Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй,  ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар:********************* /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 366 дугаар гудамжны 6 тоотод байх С.*******ын гэрт *******ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэртээ хэвтэж байхад ******* гэдэг хүн орж ирсэн. ******* бид 2 орон дээр хэвтэж байхад ******* нь намайг цохьсон. Би зөрүүлээд 2 удаа цохьсон. Тэгээд хадам аавтай маргалдсан. Маргааш нь Доржийн ээж нь орж ирээд манай хүүхдийн эрүү хугарсан гээд байсан гэв. Шүүгдэгч Б.*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 02 дугаар сарын 05-ны шөнө гэрт унтаж байхад ******* гэдэг хүн нэг хүний хамт орж ирсэн би орондоо унтаж байсан. Тэгтэл ******* багалзуураас барьж аваад цохьсон би босож ирээд зөрүүлж цээжинд нь хоёр удаа цохьсон, тэр хүн манайд байсан хүмүүстэй маргалдаад хамт гарч явсан. Манайд хадам аав болох *******той маргалдаад байсан өөр хүнтэй маргалдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би найз тай нийлж архи хувааж уугаад *******ынд очсонтэднийд очоод юу болсон талаар би сайн санахгүй байгаа тэднийхээс гарч ирэх үед миний эрүү сонин болчихсон байсан. Тэрний дараа би зодоон цохион бол хийгээгүй. Би тэр залууг намайг цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Би согтуу байсан юм зодуулсны маргааш нь хэнтэй хамт хэнийд орсон талаар мэдсэн юм тэгээд тай эхнэр *******аас болж хэрүүл хийсэн бид хоёрыг хардаж хамт явалддаг гэж хэлээд хэрүүл хийсэн манай эхнэр ч мөн адил хардаад байсан юм....гэх мэдүүлэг /ххийн 97-98/ Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр өдөр ******* нэлээн согтуу орж ирсэн тухайн үед манай охинтой үерхэж байсан Б.******* гэр бүл үймүүлээд байгаа гэж хэлсэн тэгээд орноосоо босож ирээд цохиж зодож байгаа харагдсан хаана цохьсон талаар би нарийн сайн хараагүй гэрээс гарчихаад гэрт буцаж ороход *******ийн хамар амнаас жоохон цус гарчихсан байсан... Тэр хоёр маргалдаад хэрүүл хийгээд байсан цохиж зодолдоогүй...Намайг харж байхад цээж юм уу толгой ч юм уу тэр хавьд цохиж байгаа харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Т. Лувсандорж гэх хүн гэх хүнтэй согтуу орж ирэхэд С.*******той нэг шил архи хувааж уусан аав Лувсандоржтой маргалдаад байсан. ******* Б.******* бид хоёр хэвтэж байхад хоолойноос нь гараараа боосон тэр үед Б.******* уурлаж босож ирээд нүүрэнд нь гараараа хоёр цохиж авсан манай аав С.******* ******* хоёр маргалдаад байсан Б.******* *******ийн нүүрэнд хоёр удаа цохьсон зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/ Насанд хүрээгүй гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... шөнө ******* ах гэх хүнтэй орж ирсэн. Б.******* ах өмдөө өмсөөд гарах гэж байхад ******* ах Б.Ллтаншагай ахыг боосон гараараа цохиж унагаачхаад хөлөөрөө толгой руу нь дэвссэн ******* ах унтчихсан юм шиг хэвтээд байсан тэгж байгаад босоод ахтай хамт гараад явсан...Лувсандорж ах зүгээр орж ирсэн зодуулсны дараа харахад амнаас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би цагаан сарын шинийн нэгний өдөр айлд ороо золгуут хийгээд цай ууж сууж байтал ******* С.******* хоёр хоорондоо юм яриад байсан намайг гарах хооронд ******* газар уначихсан хэвтэж байсан ******* гэх хүргэн нь хажууд нь зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 138 дугаар шинжээчийн: 1.*******ийн биед эрүүний ясны зүүн булангийн хугарал, тархи доргибаруун чамархайд зулгаралт, доод эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэхгэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд туххэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ..гэх дүгнэлт /хх-ийн 14-15/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 57-58/, шүүгдэгч Б.*******гийн эрүүгийн хэрэг шалгагдаж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 101- 105, шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн Самсунг маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 366 дугаар гудамжны 6 тоотод байх С.*******ын гэрт *******ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******гийн ... намайг орондоо унтаж байтал ******* багалзуураас барьж аваад цохьсон, би босож ирээд зөрүүлж цээжинд нь хоёр удаа цохьсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/ хохирогч *******ийн ... Миний нүүрэнд нэг удаа шанаа орчимд цохьсон өөрөөр намайг цохиогүй.... гэх мэдүүлэг/хх-ийн 92 /, гэрч Б.Цэрэдуламын... Намайг харж байхад цээж, толгой ч юм уу тэр хавьд цохиж байгаа харагдсан,...*******ийн хамар амнаас цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 /, гэрч Б.*******гийн... Б.******* *******ийн нүүрэнд хоёр удаа цохьсон тэнд зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 89-81 /, насанд хүрээгүй гэрч М.ийн ... Лувсандорж ах Шагай ахыг боосон гараараа цохиж унагаачхаад хөлөөрөө толгой руу нь дэвссэн,...зодуулсны дараа харахад амнаас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 91-92/ гэрч Б.ын ...намайг гарах хооронд Лувсандорж газар уначихсан хэвтэж байсан ******* гэх хүргэн нь хажууд нь зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн 138 дугаартай шинжээчийн “...*******ийн биед эрүүний ясны зүүн булангийн хугарал, тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, доод эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 14-15 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаа баривчлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоогдож байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.*******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Хэрэг учрал болсон өдөр хохирогч *******, шүүгдэгч Б.******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүррүү 2 удаа цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь . “...*******ийн биед эрүүний ясны зүүн булангийн хугарал, тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, доод эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 14-15/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.*******д олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гэмтлийн талаарх рентгэн зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ш хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******г таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн рентгэн зурэг 1 ширхэг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч Б.*******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.*******д буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА