| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01091/И |
| Дугаар | 155/ШШ2018/01273 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2018/01273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, М овогт Н.Б /************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн ****************** оршин суух, Б овогтой П.А /**************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Б нь Атай 2002 онд танилцаж үерхэж улмаар хамтран амьдарч байгаад 2006 онд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн билээ. Хамтын амьдралын явцад 2004.5.20-нд охин А төрсөн 2005 оноос хуурч мэхлэх болж таарамж муутай болсон. 2007.6 сард ээж аавтайгаа уулзаж ромбо дипломоо үзүүлнэ гэж яваад тэндээ өөр хүнтэй амьдрах болсон. Ингээд 2007 оны 6 сараас одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Охин А 14 настай Б миний асаргаанд байдаг, цаашид ч мөн өөрийн асаргаанд байлгах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй. Иймд 2006 оны 9 сарын 14-ний өдрийн 66 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ арав гаран жилийн хугацаанд П.А нь охиндоо нэг ч удаа тусламж дэмжлэг өгч байгаагүй. Би энэнийг охинд минь өгчихөөрэй гэвэл дургүйцэхгүй ш дээ. Энэ 11 жилийн хугацаанд охиндоо нэг гутал нэг цүнх л авч өгч байсан байх. Одоо болохоор би охиндоо өгөх гээд хадгаламжинд мөнгө хийгээд байгаа юм ярьж байна. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Тэгэхээр би үлдсэн хугацаанд ч тэтгэлэг авах, эсвэл охиныг минь сургуулиа төгсөөд дээд сургуульд ороход нь бодьтой тусламж үзүүлэх талаар энэ хүнд сануулж хэлмээр байна. Охин минь одоо 14 настай болж байна. Энэ удаад бол тэтгэлэгийн талаар нэхэмжлэхгүй. Ийм зүйл байгаа шүү гэдгийг л сануулах гэсэн юм гэв.
Хариуцагч П.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.А нь Н.Бгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Н.Бтэй 2002 онд танилцаж үерхэж байгаад 2004 онд охин А мэндэлсэн ба бид хоёр охиноо төрснөөс хойш буюу 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тэгээд бид хоёр 2007 оныг хүртэл нэг гэрт хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй байдлаас болоод салсан. Тэр цагаас хойш буюу 2007 оноос хойш тус тусын амьдралыг эхлүүлж улмаар Б нь охин Агаас гадна эхнэр 2 хүүхэдтэй, би нөхөр гурван хүүхэдтэй болцгоосон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин Аг бид хоёрын хэнтэй нь амьдрах саналтай байна тэрийг нь дагана. Иймд Н.Бгийн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч П.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би охинтойгоо хааяа сургууль дээр нь очиж уулздаг. Эдний эхнэр нь дургүй байгаад байх шиг санагддаг. Тийм болохоор эдний гэр бүлд хэрүүл гаргаад яахав гэж боддог юм. Би охиндоо хадгаламж нээлгэн мөнгө хадгалуулж байгаа. .. гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.А нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.А төрсөн болох нь:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 115/001945 дугаартай Эцгийн: овог М Эцгийн нэр Намсрай ************, Эхийн: овог Б, эцгийн нэр Пүрэвдорж нэр А ************** нарын гэр бүлд 2004/05/20-нд төрөхөд төрүүлсэн охин Бгийн Аг 2016/02/25-нд Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын 50-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Төрсний бүртгэлийн лавлагаа-ны эх хувь,
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Монгол улсын иргэн ************ Нөхрийн: овог М , эцгийн нэр Намсрай, нэр Б ,Монгол улсын иргэн ************** Эхнэрийн: овог Б, эцгийн нэр Пүрэвдорж, нэр А нарын 2006 оны 8-р сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 9-р сарын 11-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа эх хувиар,
Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.2, 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэх 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын албан бичиг хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.А нарын хувьд гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан, баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдрал зохиогоод тэр гэр бүлдээ 2-3 хүүхэдтэй болсон, сүүлийн 11 жил гэрлэгчид хамт амьдраагүй байна.
Хариуцагч П.А нь охин Б.Аг эцэг Н.Бгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн охин Б.А нь сүүлийн 11 жил эцэг Н.Бгийн асрамжинд байж эрүүл өсөж бойжиж байгаа нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон охин Б.Агаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр авсан санал зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Иймд нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.А нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Аг эцэг Н.Бгийн асрамжинд үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Бгийн нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ааас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Н.Б /************/, Б овогт П_А/**************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Бгийн А /************/-г эцэг Н.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ааас 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА