Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов, Шүүгдэгч:*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003880445 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* / Регистрийн дугаар:******************* /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *******, / Регистрийн дугаар:*******************/,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ,*******, / Регистрийн дугаар:***************** /,

4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, *******, / Регистрийн дугаа************* /,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч**************,*******, ******* нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны едөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Овоо шанд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 117.491.52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 сарын 01-ны өдөр Баянлиг сумын Овоон шандад хүмүүс байна гэх сураг гарахаар нь явах унаа хайж байтал*******тэй клонк дээр таараад Овоон шанд хүргээд өгөөч гэхээр нь тэгье гэж хэлэхээр нь 20 литр түлш хийж өгчхөөд гэртээ хариад байж байтал*******,*******ийг суулгасан манайд ирэхээр нь би машинд суугаад, замаараа*******ыг гэрээс нь аваад Овоон шанд руу явсан, Овоон шандад 2018 оны 07 сарын 02-ны шөнө 01 цагийн үед очсон, очоод******* бид 2 машинаас буухад ойролцоогоор 10 гаран машин, нэлээд олон тооны хүмүүс байсан, нүхэн дотор бас хүмүүс байсан, тэнд байсан хүмүүс нь бүгд нүүрэндээ бага хийсэн хүмүүс мөн шөнө харанхуй байсан болохоор хүмүүсийг танихгүй хүмүүс байсан,******* ах бид 2 нүхний гадна талд гаргасан шороо, чулуунаас холиод 5 шуудайны дунд хэсгээр аваад*******ийн машинд аваачиж тавьсан тэр үеэр үүр цайж байсан тэгтэл хүмүүс хөөлгө ирж байна гээд бужигнаад машин мотоциклтой хүмүүс явахаар нь бид 2 зугтаагаад яваад төв зам дээр явж байтал нэг машин байхаар нь гар өргөхөд зогссон тухайн машин Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас явж байгаа гэсэн хүмүүс байсан, манай Баянлиг сумын хүмүүс биш, танихгүй хүмүүс байсан тэгээд Баянлиг сум орсон, харин хөөлгө ирж байна гээд машинтай хүмүүс зугтахаар нь*******ийг явсан гэж бодсон яваагүй юм байна лээ. Би*******ийн Овоон шанд руу хүргээд өгөөч ээ гэж хэлсэн юм,******* ах бид 2-н хувьд Овоон шанд онгойсон байна гэхээр нь очиж үзэх санаатай очоод нүхний гадна талд гаргасан шорооноос авсан юм.*******,******* нар******* ах бид 2-г буухад явахад машинд унтаад үлдсэн мөн машинд шуудай шороо авчирч тавихад бас унтаж байсан юм, тэгээд машиндаа унтаж байгаад баригдсан юм байна лээ. Өрөм болон улаан өнгийн цахилгаан үүсгүүрийг мэдэхгүй байна, би сумын төвөөс явахдаа машинд ямар нэг зүйл ачаагүй, машины урд сууж явсан болохоор хараагүй, асуугаагүй зөвхөн*******т 20 литр түлш хийж өгсөн, харин******* манайд ирэхдээ*******ийг машиндаа суулгасан ирээд******* ахыг гэрээр нь очиж аваад явсан, би*******ыг ахыг цуг явах уу гэж хэлсэн юм.*******ийг би гуйж авч явсан, харин************** дагуулж ирсэн, Овоон шандад баяжмалтай чулууг******* бид 2 шуудайлсан,*******,******* нар машиндаа унтаж байсан, ямар нэг оролцоо байхгүй Овоон шандын нүх буюу газрын хэвлийгээс шороог гаргаж аваагүй харин нүхний гадна талаас гаргасан байсан шорооноос/набор/ авсан,******* бид 2-т газар ухах ямар нэг багаж хэрэгсэл байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: *******: Тухайн өдөр “Овоо шандын” уурхайг онгойсон байна гэж сонсоод******* хамт яваад өгөөч гэж гуйсан.*******,******* бид нар явсан. Тухайн газар 01 цаг өнгөрөөгөөд очсон. 10 гаруй машин олон хүн байсан. Нүхэн дээр******* ах бид хоёр очтол нүхэн дотор дүүрэн хүн байсан. Нүхний гадна гаргасан шорооноос нь 5 шуудай шороо авсан.*******,******* хоёр машинаасаа буугаагүй унтаж байсан. Хөөлгө ирлээ хүмүүс ирлээ хүмүүс зугтаасан гэв.

3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 сарын 01-ны өдөр ******* над руу яриад Овоон шанд нээгдсэн сураг байна, цуг явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд удалгүй манай сумын*******ийн цагаан өнгийн старекс машинтай *******,******* нар хүрээд ирэхээр нь машинд суугаад Овоон шандад 2018 оны 07 сарын 02-ны шөнө 01 цагийн үед очсон. очиход Овоон шандын нүхэн дээр 10-аад тооны машин, мотоциклууд, нэлээд олон тооны хүмүүс байсан тэгээд ******* бид 2 машинаас буугаад тэр хавиар явсан, тэгтэл нүхний дээр болон дотор хүмүүс байсан, ******* нүх рүү орох боломжгүй юм байна гээд нүхнээс гаргасан набор буюу шороотой чулуунаас шуудайнд бид 2 хамт хамж хийгээд ******* машинд аваачиж тавиад байсан, нийт 5 шуудайны дундуур шороотой чулууг авсан юм тэгээд удаагүй байж байтал хөөлгө ирлээ гээд машинтай хүмүүс болон мотоциклтой хүмүүс явахаар нь ******* бид 2 цуг зугтаагаад төв замаар явж байтал нэг машин байхаар нь гар өргөхөд Өмнөговийн Гурван тэс сумаас явж байна гээд танихгүй хүмүүс байсан, бид 2 тухайн машинд цуг суугаад Баянлиг сум ороод буусан.Ж.Буянчимэг******* нар яах гэж явсан талаар мэдэхгүй байна, бодвол хүргэж өгөх гэж явсан байх, би өмнө уулзаагүй, ******* цуг ирсэн юм.******* бид 2 нүхнээс чулуу гаргаагүй, харин нүхний гадна талд байсан шороотой чулуу буюу набор гэх зүйлээс авсан юм, харин*******,*******, ******* бид 2-г машинаас буухад машиндаа үлдсэн, би тэр хавиар явж байгаад нүхний гадна талаас шуудайнд чулуу хийгээд машинд ******* аваачиж хийгээд байж байтал хөөлгө ирсэн, би машинаас бууснаас хойш машин дээр дахиж очоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-37/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ:*******: 2018 оны 7 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Наранбаатар нартай хамт Овоо шандын уурхай руу явсан. Очиход олон хүн машин байсан. Гаргаад тавьсан шорооноос шуудайлж авсан. ******* машиндаа аваачиж хийсэн гэв.

5. Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед хөдөөгөөс Баянлиг сумын төвд түлш, бензин авах гээд орж ирчхээд орой нь гараад бензин түлшээ авах гээд колонк дээр очоод зогсож байтал ******* байж байсан. Тэгээд ******* Овоо шанд хүргээд өгөөч 20 литр түлш хийгээд өгье гээд гуйхаар нь 20 литр түлш хийлгээд өөрийнхөө авсан бензинийг гэртээ аваачиж тавьчхаад буцахдаа ганцаараа явах юм чинь хүн олоод явъя гэж бодоод*******ийнд очоод цуг Овоон шанд руу хүн хүргэж өгчхөөд ирье гэхэд тэгье гэж хэлээд бид 2 цуг *******ыг гэрээс нь авсан тэгтэл *******,*******ын гадаа очоод зогсоодох гэхээр нь очиж зогсоход******* ах гарч ирээд машинд суугаад Овоон шанд руу яваад, Овоон шандад 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг өнгөрч байхад очсон. Бид нарыг очиход нүхэн дээр 3-4 машин, 5-6 мотоцикл байсан юм. Тэгээд машинаас *******,******* нар буугаад явсан. Тэгэхээр нь шөнө яваад яах вэ, зам мэдэхгүй, мөн нойр муутай байсан болохоор өглөө гэгээ оруулаад явъя гэж хэлээд унтсан юм. Унтаж байтал нэг цагдаа ирээд намайг сэрээсэн гэгээ орсон байсан. Цагдаа нар ирээд намайг сэрээгээд машинаа онгойлгоход машинд 5 шуудайтай чулуу байсан, хэн авчирч тавьсныг мэдэхгүй байна. Мөн өрөмтэй цохилттой дриллийг мэдэхгүй байна, өглөө цагдаа нар ирээд машины ар талаа онгойлгоход байж байсан. Харин улаан өнгийн цахилгаан үүсгүүр, хайрцагтай мулдакыг******* сумын төвөөс гэрээсээ ачсан.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-45/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ:*******: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс ирээд *******тай таарсан. Уурхай руу өгөөч гэхээр нь хүргэж өгсөн.******* таарахаар нь дагуулж явсан гэв.

7. Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: .... Би Баянлиг сумын Овоон шанд гэх газар Бямбадорж,*******, С.Наранбаатар нарын хамт 2018 оны 7 дугаар сарын эхээр байх цаг хугацааг сайн санахгүй байна. Шөнө 00 цагийн үед очсон, очоод би Бямбадоржийн хамт машиндаа үлдсэн. Харин*******, С.Наранбаатар нар машинаас буугаад явсан, би унтаад байж байтал шөнө 05 цагийн үед байх цагдаа болон Их богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас хүмүүс ирсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс зугтаад явсан.******* бид 2 машиндаа байж байгаад баригдсан. Мөн зугтсан хүмүүстэй*******, С.Наранбаатар нар зугтаасан бололтой эргэж ирээгүй, шалгалтын хүмүүс ирээд машинд үзлэг хийхэд машин дотор 5 шуудай чулуу, мотор гараад ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/ ...... 2018 оны 07 дугаар сарын эхээр байсан санаад байна гэртээ байж байсан чинь манай сумынх мөн танил болох Наранбаатар ганцаараа ирээд юм ачаад авчраад өгөөч ахиу түлш хийгээд өгье гэж гуйгаад байхаар нь тэгье гээд явсан юм.Тэгээд би одоо Богд сумын Болдоо гэх хүнд зарсан тухайн үед манай эхнэр Эрдэнэдолгорын нэр дээр миний өөрийн эзэмшлийн “Старекс” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Бид хоёр манайхаас гараад Бямбадорж, Магнай нарын гэрт нь очоод тэдгээрийг авсан юм. Эд нартай Наранбаатар өөрөө өмнө ярьсан байсан юм шиг байна лээ. Гэр, гэрт нь очоод аваад явсан юм. Тэгээд түлш юмнуудаа авчхаад Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг болох “Овоон шанд” гэх газар луу явсан юм. Бид нарыг сумын төвөөс гарахад 22 цаг өнгөрч байсан байх тэгээд явсаар байгаад 00 цаг болж байхад Овоон шанд гэх газар луу очсон юм. Бид нарыг тийшээ очиход 10-20 орчим хүн байсан ба тэд нар бүгдээрээ аймгийн хүмүүс байсан байх би лав танихгүй юм байна лээ. Тэдгээр хүмүүс нүхнээс шороо авч байгаа бололтой байсан. Би урьд нь алт, шороогоор яваагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд би унтаад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсон эсэхийн мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан.Бямбадорж сумаас машинд суухдаа л 1 ширхэг улаан өнгийн мотор, 1 ширхэг мулдок зэргийг авч суусан. Тэр шуудайтай чулуу хэнийх эсэхийн мэдэхгүй байна. Намайг унтаж байх хойгуур оруулж ирээд тавьсан байсан. Хэргийн газарт Patrol, Land 100 маркийн тээврийн хэрэгслүүд байсан ба тэдгээр нь бид нараас тустаа явж байсан юм. Яг цагдаа нарыг очих үеэр зугтаагаад алга болсон юм. 5 мотоцикл хэн хэнийх байсан эсэхийн мэдэхгүй байна. Мотоциклтой хүмүүс нь хэн байсан эсэхийн мэдэхгүй байна танихгүй ганц нэг хүмүүс ирсэн байсан..../1-р хх-ийн 141-143/

8. Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......2018 оны 07 сарын 01-ны 22 цагийн үед******* ах ирээд 2 уулаа Овоон шанд руу хүн хүргэж өгье, ханьтай яваад ирье гэж хэлэхээр нь цуг явсан, бид 2 манайхаас хөдлөөд ******* ахыг гэрээс нь аваад дахиад******* ахыг аваад шууд Овоон шанд руу явсан, Овоон шандад шөнө 01 цаг өнгөрч байхад очсон, очоод машинаас буухад нүхэн дээр хүмүүс байсан. Мөн 2-3 машин харагдаж байсан тэгээд*******ийг явах уу гэхэд урьд шөнө нойр муутай хоносон нүдний хор гаргаж жаахан унтаж байгаад явъя гэхээр машины хойд талын хаалгаар ороод хамгийн хойд талын суудал дээр хэвтээд унтаж байтал миний нөмөрсөн дээлийг нэг хүн татахаар нь сэрэхэд цагдаа босоорой гэж хэлчхээд яваад өгөхөөр нь би машины цонхоор нь харахад нүхэн дээр байсан хүмүүс зугтаагаад яваад өгсөн байсан. Шөнө байсан мөн нүхэн дээр байсан хүмүүс нүүрэндээ баг зүүсэн байсан болохоор хэн байгааг мэдээгүй. Хэн тавьсныг бол хараагүй бид 2-той *******,******* нар цуг ирсэн болохоор машинд оруулж ирж тавьсан байх гэж бодож байна. Би цахилгаан мотор, мулдакыг хүмүүс Овоон шандад хэрэг болдог гэж бодоод мөн тухайн мотор, мулдакыг хүнд хэрэглүүлээд ганц нэг чулуу авах санаатай байсан юм, тэгээд Овоон шандад очиход нүхийг нь хүмүүс тойроод зогссон, нэг мотор ажиллаж байсан юм тэгээд надад бол ажиллах боломж олдохгүй юм байна гээд******* ахыг явах уу гэхэд ах нь урьд шөнө хөдөөгөөс ирсэн, зам нь эвгүй чулуутай юм байна, шөнө явж байгаад дугуйгаа хагалж магадгүй гээд нүдний хороо гаргаж унтчихаад гэгээ гаргаад явъя гэхээр нь би арын суудалд ороод унтаад өгсөн юм. Би машинаас буулгаж мотороо ямар нэг асааж ашигласан зүйл байхгүй, би мотороо өглөө сэрээд нүхний хажууд байхыг хараад мэдсэн, унтаж байсан болохоор хэн буулгасан талаар мэдэхгүй байна. Би өмнө алтанд болон Овоон шанд руу явж байгаагүй, би анх удаа очсон, тэр үед би оюутны амралтаараа гэртээ ирсэн байсан юм, би Овоон шандаас ямар нэг чулуу буюу баяжмал аваагүй.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-41/

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ:*******: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр******* ахтай таарсан. Овоо шанд руу хүн хүргэж өгчихөөд ирье гэхээр нь хамт явсан. Өөрт байсан улаан өнгийн моторыг машинд тавьсан. Тухайн газар 01 цагийн үед очсон. Буцаад явах гэтэл******* ах дугуй муутай мөн нойр хүрээд байна. Жаахан унтаж байгаад гэгээ орохоор явъя гэсэн гэв.

10. Шүүгдэгч*******ийн мөрдөгчийн байцаалтаар гэрчээр өгсөн: ...2018 оны 7 дугаар сард******* ах Овоон шанд руу явах уу гэж хэлэхээр нь би цуг явъя гээд машинд нь суусан,******* ахтай хамт шууд Баянлиг сумаас гараад Овоо шандад харанхуй болж байхад очсон, очиход нүхэн дээр мотоциклтой хүмүүс байсан. Хүмүүс нь 5-6 тооны хүмүүс байсан. Би машины урд талд сууж байгаад машины хойд талын суудалд суугаад дээл нөмрөөд унтаад өгсөн, тэгтэл нөмөрсөн дээл татахаар нь сэртэл цагдаа нар ирсэн өглөө болсон байсан, Баянлиг сумын Овоон шанд руу******* ах бид 2-уулаа явсан, өөр хүн явсан талаар санахгүй байна....гэх /1-р хх-ийн 129-131/

11. Иргэний нэхэмжлэгч М.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......Яг хэзээ эсэхийн сайн санахгүй байна. Манай байгууллагын ажилтан болох Мөнхшүр надад Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоо шанд гэх газарт хүмүүс хууль бусаар ашигт малтмал олборлоод байгаа талаар тус сумын байгаль хамгаалагч нь хэллээ гээд надад хэлсэн. Тэгээд төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан юм. Мөнхшүр болохоор сумдын байгаль хамгаалагч нараас мэдээ авч ажилладаг юм. Цагдаагийн хошууч И.Ихзаяа, хэсгийн төлөөлөгч, ц/д/ч Жигмид нарын хамт 2018 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн үүрээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх газар рүү очсон юм. Яг дотор нь нийт хичнээн хүн байсан эсэхийн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/ ...Та 2018 оны 07 сарын 01-ны орой Баянхонгор аймгаас Цагдаагийн газрын ажилтан И.Ихзаяа, Жигмэд нарын хамт Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх газар өглөөний 05 цагийн үед очиход цагаан өнгийн старекс машин 10-аад тооны хүмүүс байсан тэдгээр хүмүүс мөн цагаан өнгийн старекс машин байсан, нүхний зүүн хажуу талд нь байсан цагаан өнгийн старекс машин байхаар нь цагдаагийн ажилтнууд үзэхэд 5 шуудай чулуутай шороо мөн хүрэн өнгийн цохилттой дрилл, өрмийн хамт байсан нүхний хойд талд ногоон болон улаан өнгийн цахилгаан үүсгүүр зэрэг байхаар нь хурааж авсан. Цагаан өнгийн старекс машинд дээр очиход*******, машины ар талын хаалга онгойлгоотой байсан, машины ардаа юм оролдоод байж байсан, машины дунд талын хаалгыг онцгойлоход******* машинд унтаж байсан шуудайтай чулуун дээр унтаж байсан юм.Ж.Буянчимэг эндээс авсан чулуу байгаа юм, миний машинд хүн тавьсан, тавьсан хүн нь зугтлаа барьж аваач гэж хэлээд байсан,*******ийн хувьд ямар нэг зүйл хэлээгүй, 2 ширхэг цахилгаан үүсгүүр машины гадаа байсан, харин цохилтой дрилл болон өрмийн хамт*******ийн машинд байсан юм, тухайн газраас 5 шуудай чулуу, 2 ширхэг цахилгаан үүсгүүр буюу мотор, хүрэн өнгийн цохилтой дрилл, өрмийн хамт хураан авсан өөр ямар нэг зүйл хурааж аваагүй.*******ийн хувьд миний машинд шуудайтай чулуунуудыг хүн тавьсан гэж хэлсэн, ямар хүнтэй явсан талаар хэлээгүй, мөн өрөм, цахилгааны үүсгүүрийн талаар ямар нэг зүйл хэлээгүй,*******ийн хувьд ямар нэг зүйл бид нарт хэлээгүй, очиход машинд унтаж байсан, нүхний тэр хавиар байсан мотоциклтой хүмүүсийн хувьд ойр хавийн нутгийн иргэд байсан, тухайн хүмүүст ямар нэг олборлосон чулуу байгаагүй, ямар нэг багаж хэрэгсэл гэх зүйл байгаагүй юм, тухайн газарт байсан хүмүүсээр нүх рүү шороо хийлгэж даруулсан юм.,.2018 оны 07 сарын 02- нд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх газар луу очсон юм, бид нарыг очиход Овоон шандын нүхэн дээр очоод цагаан старекс машин байхаар нь үзлэг хийхэд 5 шуудай чулуу, тэсэлгээний өрөм, 2 ширхэг мотор зэрэг байхаар нь хураан авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-122, 125/

12. Гэрч Х.Ганчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 06 дугаар сарын 28-29-нд шөнө манай гэрийн хажуугаар ин тэрэг яваад байхаар нь хүмүүс овоон шандыг ухаж байгаа юм байна гээд 05 цагийн үед Овоон шанд гэдэг газар ирэхэд 30 гаруй хүн байж байсан. Тэгээд удалгүй ланд-80 маркийн автомашин гараад иртэл тэнд байсан хүмүүс машинтай нь машиндаа суугаад зарим нэг нь явган зугтаагаад явсан. Би тэнд таньдгаас Батбаяр, Милтогоо, Буянчимэг нарын 7 хүнтэй хамт үлдсэн. Ланд-80тай очсон хүмүүс нь байгаль орчны байцаагч Баярмаа, Ихзаяа гээд хошууч цолтой хүн бас 2 цагдаа байсан. Тэгээд наад газраа булж нөхөн сэргээлт хийж өг гээд би гэр лүүгээ явж өөрийнхөө машиныг авч ирээд тэр ухсан байсан нүхийг дарж өгсөн. Нүхийг дарж өгсний дараа Баянлиг сум руу оч гэхээр нь сум дээр очиход аймаг орохоор боллоо гээд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймагт ирж мэргэжилтэн Баярмаа байцаалт өгсөн...... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/,

13. Гэрч С.Милтогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Бямбадорж, Буянчимэг нар байсан. Миний таньдгаас эдгээр хүмүүс байсан. Батбаяр ах, Магнай гэх хүн байгаа гэж хэлсэн. Буянчимэг, Батбаяр, Бямбадорж нар цагаан өнгийн Буянчимэгийн старикс маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 43-44/,

14. Гэрч Х.Ванчигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын эхээр байсан байх он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Мэргэжилтэн Баярмаа дуудсан ба тэнд очиход 5 ширхэг шуудайтай чулууг Овоо шандаас хурааж аваад ирсэн гэж хэлсэн. Түүнийг лацныхаа тоонд нь тааруулж 5 шуудайтай чулууг нийлүүлж 4 шуудай болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 /,

15. Гэрч Б.Жигмэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .......2018 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн үүрээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх газар рүү очсон юм. Бид нарыг очиход овоо шандын нүхнээс 3 билүү 4 хүн гарсан. Тэгээд хүмүүсийг цагдаагийн хошууч И.Ихзаяа гаргасан. Тээврийн хэрэгсэл дотроос болохоор 5 ширхэг шуудай чулуу, тэсэлгээний өрөм, хэргийн газраас 2 ширхэг мотор 58 метрийн урттай кабелийн утас зэргийг хураан авсан юм. 5 ширхэг шуудайнд байсан чулууг 4 ширхэг шуудайнд хийсэн юм. Учир нь гэх юм бол 4 ширхэг лац байсан болохоор тэдгээр зүйлс нь одоо Баярмаа гэх хүнд байгаа байх....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65/

16. Гэрч Х.Батхүрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......С.Бямбадоржийг 2017 оноос хойш таньдаг болсон. Анх манай оюутан ангийн найзтай найзалдаг байхад нь танилцаж байсан юм.******* архи, согтууруулах ундаа хэрэглэж байхыг хараагүй, даруухан, буруу ааш зан байхгүй, тусч, гэр бүлийн хүмүүжил сайтай, хичээнгүй найз минь байгаа юм. Энэ жил Батлан хамгаалах их сургуулийг төгссөн, сагсан бөмбөг сайн тоглодог. Одоо Улаанбаатар хотод амьдардаг....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157/

17. Гэрч Х.Юндэнбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......Би*******той төрөл, садны холбоотой, багаасаа хамт нэг хашаанд өссөн, сэргэлэн, яриа хөөрөө сайтай, хүний арга эв олохдоо сайн, 10 жилд байхдаа сайн сурч байсан. Мөн оюутан болоод сайн төгссөн, юманд хандахдаа сэтгэлээсээ, нухацтай ханддаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, өмнө ямар нэг хэрэгт төвөгт орж байгаагүй, ар гэрээс нь анхаарал сайн тавьдаг, сургуулиа энэ жил төгссөн, нийтийн удирдлага мэргэжлээр батлан хамгаалахын их сургуулийг төгссөн, одоо Улаанбаатар хотод найз охины хамт амьдардаг, багаасаа өвөө дээрээ өссөн болохоор өвөөгөөрөө овоглодог юм. Эмээ нь Баянлиг суманд амьдардаг.....гэх мэдүүлэг /1-р ххийн 158-159/

18. Гэрч Б.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......Ж.Буянчимэг манай нөхрийн хамгийн бага дүү байгаа юм. Баянлиг суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр Баянлиг сумын сургуульд багш ажилтай, архи согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай, хүний үгэнд сайн ордог, тусархуу ажилсаг, багаасаа мал маллаж өссөн, Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, найз нөхөд, ах, эгч нарынхаа дунд нэр хүндтэй, хүнтэй сайхан харьцдаг, амьдралаа сайн авч явдаг хүн байгаа юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/

19. Гэрч Р.Цэвэгмид мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Манайх 5 хүүхэдтэй,******* хамгийн бага хүүхэд байгаа юм. 1986 онд Баянговь суманд төрсөн, одоо эхнэр хүүхдүүдийн хамт Баянлиг сумын 5 дугаар багт амьдарч байгаа, эхнэр нь Баянлиг сумын сургуульд багш хийдэг, өөрөө хөдөө хэдэн малаа хариулдаг хүн байгаа юм. 2002 онд Баянговь сумын 8 дугаар жилийн сургуулийг төгсөөд мал дээр байж байгаад 2004-2005 онд Улаанбаатар хотод 326 дугаар ангид цэргийн алба хаасан, миний хүү архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, төлөв даруу зантай хүүхэд байгаа юм, найз нөхдийн дунд нэр хүндтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, багаасаа мал малласан, миний үгнээс гардаггүй сайн хүүхэд байгаа юм.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/,

20. Гэрч Б.Галдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2000 оноос хойш Баянлиг сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Одоо 18 дахь жилдээ ажиллаж байна. Баянлиг суманд тусгай хамгаалалтын 3, Тамгын газарт нэг улсын байцаагч, нэг байгаль хамгаалагч нийтдээ 5 байгаль хамгаалагч байдаг юм. Миний хувьд гэх юм бол “Их баян” 4 дүгээр багийг хариуцдаг юм. Улсын хамгаалалттай газар мөн байгаа юм. Тус өдрийн он сар өдрийг нь мартсан байна. Намайг суманд явж байхад Баярмаа дуудсан юм. Яваад очсон чинь “Овоо шанд” гэх газраас чулуу хураагаад ирлээ үүнийг лацдах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед тэнд 5 шуудай чулуу байсан ба нийлүүлээд 4 шуудай болгож лац дарсан юм. Лац нь хүрэхгүй байсан учир 4 шуудайнд нийлүүлээд тавьсан юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/

21. Гэрч Ж.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Магнайбаяр бид 1983 оноос Дундговь аймгийн хөдөө аж ахуйн техникумд хамт сурч байгаад 1986 онд төгсөөд тэр үеэс хойш нэг системд цуг ажиллаж, нөхөрлөж байна. Би одоо хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байгаа.******* Баянлиг суманд хувийн мал эмнэлэг ажиллуулдаг, эхнэр нь Баянлиг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажилтай, хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан. Манай найзын хувьд хүнд худлаа хэлэх, хулгай хийх зэрэг муу зуршил байхгүй, үнэнч, шударга ноён нуруутай хүн байгаа юм. 30 гаран жил нөхөрлөж байна, залуу байхад бид нар согтууруулах ундаа ганц нэг уудаг байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг мэдэхгүй байна, дааж өгсөн, хариуцуулан өгсөн ажлыг сайн хийдэг, төлөвшсөн хүн байгаа юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/

22. Гэрч С.Готовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....******* бид 1986 онд Дундговь аймгийн хөдөө аж ахуйн техникумд хамт сурч байсан. Тэр үеэс хойш Баянхонгор аймагт тус тусдаа мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, би одоо Баянхонгор аймгийн мал эмнэлгийн салбар зөвлөлийн даргаар ажилладаг*******ын Баянлиг суманд Буянт-сүрэг хувийн мал эмнэлэг ажиллуулдаг, манай холбооны идэвхтэй гишүүдийн нэг байгаа юм. Сумандаа мал эмнэлгийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг малчдад үйлчилдэг малын эмч нарын нэг байгаа, манай найзын хувьд шударга, хүнд тусархуу, хэлсэн ярьсандаа байдаг, хүнд тусархуу, хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянлиг суманд амьдардаг, эхнэр нь Баянлиг сумын эмнэлгийн эрхлэгчийг хийдэг, ямар нэг хэрэг, төвөгт холбогдож байгаагүй....гэх мэдүүлэг /1-р ххийн 154-155/,

23. Гэрч Г.Идэрмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....******* ахыг би багаасаа танина, намайг бага байхад цагдаад ажилладаг байсан. Сүүлдээ Баянлиг сумаас эхнэр аваад тэндээ суурьшаад, одоо мал маллаж байгаа, одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь Баянлиг сумын ЗДТГ-т нягтлангаар ажилладаг, хүүхдүүд нь сургуульд явдаг, би хааяа ******* ахынхаар очдог, манай ахын хувьд шударга, нийтэч, тусархаг, элдэв муу зан байхгүй, хүнтэй сайхан харилцаатай найз нөхдийн дунд нэр хүндтэй, хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг байх, хэрэглэж байхыг нь хараагүй, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ халамжтай, сайхан эр хүн байгаа юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/

24. Гэрч Н.Бүрэнцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .......******* нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. *******ын хувьд согтууруулах ундаа, шударга, үнэнч зантай, ямар ч хүнтэй сайхан харьцдаг, харилцаа сайтай, төлөв, даруу, эхнэр 2 хүүхдийн хамт Баянлиг суманд амьдардаг, эхнэр нь Баянлиг сумын ЗДТГ-т нягтлан ажилтай, *******ын хувьд хөдөө мал малладаг, амьдралын төлөө зүтгэдэг, ажилсаг, хүн чанар сайн залуу байгаа юм. Өлзийт суманд 10 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163/ 25. Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р баг Овоо шанд гэх эвдэрсэн газрын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 171- 217/, 26. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 226/,

27. Э.Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019.12.23-ны өдрийн 662 дугаартай “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.49 грамм алтны зах зээлийн үнэ ханш нь 147, 293 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 234-235/, 28. Энх нахиа ХХК-ын шинжээчийн 2019.12.23-ны өдрийн 664 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 1 200 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон..." дүгнэлт /1-р хх-ийн 250/, 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан хяналтын шалгалтын ажлын тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулахад ашигласан эд хөрөнгө, олборлосон зүйлийг хураан авсан тухай протокол, гэрэл зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 58, 63 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт, 1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар хураан авсан чулууг хүдэр боловсруулах үйлдвэрт оруулж бутлуулсан тэмдэглэл,1 дүгээр хавтаст хэргийн 170- 171 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын МША-69 тоот мөрдөгчийн тогтоолын асуулгын хариу, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар баг, Овоо шанд хэмээх газар эвдэрсэн газрын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 243-244 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лаборатори, 1 дүгээр хавтаст хэргийн 233, 248-249 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 49-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч*******,*******, *******,******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд авагдсан*******ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд авагдсан цэргийн үүрэгтний үнэмлэх, 2 дугаар хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбарууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******аас хоёр хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтышатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******,******* нар болотэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов нь гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч*******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нь шүүгдэгч нарыг гэмт хэрэгт оролцоогүй бусдын гуйлтаар явж ирсэн тул гэм буруугүй талаар дүгнэлт гаргасан байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд шүүгдэгч Ж.Буянчимэнь өөрийн Старекс маркийн 4979 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж оролцсон, шүүгдэгч******* нь уг гэмт хэрэгт оролцохдоо өөрийн цахилгаан үүсгүүр болон газар ухах зориулалт бүхий мулдокийг авч талаар мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ. Иймд өмгөөлөгч Д.Мэндээгээс гаргасан шүүгдэгч*******, С.Бямбадорнарыг гэм буруугүй байна гэх дүгнэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэв. Харин шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 сарын 01-ны өдөр Баянлиг сумын Овоон шандад хүмүүс байна гэх сураг гарахаар нь явах унаа хайж байтал*******тэй клонк дээр таараад Овоон шанд хүргээд өгөөч гэхээр нь тэгье гэж хэлэхээр нь 20 литр түлш хийж өгчхөөд гэртээ хариад байж байтал*******,*******ийг суулгасан манайд ирэхээр нь би машинд суугаад, замаараа*******ыг гэрээс нь аваад Овоон шанд руу явсан, Овоон шандад 2018 оны 07 сарын 02-ны шөнө 01 цагийн үед очсон, очоод******* бид 2 машинаас буухад ойролцоогоор 10 гаран машин, нэлээд олон тооны хүмүүс байсан, нүхэн дотор бас хүмүүс байсан, тэнд байсан хүмүүс нь бүгд нүүрэндээ бага хийсэн хүмүүс мөн шөнө харанхуй байсан болохоор хүмүүсийг танихгүй хүмүүс байсан,******* ах бид 2 нүхний гадна талд гаргасан шороо, чулуунаас холиод 5 шуудайны дунд хэсгээр аваад*******ийн машинд аваачиж тавьсан...” гэх / 2-р хх-ийн 33-34 /, мөн шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 сарын 01-ны өдөр ******* над руу яриад Овоон шанд нээгдсэн сураг байна, цуг явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд удалгүй манай сумын*******ийн цагаан өнгийн старекс машинтай *******,******* нар хүрээд ирэхээр нь машинд суугаад Овоон шандад 2018 оны 07 сарын 02-ны шөнө 01 цагийн үед очсон. очиход Овоон шандын нүхэн дээр 10-аад тооны машин, мотоциклууд, нэлээд олон тооны хүмүүс байсан тэгээд ******* бид 2 машинаас буугаад тэр хавиар явсан, тэгтэл нүхний дээр болон дотор хүмүүс байсан, ******* нүх рүү орох боломжгүй юм байна гээд нүхнээс гаргасан набор буюу шороотой чулуунаас шуудайнд бид 2 хамт хамж хийгээд ******* машинд аваачиж тавиад байсан, нийт 5 шуудайны дундуур шороотой чулууг авсан юм...” гэх / 2-р хх-ийн 35-37 /, шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед хөдөөгөөс Баянлиг сумын төвд түлш, бензин авах гээд орж орой нь гараад бензин түлшээ авах гээд колонк дээр очоод зогсож байтал ******* байж байсан. Тэгээд ******* Овоо шанд хүргээд өгөөч 20 литр түлш хийгээд өгье гээд гуйхаар нь 20 литр түлш хийлгээд өөрийнхөө авсан бензинийг гэртээ аваачиж авьчхаад буцахдаа ганцаараа явах юм чинь хүн олоод явъя гэж бодоод*******ийнд очоод цуг Овоон шанд руу хүн хүргэж өгчхөөд ирье гэхэд тэгье гэж хэлээд бид 2 цуг *******ыг гэрээс нь авсан тэгтэл *******,*******ын гадаа очоод зогсоодох гэхээр нь очиж зогсоход******* ах гарч ирээд машинд суугаад Овоон шанд руу яваад, Овоон шандад 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг өнгөрч байхад очсон...” / 2-р хх-ийн 43-45 /, гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдаж гэмт хэргийг зохион байгуулсан гэж шүүх дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин уг гэмт хэрэгт байгаль экологид учруулсан хохирлын дүгнэлт гаргахдашүүгдэгч нарыг 1105 м кв газрыг эвдрэлд оруулсан гэж дүгнэлт гаргасан нь шүүгдэгч нарын үйлдсэн үйл баримттай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний шөнө очоод 07 дугаар сарын 02-ниөдөр баригдсан байхад 1105 мкв газар эвдрэлд орсон гэж дүгнэсэн нь шүүгдэгч нарын бие махбод болоод техникийн хүчин чадал хүрэхгүй гэдэг нь үйл баримтаар тогтоогдож тул шүүх шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг үнэлэхгүй байхаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль орчинд 11749мөн төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтэд 413500 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлсөнийг дурдах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь 2018 оны 07 дугаар сарын 01-ны шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоон шанд” гэх тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж алтны хольц бүхий 4 ууттай чулуу олборлож уг чулуунуудыг цагдаагийн газраас тээрэмдүүлж 1.49 грамм алт гаргаж авсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан иргэний нэхэмжлэгч М.Баярмаа, гэрч Х.Ганчөдөр, С.Милтогоо, Х.Ванчигсүрэн, Б.Жигмид,, Б.Галдан нарын мэдүүлэг болон үнэт металл сорьц тогтоох шинжээчийн дүгнэлт, үнэлгээний “Энх-нахиа” ХХКийн 662, 664 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******,*******,*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч *******,******* нар нь хаягдал чулуу авсан олборлолт явуулаагүй гэж мэдүүлж байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу....хүдрийн овоолго, хаягдал,...олборлох,....борлуулах түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хувьд хүдрийн овоолго хаягдал авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тэднийг ашиглалт явуулсан гэж шүүх дүгнэсэн болно. Мөн шүүгдэгч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн хуулийн 7.3-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдаж гэмт хэргийг зохион байгуулсан гэж шүүх дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч*******,*******,******* нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Хэрэгт Цагдаагийн мөрдөгч нь гэмт хэргийг шалгах явцад уг хэрэгт огхамааралгүй ногоон өнгийн цахилгаан үүсгүүр, өрөм, дрилл зэргийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон байгааг дурдаж, уг эд ногоон өнгийн цахилгаан үүсгүүр, өрөм, дрилл болон шүүгдэгч Ж.Бямбадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гэж байсан улаан өнгийн цахилгаан үүсгүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хоёр ширхэг цахилгаан үүсгүүр нэг ширхэг өрөм, нэг ширхэг дрилл зэргийг хэрэгцээний дагуу зохих газарт шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Старекмаркийн 4979 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөгийг шүүгдэгч *******,*******,*******,******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Мөн энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, гэмт хэргийн үед хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан ногоон өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг СД нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг цахилгаан үүсгүүр хоёр ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж, СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч *******ын эзэмшлийн 32 инчийн зурагт нэг ширхэг, самсунг гар утас нэг ширхэг, шүүгдэгч*******ын эзэмшлийн цахилгаан зуух нэг ширхэг, самсунг НӨТ гар утас нэг ширхэг, шүүгдэгч*******ийн эзэмшлийн самсунг гар утас нэг ширхэг, 32 инчийн зурагт нэг ширхэг, шүүгдэгч*******ийн эзэмшлийн гар утас нэг ширхэг зэргийг битүүмжилсэн хөргөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******,*******,*******,******* нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэв. Мөн хэрэгт шүүгдэгч нарын хэргийн газраас олборлож авсан дөрвөн ширхэг шуудай бүхий чулууг тээрэмдүүлэн боловсруулж гаргасан 1.49 грамм шар өнгийн металлыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 1.49 грамм шар өнгийн металлыг Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарт тушааж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч *******,*******,******* нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг урьд ял шийтгэгдэж байгаагүй, шүүгдэгч******* урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг ял шийтгэгдэж байсан гэж тус тус үзлээ. Гэхдээ шүүгдэгч*******ын урьд ял шийтгэгдэж байсан нь ял шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******,*******,*******,******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч*******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч*******,*******,******* нарт нэг жилийн / 01 / хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******,*******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч*******,*******,******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Шүүгдэгч **************,*******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Старекс маркийн 4979 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөгийг шүүгдэгч *******,*******,*******,******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, гэмт хэргийн үед хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан ногоон өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг СД нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг цахилгаан үүсгүүр хоёр ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 32 инчийн зурагт нэг ширхэг, самсунг гар утас нэг ширхэг, шүүгдэгч*******ын эзэмшлийн цахилгаан зуух нэг ширхэг, самсунг НӨТ гар утас нэг ширхэг, шүүгдэгч*******ийн эзэмшлийн самсунг гар утас нэг ширхэг, 32 инчийн зурагт нэг ширхэг, шүүгдэгч*******ийн эзэмшлийн гар утас нэг ширхэг зэргийг битүүмжилсэн хөргөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******,*******,*******,******* нарт тус тус буцаан олгосугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт дөрвөн ширхэг шуудай бүхий чулууг тээрэмдүүлэн боловсруулж гаргасан 1.49 грамм шар өнгийн металлыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 1.49 грамм шар өнгийн металлыг Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарт тушааж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тоолсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих, шүүгдэгч*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ