Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2018/00081/И |
Дугаар | 338 |
Огноо | 2018-07-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 338
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Амарсанаагийн нэхэмжлэлтэй “Иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 123 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй
Боржигон овгийн Дэчиндамбын Амарсанаа /регистрийн дугаар МЬ-69052205/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсгийн 123 тоотод оршин суудаг. Миний төрсөн дүү Дэчиндамба овогтой Амаржаргал нь 2004 онд Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн асрамжийн тасагт хэвтсэн бөгөөд одоог хүртэл асрамжлуулж байна. Д.Амаржаргал нь сэтгэцийн эмгэг өвчин, уналт таталт өвчний улмаас группэд байдаг. Дүү Д.Амаржаргалын ирээдүйн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт хуримтлал үүсгэх зорилгоор миний бие группийн мөнгийг авч, 50 хувийг нь банканд өөрийнх нь нэр дээр хадгаламж нээлгэх зорилготой байгаа юм. Дүү минь өөрийн оюун ухаанаа удирдах чадамжгүй тул Дэчиндамба овогтой Амаржаргалыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү!...гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Амарсанаа нь өөрийн төрсөн дүү Д.Амаржаргалыг сэтгэцийн хүнд өвчний учир бусдын асрамжид байнга байдаг “... Дүү минь өөрийн оюун ухаанаа удирдах чадамжгүй тул Дэчиндамба овогтой Амаржаргалыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү!... гэсэн хүсэлт гаргажээ.
Шүүх Д.Амарсанаагийн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, “Д.Амаржаргалын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулсан ба 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №376 тоот дүгнэлтийн Сэтгэцийн онош гэх хэсэгт “Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Уналт таталт, ухаан сулрал, Дүгнэлт: комисын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
1.Д.Амаржаргал нь эрх зүйн чадамжгүй байна.
Комиссын дарга... гишүүд...” гэсэн
мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байх тул дээрх дүгнэлтийг үндэслэн “1975 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Дэчиндамба овогтой Д.Амаржаргалыг /регистрийн дугаар МЬ-75051404/ “Иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, Д.Амаржаргалыг хүсэлт гаргагч төрсөн эгч Д.Амарсанаагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, 143 дүгээр зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар “1975 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Дэчиндамба овогтой Д.Амаржаргалыг /регистрийн дугаар МЬ-75051404/ Иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, Д.Амаржаргалыг хүсэлт гаргагч төрсөн эгч Д.А асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А улсын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ