| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0186/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/220 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003680186 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******/ Регистрийн дугаар: ******* /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч, Ч. ******* нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 11 дүгээр гудамжинд иргэн Б. Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 06 дугаар сарын 24-ны шөнө 02 цагийн үед би Баянбулаг зочид буудлын урд замаар явж байхад ******* түүний эхнэр мөн манай найз нар явж байсан тэгээд би зогсож г дуудсан тэгтэл *******ын эхнэрийн араар орж нуугдсан тэгээд дараа нь би ахин дуудахад гарч ирсэн тэгээд миний машин дээр хүрч ирээд суухад ******* шууд хүрч ирээд урд сандал дээр тай давхарлаж суусан би тэр үед нь би наад хүнийг чинь хүргэж өгөх гэж байна гэж хэлсэн тэгтэл ******* та эхнэртэй байж яах гэж байгаа юм би наад хүнийг чинь заяаны ханьтай танилцуулсан гэж хэлсэн тэгээд би *******ыг буулгах гэж үзсэн боловч болоогүй тэгээд тэнд бараг 30 орчим минут болсон байх аргаа бараа тэд нарыг авч яваад гэрт нь хүргэж өгөх гэж байхад чи согтуу байхад ээжийнд хүргэж өгөх гэлээ гэж хэлсэн тэгтэл тэнд сууж явсан ******* би чамайг алсан байхад ялаа даана чи дааж чадах уу гэж хэлээд үг өдөөд байсан мөн гийн ээжийг бид нар таньдаг чи л алуулах байх гэж хэлээд байхаар нь би ээжийнх нь гадаа очоод зогссон тэгтэл гийн ээж нь гарч ирээд согтуу та нар айл унтуулахгүй гэж хэлээд тэд нарыг загнаж хэлтэл чамаас боллоо гэж ******* эхнэртэйгээ хоёр зэрэг дайраад байхаар нь би *******ыг эхнэртэй нь хойш түлхсэн тэгтэл ******* миний гараас хазсан тэгээд миний уур хүрч толгой орчимд мөргөсөн тэгтэл ******* хойш гуйвж унасан тэгтэл эхнэр нь намайг юмаар цохиод байхаар нь би түлхсэн тэгтэл ******* босоод ирэхэд нь би ахиад толгой орчимд мөргөсөн тэр үед ахиад гуйваад унаад өгсөн тэгээд босоод ирэхэд нь би зүүн шанаа орчимд нь нэг удаа гараараа цохисон тэгтэл эхнэр нь юм бариад нүдэх гээд байхаар нь гарыг нь барьж байгаад би тэндээс зугтааж явсан. Би хоёр удаа мөргөж нэг удаа шанаа орчимд гараараа цохисон тэр үед ******* нэлээд согтуу намайг түлхэхэд миний гарын аясаар унаад байсан тэд нар бүгд согтуу байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр халуун усан дээр үсээ засуулж байгаад эгчтэй таарч бид нар тэндээс караоке орох гэж гарцгаасан тэгээд “Ноён” гэдэг караокед орсон тэнд бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж тэндээсээ 01 цагийн үед гарцгаасан тэгээд бид нар гэртээ харих гэж зам дагуу такси барих гэж алхаж байхад хар машинтай нэг хүн ирсэн тэгээд машинаасаа бууж ирээд та нар ингэж явдаг юм уу гэж хэлээд цуг явж байсан ахыг барьж аваад унгаасан би тэр үед тэр хүнийг та болиоч гэж хэлсэн тэгтэл тэр хүн юу ч хэлээгүй тэгээд би эгч дээр очиход яана аа нөгөө Тулга чинь ирчихлээ гэж хэлээд эгчийн дүү намайг битгий тавиарай гэж хэлсэн би тэгвэл цагдаа дуудаг юм бил үү гэж хэлэхэд Тулга гэх залуу цуг явж байсан эгч манай эхнэр , болон намайг машин дотор хүчээр суулгасан машинд суулгахдаа эгч бид хоёрыг урд суудал дээр давхар суулгасан тэгээд эгчийн ээжийн гадаа шууд хүрч очсон их уурлаж байгаа бололтой огцом огцом эргэж их хурдтай явж очсон тэгээд тэнд очоод буухад намайг чи яасан овоо юм бэ гэж хэлээд багалзуурдаж барьж аваад шууд гурван удаа дараалан мөргөж гэмтээсэн тухайн үед хамар амнаас цус гарч тогтохгүй байсан тэгтэл Тулга гэх хүн эгчийг аваад яваад өгсөн би ах болон эхнэр нараар сугадуулж гудамжны үзүүр гарч такси барьж харьсан. *******, эгчтэй явалддаг өөрөө эхнэр хүүхэдтэй хүн байх шиг байсан тэгээд эгч бид нартай хамт явж байхыг хараад хардаж уурласан байх тэрнээс болж намайг мөргөж миний эрүүл мэндэд хохирол учруулсан бид нар нэгийгээ танихгүй өмнө нь ганц удаа эгчтэй уулзах гэж очихдоо царайг нь харж байсан удаатай. ******* гурван удаа мөргөж гэмтээсэн өөрөөр би унаж барьсан зүйл байхгүй шууд гэртээ харьсан. Би гомдолтой байна би өдөрт 40000 төгрөг цалинтай ажил хийдэг тэр өдрөөс хойш ажилдаа очоогүй мөн эрүүл мэндээрээ хохирсон одоо эмчилгээ гэрээрээ хийлгэж байна би тэр хүнээс эмчилгээний зардал ажил хийлгүй өнгөрсөн хоногт ажилгүй байсан зардлаа гаргуулж авмаар байна нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 06 дугаар сарын 24-ны шөнө 01 цагийн үед би хамт ажилладаг *******ын хамт караокед орж дуулж байгаад цаг дуусаж гарч ирээд харих гэж Баянбулаг зочид буудлын урд замаар *******, эхнэр мөн нэг хуурай эгч гэсэн гэх хүмүүстэй явж байхад нэг хар машинтай хүн ирж зогсож машинаас гарч ирээд та нар юу хийж яваа юм гэж хэлээд бид нартай бага зэрэг хэрүүл хийгээд байх шиг байсан би тэр хүнийг танихгүй болохоор тэрийг сайн мэдээгүй тэгтэл бид нарыг ирсэн хар машинд суулгаж авч яваад гэр хороололд нэг айлын үүдэн дээр очсон би *******ынх байх гэж бодоод буусан тэгтэл тэр ах намайг түлхэж аваад цохих гэж байхад ******* хүрч ирээд та одоо яаж байгаа юм гэж тэр ахад хэлсэн тэгтэл тэр ах *******ыг энгэрээс нь барьж аваад нэг удаа цохиж гурван удаа толгойд нь мөргөсөн тэгтэл *******ын эхнэр бууж ирээд та одоо яаж байгаа юм цагдаад хэлнэ гэж хэлсэн *******ын хамар амнаас цус гарч тогтохгүй байхаар нь би эхнэр тэй нь хамт *******ыг сугадаж авч явсан тэгээд гудамжны өнцөг дээр ирж такси барьж *******ыг гэрт нь хүргэж өгсөн тэгээд би харьсан. Намайг салгах гэж байгаад зодуулсан байх тэр ах цуг явж байсан гэх эмэгтэйтэй хардаж бид нартай хэрүүл хийгээд байсан. Намайг харж байхад нүүрэнд нь гараараа цохиж гурван удаа дараалан нүүрэнд нь мөргөсөн. *******ын хамар амнаас нь цус гарч уруул нь хэгзэрсэн харагдсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бид нар дээр ирсэн хүнийг согтуу байсныг би мэдэхгүй байна. Би тэр хүнийг урьд өмнө нь харж байгаагүй нэрийг нь мэдэхгүй байна өндөр бор царайтай ах байх шиг байсан. *******, , , тэгээд жолооч бид тав байсан өөр хүн байгаагүй. Би бөөндөө харих гэж байна гэж бодоод суусан тэрнээс хүчээр хэн нэгэн суулгаагүй орой болчихсон тэнд такси олдохгүй байсан бүгд бие биеэ сайн таньдаг хүмүүс байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бид нар Баянбулаг ресторанд хоол идчихээд Ноён гэдэг нэртэй караокед орж дуулсан тэгээд тэндээсээ 01 цагийн үед гарч гэртээ харих гэж алхаж байхад замын хажууд хар машинтай хүн гарч ирсэн тэгээд Баянбулаг рестораны хажууд байх зам дээр та нар ингэж явдаг юм уу ална гэж хэлээд шууд манай нөхөр *******ыг цуг явж байсан гэх ахыг барьж авч унгаасан тэгтэл эгч та нар битгий намайг орхиорой энэ хүн намайг авч явж байгаад хээр хөдөө алж мэднэ гэж хэлсэн тэгээд байж байхад эгч, ах, манай нөхөр болон намайг бид дөрвийг машинд суулгаж эгчийн ээжийн гадаа авчирсан тэнд очоод эгчийг буулгаж манай ахыг машинаас шууд чирч гаргаж ирсэн тэгтэл манай нөхөр наад хүн чинь ямар ч гэм буруугүй хүн гэж хэлэхэд манай нөхөр *******ыг шууд нүүрэнд нь гурван удаа дараалан энгэрээс нь барьж авч мөргөсөн тэгээд эгчийг аваад машинтайгаа яваад өгсөн би ахтай нөхрийгөө авч яваад гэртээ харьсан. Манай нөхөр *******ыг шууд гурван удаа дараалан мөргөсөн тэгтэл хамар амнаас нь цус гарч амаа дараад шүд сонин болчихлоо гэж хэлээд байсан Тэр хүн хэрэглээгүй байсан маш их ууртай хүн байсан. Би тэр хүнийг нэг удаа харж байсан Тулга гэдэг гэсэн манай нөхөр *******ыг ямар ч шалтгаангүй зодсонд би гомдолтой байна тэрнээс хойш ажилдаа явж чадахгүй байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 06 дугаар сарын 24-ны шөнө 02 цагийн үед би Баянбулаг зочид буудлын урд замаар явж байхад ******* түүний эхнэр мөн манай найз нар явж байсан тэгээд би зогсож г дуудсан тэгтэл *******ын эхнэрийн араар орж нуугдсан тэгээд дараа нь би ахин дуудахад гарч ирсэн тэгээд миний машин дээр хүрч ирээд суухад тэгтэл ******* шууд хүрч ирээд урд сандал дээр . тай давхарлаж суусан би тэр үед нь би наад хүнийг чинь хүргэж өгөх гэж байна гэж хэлсэн тэгтэл ******* та эхнэртэй байж яах гэж байгаа юм би наад хүнийг чинь заяаны ханьтай танилцуулсан гэж хэлсэн тэгээд би *******ыг буулгах гэж үзсэн боловч болоогүй тэгээд тэнд бараг 30 орчим минут болсон байх аргаа бараа тэд нарыг авч яваад гэрт нь хүргэж өгөх гэж байхад чи согтуу байхад ээжийнд хүргэж өгөх гэлээ гэж хэлсэн тэгтэл тэнд сууж явсан ******* би чамайг алсан байхад ялаа даана чи дааж чадах уу гэж хэлээд үг өдөөд байсан мөн гийн ээжийг бид нар таньдаг чи л алуулах байх гэж хэлээд байхаар нь би ээжийнх нь гадаа очоод зогссон тэгтэл гийн ээж нь гарч ирээд согтуу та нар айл унтуулахгүй гэж хэлээд тэд нарыг загнаж хэлтэл чамаас боллоо гэж ******* эхнэртэйгээ хоёр зэрэг дайраад байхаар нь би *******ыг эхнэртэй нь хойш түлхсэн тэгтэл ******* миний гараас хазсан тэгээд миний уур хүрч нэг толгой орчимд мөргөсөн тэгтэл ******* хойш гуйвж унасан тэгтэл эхнэр нь намайг юмаар цохиод байхаар нь би түлхсэн тэгтэл ******* босоод ирэхэд нь би ахиад толгой орчимд мөргөсөн тэр үед ахиад гуйваад унаад өгсөн тэгээд босоод ирэхэд нь би зүүн шанаа орчимд нь нэг удаа гараараа цохисон тэгтэл эхнэр нь юм бариад нүдэх гээд байхаар нь гарыг нь барьж байгаад би тэндээс зугтааж явсан. Би хоёр удаа мөргөж нэг удаа шанаа орчимд гараараа цохисон тэр үед ******* нэлээд согтуу намайг түлхэхэд миний гарын аясаар унаад байсан тэд нар бүгд согтуу байсан. Би хэрэглээгүй эрүүл байсан ******* эхнэр нь болон нар бүгд согтуу байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед тархи доргилт, доод уруулд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ болон хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргын хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Голомт банкны тодорхойлолт, болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх яллагдагчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 11 дүгээр гудамжинд иргэн Б. Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын мэдүүлэг, гэрч ******* *******э, Ч.*******, С. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 416 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч аттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Уг хэрэгт шүүгдэгч эзэмшлийн “ВSВ” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “ВSВ” маркийн гар утсыг эзэмшигч Ч.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Харин хохирогч нь эмчилгээний зардал хоёр сая / 2000000 / төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй тул хохирогч ын эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Баттулгыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.*******д хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.******* нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч нь эмчилгээний зардалд хоёр сая / 2000000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн “BSB” маркийн өнгөт зурагтыг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх өнгөт зурагтыг эзэмшигч Ч.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ