Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/240

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Э.Сувд-эрдэнэ,

Орчуулагч Э.Тэмүүлэн,

Шүүгдэгч ******* *******, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003820222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Zhоu ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Шанхай Констракшин группын 67 дугаар кемп дээр 2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 сарын 01-нд шилжих шөнө эхнэр Wen Yuanchui-нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Zhоu *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Одоо яг хэдний өдөр болсон талаар сайн санахгүй байна 2018 оны 07-р сард тэр өдөр бороо орж байсан юм тэгээд би унтаж байхад эхнэр орж ирээд хөнжил хуулсан тэрнээс болж маргалдсан 30 орчим минут болсон байх би эхнэр Вун *******цуиагийн зүүн нүд орчимд цохисон тэрийгээ би хүлээн зөвшөөрч байна. Тэр өдрүүдэд бороо ороод хүйтэн байсан тэгээд эхнэр Вун *******циуа хөнжил дээр хөнжил давхарлаж тавьсан юм тэрнээс болж маргалдсан. Эхнэр вун янциуа зүүн талын хөмсөг дээр нь ганц удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хялбаршуулах талаар ойлгосон хариуг бичгээр өгнв. Эхнэр Вун *******цуиаг цохисон үйлдэлдээ харамсан байна хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна нэг гэр бүлийн хүмүүс тул өөрөөр надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Zhоu ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйлгүй гэв. ... Би монгол хэл бичиг үсэг мэдэхгүй. Би орчуулагч Т.Бааринхүүгээр орчуулж мэдүүлэг өгнө. Зөв Цун миний нөхөр байгаа юм. Ойлголоо би мэдүүлэг өгнө. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хооронд маргаан бол)! манай нөхөр Зөв чун нь миний нүдэнд нэг удаа нударгаар цохисон өөр зүйл болоогүй. Намайг Зөв чун миний нүдэнд цохиж байхад хүн байгаагүй дараа нь намайг орилж байхад гаднаас жолооч Ү Хуашү орж ирээд намайг салгасан тэгээд тэрнээс хойш юм болоогүй. Бид хоёр 2005 оноос хойш хамт амьдарсан бид хоёр гэрлэлтийн баталгаа аваагүй дундаасаа нэг хүүхэдтэй. Сайхан зантай хүн бол биш шулуухан юу бодсон бол тэрийгээ шууд ярьдаг хатуу үгтэй хүн. Бид хоёрыг гэр бүлийн хүмүүс гэж нэг нутгаас ирсэн хятад хүмүүс бүгд мэднэ. Надад одоо гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

4. Гэрч Zhоu *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

5. Гэрч Y. Xayшү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Би монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй миний орчуулагчаар В.Ганаа оролцозөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгаас 67 км зайтай байх хайрганы үйлдвэрийн 67 кэмп дээр хоол идчихээд тэнд байсан ажилчид унтацгаасан тухайн үед миний гар өвдөж нойр хүрэхгүй сэрүүн байж байхад Вун *******цуиа нөхөр Зөв Цун нар эхлээд хоорондоо юм ярьж байгаад сүүлд юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаж байсан тэгтэл тэр хоёр хоорондоо зодолдсон энэ үеэр Вун *******цуиа орилоход би очиж тэр хоёрыг салгасан. Вун *******цуиагийн нүдэнд цохиж байгаа харагдсан нүдний дээрээс жоохон цус гарч байгаа харагдсан тэгээд тэр хоёр ахиж хэрүүл маргаан хийгээгүй. Хэрэглээгүй байсан Зөв Цун архи, тамхи хэрэглэдэггүй. Тэр хоёр хоёулаа байсан Зөв Цун, Вун *******цуиа хоёр тусдаа байдаг нэг гэр бүлийн хүмүүс учир би Вун *******цуиа орилоход тэнд очсон юм надаас өөр хүн очоогүй тэнд байсан хүмүүс бүгд унтаж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

6. Гэрч ******* *******-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одоо яг хэдний өдөр болсон талаар сайн санахгүй байна 2018 оны 07-р сард тэр өдөр бороо орж байсан юм тэгээд би унтаж байхад эхнэр орж ирээд хөнжил хуулсан тэрнээс болж маргалдсан 30 орчим минут болсон байх би эхнэр Вун *******цуиагийн зүүн нүд орчимд цохисон тэрийгээ би хүлээн зөвшөөрч байна. Тэр өдрүүдэд бороо ороод хүйтэн байсан тэгээд эхнэр Вун *******циуа хөнжил дээр хөнжил давхарлаж тавьсан юм тэрнээс болж маргалдсан. Эхнэр вун януиа зүүн талын хөмсөг дээр нь ганц удаа гараараа цохиж гэмтэл учруулсан Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хялбаршуулах талаар ойлгосон хариуг бичгээр өгнв. Эхнэр Вун *******цуиаг цохисон үйлдэлдээ харамсаж байна хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна нэг гэр бүлийн хүмүүс тул нэхэмжлэх зүйл байхгүй өөрөөр надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

07. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 490 дугаартай шинжээчийн: 1.Вун *******цуиа-н биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүгэгдэх бөгөөд тухайнболсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ болон хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан шүүгдэг Б.Эрдэнэ-Очирын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, болон хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Zhоu ******* нь нь Монгол улсын Баянхонгор аймгийн Баян-Овоо сумнутагт үйл ажиллагаа явуулж буй Шанхай Констракшин группын 67 дугаар кемп дээр 2018 оны 06 дугаар сарын 30-наас 2018 оны 07 сарын 01-нд шилжих шөнө эхнэр Wen Yuanchui-нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Wen Yuanchui, гэрч Y. Xayшү, ******* ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 490 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Zhоu *******д / Зоү Чүн / эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Zhоu *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Zhоu *******-д шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Энэ хэргийн учир шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-ийн эзэмшлийн Honor маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Zhоu ******* / Зоү Чүн /-нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /- нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс шийтгэсэн торгуулын ялын биелэлтийг хангах зорилгоор өөрчилж Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг торгуулын ял биелэгдсэн тохиолдолд хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нь шүүхээс шийтгэсэн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан мянган төгрөгийг төлж торгох ялыг биелүүлсэн бол түүний торгуулийн ялыг биелүүлсэн баримтыг үндэслэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсонд тооцох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БНХАУ-ийн иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч БНХАУ-ийн иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-ийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-ийг шүүхээс оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгийг 2018 оны 10 дугаар 01-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-ийн эзэмшлийн Honor маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 04 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Zhоu ******* / Зоү Чүн /-нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.5 дугаар зүйлийн 1, 14дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг торгуулын ял биелэгдсэн тохиолдолд хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhоu ******* / Зоү Чүн /-нд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.БАТЦЭНГЭЛ