Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 01301

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13-03 тоотод оршин суух, Шарнууд овогт Алтансүхийн Одмаа / РВ88080402/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 35-17 тоотод оршин суух хаягтай, Хотгойд овогт Энх-Амгалангийн Баасанням /РБ87041915/-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгэр багийн 35-17 тоотод байрлах 6х6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч А.Одмаагийн нэр дээр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч А.Одмаа, хариуцагч Э.Баасанням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Одмаа шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Одмаа нь Э.Баасаннямтай 2006 онд танилцаж үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бидний анхны хүү Тэмүүлэн 2007 оны 07 дугаар сарын 10-нд төрсөн, дараагийн охин Маралмаа 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн.Бид анх 5 ханатай гэрт айл болж байсан, би өөрөө Сонголт ХХК ажиллаж байхдаа цалингийн зээл авч, 9 дүгээр хороонд газар авч үүн дээрээ байшин барьж орцгоосон. Нөхөр маань охиноо харангаа байшингаа барьсан, би ажил хийдэг байсан. 2015 оноос бидний дунд хэрүүл маргаан гардаг болсон, нөхөр маань хот явж ажил хийнэ гээд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 онд явсан, тэгээд тэндээ Лхагвасүрэн гэдэг эмэгтэйтэй хамтран амьдардаг болсон байсан. Намайг зодож дарамталдаг, гэр орондоо хэрүүл, маргаан гаргадаг болсны шалтгаан нь энэ эмэгтэй байсан юм билээ. Одоо Лхагвасүрэнтэй амьдарч байгаа бөгөөд охиныг минь авч яваад одоо хүртэл надтай нэг ч удаа холбоо бариулахгүй, уулзуулахгүй байна.

Мөн хашаа байшингаа банкны барьцаанд тавьж зээл аваад авсан зээлээрээ мужааны багаж, /эхний авсан зээлээрээ/ энэ зээлийг бид хоёр хамтран төлсөн, дараа нь дахин 3.500.0000 зээл авч үүгээрээ байшин саваа янзална гэж палк мод авсан байсан. Хот руу явахдаа мужааны багаж, эдгээр моднуудаа бүгдийг нь аваад явсан. Би банкны зээлтэй хоцорсон, үүнийгээ би өөрөө ажил хийж төлсөөр 2017 онд дуусгасан. Сүүлийн зээлийг төлөхөд энэ хүнээс нэг ч төгрөг ороогүй. Би охиноо хойд эхийн гар харуулахгүй, мөн хоёр хүүхдээ хооронд нь салгахгүй өерөө өсгөнө, би амьдарч байгаа хашаа байшингаа авна, Баасаннямын хувьд энэ байшинг барьснаас өөр оролцоо бараг байхгүй, сүүлд зээлийн барьцаанд тавиад авсан зээлээ өөрөө аваад, зээлээр авсан багаж хэрэгслээ ч бүгдийг нь аваад явсан, надад тэр авсан зээлээс авсан, оногдсон зүйл юу ч байхгүй, гэсэн мөртлөө бүх зээлийг би дарсан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, Мөрөн сумын  14 дүгээр багийн 35-17 тоотод байрлах 6x6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий хашаа байшинг миний нэр дээр гаргуулж өгнө үү. Хүүхдүүддээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч А.Одмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хашаа байшингаа өөрөө авна. Хариуцагч нь Улаанбаатар хот явахдаа хашаа байшингаа барьцаалж зээл аваад явсан юм. Би 1.500.000 төгрөгийн зээлийг төлсөн. Э.Баасанням нь охиноо надад өг тэгвэл хашаа байшинг чинь шилжүүлж өгнө гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Э.Баасанням бид хоёр 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бид хоёрын хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин маань төрсөн. Э.Баасанням нь 2014 онд Улаанбаатар явж ажил хийнэ гэж бүх багаж хэрэгсэлээ авч яваад дахиж ирээгүй. Э.Баасаннямыг явсны дараа ээж нь гэрт ирээд өөрийнх нь гэсэн бүх эд зүйлийг нь авсан. Тухайн үед Э.Баасанням нь хашаа байшингаа барьцаалж зээл аваад явсан. Тэр зээлээ өөрөө төлөхгүй явсан. Би тэр зээлийг нь ажил хийж төлж барагдуулаад банкнаас хашаа байшингийн гэрчилгээг авах гэтэл Э.Баасаннямын гэр дээр байдаг учраас надад өгөхгүй байсан. Одоо хашаа байшингийн зээл төлж дууссан. Би охинтойгоо уулзах гэхээр намайг Э.Баасанням нь уулзуулдаггүй. Би энэ хавар охинтойгоо нэг л удаа уулзсан. Би охинтойгоо 6 настайгаас нь хойш уулзаагүй. Одоо миний охин 2 дугаар ангид сурдаг. Миний охин аавтайгаа хамт байгаад 2 жил болж байна. Одоо Э.Баасаннямаас гэрлэлтээ цуцлуулж, хашаа байшингийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж, охиноо Э.Баасаннямын асрамжид өгөх хүсэлтэй байна.

 Э.Баасаннямын одоо хамтран амьдарч байгаа Лхагвасүрэнг сайн таньдаг юм. Тэр ч гэсэн намайг танина. Э.Баасанням нь охинтойгоо яриулна гэж хэлчихээд утсаар охинтой минь яриулдаггүй. Миний бодоход хамтран амьдрагч Лхагвасүрэн нь одоо төрөх гэж байгаа байх. Би энэ 7 жилийн хугацаанд ажил хийж байж орох оронтой болсон. Охин маань надтай уулзаад зүгээр байхгүй намайг хумсаараа маажаад байсан юм. Тэгэхээр нь би ээжийн сургаалиар өгзөг рүү нь нэг алгадсан юм. Охин маань хоёр жил тусдаа байсан болохоор надаас гэрэвшээд байсан гэв.

         Хариуцагч Э.Баасанням шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Э.Баасанням нь А.Одмаагийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 10.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хашаа байшинг А.Одмаагийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Баасанням нь охин Маралмаагаа гурван сартайгаас нь өдий гуравдугаар анги төгстөл нь өөрөө авч яваа билээ. Ээж Одмаа нь ажилтай гэж яваад өглөө гараад орой ирдэг байсан. Би охин банди хоёроо цэцэрлэг, сургуульд зөөж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсан билээ. Бид хоёрыг амьдрах хугацаанд би гэрээрээ мужаан хийн бас гадуур ажил хийн хүүхэд амрах хугацаанд айлын байшин барьж байсан билээ. Би охиноо өөрийн гараар өсгөж хүнээс дутахааргүй хүн болгомоор байна. Хойд эцгийн гар хараад янз бүр болсон эмэгтэй хүүхдийг би олон үзэж, сонсож байсан. Тийм болохоор охиноо өөрөө өөрийгөө мэдэж насанд хүртэл өөрөө өсгөмөөр байна. Би охиноо өөрөө өсгөхөөр болбол хашаа байшингийн гэрчилгээнээс өөрийн нэрийг хасаж А.Одмаад шилжүүлж өгнө. А.Одмаа бид хоёрыг гэрлэхээс өмнө Б.Тэмүүлэн гарсан билээ. Тэгтээ би хүний хүүхдийг хүнийх гэлгүй хоёрдугаар анги хүртэл нь өсгөсөн билээ. Энэ бүгдийг А.Одмаа мэдэж л байгаа. Би ажил хийх болгондоо Одмаагийн ах, дүү нартай цуг ажил хийдэг байсан ба тэр хүмүүс мэдэх байхаа. А.Одмаа нь ноосны үйлдвэрт ажилладаг байсан юм. 2015 оны хавар 2 дугаар сараас Ганзориг гэж хүнтэй явалдаж хамтран амьдарч байсан. Ажлынх нь хүмүүс мэддэг байсан. Тэр хүн хоёр охинтой байсан бөгөөд тэр хоёр явалдсанаас миний амьдрал ч, тэр айлын амьдрал ч тэр бүгдийн дунд дөрвөн хүүхэд сэтгэлдээ сэвтэй үлдэж байгааг энэ хоёр хүн ойлгохгүй байгааг нь гайхдаг. Би охиноо цэцэрлэг төгсгөөд хотод орж ирж ажил хийсэн гэжээ.

  Хариуцагч Э.Баасанням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Одмаа бид хоёр танилцаж үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд охин 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. Би охиноо 3 сартайгаас нь харж байсан. Би охиноо амралтаар нь жил болгоны 6 дугаар сарын 10-ны өдөр гэхэд Улаанбаатараас Хөвсгөл рүү өөрийн ээж рүүгээ явуулдаг. Би 2015 оны 3 дугаар сард ажил хийнэ гээд Улаанбаатар хот явсан. Одоо хамтран амьдардаг хүнтэй байгаа. Би охиноо А.Одмаатай энэ хавар 3 сард уулзуулахад охин маань намайг аваад яваач гээд уйлаад байсан. Би аль болох төрсөн ээжээс нь хол байлгаад яахав гэж боддог юм. Охиноо ээжтэй нь уулзуулахад А.Одмаа нь миний охиныг зодсон юм. Би эхнэртэй гарч хүрч байгаагүй. Архи ууж нэг удаа гар хүрсэн тохиолдол байгаа. Манай хүн байнга ажил гээд гэрт тогтдоггүй байсан. А.Одмаа нь нэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Би тэрийг нь ч гэсэн анх мэддэг байсан. А.Одмаа нь анх Сонголт ХХК-д ажилладаг байсан. Дараа нь Ноосны үйлдвэрт ажилладаг болсон. Гэрт бараг ирэхгүй. Хонон өнжин ажилладаг байсан. Би хоёр хүүхдээ хооллож сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг байсан. А.Одмаагийн дүү нь та нар энэ хүүхдийг өсгөөгүй би өдийг хүртэл өсгөсөн гэж хэлж байсан. Би нэг хүүхэдтэй хүнтэй суусан юм. Би том хүүгээ хүний хүүхэд гэж ад үзэж байгаагүй. Өөрийн хүүхэд шиг харж ханддаг байсан. Одоо миний охин Б.Маралмаа нь 8 настай. Улаанбаатар хотод 139 дүгээр сургуульд сурдаг. Би барилгын компанид мужааны ажил хийдэг. Миний одоо хамт амьдарч байгаа хүн маань 2 хүүхэдтэй хүн байгаа юм. Хоёр хүүхэд нь хөдөө байдаг. Би А.Одмаад хашаа байшингийн гэрчилгээг шүүх хурлын дараа шилжүүлж өгнө. Би охиноо ээжтэйгээ утсаар яриараа гэхээр ярихгүй гээд байдаг юм. Тэгэхээр би яах билээ. Би охиноо нас нь бага байгаа юм чинь ээжийгээ санаж байгаа байх гэж бодож ээжтэйгээ хамт бай гэж хэлж гуйгаад нэмэргүй юм байна лээ гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Одмаа нь хариуцагч Э.Баасаннямд  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгэр багийн 35-17 тоотод байрлах 6х6 харьцаатай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч А.Одмаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Одмаа, хариуцагч Э.Баасанням  нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Маралмаа төрсөн болох нь:

Тухайлбал;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “ РБ87041915 регистрийн дугаартай, Хотгойд  овогт Энх-Амгалангийн Баасанням, РВ88080402 регистрийн дугаартай, Шарнууд овогт Алтансүхийн Одмаа нарын 2008 оны 10 дугаар сарын 02-ны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын гэрлэлтийн бүртгэлийн 35-рт 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх Гэрлэлтийн бүртгэлийн 115/001370 дугаартай лавлагаа,

Хотгойд  овогт Баасаннямын Тэмүүлэн /РВ07271011/  -ын эцгийн овог - Хотгойд  овогт  эцгийн нэр-Энх-Амгалан нэр-Баасанням, эхийн овог-Шарнууд, эцэг нэр- Алтансүх, нэр- Одмаа гэх  Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон №0000863879-45/67 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн “Хотгойд  овогт Энх-Амгалангийн Баасанням /РБ87041915/,  Шарнууд овогт Алтансүхийн Одмаа /РВ88080402/ нарын гэр бүлд 2010 оны 09 дүгээр сарын 22-нд төрүүлсэн охин Баасанням овогтой Маралмааг 2010 оны 09 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 588-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/001707 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий А.Одмаа, Э.Баасанням  нарын гэр бүлийг цуцлаж, хүү Б.Тэмүүлэнг эх А.Одмаагийн, охин Б.Маралмааг эцэг  асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэрлэгчид сүүлийн 2-3 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч А.Одмаагийн шүүх хуралдаанд гаргасан Э.Баасанням нь хамтран амьдрагчтай болсон, одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй,  хариуцагч Э.Баасаннямын “ би охиноо цэцэрлэг төгсгөөд хамт хот руу явж ажил хийсэн .. охин маань энэ жил хоёрдугаар анги төгссөн одоо тэндээ амьдарч байгаа ... ” гэх тайлбар зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. 

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэгийн асуудал дээр  маргаангүй болохыг дурдав.

Мөн насанд хүрээгүй хүү Б.Тэмүүлэн, охин Б.Маралмаа нарыг хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, хүүхдүүдийн амьдарч дассан орчин, эцэг, эхтэйгээ ээнэгшин дассан байдал, Б.Тэмүүлэн, охин Б.Маралмаа нарын саналыг харгалзан эх А.Одмаагийн асрамжинд хүү Б.Тэмүүлэнг, эцэг Э.Баасаннямын асрамжид охин Б.Маралмааг тус тус үлдээж, шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн  35 дугаар гудамжны 17  тоотод /хуучин хаяг 9 дүгээр баг 56 дугаар гудамж 17 тоот/ байрлалтай 6мх6м хэмжээтэй, 10 сая төгрөгний үнэ бүхий байшинг хашааны хамт нэхэмжлэгч А.Одмаад шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, энэ талаар маргаагүй болохыг дурьдав.

Нэхэмжлэгч А.Одмаагийн  гэр бүлээ цуцлуулах  шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж         70.200 төгрөг, хариуцагч Э.Баасанням, нэхэмжлэгч А.Одмаа нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар тооцож төлсөн 174950 төгрөг нийт 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг хариуцагч Э.Баасаннямаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: