Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч В. Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Т.Жамчин,

Хохирогч Б.Гантогтох,

Шүүгдэгч Д.Дэлгэрдалай, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000040097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дашдондовын Дэлгэрдалай. / Регистрийн дугаар:ВИ90100519 /,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч: Д.Дэлгэрдалай нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Пүрэвбатын эзэмшлийн 77-93 БНХ улсын дугаартай хюндай соната-5 маркийн авто тээврийн хэрэгсэл дотор архины шилний хагархайг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Гантогтохын баруун нүд рүү цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл гэмтэл буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 15 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх н.Төмөрийн гэрт Б.Гантогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би Гантогтохын шүдийг цохиогүй 2018 оны 01 сард Гантогтох хүмүүстэй хамт байж байгаад зодоон хийж Базараа гэдэг хүнд гэдэг хүнд шүдээ цохиулсан гэж надад хэлж байсан. Мөн Гантогтохын хөл рүү нь өшиглөж зодоогүй. Цэцэгтэй зодоон хийсэн тэгэхэд Бат-Оргил бас байсан. Харин 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Гантогтохтой уулзсан Би Бөмбөгөрөөс Даваа, Бат-Оргил, Галбадрах нарын хамт ирсэн тэгж уулзахад Цэцэгээ бас байсан. Бид нар Энхномун зочид буудалд 6-лаа 4-н шил архи, өглөө үүрээр ахиж 2 шил архи уугаад үдээс өмнө бүгдээрээ алтанд явахаар болж Гантогтох, Цэцэгээ хоёр хамт явъя гэхээр нь аваад Баян-Овоо чиглэлд Даваагийн авч ирсэн Соната-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслээр явсан. Замаараа Баян-Овоо сумын дэлгүүр дээр зогсож нэг шил архи авч Баян-Овоо сумаас цааш 5-6 км яваад ууцгаасан. Би уг архийг уугаад тасарсан нэг сэрэхэд  Бугатын орчим машин болохоо байсан гээд аймаг руу чигтээ түрж байсан. Тэгсэн чинь бүгд “Гантогтох та хоёр зодолдсон бид нар машин түрж байхад Гантогтохыг намайг архины шилээр цохиж нүдийг нь гэмтээсэн” гэж хэлж байсан. Би тухайн үйлдлээ  мэдэхгүй байгаа юм...Би архины шилээр цохисон юм шиг байна лээ тэр архины шил яасныг би мэдэхгүй байгаа. Намайг сэрхэд Гантогтохыг цохисон газраас холдоод явсан байсан. Би сэрснээсээ хойш Гантогтохыг дахин зодож цохиогүй эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 154-162/

... Би Б.Гантогтохтой хамт ээжийн төрсөн дүү Төмөр ахынд очиж хоносон юм. Төмөр ахын гэрийн түлхүүр надад байсан юм. Өмнө төмөр ахын эхнэрийн дүүгээс түлхүүрийг нь авсан юм. Би гэрт орохдоо түлхүүрээр нь онгойлгосон юм гэхдээ гэрт нь хүн байгаагүй.  Өөр нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 170-172/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дэлгэрдалай мэдүүлэхдээ:  2018 оны 04 дүгээр сард намайг Б.Гантогтох хүрээд ир гэсэн. Орой ирээд Б.Гантогтохтой уулзсан. Хөдөө хамт явсан. Хамт явсан хүмүүс намайг шилээр хатгачихлаа ш дээ гэсэн. Шилээр нүд рүү нь хатгасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 3. Хохирогч Б.Гантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би Бөмбөгөрийн Дэлгэрдалай гэдэг залуутай найзалдаг юм...Сая 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Дэлгэрдалай над руу залгаад “аймаг ороод ирлээ уулзъя” гээд бид 2 10.000-тийн голд уулзахад түүний найз Даваа, Оргио, Ёнхор нар байсан ба бид нар Энх-Номун буудалд орсон...Цэцэгээ бид 2 зөвшөөрч бүгд Даваагийн машинаар Дөвөнтийн нуруу руу явсан. Замаараа Баян-Овоо сумаар дайрч 1 шил архи аваад цааш 10 гаран км яваад машин нь асахаа болиод унтраад байсан. Машиныг Дэлгэрдалай жолоодож түүний хажууд урд Ёнхор, ард нь зүүн захад Цэцэгээ, түүний хажууд Оргио, Даваа 2 тэгээд би сууж байсан юм. Тэгтэл машин унтраад Даваа бид 2 бууж машин түрсэн. Тэгээд машин асаад бид 2 сууж цааш бүгдээрээ явж байгаад дахиад унтарсан. Тэгтэл Даваа машинаа барихаар болж Ёнхор Оргио 2 машин түрээд Дэлгэрдалай бид 2 үлдсэн. Ард машинаас бууж үлдсэн тэгэхэд Дэлгэрдалай намайг “Чи Даваатай алцганалаа жаахан хүүхэдтэй буулаа” гээд миний үснээс зулгааж дараад гэдэс бөөр, толгой руу өшиглөсөн. Тэгэхэд дэргэд хэн ч байгаагүй. Тэгж байтал нөгөө хэд машинаа асаагаад хонхроос гарч ирээд дэргэд зогссон. Тэгэхээр нь би машин руу гүйсэн  чинь Дэлгэрдалай миний араас гүйхэд Даваа дундуур ороод боль гэхэд түүнийг тонгорч унагаасан. Би машины баруун хойд хаалгаар орж суугаад хаалгаа дотор талаас нь түгжсэн. Машинд хүн байхгүй хамт явсан хүмүүс бүгд буусан байсан.Тэгтэл Дэлгэрдалай зүүн хойд хаалгыг онгойлгоод намайг буугаад ир гэхээр нь би үгүй гэхэд Баян-Овооноос авсан шилтэй архийг хойд сандал дээр байсныг авч хаалганд цохиж хагалаад миний бие рүү чичих гэхэд ард нь зогсож байсан манай найз Цэцгээ шилийг нь гараас нь булааж авсан. Тэгтэл сандал дээр хагарсан шил нь үлдсэн байсныг Дэлгэрдалай аваад гарсан барьсан байсан. Би яг яасныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний нүд харанхуйлаад нүднээс цус гараад машины шалавч нил цус болсон. Дэлгэрдалай миний талд гарч ирээд хаалга онгойлгож намайг буулгаад миний нүдийг гараараа дараад арчих юм олдохгүй Оргио Даваа 2 хөлийн жийргээ өгч миний цусыг арчиж дарсан...Цэцгээ Дэлгэрдалай бид 2- той үлдсэн бөгөөд өдөр Цэцгээгийн утас нь дуугарч Бөмбөгөр рүү таньдаг ах нь явах гэж байна цуг явах уу гэхээр нь Дэлгэрдалай бид 2 зөвшөөрч бид 3 тэр ахтай нь хамт Бөмбөгөр рүү явсан. Бөмбөгөрт очоод Дэлгэрдалай бид 2 үлдээд Цэцгээ нөгөө машинтай ахтай буцаад явсан. Бид 2 Дэлгэрдалайн хүргэн ах Хуягаагийнд очоод хоол идчихээд унтаад өгсөн. Маргааш нь Дэлгэрдалай босоод сум руу мотоцикл аваад ирье гээд явсан.Тэр хооронд нэг хүүхэд ирчхээд явсан чинь Дэлгэрдалайн эгч Одгэрэлд очиж хэлсэн байсан. Удалгүй Одгэрэл эгч нь ирэхэд Дэлгэрдалай ирсэн байсан ба Одгэрэл эгч ирээд “Хүн ийм болгочхоод нааш нь авч ирээд байхдаа яадаг юм эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм” гээд Дэлгэрдалайг загнаад Одгэрэл эгч Дэлгэрдалай бид 2-ыг аваад аймагт ирсэн. Аймагт ирэхэд 23 цаг өнгөрсөн тул бид нар Жаргалант буудалд орж хоноод маргааш өглөө нь Шинэ төв нүдний эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгэхдээ надад эрүүл мэндийн дэвтэр байхгүй тул Одгэрэл эгчийн дэвтрийг үзүүлээд би өөрийгөө Одгэрэл гэж үзүүлж эмнэлэгт хэвтээд маргааш нь хагалгаанд орсон.Түүнээс хойш эмнэлгээс 4 дүгээр сарын 19-ний өдөр гараад Дэлгэрдалай бид 2 Урандөш буудалд ороод хоносон. Тэгж хонохдоо Дэлгэрдалай намайг 2 удаа бөгс рүү өшиглөсөн. Намайг ээждээ нүдээ сохлуулсан талаараа хэллээ гээд өшиглөсөн...Дэлгэрдалай намайг эхлээд зодохдоо үсдэж алгадаж унагаагаад миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь Цэцгээг явсны дараа Оргиогийн дэргэд миний 2 гуя хөлийн шилбэнд 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхэд Оргио боль гэсэн ч Дэлгэрдалай үгэнд нь орохгүй байсан. Тэгж байгаад унтаад маргааш нь Оргио Дэлгэрдалай бид 3 Цэцгээгийн найзын очиход би “би одоо гэр рүүгээ явлаа” гэхэд худлаа хуцаад өөр тийшээ явах гэж байгаа биз дээ гээд дахиад миний зүүн шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Цэцгээ одоо болоо юм биш үү гэхэд Цэцгээг бас алгадаад Цэцгээ урдаас нь дайрсан чинь орон дээр дарж аваад үсдээд өшиглөсөн. Тэгээд Оргио боль гэж хэлэхээс өөр зүйл хийж чадахгүй байсан. Тэгээд Дэлгэрдалайтай хамт гараад Хаан банкны үүдэнд очоод Дэлгэрдалайг АТМ рүү орох хооронд би тэр таксигаар зугтааж Хөх толгой руу Бадмаа гэдэг найз эгчийндээ хүргүүлсэн. Тэгээд тэр өдрөө Бадмаа эгчийн нөхөр нь манай ээжид мэдэгдэж ээж цагдаад дуудлага өгсөн...Тухайн газар явах ямар ч нөхцөлгүй хээр байсан ба унаа тэрэг явахгүй байсан. Би аймаг дээр ирээд ч гэсэн эмнэлэг дээр очоогүй очвол цагдаа Дэлгэрдалайг аваад явчих байх гэж айсан юм. Миний нөгөө нүд бас бүрэлзээд байгаа тул эртхэн хот явж эмчлүүлмээр байна. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний төлбөр төлүүлмээр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

...Өнгөрсөн цагаан сарын өмнөхөн 2018 оны 1 сарын үед Дэлгэрдалай бид 2 хоёулхнаа байхад Дэлгэрдалай уурлаж байгаад намайг мөргөөд үүдэн дээд шүдийг хугалсан. Тэр үед би цагдаад хэлээгүй ээж энэ талаар мэдэж байгаа өөр мэдэх хүн байхгүй. Дээд шүд нь болохоор 1 сард Дэлгэрдалайд мөргүүлээд хугарч булгарсан байсан. Харин доод шүдийг нь бол дээд шүдийг цохиж хугалахад давхар цохигдож хөдөлсөн байсан юм. Надад эрүүл мэндийн дэвтэр байхгүй байхаар нь би Одгэрэлийн дэвтрээр хэвтсэн. Би эрүүл мэндийн дэвтэргүй хэвтэх гэхэд заавал эрүүл мэндийн дэвтэр хэрэгтэй гээд байхаар нь Одгэрэл эгчийн дэвтрээр хэвтсэн юм. Би эмнэлэгт Одгэрэл эгчийн нэрээр хэвтсэн ба өөрийн нэрээр хэвтсэн өвчний түүх байхгүй Дашдондовын Одгэрэл гэсэн нэртэй эмнэлэгт хэвтсэн баримт бүхий өвчний түүх байгаа. Сая Дэлгэрдалайд нүдээ сохлуулахдаа л ийм сорвитой болсон. Түүнээс өмнө зүгээр байсан...Хөх толгойд байдаг Дэлгэрдалайн ах дүүгийнх гэсэн эзэнгүй айлд очоод хаалгыг нь эвдээд бид 2 орж хоносон. Тэгэхдээ Дэлгэрдалай бид хоёр хоёулхнаа байсан. Тэгтэл Дэлгэрдалай миний нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тэгтэл миний дээд шүд хугарч, доод шүд хөдөлсөн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

... 2018 оны 01 дүгээр сард цагаан сараас өмнө Дэлгэрдалай намайг Цэцгээтэй айлд байхад утсаар дуудаад би яваад очсон ба шөнө Хөх толгойд байдаг Дэлгэрдалайн ах дүүгийн гэсэн эзэнгүй айлд очоод хаалгыг нь эвдээд бид 2 хоёр хоносон. Тэгэхэд Дэлгэрдалай бид 2 хоёулаа байсан. Тэгтэл Дэлгэрдалай миний нүүр рүү 1 удаа мөргөсөн. Тэгтэл миний дээд шүд хугарч, доод шүд хөдөлсөн юм Тэгээд маргааш нь би Цэцэгээ дээр явж очсон. Цэцэгээ намайг мэдэж байгаа байх. Миний шүдийг Дэлгэрдалай мөргөж гэмтээсэн. Тухайн үед Дэлгэрдалай бид 2 хоёулаа байсан. Базараа гэдэг залууг би таних нь танина гэхдээ Базараа намайг зодоогүй. 2018 оны 04 дүгээр сард тээврийн товчоонд хоночхоод Цэцгээгийн таньдаг айлд очиход Дэлгэрдалай намайг Цэцгээгийн дэргэд айлд зодож гэмтээсэн юм. Би Д.Дэлгэрдалайтай хамт амьдрах гээд Бөмбөгөр суманд 2017 онь 12 сарын орчимд цагаан сарын шинийн 2-нд очиж Дэлгэрдалайн гэрт хамт амьдарч байгаад буцаад салсан. Хугацааг нь сайн санахгүй байна. Түүнээс хойш бид аймаг орж ирэхээр нь би Дэлгэрдалайтай уулзаж байгаад сүүлийн үед уулзахаа больсон. Надад одоо гомдол санал байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/

4. Хохирогч Б.Гантогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 1 сард Төмөр гэдэг айлд очсон. Мөргөж миний шүдийг хугалсан. 2018 оны 4 сард үсдэж авсан. Би Д.Дэлгэрдалайг Бөмбөгөрөөс хүрээд ир гэж дуудаагүй. Орой ирчихлээ уулзъя гэж ярихаар нь найзтайгаа хамт очсон. Архи ууж байгаад шөнө дундын үед дахин 2 шил архи авч уусан. Тэгээд унтаж байгаад Баян-Овоо сум руу явсан. Баян-Овоо сумаас 0.5 граммтай нэг шил архи авсан. Машин эвдрээд нөгөө хэд машинаа түрээд явсан. Тэр хооронд намайг газар унагааж байгаад өшиглөсөн. Нөгөө хэд машинаа унаад хүрэхээр нь суух гэсэн чинь машинд байсан шилтэй архийг хаалганд нь цохиж хагалаад бие рүү дүрэх гэж байсан чинь манай найз хүүхэн ирээд шилийг авсан. Сандал дээр байсан шилний хагархайг авсан нүд харанхуйлаад явсан. Даваа, Оргио хоёрын хөлийн жийргээр өөрийнхөө куртикээр нүднээс гарсан цусаа арчсан гэв.

5. Гэрч Б.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   ... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Энхтайван манай гэрт 5-р баг 17-17 тоотод 2 мотоциклтой хүн 11 цагийн орчим ирээд хүүхэд болох Б.Гантогтох чинь нүдийг нь хүн сохолсон эмнэлэгт хэвтээд нэг нүдээ авхуулсан байдалтай байна маргааш юм уу нөгөөдөр гараад хот руу явна гээд байна гэж мэдэгдсэн. Тэгээд би гэрээсээ гараад цагдаад мэдэгдэх гээд ирсэн юм.Манай охин Б.Гантогтохын хамтран амьдрагч Дэлгэрдалай нар яг хоорондоо юунаас болж маргалдаад байдгийг мэдэхгүй ээ. Харин удаа дараа зодож байна. 2018 оны 01 сарын орчим байхаа Дэлгэрдалай нь манай охин болох Б.Гантогтохын үүдэн 1 шүдийг хугалсан байсан...Манай охины зүүн нүд нь сохорсон байдалтай байна. Тэгээд өмссөн гутлаараа 2 хөлийн ард хэсгээр цохиж хөхрүүлсэн байдалтай байна. Манай охиныг зодсон хүнийг олж буруутай үйл ажиллагаа дээр нь хариуцлага хүлээлгэмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

6. Гэрч Б.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  ... Би гэртээ байж байхад Гантогтох над руу залгаад “Манайд хүрээд ир" гэхээр нь би тэднийд очсон. Тэр өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны сарын 4  эхээр тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Гантогтохын гэрт би очоод байж байгаад Гантогтох бид хоёр арзан мянгатад очсон. Гантогтохын таньдаг айл гэсэн тэр айлд байж байхад Гантогтохын утас руу залгаад ирээд авсан чинь Далай буюу Дэлгэрдалай залгасан байсан. Тэгээд Дэлгэрдалай хөдөөгөөс ирлээ уулзъя гэж Ганаа буюу Гантогтоход хэлсэн байсан. Тэгээд бид хоёр арван мянгатад Дэлгэрдалайтай уулзахад тэр Оргио, Даваа, гээд 3 залуугийн хамт 4-үүлээ такси бариад ирсэн. Тэгээд бид уулзалдаад мун зочид буудалд орж хоносон. Тэгээд маргааш еглөө нь бид 6 нийлээд Даваагийн машинаар хөдөө Бухтын  шороон дээр очъё  гээд явцгаасан. Хамт явсан залуус 2 ширхэг металл хайгч Тэгээд бид нар Баян-Овоо сумын төвөөр дайраад дэлгүүрээс нь 0,5 л Ерөөл аваад хойшоо Бухтын уурхай руу явсан. Замдаа явж байгаа машин нь эвдрээд асахаа байж цааш явахгүй зогссон юм. машин эвдэрчхээд зогсож байсан чинь Дэлгэрдалай, Гантогтох хоёр хоорондоо маргаад байгаа бололтой байсан. Би машинаас гараад гадаа зогсож надтай хамт Оргио, Даваа, Ёнхор зогсож байсан. Харин машин дотор хойд суудал дээр нь Ганаа сууж байсан, Далай машины зүүн талын хойд талын хаалгыг тэгнээд зогсож байгаа харагдсан. Тэгсэн чинь Далай Гантогтох руу дайраад гүйцээчихье гээд архины хагархай шил барьчихсан дайраад байхаар нь би шилийг нь аваад хол шидчихсэн. Гантогтохын баруун нүднээс нь цус гараад тогтохгүй болохоор нь Оргио гэдэг залуугийн хөлийн жийргийг нь авч цусыг арчиж тогтоосон...Дэлгэрдалай машины хаалга тэгнэж зогсож байхдаа Баян-Овооноос дэлгүүрээс авсан архиа барьж байгаад машины хаалганд цохиж хагалаад тэр хагархай шилээр нүд рүү нь хатгасан юм шиг байна лээ. Хагархай шилээр цохисон...Яалт ч үгүй тэр хоёр хоёулхнаа машинд байсан...Шүд гэмтэхээс өмнөх өдөр нь Дэлгэрдалайтай уулзлаа гээд Б.Гантогтох яваад маргааш нь ирэхдээ шүдээ цохиулчихлаа гээд ирсэн. Харахад шүднүүдийн нэг нь хөдөлсөн, 1 нь унасан байсан...Дэлгэjдалайн шүд рүү нь мөргөсөн гэсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

... 2018 оны 01 сарын үед байх Дэлгэрдалай Б.Гантогтохын шүдийг гэмтээсэн гэж Гантогтох хэлж байсан. Шүд гэмтэхээс өмнөх өдөр нь Дэлгэрдалайтай уулзлаа гээд Б.Гантогтох яваад маргааш нь ирэхдээ шүдээ цохиулчихлаа гээд ирсэн Харахад шүднүүдийн 1 нь хөдөлсөн, 1 нь унасан байсан. Тэгэхэд Дэлгэрдалай ирээгүй Б.Гантогтох ганцаараа ирсэн юм. Дэлгэрдалай шүд рүү нь мөргөсөн гэсэн. Базараа гэмтээгээгүй. Дэлгэрдалай гэмтээсэн гэж Б.Гантогтох өөрөө тухайн үед надад хэлсэн. Харин сүүлд 4 сард би Тээврийн товчоон дээр Дэлгэрдалай, Б.Гантогтох, Бат-Оргил нартай хамт байж байгаад Б.Гантогтохтой муудалцаад явахдаа Хатанаа гэдэг найз хүүхнийдээ хоносон. Өглөө нь Дэлгэрдалай, Б.Гантогтох, Бат-Оргил нар хамт Хатанаагийнд ирээд Дэлгэрдалай Б.Гантогтохыг хромон гутлаараа хөлөөрөө нь өшиглөж дээрээс нь дараад цохиод байсан. Бат-Оргил нь Дэлгэрдалай, Б.Гантогтохыг зодохоос өмнө түрүүлээд гараад явсан байсан.  Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/

 7. Гэрч Д.Цэндхүүгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Манай шинэ төв эмнэлэгт 2018.04.10-ны 13 цагт Дашдондовын Одгэрэл гэсэн бичиг баримттай эмэгтэй нүдээ үзүүлэх гэж ирсэн. Тэр эмэгтэй ирсэн цахим хаяг үнэмлэх нь Бөмбөгөр сумын 2-р багт байх гэрт байгаа гээд зураггүй эрүүл мэндийн дэвтэртэй орсон. Үзэхэд баруун нүд нь хүнд гэмтэлтэй яг голоороо 3 цагаас 9 цаг хүртэл зүсэгдсэн бүх юм нь гоожсон байх тул боолт хийн эмчилгээ хийж 1 хоноод 04 сарын 11-н хагалгаанд орж баруун нүдний алимны уураглаг бүрхэвчийг үлдээж хөндийд суулгац суулгаж мэс засал хийсэн...Гэтэл 22-ны өдөр нэг эмэгтэй ирээд Одгэрэл гэдэг нэрээ мэс засал хийлгэсэн хүн Гантогтох нэртэй гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

8. Гэрч Н.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би найз Дэлгэрдалай, Даваа, Ёнхор ахын хамт 2018 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр Бөмбөгөр сумаас аймаг руу гарсан. Тэгээд аймагт орой ирээд Дэлгэрдалайн найз охин болох Гантогтох гэдэг хүүхэн. Түүний найз болох Цэцэгээ гэх хүүхэнтэй бид 4 уулзаж 6-уулаа болоод Энх-Номун буудалд орж архи ууж хоносон. Бид нар 2 шил 0,75 литрийн архи уугаад дахиад архинд Гантогтох Даваа бид 3 яваад явж 2 шил 0,5 литрийн архи ав ирээд дахин ууцгаасан. Тэгээд өглөө болсон бөгөөд дахиж 2 шил 0,5 литрийн архи авч ууцгаагаад 10 цагийн үед буудлаас гарсан. Бид нар буудлаас гараад хөдөө Дөвөнтийн нурууны Бухт руу алтанд явахаар болж Даваагийн ахынх нь машиныг аваад Дэлгэрдалай Баян-Овоо хүртэл бариад тэндээ 2 шил архи нэмж аваад цааш Даваа жолоодож явсан. Тэгээд цаашаа 10 гаран км явж байгаад машин эвдрээд зогссон. Тэгээд түрээд ч асаагүй. Машиныг унтрахаар нь Ёнхор бид 2 хойш нь ухрааж түрсэн бөгөөд машин асалгүй зогссон. Тэгээд би машиныг буруу талаараа тойроод зүүн хойд хаалган дээр очиход Дэлгэрдалай Гантогтохын нүдийг^ сохолчихсон байсан. Тэгэхэд машин дотор хүн байхгүй бүгд буучихсан байсан. Тэгээд яачих ваа гэхэд Дэлгэрдалай архины шилний хэлтэрхий хагархай гартаа барьчихсан байсан. Дэлгэрдалайг би яачих ваа гэхэд “шил шидчихсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай шил шидэхэд ингэдэг юм уу Шидсэн бол наадах чинь зоогдчихно и. дээ гэсэн чинь “мэдэхгүй яаснаа мэдэхгүй байна” гэсэн. Гантогтохын нүднээс цус гар- байсан ба тогтохгүй болохоор нь хөлийн жийргээ өгч байж тогтоосон. Тэгээд Ёнхор а« бид замын унаанд сууж яваад аймаг орж үзүүл гэхэд Гантогтох “зүгээрээ жаахан хавдар нь буугаад гайгүй болох байх” гэсэн. Тэгээд бид нар тэндээсээ хөдөлж чадалгүй хээр 2 хоноод аймаг руу Дэлгэрдалай Даваа 2 яваад сэлбэг авч ирээд машинаа засаад буцаад аймаг руу явж байгаад Баян-Овооны цаана эвдрээд аймгаас машин дуудаж чирүүл- аймаг орсон. Бид нар аймагт шөнө 03 цагийн орчим ирсэн байх. Би Ёнхор ах, Даваа 2 той хамт Даваагийн аавынд хоносон. Цэцэгээ, Гантогтох Дэлгэрдалай нар хамт явсан Тэгээд өглөө нь Урандөш буудалд Ёнхор ах Даваа бид 3 очиход Цэцэгээ, Гантогтох Дэлгэрдалай 3 байсан ба архи ууж хоносон. Маргааш нь босоод Ёнхор ах бид 2 сум руугаа явсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 4-р сарын 20-ны өдөр би аймаг орж ирсний дараа Дэлгэрдалай над руу залгаад Урандөшид хүрээд ир гэсэн. Тэгээд Урандөш буудалд очиход Гантогтох, Цэцэгээ Дэлгэрдалай 3 үүдэнд нь байсан. Би нар нийлээд бид нар Тээврийн товчооны буудалд очсон Тэндээ хоол захиалж буудалд нь орж бид дөрөв 2 шил архи уусан гэхдээ нэгийг нь бараагүй. Тэнд архи байхад Цэцэгээ Гантогтох 2 хоорондоо муудалцаад хоорондоо үсдэлцээд байсан Дэлгэрдалай бид тэр 2-ыг салгаад Цэцэгээ нь салаад гэр рүүгээ явсан. Би Дэлгэрдалай Гантогтох 2-тай хамт буудалд хоносон. Тэгээд маргааш нь бид 3 буудлаас гараад Цэцгээгийн найзынд нь очоод юм ярьж сууцгааж байгаад Дэлгэрдалайг явъя гэхэд явахгүй болохоор нь би гараад зах ороод сум руугаа явсан. Даваагаас бусад нь бүгд уучихсан согтуу байсан. Дэлгэрдалай, Гантогтох, Цэцэгээ, Ёнхор ах нар их согтуу байсан би ч бас нэлээн согтсон. Даваа урд шөнө буудалд хонохдоо л архи уусан түүнээс маргааш нь замд уугаагүй. Гантогтохыг эмнэлэг явж замын унаа олоод аймаг яв гэхэд хавдар нь буугаад зүгээр болчих байх гээд Гантогтох өөрөө явахгүй байсан. Архи нь ч бүрэн гараагүй байсан. Маргааш нь яв гэхэд явахгүй байсан. Ерөөсөө зодоогүй. Харин зогссоны дараа л архины шил хагалаад нүдийг нь хатгаж сохолсон. Маргааш нь Гантогтох Даваатай Дэлгэрдалай хардаад ингэчихлээ гэж байсан. Тэр үед бас л бид нар архи уусан. Дэлгэрдалай Гантогтохыг миний нүдэн дээр лав зодож харагдаагүй. Харин Цэцэгээ Гантогтох 2-л хоорондоо үсдэлцээд Дэлгэрдалай бид 2 салгасан ш дээ. Тэгэхэд буудлын үйлчлэгч эгч орж ирээд больцгоогооч гэж байсан. Гантогтох нэлээн халсан байсан. Намайг байхад лав зодоогүй. Би тэгж байгаад яваад өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 36-38/

9. Гэрч Б.Даваадагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би хөдөө Бөмбөгөр суманд байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Дэлгэрдалай, Оргио, Ёнхор нарын хамт аймаг руу ирсэн. Тэгээд ирэнгүүтээ Дэлгэрдалай найз охин руугаа яриад 10.000-тад уулзсан. Тэр найз охин нь Гантогтох гэж байсан ба найз Цэцэгээ гэдэг хүүхэнтэй ирж бид нар Энх-Номун буудалд орж архи уусан. Тэгээд бүгдээрээ хоноод маргааш өглөө босоод хөдөө алтанд явахаар болж би хүргэн ахынхаа машиныг аваад бид нар хойшоо хөдөө явсан. Аймгаас Дэлгэрдалай жолоодож Баян-Овоо сум руу очсон. Тэнд дэлгүүр орж архи аваад хөдлөх гэхэд машин унтарсан. Тэгээд Гантогтох Цэцэгээ бид 3 түрж асаагаад би Дэлгэрдалайг хойшоо суулгаад цаашаа би өөрөө машин барьж явсан. Баян-Овоо сумаас хойшоо 10 гаран км явж байгаад машин явахгүй зогссон. Тэгээд Оргио ах Ёнхор ах 2 урдаас ухрааж түрсэн. Тэгтэл гэнэт Гантогтох эгч чи намайг цохичихлоо ш дээ гээд нүдээ дарсан. Эргээд харахад машинд Гантогтох арын суудал дээр сууж байсан. Тэгээд Гантогтохын нүднээс нь цус гарсан байсан. Оргио ах хөлийнхөө жийргийг тайлаад өгч цусыг нь тогтоосон. Тэр үед бүгдээрээ согтуу байсан. Бид нар замын унаанд суугаад аймаг руу орж үзүүл гэж бүгд хэлж байсан тэгтэл Гантогтох хавдар нь дарагдаад зүгээр болчихно гээд явахгүй байсан. Тэгээд бид нар машин асахгүй хээр машиндаа 2 хоноод 3 дахь хоног дээрээ Дэлгэрдалай бид 2 аймаг явж сэлбэг аваад эргэж очиж асаагаад Баян-Овооны цаана дахиад унтарсан тул аймгаас машин дуудаж чирүүлээд шөнө дунд аймаг ороод Ёнхор ах Оргио ах бид 3 манайд хонож Цэцэгээ Гантогтох Дэлгэрдалай 3 хамт явсан Маргааш нь Ёнхор ах Оргио ах бид 3 Урандөшид очиход Цэцэгээ Гантогтох Дэлгэрдалай 3 хамт байсан ба бид нар дахин архи ууж хоносон. Маргааш нь бид нар явцгаасан тэрнээс хойш уулзаагүй. Зодоогүй. Харин машин зогссоны дараа архины шил хагалаад нүдийг цохиж гэмтээсэн. Намайг Гантогтохтой хамт дэлгүүр ороход хардсан юм шиг байна лээ. Оргиог Бат-Оргил, Ёнхорыг Галбадрах гэдэг бид нар Оргио, Ёнхор гэж дууддаг юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 39-40/

10. Гэрч Э.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр найз Дэлгэрдалай, Оргио, Даваа нартай хамт Бөмбөгөр сумаас аймаг руу гарсан. Тэгээд аймагт орой ирээд Дэлгэрдалай найз охин болох Гантогтох гэдэг хүүхэн дуудаад тэр хүүхэн нь ирээд Цэцэгээ гэх хүнийг дуудаж ирүүлээд бид 6 Энх-Номун буудалд орж архи уусан. Бид нар 2 шил 0,75 литрийн архи уугаад дахиад архинд Гантогтох Даваа бид 3 яваад явж 2 шил 0,5 литрийн архи ав ирээд дахин ууцгаасан. Тэгээд өглөө болсон бөгөөд дахиж 2 шил 0,5 литрийн архи авч ууцгаагаад 10 цагийн үед буудлаас гарсан. Бид нар буудлаас гараад хөдөө Дөвөнтийн нурууны Бухт руу алтанд явахаар болж Даваагийн ахынх нь машиныг Даваа аваад хөдөө явсан. Замдаа Баян-Овооноос 2 шил архи аваад цааш 10 гаран км явж байгаад машин явахгүй эвдрээд байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Машинд би урд суугаад машиныг Даваа барьж явж байсан. Тэгээд машин зогсоод Оргио бид 2 түрээд машин асахгүй байсан. Тэгтэл Дэлгэрдалай архины шил хага цохиод Гантогтохын нүдийг сохолсон. Би бол яг яаж сохолсныг хараагүй. Нэг мэдэхэд Гантогтохын нүднээс цус гарсан. Тэгээд Оргиогийн хөлийн жийргийг авч нүдийг нь дарсан. Тэр өдрөө машин эвдрээд бид хээр машиндаа хоносон. Гантогтохыг бид аймаг руу явж эмчид үзүүл гэхэд гайгүй байхаа гээд явахгүй байсан. Бид тэндээ 2 хоноод 3 хоног дээрээ Даваа Дэлгэрдалай 2 аймаг явж сэлбэг авч ирээд машинаа асааж аймаг руу явж байгаад Баян-Овооны цаахна дахиад унтарсан. Тэгэхээр нь аймгаас машин дуудаж чирүүлээд аймаг орж ирсэн. Аймагт бид нар шөнө ирээд Оргио, Даваа бид 3 хамт хонож Цэцэгээ Дэлгэрдалай Гантогтох 3 яваад өгсөн. Маргааш нь Урандөшид байна гэхээр нь бид 3 очиход тэр 3 хамт байсан ба дахин архи ууж хоносон. Тэгээд хоноод өглөө нь буудлаас гарч Оргио, Даваа, бид 3 яваад Даваа гэртээ үлдэж Оргио бид 2 сум руу явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Би тэрийг нь мэдэхгүй Миний нүдэн дээр тийм зүйл болоогүй. Харин цаана зогссоны дараа л шилээр нүдийг нь сохолсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./ хх-ийн 41-42 /

11.  Гэрч Д.Одгэрэлийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Д.Дэлгэрдалай нь миний төрсөн дүү юм харин Гантогтох нь түүний найз гэсэн. Ойлголоо би одоо мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

...Дэлгэрдалай  дагуулаад Бөмбөгөр суманд очсон байсан. Тэгээд Гантогтохын нүднийх нь цөцгий гоожсон байхаар нь би шуурхай эмнэлэгт үзүүлье гээд аймаг руу авч ирсэн бөгөөд шөнөдөө 04 цагийн орчимд ирж хоноод маргааш нь нүдний эмнэлэгт үзүүлээд Гантогтоход бичиг баримт байхгүй гэхээр нь ээж рүү чинь залгаад яриадахъя гэхэд “ээж хөдөө байгаа утас нь холбогдохгүй байна” гээд яриулахгүй байсан. тэгээд улсын эмнэлэгт үзүүлье гэхэд Гантогтох хувийн эмнэлэгт үзүүлье гээд тухайн үед байсан миний эрүүл мэндийн дэвтрээр эмнэлэгт үзүүлсэн юм. Ингэж үзүүлж болох юм уу гэхэд Гантогтох болно болно эрүүл мэндийн дэвтэр ямар ч асуудал гаргадаггүй” юм гэсэн. Тухайн үед би дараа нь би асуудалд орчих юм биш үү” гэхэд Гантогтох “зүгээр” гэсэн Тэгээд л миний нэрээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би Гантогтоход эмнэлэгт хэвтүүлэхдээ өөрийнхөө эрүүл мэндийн дэвтрээр хэвтүүлсэн нь үнэн гэхдээ би Одгэрэл гэж дуудаагүй. Гантогтохыг цагдаад мэдэгдье гэхэд Гантогтох өөрөө “хэрэггүй” гээд мэдэгдүүлээгүй. Одоо хүртэл Гантогтох манай дүү Дэлгэрдалайтай хамт яваад алга болсон. Сураг нь гадуур буудлуудаар архи уугаад байгаа бололтой дуулдаж байна би хайгаад олсонгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/... Д.Дэлгэрдалай нь миний төрсөн дүү юм. Д.Дэлгэрдалай нь ааш за хэвийн гаж буруу зангүй хүүхэд байгаа юм. Хэрэг зөрчилд орооцолдож байгаагүй Ганцаараа амьдардаг бөгөөд өмч хөрөнгө байхгүй. өнгөрсөн жилээс хойш Гантогтох гэдэг хүүхэнтэй нийлснээс хойш байнга архи уугаад байдаг болсон. Гантогтох нь байнга дуудаад нийлж архидаад байдаг болсон. Уг нь ааш зан нь гайгүй байсан Гантогтохтой нийлснээс хойш ааш зан нь эвдэрсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

12. Гэрч Х.Бадамсүрэнгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Гантогтохыг нүдээ сохлуулсан гэж Цэцэгээ гэдэг хүүхнээс дуулсан. Цэцэгээ надад Гантогтохын нүдийг Дэлгэрдалай нь сохолсон гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Шинэ төв гэдэг хувийн нүдний эмнэлэгт хэвтэж байхад нь Гантогтохыг эргэсэн. Тэгэхэд Гантогтох ярихдаа “Дэлгэрдалайтай хамт хөдөө явж байгаад орхи уугаад Дэлгэрдалай архины шилээр нүдийг нь цохиж сохолсон” гэж хэлж байсан. Цэцэгээ хамт явсан учир мэдэж байгаа байх. Юунаас болсныг нь нарийн асуугаагүй. Дараа нь эмнэлгээсээ гарсны дараа Гантогтох манайд таксигаар ирсэн ба он сарыг нь санахгүй байна. Тэгээд таксигаар ирэхдээ Дэлгэрдалайд зодуулчхаад ирлээ гээд ирсэн ба хөл нь халцарчихсан байсан. Тэгээд Гантогтох гараад явчихаар нь би ээжид нь хэлж Гантогтохыг олж өгсөн.Түүнээс өөр Дэлгэрдалайд зодуулсан байдлыг нь би мэдэхгүй байна. Тэр талаар мэдэх зүйл байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

13. Гэрч Ц.Донойн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Д.Даваадагва Баян-Овоо сумын ард машин эвдэрсэн гээд сар өдрийг нь мэдэхгүй байна Ёнхор, Оргио гэдэг 2 найзын хамт ирээд хашаанд тавьсан байсан надад мэдэх зүйл байхгүй цус нөж болсон юм мэдэгдэхгүй байсан би сайн анзаараагүй.  Надад нэмж хэлэх зүйл байхгүй мэдүүлэг /хх-ийн 54-55/

14. Гэрч Д.Энхтайваны  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай дүү ганцаараа эгч ах нарынхаараа амьдардаг бөгөөд аав ээж нас бараад 1 гэр байсан боловч түүнийгээ хураасан. Жаахан архи уудаг боловч элдэв янзын зан төрх байхгүй байсан. Харин өнгөрсөн жилээс 1 хүүхэнтэй танилцсан чинь саяны нүдээ сохлуулдаг хүүхэн байсан. Энэ эмэгтэйтэй нийлснээс хойш байнга архи уудаг болсон. Тэгээд тэр хүүхэн рүүгээ байнга явдаг болоод хаана явдаг нь мэдэгдэхгүй болсон. Өнгөрсөн жил тэр хүүхнээ аваад Бөмбөгөр суманд очиж амьдарсан чинь нөгөө хүүхэн нь архи дарс уугаад Дэлгэрдалайг дагуулж уугаад алтанд яваад мөнгө олоод ирэхээр нь мөнгөөр нь архи нийлж уугаад ааш занг нь эвдэлж байгаа. Тэрнээс болоод гэрээ хураасан. Бид нар салгах гэсэн боловч нөгөө хүүхэн нь дуудаад аймаг руу авч уулзаад байдаг байсан. Тэрнээс болж л хэрэгт орлоо. Амьдралын талаар өөрт нь өмч хөрөнгө юу ч байхгүй.   Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн:

Б.Гантогтохын биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, баруун дээд доод 1-р шүдний булгаралт, хамарт сорви, өвдөг, чих, гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно.

Уг гэмтлийн улмаас цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 65% нөлөөлнө.

Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх дүгнэлт /хх-ийн 89-91/

16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн:

1. Б.Гантогтохын биед учирсан баруун дээд доод 1-р шүдний булгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийн шалтгаан болон үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Мөн дээрх биеийн гадна хэсгийн баруун шилбэ, өвдөг, гуя, зүүн чих, шилбэний цус хуралт, баруун зүүн шилбэний зулгаралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд 2018.04.23-нд шинжээч томилсон тогтоолтой ирсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй

болно. гэх дүгнэлт /хх-ийн 102-104/ болон хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Дэлгэрдалайн хохирогч Б.Гантогтоход хохирол барагдуулсан банкны хуулга, хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Дэлгэрдалайг яллагдагчаар татсан тогтоол, хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Дэлгэрдалайн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Дэлгэрдалайн эзэмшлийн “Nokie-6300” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2 рентген зураг, хоёр хуудас бичгийн нотлох баримт гаргаж өгсөн, хохирогчоос дэвтрийн цаас дээр бичсэн нэг хуудас нотлох баримт өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

   Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Б.Гантогтоход хүнд санаатай хохирол учруулахдаа тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй тул 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь хохирогч Б.Гантогтоход хүнд гэмтэл санаатай учруулахдаа ууж байсан архины шилийг хагалж түүгээр хохирогчийн нүд рүү нь цохиж гэмтэл учруулсан нь нотлогдсон бөгөөд уг архины шилний хагалж тусгайлан   бэлтгэж хэрэглэж бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулах нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг хуульд заасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт  гэм буруугийн талаар мэтгэлцэж оролцсон тул шүүгдэгч Д.Дэлгэрдалайд хорих ялыг хөнгөрүүлж ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Пүрэвбатын эзэмшлийн 77-93 БНХ улсын дугаартай хюндай соната-5 маркийн авто тээврийн хэрэгсэл дотор архины шилний хагархайг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Гантогтохын баруун нүд рүү цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл гэмтэл буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 15 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх Н.Төмөрийн гэрт Б.Гантогтохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гантогтохын мэдүүлэг, гэрч Б.Энхтайван, Б.Цэцэгээ, Д.Цэндхүү, Н.Бат-Оргил, Б.Даваадагва, Э.Галбадрах, Б.Ичинхорлоо, Д.Одгэрэл, Х.Бадамсүрэн, Д.Энхтайван нарын мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч  Б.Сайнзаяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 288, 315, 445 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Ийм учир шүүгдэгч Д.Дэлгэрдалайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Дэлгэрдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мотоциклоос унаж  зүүн талын хөлийн  яс толгойн ар хэсэгт бяцарч хугарсан гэмтэл авсан бөгөөд уг гэмтэл нь Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 416 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтаагүй тул уг өвчний учир шүүгдэгч Д.Дэлгэрдалайг өвчнөөс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Дэлгэрдалайн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэж оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Дэлгэрдалайн биеийн болон өвчний байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байхаар шийдвэрлэв.

  Хохирогч Б.Гантогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ болон сэтгэл санааны хохирол  дөчин нэгэн сая есөн зуун хорин мянган / 41920000 / төгрөг нэхэмжилсэн нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримт нь холбогдох баримтуудыг хавсаргаагүй, он сар өдөр, нэр усгүй болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан тул шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид нотлох баримтаа бүрдүүлж дахин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Дэлгэрдалайд ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх...д оршино” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “ бие махбодын...шаналал зовиур үүсгэж үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож  ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Дэлгэрдалайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.Дэлгэрдалайн  эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын  12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Дэлгэрдалайд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан  олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Дэлгэрдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Дэлгэрдалайг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар  шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Дэлгэрдалайг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Дашдондовын Дэлгэрдалайг дөрвөн зуун тавин / 450 /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар тус тус   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Д.Дэлгэрдалайд таван / 05 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Дэлгэрдалайд дөрвөн зуун тавин / 450 /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ялыг нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Дэлгэрдалай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Б.Гантогтохоос гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Дэлгэрдалай нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрдалайн  эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын  12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Дэлгэрдалайд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан  олгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.Дэлгэрдалай   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.ГЭРЭЛМАА

                                        ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМА

                                       ШҮҮГЧ       Д.БАТЦЭНГЭЛ