/,
8. Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 06 дугаар сард******* адуу худалдан авсан мөнгөө шилжүүлнэ гээд миний5225281660 дугаартай дансны дугаарыг авсан гэсэн, тэгээд мөнгөө шилжүүлэхгүй байхаарнь би*******аас утасны дугаарыг нь авч байгаад тэр хүн рүү нь утсаар яриад мөнгөнийхэрэг гараад байна гэсэн чинь удахгүй шилжүүлнэ ээ гэж хэлсэн, тэгээд удалгүй над рууутсаар яриад дансны дугаар аваад мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээрхавтаст хэргийн 222-223 дугаар тал/, И.Мобиком корпорац ХХК-ны 2019.09.29-ний өдрийн 18/5938 дугаарын албан бичгээрирүүлсэн 99805603 дугаарын орсон гарсан ярианы лавлагааны мэдээлэл /1 дүгээрхавтаст хэргийн 52-88 дугаар тал/,
9. Гэрч Э.Өнөрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын дундуур байх Жамбаа гээд зах дээр мах авдаг ахтай хамт машиндотроо сууж байтал 2 залуу ирсэн. Тэр 2 залуугийн нэг нь өөрийгөө Төмөр-Очрын Батмөнхгэдэг Их тамир сумынх гэж танилцуулаад адуу авах уу 3 тооны адуу байна гэсэн. Тухайнүед би би 3 тооны адууг нэгийг 800 000 төгрөгөөр авахаар ярьж тохироод яг явахаарболсон чинь адуу зарна гэж ярьсан өөрийгөө Батмөнх гэж танилцуулсан залуугийн эхнэрхүүхэд эмнэлэгт хэвтсэн байгаа өөрөө явж чадахаа байлаа гэж хэлээд найзыгаа надтайхамт явуулсан. Тэр найз гэх залуу нь таксинд яваад байдаг залуу байсан.Би тэр залуутайхамт Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багаас очиж 3 тооны адуу ачиж ирсзн. Биадуунуудыг ачаад шөнө нь аймаг руу орж ирэхэд Батмөнх гэдэг залуу эмнэлгийн тооцоохийх гээд байна гэж хэлээд 1 000 000 төгрөгийг нь авсан. Маргааш өглөө нь 1 150 000төгрөгийг хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа эхнэр сахиж байгаа би эхнэр хүүхдээ авч хот рууявах гээд байна мөнгөө авмаар байна болохгүй бол өөр хүнд өгье гээд л сандарч гүйсээрбайгаад аваад явсан...ВМ84020817 регистртэй*******Гансүх гэдэг нь Батмөнхийннайз гэх залуу мөн байна.Энэ хүн одоо Архангай аймагт жижиг тэрэгтэй таксинд явдаг.АЯ92020817 регистрийн дугаартай Сумьяадашийн******* гэдэг нь өөрийгөө ТөмөрОчирын Батмөнх гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаартал/,
10. Гэрч П.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цэрэндашийн хүргэн дүү болох Төгөлдөр гэх залуу надаас бас адуу авъя гэж гуйсан. Тэгээднадаас хүрэн зүсмийн даага 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг даага нь минийЦэрэндашид өгсөн хар соёолонгийн төрсөн дүү байсан юм...” гэх мэдүүлэг /2 дугаархавтаст хэргийн 32 дугаар тал/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0763 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар ангийн гадаргуутай Iphone A1332 маркийн Imei дугааргүй, симкартгүй, ил харагдах эвдрэл гэмтэлгүй гар утас ирүүлсэн байх бөгөөд уг утас нь асахгүй,цэнэг хураагүй байх ту шинжилгээ хийх боломжгүй байна...гэх шинжээчийн дүгнэлт /2-р ххийн 71/
9. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 23-өдрийн шинжээчийн 431 дугаартай: 1. Нас гүйцсэн бүдүүн гүү, унагатай 4 гүү нийт 11 тооны, нэг бүр нь 800.0төгрөг нийт 8.800.00 төгрөг 2. Даага 2 настай нийт 8 тооны, нэг бүр нь 300.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг 3. Унага 1 настай нийт 4 тооны, нэг бүр нь 200.000 төгрөг нийт 800.000 төгрөг 4. Азарга 6 настай нэг бүр нь 1.400.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг 5. Байдас 4 настай нэг бүр нь 600.000 төгрөг 6. Үрээ 4 настай нэг бүр нь 600.000 төгрөг Хулгайд алдсан эд зүйл нь нийт арван дөрвөн сая зургаан зуун мянган 14.600.000төгрөг.....гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 58/
10. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 29-нийөдрийн шинжээчийн 64 дугаартай: 1. Мотоцикл 1 ширхэг нэг бүрийн үнэ 500.000 төгрөг нийт 500.000 төгрөг....гэхшинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 83/ 11. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 13-ныөдрийн шинжээчийн 108 дугаартай: 1. Хурдан удмын, соёолон насны, сартай хүрэн зүстэй, 2016 онд даага байхад ньП.Баярцогт гэх хүнээс бэлэн 5.000.000 төгрөг өгөөд худалдан авсан гэх 1 тооны нэг бүрийнүнэ 5.000.000 төгрөг...гэх дүгнэлт /2-р хх-ийн 88/ болон, хавтаст хэргийн 129-147 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчЭ.Соронзонболдын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 232дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.Бямбадоржийн урьд шийтгэгдсэн эсэхталаарх лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатандЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаарнотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан дүгнэлтдээ: Анхудаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан нийтэдтустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Өмгөөлөгч Б.Бурмаа гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12дугаар зүйлийн 2-д заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгөх дүгнэлтийггаргаж байна гэв. Шүүхээс шүүгдэгч Э.Соронзонболд нь 2019 оны 01 дүгээр сарын 15-аас 17-нийөдрүүдэд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хараатын өвөр”гэх газраас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчинН.Бямбадоржийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 16.200.000 төгрөгийн,шүүгдэгч О.Бямбадорж нь шүүгдэгч Э.Соронзонболдын хулгайлж авчирсан адуунаас 2тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсоннь хохирогч Н.Бямбадорж, гэрч Б.Цогтбаяр,Т.Пүрэвдагва нарын мэдүүлэг болон ЭнхНахиа ХХК-ийн шинжээчийн 130 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчнарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсонбайна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Соронзонболдыг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгчО.Бямбадоржийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тустооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь шүүгдэгч Э.Соронзонболдын хувьд Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг , шүүгдэгч О.Бямбадорж ньЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийгагуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Э.Соронзонболдын үйлдэл нь хохирогч Н.Бямбадоржийн 26 тооны адуугхулгайлан авчирснаар төгссөн бөгөөд шүүгдэгч О.Бямбадоржийн үйлдэл нь хулгайлахгэмт хэргийн бие даасан шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэнүйлдсэн гэж үзэхгүй боловч нэг зүйлд халдаж байгаагаар нь хэргийг тусгаарлахгүйгээршийдвэрлэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч О.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлдтооцож, түүний гэмт хэрэг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинжчанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэхэрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч Э.Соронзонболд нь эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болонхүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсонбайна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыгхаргалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.Бямбадорж нь шүүгдэгчЭ.Соронзонболдоос 1,6 сая төгрөг, эрж хайсны зардал 125.000 төгрөг, шүүгдэгч Э.Бямбадоржоос эрж хайсны зардал 125000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар ньшүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөөилэрхийлж байх тул шүүгдэгч Э.Соронзонболдоос 1.725.000 төгрөг, шүүгдэгчО.Бямбадоржоос 125.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Хүрээмаралсумын 1 дүгээр багийн малчин Намхайн Бямбадоржид / ВР84060918 / олгохыг Баянхонгораймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хохирогч Н.Бямбадорж нь эрж хайсны зардал 250.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд угзардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 125.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. Уг хэрэгт шүүгдэгч Э.Соронзонболд, О.Бямбадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Э.Соронзонболдоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюутүүний үнэ нэг зуун тавин мянган / 150.000 / төгрөгийг, шүүгдэгч О.Бямбадоржоосмотоцикл буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг тус тус гаргуулж улсынтөсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажшийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Соронзонболдын эзэмшлийн таван ханатай монгол гэрийгбитүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаарсарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөрболмогц эзэмшигч Э.Соронзонболдод буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Соронзонболд нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаартайшийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан боловч уг ялыг2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хийж дуусан талаар Баянхонгор аймаг дахьШүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гарсан байх тул түүнийг ялыг нэмж нэгтгэхшаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Соронзонболдод авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэхарга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч О.Бямбадоржид авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогцхүчингүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Соронзонболд нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ынмэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж, шүүгдэгчО.Бямбадорж нь ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэгүйлдсэн гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт*******Гансүх,******* овогт СумъяадашийнЧулуунбат нарыг бусдын малыг хулгайлсан, Мөн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тустус, Шүүгдэгч******* овогтийг нотлох баримт хуурамч болохыгмэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчБоржигин овогт*******Гансүх,******* овогт Сумъяадашийн******* нарыгзургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван / 03 /жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******овогтийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тусшийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчН.Гансүх,******* нарт зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг гурванжилийн хорих хорих ялд нэмж тэдний эдлэх нийт ялыг гурван жил зургаан сарын / 03 жил06 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгчН.Гансүх,******* оногдуулсан гурван жил зургаан сарын, шүүгдэгч*******тоногдуулсан зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчО.Нямчимэгт зургаан сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолбиелүүлэхийг зургаан сарын хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг НийслэлийнШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчО.Нямчимэг нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатайгэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялоногдуулахыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчС.Чулуунбатын энэ хэргийн учир цагдан хоригдсон гучин долоо хоног / 37 /-ийг шүүгдэгчийн энэ хэргийн учир цагдан хоригдсон найм / 08 / хоногийг эдлэх ялд нь тус тусоруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч,******* нарааснэг сая таван зуун мянган / 1.500.000 / төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчП.Батболдод, шүүгдэгч,******* нараас таван сая / 5.000.000 / төгрөг хувьтэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Төгөлдөрт тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийншийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч,******* нар нь энэ хэргийн учир иргэний нэхэмжлэгчЧ.Нямпүрэв, О.Лхагвабат нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч******* нь бусдад төлөхтөлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.9дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гар утас хоёр ширхгийг хураанавсаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэргийн хамт хадгалсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч,С.Чулуунбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл буюу түүний үнэ таван зуунмянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч,******* нараас хувь тэнцүүлэнгаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэхгазарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-дзааснаар хохирогч П.Батболд нь мал эрж хайсны зардал хоёр сая таван зуун мянган /2.500.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлохбаримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахингаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн амбаар нэгширхэг, шүүгдэгч*******ын эзэмшлийн телевизор нэг ширхэг зэргийг битүүмжилсэнпрокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийнхүчин төгөлдөр болмогц эзэмшигч,******* нарт тус тус хэрэгцээний дагуубуцаан олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-дзааснаар шүүгдэгч,******* нарт тус тус авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тус тус цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч*******т авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөрболтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, шийтгэхтогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэлбичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээрзүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүлшуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-дзааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчН.Гансүх,******* нарт тус тус авсан цагдан хорих, шүүгдэгч*******т авсанхувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ