Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгч Ш.*******, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18140003490213 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* *******, / Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ш.******* нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******, ******* нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                          

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.*******агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халуун байсан учир найз нөхдийн хамт Түйн гол гарсан тэнд байж байхад нэг мотоциклтой залуу мал хөөж байгаа харагдсан тэнд тэрийг харж байхад малын захад хоёр 4-6 насны бололтой сургуульд ороогүй хоёр хүүхдийг тэр залуу хөөгөөд байсан тэгээд Батбаатар бид хоёр тэрийг хараад тэр хүүхдүүд байсан газар очих гэж наанаас нь орилоод гүйсэн тэгсэн тэр мотоциклтой залуу хоёр хүүхдээ орхиод бид нарын доор сууж байсан хэдэн хүмүүс дээр очсон тэгээд Батбаатар хүүхдийн араас яваад би тэр залуугийн араас явсан тэгээд би тэнд очоод айлын нялх хүүхэд дайрч аллаа гэж тэр мотоциклтой залууд хэлсэн тэгсэн хойт аав нь болох наадах чинь нохой хөөж байсан гэж хэлсэн тэгэхээр нь би хүн нохой хоёр ялгахгүй хэн байсан юм гэж хэлсэн тэгтэл тэнд байсан дөрвөн эрэгтэй хоёр эмэгтэй над руу нохой байсан гэж дайрсан тэгтэл хойт аав нь болох босож ирээд худлаа шаагаад бай наадах чинь нохой байсан гэж хэлээд бид хоёр барилцаж авсан тэгтэл тэнд байсан хүмүүс над руу дайрч би тэд нартай зодоон хийсэн би тэр мотоциклтой явсан залуу хоёрын шанаа орчимд цохисон тэгтэл намайг тэд нар унгаасан тэгээд би доош харж хэвтэхэд намайг тэд нар нийлж цохиж зодож балбасан би нүүрээ хамгаалаад хэвтсэн тэгж байхад Батбаатар тэр хүүхдийн аавууд ирэхэд тэд нар зодохоо больсон тэгээд тэр хүүхдүүдийн аав болон Батбаатар цагдаа дуудлаа гэхэд тэнд байсан зодуулсан гэх хүүхний нөхөр мотоциклоо унаад зугтаасан дуудлагаар цагдаа нар удалгүй ирсэн тэгээд би өөрсдийн байсан газарт ирж хувцсаа өмсөөд тэр хүүхэд хөөж явсан гэх залуу Батбаатар бид нар цагдаа дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Би *******, хойт аав хоёрыг шанаа орчимд нь нэг удаа цохисон.******* гэх эмэгтэйг бол би цохиж зодсон зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэх мэдүүлэг / хх-ийн 82-84/,

            ... 2018 оны 06 дугаар сарын 15 өдөр би гэр бүлийн найзуудын хамт бид гол дээр хоол хийж идээд сууж байсан. тэгэхэд 20 цаг өнгөрч байсан байх. Тэгээд биднийг сууж байхад мотоциклтой нэг залуу, бага насны 2 хүүхдийг элдэж хөөгөөд сигналдаад хөөгөөд байсан. Бид цаана нь сууж байсан болохоор би эхлээд орилоод наанаас нь гүйгээд хүүхэд дайрчих вий гэж бодоод гүйсэн тэгсэн нөгөө мотоциклтой залуу 2 хүүхдээ орхиод цааш уруудаад яваад өгсөн. Тэгээд тэр залуу ойрхон доохон талд очоод зогсохоор нь Батбаатар 2 хүүхдийг авчрах гээд яваад би тэр мотоциклтой залуугийн араас яваад очоод тэр залууг Чи айлын хүүхэд хөөгөөд элдэж хөөгөөд дайрч алах нь байна ш дээ хэлтэл хойд аав гээд нөхөр нь Худлаа шаагаад бай, наад хүүхэд чинь нохой хөөгөөд явж байсан” гээд шууд намайг бариад авсан. Тэгээд бид хоорондоо зодолдсон. Тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. тэгээд бүгд над руу дайрцгаасан. Хойд аав нь гээд байгаа залуу мотоциклтой залуу 2 ийг би цохисон. Тэгэхгүй бол би өөрөө алуулах гээд байсан, эрэгтэй, эмэгтэй 2 гээд 6 хүн бүгд над руу дайраад зодох гээд байхаар нь би тэг мотоциклтой явсан бандийг цохисон нь үнэн. Тэгэхэд нөгөө хойд аав гээд байгаа залуу над руу дугуй хийлдэг гар насос барьж аваад дарайгаад намайг цохих гээд дайраад байсан.Тэгээд байж байхад араас Батбаатар, нөгөө 2 бага насны 2 хүүхдийн аав ээж нар нь ирээд тэгээд “наадуул чинь бүгд согтуу байна. цагдаа дуудъя. яахаараа бага насны хүүхдийг мотоциклоороо хөөгөөд туугаад дайрчих гээд айлгадаг юм гээд тэд хэлэхэд л тэд бүгд зугтаасан. Тэгээд байж байхад өмнөөс цагдаа ч ирсэн замын цагдаа ч ирсэн. Тэгээд Батбаатар бид 2 ийг цагдаа эр авчирсан. нөгөө мотоциклтой залууг замын цагдаагийн Галбадрах аваад явсан. бид 3 ийг 3 -уулан эрүүлжүүлсэн. Тиймээ Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. согтуурал шалгах багаж үлээлгээд 2, бүхэлтэй гарсан. сайн санахгүй байна. Рэнцэнцэдэв гэх айлын хүүхэд байсан.Нэг нь тэр залуугийн ахынх нь хүүхэд байсан гэсэн Рэнцэнцэдэв гэр бүлийнхээ хүмүүстэй бид нарын дээхэн талд сууж байсан юм билээ. Бид сууж байхад бага насны хүүхэд дайрчих гээд хөөгөөд элдээд байхаар нь хүүхдүүдийг аврах гээд ийм зүйл болчихлоо. Тэгээд нөгөө согтуугаар мотоцикл жолоодсон гээд байгаа тэр залууг замынхан аваад явсан. Тэнд байсан бүх хүмүүс дайрч зодсон би доошоо дараад нүүрээ дараад нүүрээ дараад тонгойсон тэгэхгүй бол бэртэл авчих байх гэж бодоод тонгойсон хэн хэн цохиж зодсоныг мэдэхгүй Тэнд байсан бүх хүмүүс л эрэгтэй эмэгтэйгүй цохисон байх. Нүүр маажаад самардаад л хаясан байна. Гомдолтой байна биед зовиур гэх зүйл гэвэл толгой дүйрэнг дүү мөрөн дээр юугаар цохисныг мэдэхгүй баруун талын мөр өвдөөд байгаа. хөшиж өвдөөд байна. Манай ХАОМА-гийн дарга Ч.Отгонбаатар луу залгаад мөнгө нэхсэн байна лээ. Хоёр галдаа 50,000, 50,000, төгрөг өгчих, тэгээд гомдол санал байхгүй гээд гарын үсэг зурчихъя гуйгаад тэр Мөнх-Эрдэнэ гээд байгаа залуугийн хойд аав болох гэх залуу биднээс мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь бид уучлаарай гээд гар барих гэсэн чинь Би уучлалт авдаггүй гээд байсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй. би өөрөө ч гэсэн бас зодуулчихсан тийм зүй байхгүй. Танай хүүхэд хэрвээ тэр 2 бага насны хүүхдүүдийг дайрах юм уу? ямар нэгэн байдлаар бэртээчихсэн бол яах байсан юм. Согтуу архи уучхаад мотоцикл бариад хүүхдүүдээ элдэж хөөгөөд байдаг чинь ямар учиртай би тэр 2 хүүхдийг аврах санаатай очсон гэж би хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 85-88/

            ... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халуун байсан учир найз нөхдийн хамт Түйн гол гарсан тэнд байж байхад нэг мотоциклтой залуу мал хөөж байгаа харагдсан тэгээд сүүлд харахад нэг залуу хоёр бага насны жоохон хүүхдийг хөөж байгаа харагдсан нэлээд жоохон сургуульд ороогүй шахуу бага насны хүүхдүүд байсан тэгээд би наанаас нь орилоод найз Батбаатартай хамт очих гэж гүйсэн тэгсэн тэр мотоциклтой залуу хоёр хүүхдээ орхиод бид нарын доор сүүж байсан хэдэн хүмүүс дээр очсон тэгээд Батбаатар хоёр хүүхдийн араас яваад би тэр залуугийн араас явсан тэгээд би тэнд очоод айлын нялх хүүхэд дайрч аллаа гэж хэлсэн гэтэл наадах чинь нохой хөөж байсан чи битгий худлаа шаа гэж хэлсэн хэлсэн тэгэхээр нь би хүн нохой хоёр ялгахгүй хэн байсан юм гэж хэлсэн тэгээд бид нар хоорондоо маргалдаж би Мөнх-Эрдэнийг цохиж авахад болон тэнд байсан хүмүүс над руу дайрч би тэд нартай зодоон хийсэн би тэр мотоциклтой явсан Мөнх-Эрдэнэ шанаа орчимд цохсон тэгтэл намайг тэд нар унгаасан тэгээд би доош харж хэвтэхэд намайг тэд нар нийлж цохиж зодож балбасан би нүүрээ хамгаалаад хэвтсэн тэгж байхад Батбаатар тэр хүүхдийн аав нь ирэхэд тэд нар зодохоо больсон тэгээд тэр хүүхдүүдийн аав Рэнцэнцэдэв болон Батбаатар цагдаа дуудлаа гэхэд тэнд байсан , зодуулсан гэх хүүхний нөхөр мотоциклоо унаад зугтаасан дуудлагаар цагдаа нар удалгүй ирсэн тэгээд би өөрсдийн байсан газарт ирж хувцсаа өмсөөд тэр хүүхэд хөөж явсан гэх залуу Батбаатар бид нар цагдаа дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Би *******, шанаа орчимд нь цохисон.******* гэх эмэгтэйг бол би цохиж зодсон зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Өөр ярих зүйл байхгүй Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ий 117-119/

 2. Шүүгдэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******г зодоогүй харин Мөнх-эрдэнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна эв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай хонь “Түйн” голын цагаан чулуутын бэлчээрт идээшилж байсан юм тэгтэл манай хонийг хоёр нохой хөөсөн нохойн араас би мотоциклтойгоо хөөж сигналдсан тэгтэл манай хонины цаад зах дээр хоёр хүүхэд тоглож байсан тэр хоёр хүүхэд цаашаагаа гүйгээд яваад өгсөн би нохойгоо хөөж хонио эргүүлчхээд аав Батнасан ээж Сүхтогоо, Батболд, Эрдэнэболд нар дээр  ирсэн тэд нар нэг 0 5 гр шилтэй архи уух гэж тэнд байж байсан юм тэгтэл Ш.Лхагаа , хүр ч ирсэн ирээд яагаад хүүхэд хөөгөөд байна гэж хэлээд миний цамцны захаар барьж аваад зүүн талын шанаанд гараараа цохисон тэгтэл ах дундуур орж ирээд  *******агаас намайг салгасан тэгтэл ******* ахыг чи юу юм бэ гэж хэлээд барих гэсэн тэгтэл ах богино өмднөөс барьж аваад өмдийг нь шувталсан  тэгтэл ******* гартаа чулуу барьсан тэр үед ах болон тэнд байсан хүмүүс зугтаасан ээж бид хоёр тэнд үлдсэн тэгтэл *******а намайг чулуу гартаа бариад би мотоциклоо  тойрч зугтаасан тэгж байгаад *******ад баригдсан тэр намайг зүүн шанаа чих толгой орчимд 4 удаа гараараа цохисон тэгж байхад ******* эгч ирээд намайг салгах гэсэн Сарантуяа эгчийг ******* тэрлэгээс нь заамдаж боож унгаасан толгойнд нь гараараа цохисон тэгж байхад цагдаа ирсэн ******* ах цаашаа зугтаасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж миний. Унаж явсан мотоциклоо болон намайг авч явж  би *******аг авч явахгүй юм уу гэж хэлсэн тэгээд цагдаа ******* бид хоёрыг авч ирээд эрүүлжүүлсэн. гэх мэдүүлэг / хх-ийн 12-14/,

.... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Намайг дэр залуу ирээд хэл амаар доромжлоод байсан тэрнээс цохиж зодоогүй мөн чулуу авч шидэх гээд байсан. Намайг Ш.******* зүүн шанаа орчимд хоёр удаа цохисон тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан сүүлд ирсэн залуу чулуу бариад цохиж гэж дайрч байсан намайг бол цохиогүй би Ш.******* намайг цохисонтой андуураад тэгж ярьсан байх. Зодоогүй Ш.******* ******* эгчийг зодсон намайг Ш.******* зодоод байхыг хараад дундуур орж салгах гэж байгаад зодуулсан тэнд байсан хүмүүс бүгд харж байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

...2018 оны 06 дугаар сарын 15 ний өдөр 16 цагийн үед Цагаанчулуутын булгийн цаанаа би хонио эргүүлээд явж байхад шар нохой мал хөөхөөр нь би мотоциклоор нохой хөөгөөд сигналдаад хонин дундуураа зүсээд гарсан чинь манай хонины цаана 2 хүүхэд байсан юм билээ Тэгсэн намайг нохой хөөгөөд мотоциклоороо сигналдсан чинь нөгөө 2 хүүхэд цочиход цааш гүйгээд явсан. Тэгсэн голын цаана ландтай хүмүүсээс шивээстэй нэг залуу ирээд намайг эхлээд загнасан Тэгэхээр нь “ахаа би хөөгөөгүй, наад 2 хүүхэд чинь хонины цаанаа байсан ш дээ, би хонин дунд нохой байхаар нь нохой хөөх гээд мотоциклоор сигналдсан чинь наад 2 хүүхэд чинь зугтаагаад гүйгээд явчихлаа шүү дээ” гээд хэлтэл миний зүүн талын шанаанд цохисон Тэгээд намайг тэр залуу зодож байхад бас нэг залуу шар нөхөр байсан тэр ирээд шууд намайг цохиод миний хамрыг халцалсан. Тэгээд манай ээж цагдаа дуудаад тэгээд тэр 2 залууг өгөөд явуулсан Намайг болохоор согтуу замын цагдаагийн зохицуулагч цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд эрүүлжүүлсэн. 2 05 % тай согтолттой байна гээд замын цагдаа эрүүлжүүлээд мотоциклоо журмын хашаанд хийлгүүлсэн. Гэр эмэгтэй болохоор манай малтай хонио нийлүүлээд бид хамтраад ээлжлээд малладаг айлын эмэгтэй байгаа юмаа намайг зодуулаад байж байхад тэр эмэгтэй дөнгөж ирж байсан. Намайг салгах гээд миний дундуур ороод цохиулчихсан гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /,

4. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Түйн” голын зэх дээр би малтайгаа Мөнх-Эрдэнийн хариулж байсан малтай мал нийлээд Мөнх-Эрдэнийн ээж, аав болон нэг найзын хамт бид нар бөөндөө голын зах дээр сууж байсан юм тэгээд дөнгөж нийлсэн мал болохоор мал хоёр тийшээ салж явах гэж нэг л хоорондоо ижилсэж өгөхгүй байсан тэгээд бид нар малаа урдуур хойгуур нь орж мотоциклтой нийлүүлээд байж байхад хоёр халтар, нэг нь зэгэл саарал хоёр нохой мал руу дайрсан тэгтэд Мөнх- Эрдэнэ гэдэг залуу араас нь мотоциклтой хөөсөн тэр үеэр би хүүхдээ дагуулж дэлгүүр орох гэж явсан би дэлгүүрт ороод хүүхдэдээ боорцог, ундаа зэрэг ойр зуурын юм аваад иргэж ирэхэд нэг цээж нүцгэн шалдан хүн голын дээрээс хүүхэд хөөлөө гэж орилоод хүрч ирсэн тэгээд хэн мал дээр явсан хэн хүүхэд хөөсөн гэж хэлсэн тэгтэл Мөнх-Эрдэнэ би гэж хэлсэн тэр үед тэр шалдан залуу Мөнх-Эрдэнийг шанаанд нь цохиод унгаасан тэгээд би салгах гэж хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг болиоч гэж хэлэхэд чам шиг гичий ямар хамаатай юм гэж хэлээд эргэж хараад миний зүүн талын толгойны орой дээр хоёр удаа цохиж хөл орчимд өшиглөсөн тэгээд миний дээлний захаар хоолой шахаж боосон би тэр үед юу болж байсан талаар санахгүй ухаан балартсан тэгээд намайг сэрж ухаан ороход цагдаа ирчихсэн байсан тэр шалдан залууг тэнд байсан Мөнх-Эрдэнийн аав болох Батнасан таньдаг юм байна лээ ******* гэж дуудаж байсан. Ш.******* гэдэг хүн миний толгойд хоёр удаа гараараа цохиж, баруун зүүн хөлд өшиглөж дээлний захнаас барьж аваад боож унгаасан. Миний толгой хөдөлсөн, баруун зүүн хөлийн хоёр шилбэ хөхөрсөн, ууц нуруу хөндүүрлэсэн байсан тухайн үед бол мэдэгдээгүй одоо өвдөж байна би энэ явдлаас хойш Хүрлээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед ганцаараа ирсэн сүүлд нэг найз нь гэх намхан бор залуу ирээд хэл амаар намайг доромжлоод байсан тэр сүүлд ирсэн гэж залуу намайг цохиж зодсон асуудал байхгүй. Тэр сүүлд ирсэн залуу намайг хэл амаар доромжилж байсан миний биед хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Ш.******* гэдэг залуу Х.Мөнх-Эрдэнийг шанаанд нь хоёр удаа цохисон Мөнх-Эрдэнэ согтуу гэхдээ өөрийгөө хянах чадвартай байх шиг байсан тийм учраас л газарт унасан босож ирээд өөрийнхөө мотоциклыг тойроод гүйгээд тэр *******агаас зугтааж байсан тэр үед ******* газраас чулуу авсан тэгтэл Батнасан, Эрдэнэболд хоёр айгаад гол гараад зугтаасан тэр хоёрын араас ******* чулуу шидсэн боловч оноогүй энэ үеэр намхан бор залуу ирсэн тэр залуу бүх зүйл чамаас боллоо гэж хэлээд Мөнх- эрдэнийг шанаа орчимд нь цохиод өшиглөж байгаа харагдсан тэгтэл ******* Мөнх- Эрдэнийг барьж аваад цохиход нь би дундуур нь орж салгах гэхэд намайг хоолой боож, толгой руу цохисон. Би тархи толгойндоо эмчилгээ хийлгэмээр байна намайг эмчлүүлээд өгчих юм бол өөр надад гомдол санал алга. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

 ... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Сүүлд ирсэн залуу болох Батбаатар намайг цохиогүй хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд зогсоод байсан хөл нүцгэн, цээжээрээ хувцасгүй байсан. Ш.******* зүүн шанаа орчимд хоёр удаа цохисон сүүлд ирсэн Б.Батбаатар нь чулуу бариад хэл амаар доромжлоод цохих гэж хөөгөөд байсан. Би толгойн зураг авхуулж эмчилгээ хийлгэмээр байна. Мөн эмчилгээний зардал мөнгө төлүүлж авмаар байна нийт 100000 төгрөг зардал гарсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

... Би Баян-овоо сумын 1 дүгээр багийн харьяат. Аймгийн төвд малтайгаа ирсэн отроор ирсэн байгаа Эрдэнэцогт сум руу ногоо дагаад малаа туугаад явах санаатай Өчигдөр 2018 оны 06 дугаар сарын 15 ний өдөр бид малаа тогтоогоод байж байгаад би дэлгүүр ороод ундаа, нэг уут боов, зайрмаг зэргийг аваад ирсэн чинь нөгөө малаа хамт оторлуулах айлын хүүхдийг 2 том залуу зодчихсон бөөн юм болчихсон байсан Тэгэхээр нь би "хүүе та нар чинь яаж байгаа юм бэ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм” гээд очоод Мөнх-Эрдэнийг салгах гэсэн чинь тэр биеэрээ цүүрэн шивээстэй залуу намайг өшиглөөд, толгой руу гараараа цохисон. Тэгсэн чинь нөгөө хамт байсан залуу нь “хөөе, чи мэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд ярьж хэлж байгаа сонсогдсон. Тэр залуу нь болохоор надад гэр хүрээгүй. Шивээстэй залууг хар ******* гэдэг гэсэн намайг өшиглөж толгой руу цохисон юм билээ Би энэ хүмүүсийг сайн танихгүй болохоор нэр усыг нь мэдэхгүй. Сая нэрийг нь мэдэж авч байгаа юм. Хар ******* гэдэг гэсэн. Шинжээчийн дүгнэлт гаргуулна. Нэгдсэн эмнэлгийн 103 дээр орой үзүүл гээд гэртээ хариад унтсан чинь шөнө унаагүй нуруу бөөрөөр өвдөөд шилэн хүзүүгээр өвдөөд дахин сая үзүүлсэн. Мөнх-Эрдэнэ, Эрдэнэболд нар ахынд ууцгаасан юм билээ. тэгээд бид 2 ийг гол дээр байхад араас ирсэн. Тэгээд бид бөөндөө байж байгаад би дэлгүүр явсан. Тэр залуу нэлээд согтуу байсан. Өөрийнхөө хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй байсан сав л хийвэл цохиж авах гээд байсан. Би ч өшиглүүлээд, толгой руугаа цохиулаад тэрхэн зуур манараад бас юмыг сайн ойлгох чадваргүй болсон. Намайг хэл эмээр доромжлоод хэл хэлэхгүй үгээр хэлээд байсан.Жишээ нь Янхан бөгс рүү чинь мод чихээд ухаж гаргаж ирнэ дандаа бөгс бөөртэй холбоотой хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байсан. Миний хэлсэн бүгд бичигдсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Намайг салгах гэхэд намайг толгой руу хоёр удаа цохисон. Би одоо эмчилгээ хийлгэмээр байна. Хохиролд 131350 төгрөг баримтаар нэхэмжилж байгаа, Ш.*******а нь намайг зодсон нь үнэн. Би гүтгээгүй гэв.

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Х.Мөнх-Эрдэнийг заамдаж та нар намайг таних уу гэж хэлсэн би ******* байна гэж хэлсэн тэгтэл би бол атаман гэж хэлээд манай хүү Х.Мөнх-Эрдэнийг шанаа орчимд гараараа цохисон тэгээд би салгасан тэгтэл Батболд мал руугаа яваад өгсөн Батболд тухайн үед эрүүл байсан юм тэгтэл ******* манай банди Мөнх-Эрдэнийг цохих гэж чулуу бариад мотоцикл тойруулаад хөөгөөд байсан тэгж байхад бас нэг ******* найз нэг согтуу хүн ирсэн нэрийг нь би сайн мэдэхгүй байна би найз Эрдэнэболдын хамт мотоцикл хажууд байсан төмөр насос байсныг аваад тэндээс зугтаагаад яваад өгсөн тэгээд би 6-р гудамжны үзүүр дээр ирээд байж байхад араас нэг том тэрэгтэй хүн ирж яагаад хүүхэд хөөгөөд байна гэж хэлсэн би мал хөөсөн нохой хөөж явсан гэж хэлсэн тэгээд удаагүй байтал цагдаа ирж манай банди авч явж эрүүлжүүлсэн. гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тэр өдөр Түйн голын зэх дээр 15-н цагийн үед найз Батнасан, эхнэр Сүхтогоотой, Батболд эхнэр ******* нартай нэг шил архи хувааж уугаад байж байхад эрэг дээрээс нэг цээж нүцгэн шорт өмссөн хүн хүрч ирсэн хүрч ирээд сая мотоциклтой хонь эргүүлсэн хүн хэн бэ гэж асуусан тэгтэл Мөнх-Эрдэнэ би байна гэж хариулсан тэгтэл тэр хүн шууд Мөнх- Эрдэнийн баруун шанаанд цохиж унагаасан тухайн үед бид нар тэр хүнд хандаж яаж байгаа юм бэ гэж хэлэхэд бүгдийг чинь зодно шүү яах гэж хүүхэд хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд Мөнх-Эрдэнэ аав Батнасантай барилцаж авсан тэгтэл Батнасанг нуруу орчимд нь тэр цээж нүцгэн хүн цохиж байгаа харагдсан Батнасан доош тонгойж унахдаа өмсөж явсан шортыг шувталсан тэгээд салсан тэгтэл тэр цээж нүцгэн хүн тэнд байсан хүмүүс рүү мал дээр байсан хүүхэд айлгалаа гэж хэлээд дайраад сүрдүүлээд байсан би тэр хүнээс айгаад ганцаараа гэртээ харих гэж гол туулж явсан тэгтэл Батнасан миний урд засмал зам тийш явж байгаа харагдсан би би явлаа шүү гэж хэлээд тэндээсээ шууд гэртээ харьсан...Би тэр хүнийг танихгүй нэрийг нь мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнийг тэр хүн цохиж зодож байх үед ******* байхгүй байсан тухайн үед дэлгүүр орох гэж явсан байсан намайг тэр цээж нүцгэн залуу цохих гэж дайрч байх үед ******* ирчихсэн миний дундуур орж тэр согтуу цээж нүцгэн залууг боль гэж салгасан тухайн үед би айгаад шууд зугтааж гол гарсан тэгээд харахад тэр залуу *******г заамдаж байгаа харагдсан би тухайн үед эмэгтэй хүнийг арай зодохгүй байлгүй гэж бодсон тэр залуу аймаар залуу байсан тэнд байгаа бид бүгдийг зодох гэж хүний үг авахгүй дайрч давшлаад байсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15-н цагийн үед Түйн голын Цагаанчулуут бэлчээрт байхад нь хараад сууж байсан юм. Тэгтэл нэг халтар, саарал нохой хоёр мал руу дайрсан би хүү Мөнх-Эрдэнийг тэр хоёрыг хөөгөөд мал руу нь явуулсан. Манай хонины цаана хоёр хүүхэд явж байгаа харагдсан Мөнх-Эрдэнэ хонио бөөгнүүлээд хүрээд ирсэн тэгтэл нэг чээж нүцгэн шорт өмссөн залуу хүрч ирээд чи яагаад хүүхэд хөөгөөд байгаа юм гэж хэлсэн би  манай хүү би байна гэж хэлсэн тэгтэл тэр залуу чи яагаад хүүхэд хөөгөөд байна гэж хэлсэн би явуулсан юм манай хүүхэд байгаа юм хонь руу нохой дайраад байхаар нь би явуулсан юм гэж хэлсэн тэгсэн чинь өө тийм уу гэж зогсож байснаа шууд барьж аваад шанаанд нь цохисон тэр залуу нэлээд согтуу байсан цуг байсан Батнасан, Эрдэнэболд, Батболд тухайн үед ирж байсан юм тэгээд би наад хүнээ бариад ав яагаад зүгээр байсан хүүхэд цохиод байгаа юм гэж хэлсэн тэд нар барих гэсэн боловч дийлэхгүй байсан тэр залууг ******* гэж Батнасан таньж байсан тэгтэл ******* гэх залуу мотоцикл тэндээс чулуу авч Батнасангийн өөдөөс шидсэн тэр нь оноогүй Батнасан Эрдэнэболд хоёр мотоцикл хажууд байсан насос аваад гол туулаад зугтаагаад яваад өгсөн тэгтэл дээрээс *******тай архи цуг ууж байсан гэх цуг ажилладаг гэх намхан туранхай шар залуу ирсэн тэгээд та нар яаж байгаа юм яагаад хүүхэд хөөсөн новш бэ гэж хэлээд Мөнх-Эрдэнийг зүүн талын шанаанд цохисон тэгээд хоёулаа нийлж Мөнх- Эрдэнэ гараараа цохиж зодсон тэгж байхад Сарантуяа очоод яагаад хүүхэд зодоод байгаа юм болиоч гэж хэлээд туранхай залууг нь бариад авсан тэгтэл яаж байгаа юм гэж хэлээд ******* хоолойг нь гараараа боосон наад залуу нь хөл руу нь өшиглөж толгойнд нь цохисон тэгж байхад цагдаа ирж авч явсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

... Манай гэр 4-10-44 тоотод цаашаагаа харсан гол тал руугаа харсан хаалганд байдаг Бид өнөөдөр гол дээр малаа хараад сууж байхад хонь руу 2 нохой дайраад байхаар нь алсаас хараад хүүгээ явуулсан. Халтар нохой хонины баруун талаар зугтаагаад зэгэл нохой нь хонин дундуур зүсээд гарсан тэгэхэд нь манай хүү мотоциклоороо сигналдаад хөөсөн. Тэгсэн хонины цаана 2 хүүхэд байсан. Нохой хөөгөөд сигналдахаар хүүхдүүд цочоод гүйсэн.Голын дээд талд ландтай хэсэг залуучууд гэр бүлээрээ байх шиг байсан. Тэгсэн нөгөө голын дээр цаана байсан залуучуудын цээж нүцгэн шивээстэй залуу нь гол уруудаж ирээд бидэн дээр ирсэн. Тэгснээ яагаад хүүхэд мотоциклоороо элдэж хөөгөөд байгаа юм бэ  гээд хэрүүл хийсэн. Тэгсэн бид танай хүүхдийг хөөгөөгүй. Бид нохой хөөгөөд айж байна гэсэн чинь манай нөгөө мотоциклтой хүүхдийг барьж аваад зодсон. Тэр залуу нь согтуу байсан. Нэлээд согтуу байсан.Гаран дээгүүрээ биеэрээ шивээстэй залуу байсан Тэгээд манай гэр бүлийн хүн тэр залууг салгах гээд очсон. Тэгээд бид бужигналдаад байж байхад бас нэг залуу, бидэн дээр ирээд бас зодох гэж дайраад байсан.Сүүлд ирсэн залуу бас зодсон. Тэгээд манай малтай хамт мал маллуулдаг айлын эмэгтэй С.Сарантуяа салгах гээд бас дундуур нь орсон чинь нөгөө шивээстэй шорт өмссөн залуу нь багалзуурдаад дээлнийх нь энгэрийг урсан Тэгээд би цагдаа дуудсан. Тэр шорттой залуу манай хүүхдийн шанаа тус газар нь цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тэр өдөр “Түйн” голоор өгсөж Эрдэнэцогт сум орж хэдэн малаа ногоо идүүлэх гэж тууж явсан замд Сүхтогоо, , Мөнх- Эрдэнэ нартай таарсан тэгтэл тэд нар танай дээр малаа тавих гэсэн юм гэж хэлсэн тэгээд бид нар малаа нийлүүлсэн тэгээд байж байхад Эрдэнэболд ирсэн ирэхдээ нэг шил цагаан архи авч ирж бид нар тэр архийг хувааж уугаад би голын ширэг дээр хэвтэж байгаад унтаад өгсөн байсан тэгээд би босож ирээд тэд нартай юм яриад сууж байхад дээрээс нэг цээж нүцгэн шалдан хүн гүйгээд ирсэн тэгээд мотоциклтой хонин дээр ирдэг хэн байсан гэж асуухад Мөнх-Эрдэнэ би гэж хэлсэн тэгтэл тэр залуу толгой руу нь цохиж Мөнх-Эрдэнэ газар унах шиг байсан тэр үед Мөнх-Эрдэнэ аав боль гэж хэлээд очиход тэр залуу урдаас нь дайрсан тэр үед барих гэж урдаас нь дайраад өмсөж явсан шортоос нь зулгааж өмдийг нь шувталсан энэ үеэр Сүхтогоо цагдаа дуудсан цээж нүцгэн залуу гартаа юм бариад тэд нарыг цохих гэж дайраад байх шиг байсан тэр үед би мал руугаа шууд яваад өгсөн... Би ******* гэх тэр цээж нүцгэн залуу Мөнх-Эрдэнэ гэдэг залууг цохиж байхыг харсан эхнэр *******г зодуулж байхыг хараагүй манай эхнэрийн хоолойг нь боож толгой орчимд нь цохисон байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаартай шинжээчийн

1. биед тархи доргилт, завжинд шарх, зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 55-56/

13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн

1.Ш.*******агийн биед баруун мөр, хамар, зүүн хацар, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх дүгнэлт /хх-ийн 60-61/

14. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн

1. *******гийн биед тархи доргилт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

            4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.гэх дүгнэлт / хх-ийн 67-68 /, болон хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,  хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 96-99 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хаан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт нэг хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдсан бөгөөд шүүгдэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: хохирогч *******г зодоогүй энэ талаар гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ....үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д “ баримтад мэдээлэл нь...хохирогчийн мэдүүлэг.....хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах болон шүүхийн өмнөх хэлэлцүүлэгт  ******* нь өөрийгөө Ш.*******д зодуулж гэмтэл авсан тухайгаа мэдүүлж байгаа  мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2-д заасан нотлох баримт гэж үзэж үнэлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Ш.Лхагвыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ш.*******  нь 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  иргэн Х.Мөнх-эрдэнэ, ******* нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х.Мөнх-эрдэнэ, ******* нарын мэдүүлэг, гэрч *******, *******, Д.Сүх-тогоо нарын мэдүүлэг болон  шүүх эмнэлгийн шинжээчийн 397, 396 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул  шүүгдэгч Ш.Лхагвыг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч ******* нэг  зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин  / 131150 / төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлж өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй тул  шүүгдэгч Ш.*******ас нэг  зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин  / 131150 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, уг хохирлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  шүүгдэгч эзэмшлийн цахилгаан моторыг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын  09-ний өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх цахилгаан моторыг хохирол нөхөн төлөх, торгуулийн ялыг биелүүлэх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүгдэгч нь торгуулийг биелүүлж  хохирлыг нөхөн төлсөн  бол уг моторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******аг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч *******  овогт ******* *******аг нэг мянга таван зуун / 1500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган / 1.500.000  / төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан нэг мянга таван зуун / 1500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган / 1.500.000  / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч  Ш.Лхагвыг  2018 оны 09 дүгээр сарын 28-ний  дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5зааснаар ялтан Ш.Лхагвыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 /  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих  ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.*******ас нэг  зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин  / 131150 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, уг хохирлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар шүүгдэгч эзэмшлийн цахилгаан моторыг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын  09-ний өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх цахилгаан моторыг хохирол нөхөн төлөх, торгуулийн ялыг биелүүлэх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д   зааснаар шүүгдэгч  Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.     

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Ш.*******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ