| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01181/И |
| Дугаар | 155/ШШ2018/01277 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2018/01277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ************ овогт П-ийн У /**************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн *************** оршин суух хаягтай Б овогт Х-ны Б /***************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч П.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.У шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.У нь Х.Бтай гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний нөхөр Б 2017 онд Сэлэнгэ аймаг руу самарт яваад тэр чигээрээ гэртээ ирээгүй охин бид хоёрыг орхисон. Одоо болохоор өөр хүнтэй амьдарч байгаа болно. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6767000003 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Сийг өөрийн асаргаанд авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэмж гаргуулж авахыг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Бтай уулзаж уучлаад хоёулаа хүүхдээ бодоод эвлэрч амьдарья гэсэн боловч надтай хамт амьдрахгүй гэсэн. Би гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрөө авч
харин эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Х.Б нь өөрөө тусдаа амьдралтай болсон юм байна лээ гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б би нэхэмжлэгч П.Уийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин 2013 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн. Одоо би өөр хүнтэй хамтран амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Б.Сийг эх П.Уийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Х.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.У, хариуцагч Х.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.С төрсөн болох нь:
Бүртгэлийн 6767000003 дугаартай *************** Монгол улсын иргэн 1986 оны 6 дугаар сарын 12-нд төрсөн Б овогт Х-ны Б, ************** Монгол улсын иргэн 1984 оны 3 дугаар сарын 16-нд төрсөн ************ овогт П-ийн У нар 2012 оны 6-р сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 1-р сарын 21-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6767000003-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх Гэрлэлтийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Овог Б, Эцгийн нэр Б нэр С, охин 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрснийг УБ хот ЭНЭШТөвд төрснийг Эрдэнэбулган сумын төрсний бүртгэлд 2013 оны 09 сарын 18-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар ,гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч П.У нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох Х.Б нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлтийг өргөдөл гаргагч тал гаргасан байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.1, 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэх 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгч П.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч П.У, хариуцагч Х.Б нарын хувьд гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа сүүлийн 1 жил гэрлэгчид хамт амьдраагүй байна.
Хариуцагч Х.Б нь охин Б.Сийг эх П.Уийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөөр зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн охин Б.С нь төрсөн цагаасаа эх П.Уийн асрамжинд байж эрүүл өсөж бойжиж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Иймд нэхэмжлэгч П.У, хариуцагч Х.Б нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Сийг эх П.Уийн асрамжинд үлдээж, эцэг Х.Бгаас охин Б.Сд хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй учир өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч П.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдаж, хариуцагч Х.Бгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд 30.844 төгрөг нийт 101.044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Х-ны Б /***************/-/, ************ овогт П-ийн У /**************/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Бгийн С /*********/-ийг эх П.Уийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар эцэг Х.Бгаас охин Б.Сд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдаж, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар хариуцагч Х.Бгаас 101.044 /Нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА