| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0274/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/234 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Ш.*******, Б.*******, шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.******* нарт холбогдох 1714002240147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******. / ******* регистрийн дугаартай /
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******. /******* регистрийн дугаартай/
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ын ./
регистрийн дугаартай/
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” зоогийн газарт зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.*******тэй нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Оргил” барны гадаа талбайд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан
2. Шүүгдэгч Б.******* нь Х.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” телевизийн өрөөнд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадна ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.*******тай нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Оргил” барны гадаа талбайд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. Шүүгдэгч Х. нь Б.*******тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” телевизийн өрөөнд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадна ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмөөлөгч авахгүй Би монгол хэл, бичиг үсэг мэднэ . 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөрын ажил дээр *******,,, нартай архи пиво уучихаад 22 цагийн үед “Оргил” бааранд орох гээд *******,,, нартай явж байгаад ******* нар тамхинд явсан байсан. хүнтэй уулзаад зогсож байсан, харин бид 2 “Оргил” баарны үүдэн зогсож байх үед гэх залуу ирээд “ахын дүү гал байвал өгөөч” гэхээр нь би “юун ахын дүү вэ чи өөрөө ахын дүү юм байна” гэсэн чинь гэх залуу ньтай барилцаад авсан байхаар нь би гэх залууг 1 удаа цохиж авсан чинь *******, 2 ирж салгаад ыг аваад явсан чинь буцаж ирээдтай барилцаад авсан тухайн үед ******* ирээд гэх залууг нүүрэн дунд нь нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд “шүд уначихлаа” гээд шүдээ харуулаад урд талын шүднүүд байхгүй болсон гээд байхаар нь “наад шүд чинь хугарвал цус гарна биздээ” гэсэн чинь “энэ хиймэл шүд байгаа юм гэж хэлж байсан” тэгээд салаад явсан. Би танихгүй сүүлд уулзаад гэх залуу надтай төрөл садангийн холбоотой юм билээ. Би ыг 1 удаа цээж хэсэг рүү цохиж авсан гэхдээ би тухайн үед согтуу байсан тул зарим зүйлээ санахгүй байна. ******* нь ыг хөлөөрөө өшиглөж байсан өөр зүйл санахгүй байна. ******* бид 2 хохирогч ыг хохиролыг барагдуулсан.гэх мэдүүлэг / хх-ийн 121-122/,
....Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмөөлөгч авахгүй Би монгол хэл, бичиг үсэг мэднэ . ...2017 оны 11 дүгээр сарын 04-ны орой 23 цагийн үед, , нарын хамтаар “Дэлгэрэх” захын ар талын “Хишиг” нэртэй зоогийн газарт ортол нэг өндөр залуу миний нүдний шилийг авч шидээд намайг нүүр лүү түлхээд намайг “чаддаг юм бол цохь” гээд байхаар нь би 1 удаа зүүн талын шанаа хэсэгт нь гараа цохиж аваад уг зоогийн газраас гарсан гэнэт би хүн цохьсон яасан бол гээд буцаад ортол намайг тэнд байсан миний цохьсон гэх өндөр залуутай цуг явж байсан залуу үсдэж аваад намайг цохиж авсан тэгээд намайг надтай цуг явж байсан салгаад гарсан. Тэгтэл миний хаалгыг нь дараад зогссон байхаар нь би миний цохьсон гэх өндөр залууг гайгүй зүгээр үү гэтэл “бид нарт асуудал байхгүй та нар яв”гэхээр нь би ороод цусаа угааж гарч ирээд явсан. ... Намайг “Хишиг” зоогийн газар би найзуудтайгаа ороод иртэл тэр өндөр залуу буюу Баттулга миний зүүж явсан нүдний шилийг авч хаяаад намайг нүүр лүү түлхээд чаддаг юм бол цохь гээд байхаар нь би 1 удаа зүүн шанаа хэсэг үү цохиж авсан үнэн. Надад гэмтэл бэртэл гээд байх зүйл байхгүй тухайн үед миний хамарнаас цус гарч байсан, гэхдээ одоо гэмтэл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 123-124 /,
2. Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмөөлөгч авахгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ . 2017 оны 10 дугаар сарын 09-ны орой 18 цаг40 минутын үед би ажил дээрээ мэдээгээ хийж дуусаад тухайн өдрийн эфирээ хийгээд сууж байтал гаднаас “Баянхонгор” телевизийн орж ирээд хаардан дээр мэдээний дүрсний яриа суулгуулах гээд орж ирээд хард руу дүрс хуулаад байж байтал гаднаас эхнэр орж ирээд эхнэр , нар нь хоорондоо маргалдаж барилцаж аваад үснээсээ зулгаалцахаар нь би дундуур нь орж салгаж “Баянхонгор” телевизийн ыг “мэдээний дүрсийг маргааш ав” гээд эхнэр ыг тэвэрч үлдсэн гараад явсан би эхнэрээ тавиад би ажилаа хийж байтал эхнэр гараад гүйсэн би араас нь гартал Төрийн банкны хажуу талд эхнэр , нар нь ярилцаад зогсож байхаар нь би “одоо боль” гэж хэлтэл ын ах эгч 2 нь ирээд ыг явуулж бид 2 ах эгчтэй нь ахынхан нь гэрлүү нь явсан. .... бид 2 манай ажил болох “Мазаалай” телевиз дээр байж байх үед гаднаас эхнэр орж ирээд хоорондоо маргалдаж , нар нь барилцаж аваад нь ыг үснээс нь зулгаагаад байсан хэн уг гэмтлийг учруулсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд цохиж зодсон зүйл байхгүй харин эхнэр , нар барилцаж аваад байхаар нь тэвэрч аваад хойш нь суулгасан зүйл байгаа тэрнээс болж доргилт авсан байж магадгүй мөн гараад гүйхдээ шатны уруу гүйх үед доргилт авч уг гэмтэл үүссэн байх гэж бодож байна. ....тухайн үед тай ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орсон зуйл байгаагүй ажлаа хийгээд сууж байсан. тай барилцаад авсан байхаар нь би салгасан юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 125-127/,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
5. Шүүгдэгч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 06,07-ны үеэр байх он сарыг сайн санахгүй байна орой 18 цагийн үед “Мазаалай” телевиз рүү мэдээний дүрс авах гэж орсон Б.******* нь монтажан дээр сууж байсан би ширээний хажууд зогсож байх үед гаднаас Б.*******ийг эхнэр нь орж ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдэж авсан чинь ******* бид 2-ийг салгаад “мэдээний дүрсийг маргааш авчих уучлаарай одоо яв яв” гээд намайг явуулсан. Намайг эхнэр нь намайг “янхан банзалаар” дуудсан ыг ******* тэвэрээд үлдсэн би “Мазаалай” телевизээс гараад холбооны урд талын засмал зам дээр алхаад явж байтал араас орилж гарч ирээд намайг үсдээд авахаар нь 2 гарыг барьж аваад “чи одоо жирэмсэн байж ичээч” гэж хэлтэл 1 гараа миний гарнаас салгаж аваад миний гар утсыг булаагаад авсан. Тэгтэл удалгүй араас нь ******* гарч ирэхээр нь би *******эд би “эхнэрээ ав гар утас аваад өг би ажилтай яараад байна” гэж хэлсэн чинь ******* тамхи татаад зогсоод байсан, тэгтэл хүмүүс рүү утсаар яриад “*******ийг ажил дээр байх үед гардаад авсан” гэж утсаар ярьж байсан тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй хүн ирээд аас эрэгтэй хүн нь миний гар утсыг аваад өгсөн тэгээд би яваад өгсөн. ..Би ыг *******ийн эхнэр гэдгээр нь мэднэ. Би 18 цагийн үед “Мазаалай” телевизээс мэдээний дүрс авах гээд ортол ******* монтажан дээр сууж байхаар нь би ширээний хажууд зогсож байсан. ...Надтай ямар ч маргаан болоогүй “Мазаалай” телевиз дотор нөхөртэй нь 2 уулаа байсанаас болж хардсаны улмаас намайг өрөөнд орж ирээд шууд үсдээд авсан. Хардалдаас болсон байх гэж бодож байна. ...Би д гар хүрээгүй өрөөнд орж ирээд намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлж үсдэж аваад ******* салгаад би гараад явсан тэрнээс хойш юу болсоныг би мэдэхгүй би гараад Холбооны урд талд явж байх үед араас гарч ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлж гарыг бариж авсан.гэх мэдүүлэг / хх-ийн 128-129/,
6. Шүүгдэгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг авахгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
7. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед найз , нарыг хамтаар “Оргил” бааранд орж сууж хүн хүний нэг нэг пиво аваад суусан юм. 22 цагийн үед бид 2 тамхи татах гээд “Оргил” баарны гадаа гарч ирээд хүмүүстэй уулзна гээд үлдсэн би баарны урд талд 2 залуу юм яриад зогсож байхаар нь 1 залуугаас нь “галаа өгөөч” гээд гуйсан чинь тэр залуу намайг “би чиний галыг бэлдэх ёстой юм уу” гэхээр нь би “гал өгчих нэг тамхи асаачихаад өгье” гэж хэлтэл тэр залуу намайг “чи муу яах гээд байгаа би чиний галыг би бэлдэх ёстой юмуу” гээд намайг шууд нүүрлүү цохиод авсан, хажуу талын 1 залуу нь миний цээж хэсэг рүү өшиглөөд авсан. Тэгсэн чинь хажуу талаас нь миний танидаг гэх ******* гэх залуу нэг залуутай гарч ирээд 4 үүлээ намайг зодсон миний нүүр хэсэг рүү ******* өшиглөж миний 1 шүд хөдөлсөн хиймэл 3 шүд байсаныг хугалсан тэд нар нийт 5 уулаа явж байсан бөгөөд 1 залуу хараад зогсож байсан харин ******* болон наад 3 залуу нь намайг нийлж байгаад зодож эхэлсэн тэгтэл нэг танихгүй ах бид нарыг салгасан мөн тухайн үед зодоон болж байх үед миний гар утас алга болсон байсан. ...Би “Оргил” бааранд 2 найзтайгаа сууж байгаад гарч ирээд тамхи татах гэсэн гал байхгүй байхаар нь 2 залуу зогсож байхаар нь гал асуусан чинь би чиний галыг бэлдэх ёстой юм гээд намайг зодож эхэлсэн. ...Би тэр 5 залуугаас 1 залууг нь танина тэр залууг ******* гэдэг юм тэр ******* “Т\/ 10” телевизид ажилладаг юм. Харин нөгөө 4 залууг би танихгүй тэр 5 залуугийн 1 залуу нь надад гар хүрээгүй хараад зогсож байсан. ...Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан 1 шүд хугарсан 3 хиймэл шүд байсан хугарсан мөн амны дотор талын жавж хэсэг хавдсан баруун талын 2 дахь араа үйрсэн гэх гэмтэлтэй байна. ....******* болон наана байсан 3 залуу нь намайг нийлж зодож байсан хэн хэн хаана цохиж авсаныг би мэдэхгүй 4 үүлээ нийлж зодож байсан. ....Миний биед учирсан гэмтлийн эм тарианы мөнгө болон алга болсон гэх шинэ гарсан “Нокиа” 3310 маркийн гар утас болон хиймэл шүд хийлгээд өгчих юм бол надад гомдол санал байхгүй. Би бараг эрүүл байсан. Намайг зодсон гэх 4 залуу архи уусан нилээн согтуу байсан харин наана нь зогсож байсан 1 залуу нь архи уусан байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 45-49/,
....Миний дахин хохирогчоор байцаалт өгөх болсон нь тухайн үед намайг *******, ******* нар нь зодсон байна лээ би тухайн үед байцаалт өгч байх үед сандарсан байсан болохоор *******ийг 3 залуутай нийлж зодсон гээд мэдүүлэг өгсөн байсан. Намайг эхлээд ******* нүүрлүү цохиж авсан. Харин хажууд байсан гэх залуу болохтай би зууралдсан байж байх үед ******* 1 залуутай ирээд намайг салгаад явж байх үед дахин битай барилцаад авсан ******* намайг цохиж байх үед ******* араас гүйж ирээд миний нүүр лүү өшиглөж авсан. Тухайн үед зодоон болж байх үед миний гар утас хаягдсан юм шиг байна лээ. ...Хохиролоо бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй. ******* миний нүүр хэсэгт буюу зүүн нүд орчимд 1 удаа өшиглөж авсан харин ******* миний нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиж авч надад гэмтэл учруулсан юм. Харин бусад цуг явж байсан залуучууд нь хараад зогсож байсан нь надтай зууралдаж байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/, 8. Хохирогч С.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн орой 19 цагийн үед “Хишиг” зоогийн газарт эхнэр Мөнхцэцэг, найз Батням болон түүний эхнэр Л.Баттулга, Очгэрэл нарын хамтаар орж ширээн сууж 2 шил архи захиалж суусан. Тэр архинаас Батням 2 ууж би нэлээн согтсон байсан, орой 23 цагийн үед би нилээн согтуу микрофон аваад дуулах гэтэл гаднаас 1 нүдний шилтэй залуу орж ирсэн,мөн наана нь 1 доголон залуутай ирж ирээд нүдний шилтэй залуу нь намайг зүүн шанаа хэсэгт 1 удаа гараа цохиж аваад би газар дагзаараа саваад унаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа босож ирэх үед намайг цохьсон гэх залуу алга болсон байсан. ...Намайг цохьсон гэх залууг би танихгүй харин сүүлд ******* гэдэг гэсэн. ...Би тухайн үед нэлээн согтолтой микрофон бариад дуулах гээд зогсож байх үед надтай микрофон булаацалдаад байсан тэрнээс болсон байх гэж бодож байна. гэх мэдүүлэг / хх-ийн 53-56 /,
9. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 19-20 цагийн орчим нөхөр *******ийн ажил дээр очсон юм. *******ийн өрөөнд ороход ******* гэх эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг харчихаад хаалганы ард нуугдсан. гэх эмэгтэйг “гараад ир ярилцая гэсэн” манай нөхөр ******* үгийн зөрүүгүй шалан дээр түлхэж унагаад дарсан. Би хана налаад гэдрэг унасан.... гэх эмэгтэй намайыг үсдээд тонгойлгосон ******* урдаас хоёр гарыг хөдөлгөөнгүй болгоод арагш хөөгөөд буйдан дээр унагасан. ******* гэх эмэгтэйгээ үснээс нь тавь гэхэд тавьсан. ... гэх эмэгтэй намайг үсдэж миний уруул руу гараараа цохьсон. Тэр үед ******* миний хөдөлгөөнийг хорьсон байсан. ******* намайг хөдөлгөөнийг дарж буйдан дээр дарсан үед гадагш гарахаар *******ийг үнсээд “түр баяртай” гээд гарсан. Би гараа тавиулаад ын араас гүйгээд Төрийн банкны орчимд алхаж байхад нь дуудаад “яагаад ингэж байгаа юм” гэхэд “чамайг хохирооно яадаг юм” гэж хэлсэн. Тэгэж зогсож байсанаа намайг алгадсан би хариуд нь ороолтноос нь барьж авсан мөчид манай нөхөр гүйж ирээд “яагаад байгаа юм” гээд намайг бариад авсан. Тэр хооронд гэх эмэгтэйн гар утсыг булааж авсан. Намайг “Шар бүрд” рүү орох гээд алхаж байхад араас ирээд үснээс зулгаагаад урагш түлхэж цементэн талбай дээр унагасан. Тэгэхэд манай нөхөр бол гэж нэг ч дуугараагүй. ...Манай нөхөр намайг хөдөлгөөнийг хорьж гэдсэн дээр дарж намайг багалзуурдсан. Миний бие одоо тааруу байна хүүхэд гарах гээд эхэс жаахан ховхорсон савны амсар 1 см нээгдсэн. Тухайн үед хүзүүнд улайлт, хоёр бугалганд хөхрөлт, баруун өгзгөнд хөхрөлт дээд уруул хэгзэрсэн, үүдэн шүд хөдөлсөн. Би гомдолтой байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 57-63/, 10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 09-ний өдөр 19-20 цагийн үед би нөхрийнхөө ажил дээр яваад очтол манай нөхөртэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг мэдэнгүүтээ хаалганы ард нуугдсан. “Гараад ир ярилцъя, чи яагаад байгаа юм бэ” гэхэд “үйлийн үрийг чинь үүрүүлж байна” гэсэн. Тэгтэл манай нөхөр үгийн зөрүүгүй намайг дарж унагасан. Би даруулсан чигээрээ утсаа гаргаж ирээд , ******* хоёрын байгаа байдлыг баримтжуулах гэтэл миний утсыг булааж авсан. Би босоод ширээн дээр байсан утсыг нь өмднийхөө халаас руу хийхэд намайг үсдэж аваад, ******* бас зэрэг намайг доош нь тонгойлгосон. Би дээшээ өндийх гэхэд миний нүүр цохигдсон. ******* намайг хүчээр түлхэж буйдан руу суулгасан. “Яагаад ингээд байгаа юм бэ” гэж д хэлэхэд “би чамайг зайгаа тавьж өг гэж тойруу замаар зөндөө хэлсэн биздээ, зайгаа тавиад өгөхгүй яах гээд байгаа юм” гэхээр нь би” салаад өгч болно, гэхдээ би хуулийн дагуу сална, салахад тийм амар зүйл биш” гэж хэлсэн ...” намайг үсдээд байна шүү дээ” гэхэд ******* “үсийг нь тавь” гэж хэлсэн. Би тай юм ярих гэтэл ******* намайг яриулахгүйн тулд миний хоолойг боосон. цаад талын өрөөнөөс цүнх хувцсаа аваад гарахдаа *******тэй үнсэлцээд хайртай шүү маргааш уулзъя, би чамаас илүү үнэтэй хүүхэн шүү гэж хэлээд гарсан. ******* намайг буйдан дээр дараад суучихсан тавихгүй, миний гэдэс тулаад байна тавиад өгөөч гээд би болохоо байгаад доошоо юм гараад байна гэхэд ******* намайг тавьсан. Би гараад ын араас дуудахад ерөөсөө зогсоогүй, Соёмбын ойролцоо зогсоод чи яагаад ингээд байдаг юм бэ, би чамд зөндөө хэлсэн биздээ гэхэд яадаг юм, чамайг хохироох гэж байгаа юм гээд намайг алгадаад авсан. Би өөрийгөө хамгаалахын тулд гарыг нь барьж байж байсан чинь ******* хүрээд ирсэн. *******ийг ирэхэд жүжиглээд энэ эмэгтэй чинь намайг аллаа аваатхаач гэсэн. ******* миний хоёр гарнаас барьж харанхуй газарруу чирсэн. Би тэр дороо авраач ээ гээд орилоход ******* намайг тавьсан. Би гэрэлтэй газарруу чадахаараа хурдан явахад миний араас ирж үснээс зулгааж унагасан. Намайг өндийгөөд босоход нэг эмэгтэй хүн болиоч ээ наадах чинь жирэмсэн хүн байна гэж орилсон. Би “Шар бүрд” рүү орж, утсаар ярьсан. Би тухайн үед жирэмсний 7 сартай байсан. Тэрнээс болж бие нилээн өвдөж, хугацаандаа хүрээгүй төрсөн гэв.
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн орой манай ажил дээр *******, *******, Дамдинсүриэн нартай 1.75 грамын нэг шил архийг хувааж уугаад орой 22 цагийн үед “Оргил” бар орох гэж явсан. тамхинд яваа ******* нар АТМ орох гээд явсан. “Оргил” барны үүдэн дээр ******* бид 2 зогсоод хүлээж байтал гэх залуу ирээд “дүү нар гал байна уу” гээд асуухаар нь бид 2 байхгүй гээд явуулсан. Тэгтэл ******* цаашаа явсанаа куртикээ тайлаад эргэж ирээд намайг бариад авсан. Бид 2 барилцаж авч байх үед ******* салгахад *******ыг цохиод авсан. Тэгээд *******, нар ирээд салгасан. Би ажил руугаа явсан. ...Би ыг цохиж аваагүй. ******* нь цохиж байхыг харсан гэх мэдүүлэг / хх-ийн 64-66/,
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой “Хишиг” зоогийн газрын гадаа зогсож байтал *******ын хамраас цус гарсан гараад ирэхээр нь би “цусаа угаа” гэж хэлээд зоогийн газрын 00-д цусаа угаачихаад гарч ирэхээр нь би аваад явсан. ******* нь нэг өндөр залуутай зодоо хийсэн байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 65-66 /, ... 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр “Оргил” барны үүдэн дээр ******* нар 1 залуутай барилцаад авсан зодоо хийсэн байхаар нь ******* бид 2 салгаад тэр залууг бариад явж байсан чинь куртик нь тайлагдаад луу дайраад гүйсэн. Тухайн үед миний утас дуугараад би утсаар ярьсан. ыг хэн нь цохьсоныг хараагүй гэх мэдүүлэг / хх-ийн 68-69/,
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 он 11 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед манай нөхөр Баттулга найзын хамт “Хишиг” зоогийн газарт орж 2 шил архи захиалж суусан. Орой 23 цагийн үед манай нөхөр Баттулга нэлээд согтуу микрофон авюаад дуулж байх үед гаднаас нэг нь нүдний шилтэй, нэг нь доголон залуу орж ирээд нүдний шилтэй залуу нь манай нөхрийг 1 удаа зүүн талын шанаа хэсэгт цохиж авсан чинь манай нөхөр газар дагзаараа саваад унасан. Манай нөхрийг цохиж авсан залуу гараад явсан гэх мэдүүлэг / хх-ийн 72-73/,
14. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ниий өдрийн 542 дугаартай шинжээчийн:
1. ын биед баруун дээд 2-р шүдний булгарал, баруун доод 7-р шүдний цөгцний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст буйланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө.
4. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.гэх дүгнэлт / хх-ийн 78-79/,
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 585 дугаартай шинжээчийн:
1. Ш.*******ын биед гэмтэл тогтоогдоогүй. 15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр 586 шинжээчийн:
1. С.Баттулгын биед урууланд зулгаралт, зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэх дүгнэлт / хх-ийн 95-96/,
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн:
1. ын биед эхэсийн зүүн хажуу хананы хэсэгчилсэн ховхрол, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, баруун зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталданд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт / хх-ийн 102-103/,
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн: 1. Х.ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт / хх-ийн 108/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хохирогчийн өмгөөлөгчөөс 3 хуудас эмийн баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүгдэгч Х.ын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: гэв.
Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Хишиг” зоогийн газарт Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Б.*******тэй бүлэглэн ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Мазаалай” телевизийн байранд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадаа ыг Х. зодоход нь бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Ш.*******тай бүлэглэн ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Х. нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Мазаалай” телевизийн байранд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадаа ыг Б.*******тэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ш.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******ийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х.ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримтууд нь шүүгдэгч Ш.*******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Х.ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлийн 1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг нэг удаа ял оногдуулсан талаар, мөн Х. 34 хоног цагдан хоригдсон нь 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд таарсан тул ялаас чөлөөлсөн зэргийг дурдах, ялаас чөлөөлөгдсөн учир зан үйлээ засах сургалтад үүргийг хүлээлгээгүй талаар дурдах Шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна” гэж илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаан гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсаныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.*******, Б.*******, Х. нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.*******, Б.*******, Х. нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******, Х. нар нь хохирогч д тус бүр жаран таван мянга таван зуун тавин / 65550 / төгрөг нийт нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун / 131100 / төгрөг төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийн “Нокиа” 3310 маркийн, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн “самсунг” маркийн, Х.ын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээр эд хөрөнгийг эзэмшигч Ш.*******, Б.*******, Х. нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт ын ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1- д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт ын ыг хоёр зуун далан хоёр / 272 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэл тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож ерэн / 90 / хоног буюу гурван / 03 / сарын хөнгөн ялыг, шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун наян / 4800 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож жар / 60 / хоног буюу хоёр / 02 / сарын хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар тус бүр оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.*******ын нийт эдлэх ялыг хоёр жил гурван / 02 жил 03 сар / сарын хугацаагаар, шүүгдэгч Б.*******ийн нийт эдлэх ялыг хоёр жил хоёр / 02 жил 02 сар / сарын хугацаагаар тус тус тогтоосугай .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ш.*******д хоёр жил гурван / 02 жил 03 сар / сарын хугацаагаар оногдуулсан, шүүгдэгч Б.*******эд хоёр жил хоёр / 02 жил 02 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.ын энэ хэргийн учир цагдан хоригдсон гучин дөрөв / 34 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Х.ыг хоёр зуун далан хоёр / 272 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс чөлөөлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5, 6 -д зааснаар шүүгдэгч Ш.*******д хоёр жил гурван сарын / 02 жил 03 сар / хугацаагаар оногдуулсан ялыг, шүүгдэгч Б.*******эд хоёр жил хоёр / 02 жил 02 сар / сарын хорих ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэн, үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж ,болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нар Ш.*******, Б.******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.*******, Б.*******, Х. нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийн “Нокиа” 3310 маркийн, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн “самсунг” маркийн, Х.ын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27- ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утсуудыг эзэмшигч Ш.*******, Б.*******, Х. нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******, Б.*******, Х. нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******, Б.*******, Х. нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ