| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2020/0069/З/Н |
| Дугаар | 128/ШШ2021/0065 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0065
2021 01 26 128/ШШ2021/0065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.К ХХК /РД:.../,
Иргэн Ц.Ц /РД:.....
Хариуцагч: УБЕГ
Гуравдагч этгээд: Ю.Б.Э.П ХХК /РД:..../,
Х.Х.Б ХХК /РД:.../,
Иргэн О.Ө /РД:Т.../,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.К ХХК: 1. Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн иргэн О.Ө ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204078... дугаар дээр бүртгэсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-220407... дугаартай бүртгэгдсэн байруудаас 3... тоот орон сууцад холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас*******,*******,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 2. уг бүртгэлийг үндэслэн олгосон 0004... дугаартай гэрчилгээнээс 18, 24 орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004.... дугаартай гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004... дугаартай гэрчилгээнээс*******,*******,******* тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн О.Ө аас Х.Х.Б ХХК-ийн нэр дээр шилжсэн эд хөрөнгийг Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлүүдийг хүчингүй болгох, Y-220407... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас 3... тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Y-2204078... дээр бүртгүүлсэн байруудаас*******,*******,******* тоотод бүртгэгдсэн байруудыг хүчингүй болгуулах, 4. уг бүртгэлийг үндэслэн олгосон 000778... дугаартай гэрчилгээнээс 18, 24 тоот байранд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 00068... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 000*******3848 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс*******,*******,******* тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 5. дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасантай холбоотой ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, дугаар байрны 18, 24, 34,*******,*******,******* тоот орон сууцуудын бүртгэлийн хууль ёсны өмчлөгч болох Б.К ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 6. дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.К ХХК-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,
Нэхэмжлэгч Ц.Ц : 1. Х.Х.Б ны өмчлөлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/ дугаар байрны 183 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 000*******3... дугаартай өмчлөх гэрчилгээнээс 183 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/ дугаар байрны 183 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох Ц.Ц миний нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц миний нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах-ийг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х.Х.Б ХХК, О.Ө , Ю.Б.Э.П ХХК, Г , Г , Б ,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Г.Г, нэхэмжлэгч Б.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Х.Б, гуравдагч этгээд Х.Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.К ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24 тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220407... дугаарт, 3... тоотыг Ү-22040... дугаарт,*******,*******, 183,******* тоотыг Ү-220407... дугаарт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр О.Ө /РД:ТГ/ нэр дээр бүртгэн уг бүртгэлийг үндэслэн олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн бүртгэлийг Б.К ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээгээр Ө.Б ХХК-д С дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-220302... тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, Ү-22030... тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудын өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. “Ө.Б" ХХК нь дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөрт 3.446.240 ам.доллар төлөх ёстой байснаас гэрээ байгуулах үед 300.000 ам.доллар бэлнээр, явцын дунд 1.700.000 ам.долларт нь 7 ширхэг орон сууц өгөх, үлдэх 1.400.000 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн.
...Иймд манай компанийн зүгээс Ө.Б " ХХК болон Ю.Б.Э.П ХХК нарт холбогдуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01*******6 шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаартай магадлалуудаар манай компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдаж шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, Ө.Б ХХК нь 530.916 ам.долларт тооцон Х.Т хотхоны дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууц өгөх санал тавьсныг Б.К ХХК зөвшөөрч Х.Т хотхоны дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтуудаар нотлогдсон тул 530.916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013 оны 10 дугаар сарын 16-ны гэрээнд заасан үүргээ Ө.Б ХХК биелүүлсэн гэж үзсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийг бид 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ө.Б ХХК-д удаа дараа хандахад дээрх байрнуудыг Х.Х.Б ны нэр дээр байгаа учир өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэх хариуг өгч байсан боловч Х.Х.Б наас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/3512, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/5322 дугаартай албан бичгүүдээр тус байрыг суллахыг шаардсан учир манай компани 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариу мэдэгдэл хүргүүлэн цаашид өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Манай компани Иргэний хэргийн дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00383 дугаартай тогтоолд үндэслэн ... дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл гэх хариу өгсөн.
Нэхэмжлэгч Б.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: 1. Хариуцагчаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Ө ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220407... дугаар дээр бүртгэсэн орон сууцнуудаас 18, 24 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-22040... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас 3... тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-220407... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас*******,*******, 183,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, 2. Уг бүртгэлүүдийг үндэслэн олгосон 0004... дугаартай гэрчилгээнээс 18, 24 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох, 0004.... дугаартай гэрчилгээнээс 3... тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох, 0004... дугаартай гэрчилгээнээс*******,*******, 183,******* тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгох, 3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь дахин Х.Х.Б ны нэр дээр шилжсэн байх тул Өаас Х.Х.Б ны нэр дээр шилжүүлэн бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 2204... дугаар дээр бүртгэсэн орон сууцнуудаас 18, 24 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-22040... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас 3... тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-220407... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас*******,*******, 183,******* тоогод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, 4. Уг бүртгэлийг үндэслэн олгосон №000778... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 18, 24 тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 00068... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 3... тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 000*******3... дугаартай өмчлөх гэрчилгээнээс*******,*******, 183,******* тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 5. Дээрх бүртгэлүүд болон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг тодорхойлсонтой холбоотойгоор ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24, 3...,*******,*******, 183,******* тоот орон сууцнуудыг хууль ёсны өмчлөгч болох Б.К "ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 6. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.К " ХХК-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
Мөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан байдлаар багасгаж байна. Хариуцагчаас 2016 оны 02 дугаар тарын 19-ний өдөр иргэн Ө-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220407... дугаар дээр бүртгэсэн орон сууцнуудаас 18, 24 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-22040... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас 3... тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-220407... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас*******,*******,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, 2. Уг бүртгэлүүдийг үндэслэн олгосон 0004... дугаартай гэрчилгээнээс 18, 24 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох 0004.... дугаартай гэрчилгээнээс 3... тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох, 0004... дугаартай гэрчилгээнээс*******,*******,******* тоог орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгох, 3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь дахин Х.Х.Б ны нэр дээр шилжсэн байх тул Өаас Х.Х.Б ны нэр дээр шилжүүлэн бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү 220407... дугаар дээр бүртгэсэн орон сууцнуудаас 18, 24 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-22040... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас 3... тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, Ү-220407... дугаар дээр бүртгэсэн байрнуудаас*******,*******,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгох, 4. Уг бүртгэлийг үндэслэн олгосон №0007... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 18, 24 тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 00068... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 3... тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 000*******3... дугаартай өмчлөх гэрчилгээнээс*******,*******, 134 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 5. Дээрх бүртгэлүүд болон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг тодорхойлсонтой холбоотойгоор ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24, 3...,*******,*******,******* тоот орон сууцнуудыг хууль ёсны өмчлөгч болох Б.К "ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 6. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.К ХХК-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаартай ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Х.Т орон сууцны дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Ю.Б.Э.П " ХХК-тай байгуулсан билээ. Орон сууц захиалгаар бариулах гэрээ'-ний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлын барилга угсралтын болон холбогдох татвар, хураамж, Нэмэгдсэн өртгийн албан татвар бусад зардал төлөгдсөн бөгөөд Ө.Б ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 тоот албан бичигт зааснаар Ю.Б.Э.П ХХК-ийн барьж буй Х.Т орон сууцны НРТ13А11 дугаартай орон сууц захиалгын гэрээтэй холбоотой төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг нотолсон байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01*******6 дугаарт шийдвэр байх бөгөөд уг шийдвэрт хариуцагч Ю.Б.Э.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг манай компани Б.К " ХХК-тай бус Ц.Ц болон Ю.К.Н нартай байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани Ө.Б ХХК-д өгөх өглөгийн хүрээнд Б.К ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна гэх тайлбарыг гаргасан байдаг.
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00383 дугаар Тогтоол байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 378 тоот захирамжаар Б.К " ХХК нь С дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэн, 2008 он гэхэд уг барилгын ажлыг дуусгах зорилгоор Хаан банкнаас барилгын сжилтэд зориулан 1.600.000 ам.долларын зээл авсан бөгөөд тухайн үед сгийн хүнд байдалд орсны улмаас Ө.Б ХХК-тай уг барилга дээр хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Цаашлаад Ө.Б ХХК-д уг 40,70 хувийн барилгуудыг худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж, Ө.Б ХХК нь төлбөртөө тооцож өөрийн охин компани болох Ю.Б.Э.П ХХК-ийн барьж байсан Х.Т ХХК орон сууцны байрнаас 46,4 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг байр, мөн 56,64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61,91 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг нийт 7 ш орон сууц оруулан тооцсонд миний байр багтсан юм.
Өөрөөр хэлбэл Б.К ХХК хариуцагч Ө.Б ХХК-ийн хооронд үүссэн иргэний маргаан нь өмчлөгч бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр ирсэн бөгөөд эцэст нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00383 дугаар Тогтоол гарч "Х.Т орон сууцны байрнаас 46,4 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг байр, мөн 56,64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61,91 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62,56 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг нийт 7 ш орон сууц оруулан тооцон, түүнийг хүлээн авсан талаарх баримтууд хавтаст хэрэгт байгаа тул "Ө.Б ХХК үүргээ биелүүлсэнд тооцсон хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа билээ.
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг Ц.Ц миний нэр дээр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Х.Т орон сууцны дугаар байрны 183 тоот нь Х.Х.Б ны нэр дээр бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн.
Иймд Ю.Б.Э.П ХХК-ийн барьсан Х.Т орон сууцны НРТ13А11 дугаартай орон сууц захиалгын гэрээний үүрэг захиалагч миний хувьд дууссан буюу гэрээний үүргээ хуульд зааснаар, зохих ёсоор биелүүлсэн тул НРТ13А11 дугаартай ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Х.Т орон сууцны дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1, 10.5,10.6 дах хэсэг-ийг тус тус удирдлага болгон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг Ц.Ц гийн нэр дээр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа: Х.Х.Б ны өмчлөлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/ дугаар байрны 183 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 000*******3... дугаартай өмчлөх гэрчилгээнээс 183 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон өмчлөх гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагатай холбогдуулан ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/ дугаар байрны 183 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох Ц.Ц миний нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц миний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц гийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.Ц гийн нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр HРТ13А11 дугаартай Х.Т хотхоны орон сууцны дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг орон сууц захиалах гэрээг Ю.Б.Э.П ХХК-тай байгуулсан ... Ц.Ц миний нэр дээр бүртгэн үл хөдлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасан боловч ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Х.Т орон сууцны дугаар байрны 183 тоот Х.Х.Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа учир бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгч Ц.Ц гийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1.1 дэх хэсэгт заасан Энэ хуулийн зорилт нь бүртгэлийг үнэн зөв байдлыг тогтоох мөн хуулийн 4 дүгээр зүйлд улсын бүртгэлийн зарчим үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж заасан. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэж үзнэ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хоёр компанийн хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулах гэж талууд гэрээний үүргээ биелүүлсэн гэж хяналтын шатны шүүхээс эцэслэн тогтоосон байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэл үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй эрхийн доголдолтой хөрөнгийг бүртгэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 1. ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/, дугаар байрны 18, 24 тоот орон сууц нь иргэн О.Ө ын 2016 оны 02 сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, Ю.Б.Э.П ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №2015/01 албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ю.Б.Э.П ХХК болон О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай №НРТ-2014/1 тоот гэрээ, план, фото зураг, итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэн 0004... дугаартай гэрчилгээг О.Ө т олгосон байх бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Х.Х.Б ХХК-тай байгуулсан 48.725.000.000 төгрөгийн №СС160506007-5 тоот зээлийн гэрээнд барьцаалан бүртгүүлсэн байна.
Улмаар Х.Х.Б ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, 3/7205 тоот бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн О.Ө тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн одоогийн өмчлөгч болох Х.Х.Б ХХК /2/-ийн өмчлөлд бүртгэн №000681532 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
2. ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/, хд-73 дугаар байрны ЗЗ тоот орон сууц нь иргэн О.Ө ын 2016 оны 2 сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг Ю.Б.Э.П ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №2015/02 албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ю.Б.Э.П ХХК болон О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай №НРТ-2014/2 тоот гэрээ, план, фото зураг. итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22040... дугаарт бүртгэн 0004.... дугаартай гэрчилгээг О.Ө т олгосон байх бөгөөд 2016 оны 5 сарын 06-ны өдөр Х.Х.Б ХХК-тай байгуулсан 48,725,000,000 төгрөгийн №СС160506007-5 тоот зээлийн гэрээнд барьцаалан бүртгүүлсэн байна.
Улмаар Х.Х.Б ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, 3/7201 тоот бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн О.Ө тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн одоогийн өмчлөгч болох Х.Х.Б ХХК /2/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.
3. ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/, хд-73 дугаар байрны*******,180, 183,******* тоот орон сууц нь иргэн О.Ө ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, Ю.Б.Э.П ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №2015/05 албан бичиг, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ю.Б.Э.П ХХК болон О.Ө нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай №НРТ-2014/5 тоот гэрээ, план, фото зураг, итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэн 0004... дугаартай гэрчилгээг О.Ө т олгосон байх бөгөөд 2016 оны 5 сарын 06-ны өдөр Х.Х.Б ХХК-тай байгуулсан 48,725,000,000 төгрөгийн №СС160506007-5 тоот зээлийн гэрээнд барьцаалан бүртгүүлсэн байна.
Улмаар Х.Х.Б ХХК-ийн 2018 оны 10 сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, 3/7192 тоот бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн О.Ө тай 2018 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн одоогийн өмчлөгч болох Х.Х.Б ХХК /2/-ийн өмчлөлд бүртгэн №000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна
Дээрх эд хөрөнгүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.К ХХК, Ө.Б ХХК, Ю.Б.Э.П ХХК нарын хоорондын маргаан нь бүртгэлийн үйл ажиллагаатай ямар нэгэн холбогдолгүй, харилцан тохиролцож шийдвэрлэх ёстой асуудал гэж үзэж байна.
Мөн дээрх хуулийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13...42/ хд 73 дугаар байрны ... 1*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоот орон сууцнууд нь иргэн О.Ө /ТГ/-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, "Ю.Б.Э.П ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №2015/05 албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ю.Б.Э.П ХХК, иргэн О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай НРТ-2014/5 тоот гэрээ, план зураг, эд хөрөнгийн фото зураг, итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаартай, 0004... тоот гэрчилгээг олгосон байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэн Х.Х.Б /263553/-ийн өмчлөлд 174,*******,*******, 183,*******, 186, тоотуудыг бүртгэн 000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Х.Х.Б ХХК-тай байгуулсан №СС/160506007-5-12 тоот 48.725.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байсныг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7-494/6886 тоот албан бичгээр дуусгавар болсон байна.
Энэ бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 8 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй байх тул бүртгэл хийгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу Мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан. Иймд иргэн Ц.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд О.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ гэж заасан. Гэтэл дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлгүй байдаг тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Гэтэл шүүхээс гуравдагч этгээдээр тодорхойлж, захирамж гаргасан байна.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана гэж заасны дагуу уг хүсэлтийг гаргаж байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг миний оролцоогүй үргэлжлүүлэхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн итгэмжлэгдсэн шүүхэд гаргасан тайлбартаа: ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь холбогдох хуульд заасан шаардлага хангасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн бүртгэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн хувийн хэргүүдийг үзвэл ямар нэгэн хууль зөрчсөн, мэдүүлэг хүлээн авахаас татгалзах буюу бүртгэхгүй байх үндэслэл бүхий хуулийн шаардлага хангахгүй баримт, материал байхгүй. Тус бүртгэлүүд нь хуулийн шаардлага хангасан мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн хуульд заасны дагуу хийгдсэн болно. Иймд нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн| үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Х.Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосноор тухайн захиргааны актын хандсан буюу хаяглагдсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахгүй бөгөөд түүнд ашигтай нөхцөл байдлыг бий болгоно.
... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24,*******,*******, 183,******* тоотыг О.Ө ын нэр дээр бүртгэсэн ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн үйлдэл нь О.Ө ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч мөн болохыг гэрчилж, түүний эрх, эд хөрөнгийн байдлыг дээрдүүлсэн буюу түүнд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон байх тул тухайн бүртгэлийг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.21 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг, 49 дүгээр зүйлийн 49.32 дахь хэсэгт эрх зүйн зөрчилгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48.2, 49.3-т заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоно.
Маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг үндэслэн түүнийг хүчингүй болгох боломжгүй.
Харин, эрх зүйн зөрчилгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй үндэслэл бүрдсэн эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1-49.3.5 дахь заалтын дагуу шалгахад тус үндэслэлүүд бүрдээгүй байх тул ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол дугаар байрны 18, 24 тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, 3... тоотыг Ү-22040... дугаарт,*******,*******, 183,******* тоотыг Ү-220407... дугаарт О.Ө ын нэр дээр бүртгэсэн бүртгэл, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх харилцааг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасан.
Б.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Б ХХК болон Ю.Б.Э.П ХХК нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 608.313.797 төгрөг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн үндэслэлээр алданги 344 717 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн талаар баримт хэрэгт авагдсан байна. Тус иргэний хэрэгт Б.К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлбөр гаргуулах байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.К ХХК болон Ө.Б ХХК-ийн хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцаанд дүгнэлт өгсөн. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор Ө.Б ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг өөр үүргээр солихоор Б.К ХХК-тай харилцан тохиролцсон байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүргийн хэлцэл болон өмчийн хэлцлийн хооронд иргэний эрх зүйн хийсвэрлэх зарчим үйлчлэх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолоор ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24, 3....*******,*******, 183,******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.К ХХК-ийг тогтоогоогүй...
Дээрхээс дүгнэвэл, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан шүүх, арбитрын шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын тухайд: Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Худалдаа, хөгжлийн банк нь Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг иргэн О.Ө аас шилжүүлэн авч, хуулийн дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.
Гуравдагч этгээд Х.Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь ЗГ/СС160506007-5-н тоот "Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ЗБ/СС160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр ... дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13...42/, ХД-71, 72, 73 дугаар байрнуудын орон сууцнуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.
Ю.Б.Э.П ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компаний зээлийн барьцаанд бариулсан ... дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 13...42/, ХД-71, ХД-72, дугаар байранд байрлах орон сууцнуудын өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018-н mоот Банкны зээлийн өр Төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу банкны өмчлөлд шилжсэн. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд нэхэмжлэлд дурьдагдсан 73 дугаар байрны 18, 24, 3...,*******,*******, 183,******* тоот орон сууцнууд багтсан.
Б.К ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383-н тоот тогтоол гарсан. ... тогтоолд үндэслэн ... дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл өгсөн ... гэжээ. Улсын дээд шүүхийн 001 /ХТ2019/00383-н тоот тоггоолыг үзвэл нэхэмжлэгч Б.К ХХК нь хариуцагч Ө.Б ХХК-иас ... тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүх тус хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.К ХХК нь 7-н орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй. Улсын Дээд шүүх нэхэмжлэгчийг 7-н орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тогтоолыг гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Улсын бүртгэлд хандсан мэдүүлэг болон Улсын дээд шүүхийн 001/ХТ2019/00383-н тоот тогтоолыг тус тус үндэслэж 7-н орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч талд шилжүүлж, гэрчилгээг олгохоос татгалзсан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газар, ... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдлүүд мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцнуудын өмчлөх эрхийг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлж, бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Мөн Улсын бүртгэлээс нэхэмжлэгч талд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан мэдэгдлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.8-д тус тус заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х.Х.Б ны өмчлөлд бүртгэгдсэн эрхийн бүртгэлийн Y-220407... .... дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол дугаар байрны 183 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 183 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбогдуулан ... дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол дугаар байрны 183 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох иргэн Ц.Ц гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, мөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, дугаар байрны 165, 166, 167, 171, 172, 174, 1*******,*******,*******,*******, 182, 183,*******, 186,*******,196 дугаар орон сууцууд иргэн О.Ө ын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан мэдүүлэг, Ю.Б.Э.П ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2015/05 албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ю.Б.Э.П ХХК, иргэн О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ НРТ2014/5 тоот гэрээ план зураг, эд хөрөнгийн фото зураг, план зураг итгэмжлэлийг үндэслэсэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2204078... дугаартай 0004... тоот гэрчилгээг олгосон байна.
2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Х.Х.Б ХХК-тай байгуулсан баримт байгаа. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримт бичгийг үнэн зөв гарган өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасны байдаг. Иймд иргэн Ц.Ц нарын гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Дээрх хөрөнгүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлсний дагуу гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хууль дүрмийн дагуу бүртгэгдсэн гэж үзэж байна. Б.К ХХК нь Ө.Б ХХК болон Ю.Б.Э.П ХХК-иудын хоорондын маргаан болон бүртгэлийн үйл ажиллагаатай ямар нэгэн холбогдолгүй гэж үзэж байна. Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, болон нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй ба энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлоо нөхөх төлнө гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Х.Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Улсын дээр шүүхийн тогтоолыг үндэслэн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Дээрх тогтоолоор зохигчдын хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцааг дүгнэсэн харин өмчийн харилцааг огт дүгнээгүй юм. Ө.Б ХХК нь Б.К ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлт байсан ба маргаан бүхий 7 орон сууцны өмчлөгч Б.К ХХК юм гэсэн шийдвэр байгаагүй. Иймд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам зэргийг огт зөрчөөгүй. Тэр журмын дагуу холбогдох баримт гэрээ, хэлцлийг татаж аваад өмчлөгчийн мэдүүлгийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Мөн нэг өмчлөгчөөс өөр өмчлөгчид шилжих бүртгэлийг бүртгэсэн. Иймд эдгээр үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компаниас өөрийн зээлийг хаах зорилгоор хэлцэл хийгээд зээлийг байруудаар төлсөн. Улсын бүртгэлийн дүрэм, журам зөрчөөгүй. Хоёрдугаарт, өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гараагүй, өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэл иргэний хэргийн шүүхээр явж байсан. Иргэний шүүхээр явж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Одоо өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байхад тухайн өмчлөлүүдийг хүчингүй болгож, өмчлөлийг нэр дээрээ гаргахыг даалгана гэдэг нь эрх зүйт ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэгч нар нь улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн иргэний хуулийн 183 дүгээр зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан зарчмын хүрээнд улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хэний өмчлөлд байна гэдгийг харгалзаж, гэрээ хэлцэл хийгээд материалыг бүрдүүлж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нарын шаардаж байгаа нь 2010 оны зүйл буюу энэ танхимд байхгүй Ө.Б ХХК-тай холбоотой асуудлыг манай компанитай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Иймд иргэний журмаар өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ю.Б.Э.П ХХК нь гэрээ байгуулсан иргэн Юун гон мү болон Ц.Ц нарын зүгээс төлбөр төлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нар нь өөрсдөө өмчлөгч гэж үзэж байгаа боловч одоогийн өмчлөгчдийн өмчлөлийн асуудлыг хууль бус байх асуудлыг тайлбар, үндэслэлээр нотлох шаардлагатай. Хэргийн хүрээнд болон тайлбарыг нь авч үзэхэд одоогийн өмчлөгчдийн өмчлөлийн асуудлыг хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Б.К ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол ХД 73 дугаар байрны 18, 24 тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220407... дугаарт, 3... тоотыг Ү-22040... дугаарт,*******,*******, 183,******* тоотыг Ү-220407... дугаарт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр О.Ө /ТГ/-ын нэр дээр бүртгэн уг бүртгэлийн үндэслэн олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн бүртгэлийг Б.К ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах ... шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн иргэн н.Ө-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204078... дугаар дээр бүртгэсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-220407... дугаартай бүртгэгдсэн байруудаас 3... тоот орон сууцад холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас*******,*******,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, уг бүртгэлийг үндэслэн олгосон 0004... дугаартай гэрчилгээнээс 18, 24 орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004.... дугаартай гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004... дугаартай гэрчилгээнээс*******,*******,******* тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн н.Ө-аас Х.Х.Б ХХК-ийн нэр дээр шилжсэн эд хөрөнгийг Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлүүдийг хүчингүй болгох, Y-220407... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас 3... тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Y-2204078... дээр бүртгүүлсэн байруудаас*******,*******,******* тоотод бүртгэгдсэн байруудыг хүчингүй болгуулах, уг бүртгэлийг үндэслэн олгосон 000778... дугаартай гэрчилгээнээс 18, 24 тоот байранд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 00068... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 000*******... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс*******,*******,******* тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасантай холбоотой ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, дугаар байрны 18, 24, 34,*******,*******,******* тоот орон сууцуудын бүртгэлийн хууль ёсны өмчлөгч болох Б.К ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.К ХХК-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулжээ[1].
Мөн тус хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6893 дугаар захирамжаар Ц.Ц гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг Ц.Ц гийн нэр дээр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий хэргийг нэгтгэсэн.
Нэхэмжлэгч Ц.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Х.Х.Б ны өмчлөлд бүртгэгдсэн эрхийн бүртгэлийн Y-2 ... дүүргийн 5 дугаар хороо15 дугаар хороолол дугаар байрны 183 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 183 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбогдуулан ... дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол дугаар байрны 183 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох иргэн Ц.Ц гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, мөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах[2] гэж тодруулжээ.
Шүүх нэхэмжлэгч нарын ихэсгэж, тодруулсан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.К ХХК-ийн зүгээс манай компани нь 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээгээр Ө.Б.Х ХХК-д С дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-220302... тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот, Ү-22030... тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудын өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Ө.Б ХХК нь дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөрт 3 446 240 ам.доллар төлөх байснаас 530 916 ам.долларын төлбөрт маргаан бүхий Ө.Б ХХК-ийн охин компани болох Ю.Б.Э.П ХХК-ийн барьж буй ... хотхоны -р байрнаас нийт 7 айлын орон сууцыг өгөхөөр тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцнуудаа хүлээлгэн өгсөн боловч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөөгүй болно.
Дээрх үйл баримтыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, Ө.Б ХХК нь 530.916 ам.долларт тооцон Х.Т хотхоны дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууц өгөх санал тавьсныг Б.К ХХК зөвшөөрч Х.Т хотхоны дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтуудаар нотлогдсон тул 530.916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013 оны 10 дугаар сарын 16-ны гэрээнд заасан үүргээ Ө.Б ХХК биелүүлсэн гэж үзнэ. гэж дүгнэсэн болно.
Иймд манай компани нь тус маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгч тул тус орон сууцнуудыг иргэн О.Ө , Х.Х.Б ны нэр бүтгэсэн болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, тус орон сууцнуудыг манай компанийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөх үндэслэлтэй. гэж, нэхэмжлэгч Ц.Ц гоос Миний бие 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр HРТ13А11 дугаартай ... дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Х.Т хотхоны дугаар байрны 183 тоот 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны орон захиалгын гэрээг Ю.Б.Э.П ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр тооцоотой холбоотой асуудлыг дуусгасан болно. Миний бие тус маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул тус орон сууцыг иргэн Ө.Ө , Х.Х.Б ны нэр бүтгэсэн болон гэрчилгээг хүчингүй болгож, тус орон сууцныг миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
Гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... дүүргийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт болон түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220403...565 дугаарт Нийслэлийн ... дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, ХД71, ХД72, ХД73 байр,-тоот хаягт байршилтай 39605,******* м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 000374014 дугаартай гэрчилгээг олгожээ[3].
Улмаар тус хэргийн гуравдагч этгээд Ө.Ө ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн албан бичиг, гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК, иргэн О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, план, фото зураг, итгэмжлэл зэргийг үндэслэн Нийслэлийн ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Х.Т хотхоны дугаар байрны 18, 24 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 0004... дугаартай гэрчилгээг, 3... тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22040... дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 0004.... дугаартай гэрчилгээг,*******,*******, 183,******* тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220407... дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 0004... дугаартай гэрчилгээнүүдийг гуравдагч этгээд О.Ө т олгосон байна[4].
Мөн гуравдагч этгээд О.Ө ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг, О.Ө ын Х.Х.Б тай 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууцнуудыг Х.Х.Б ны зээлийн гэрээнд барьцаалан бүртгэсэн байх бөгөөд Х.Х.Б ны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, тус банкны албан бичиг, иргэн О.Ө тай байгуулсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр гуравдагч этгээд Х.Х.Б ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 000681532, 00068153, 00068... дугаартай гэрчилгээнүүдийг олгожээ[5].
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, маргааны бүхий Нийслэлийн ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Х.Т хотхоны дугаар байрны 18, 24, 3...,*******,*******, 183,******* тоот орон сууцнуудын одоогийн өмчлөгч гуравдагч этгээд Х.Х.Б байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 3 дугаар зүйл. Улсын бүртгэлийн зарчим, 3.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:, 3.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;, 5 дугаар зүйл. Улсын бүртгэлийг хөтлөх, 5.2. Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө., 5.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:, 5.5.1. эд хөрөнгө өмчлөх эрхийн;, 6 дугаар зүйл. Улсын бүртгэлийн журам, 6.1. Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 5 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлийн зарчим, 5.1. Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ:, 5.1.2. бүртгэл үнэн зөв байх;, 13 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах 13.1. Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно., 13.5. Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 13.5.1. тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;, 13.5.5. барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;, 13.5.6. улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;, 13.5.7. өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; гэж тус тус заажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг журамд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг мөн баримтлах шаардлагатай байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам (2011)-ын 4 дүгээр зүйлийн 4.4.1-д энэхүү журмын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх; гэж, мөн зүйлийн 4.3.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдсэн байх; 4.3.2.тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсгийг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна; 4.3.3.мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай; 4.3.4.батлагдсан ажлын зураг, төсөлгүй байшин барилгын /хашаа байшин, зуслангийн сууц гэх мэт/ хэмжээг кадастрын зураглалаас тодорхойлох бөгөөд кадастрын зураглалд байшин, барилга тусгагдсан байх; 4.3.5.хуулийн этгээдийн өмчлөх эрхийг бүртгэхэд аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмийн хуулбарыг мэдүүлэгт хавсарган авна. гэж мөн тус тус заажээ.
Хууль журмын дээрх заалтуудаас үзвэл эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөгдөхөөр байх бөгөөд бүртгэл үнэн зөв байх зарчимтай байна. Бүртгэлийг хөтлөхдөө Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудын бүрдлийг үндэслэн бүртгэлийг хийхээр байна.
Маргаан бүхий тохиолдлын тухайд анхны бүртгэл нь тухайн орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК-ийн албан бичиг, гуравдагч этгээд Ю.Б.Э.П ХХК, иргэн О.Ө нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, план, фото зураг, итгэмжлэл зэргийг үндэслэн хийгдсэн байх тул дээрх бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль, тогтоомжид нийцжээ.
Мөн дээрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр өмчлөгчөөр бүргэгдсэн гуравдагч этгээд О.Ө , гуравдагч этгээд Х.Х.Б нарын хооронд байгуулагдсан Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн маргаан бүхий орон сууцнуудыг одоогийн өмчлөгч Х.Х.Б ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Хэрэв уг нотлох баримтын бүрдлийн аль нэгийг мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлэгтээ хавсаргаагүй тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 12 дугаар 12.4.1.-д заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах буюу улсын бүртгэлд бүртгэхгүй байх эрх зүйн үр дагавартай байна.
Иймд улсын бүртгэгчийн үйлдэл нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нарын Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, маргаан бүхий орон сууцнуудын өмчлөлийн асуудлыг дүгнэж, шийдвэрлэсэн байхад бидний нэр бүртгэхээс татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл үндэслэлгүй гэх тайлбарын тухайд;
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Б.К ХХК-иас хариуцагч Ө.Б ХХК, Ю.Б.Э.П ХХК-иудад холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Ө.Б ХХК-иас 608,313,797 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн үүрэг болох алдангид Ю.Б.Э.П ХХК-иас 344,707,400 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд тус өдрийн 181/ШШ2018/01*******6 дугаар шийдвэрээр Ө.Б ХХК-иас 208,236,736.16 төгрөгийг гаргуулж, Б.К ХХК-д олгохоор, Б.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 400,077,060.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ю.Б.Э.П ХХК-иас 344,707,400 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[6].
Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдлоор хянаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 208,236,736.16 гэснийг 599,771,358, 400,077,060.84 гэснийг 8,542,439 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,199,13....6 гэснийг 3,156,806 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[7].
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч Ө.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01*******6 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар Ө.Б ХХК-иас 608,313,797 төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.К ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын үлдээж, гэснийг үлдээсүгэй. гэж өөрчлөн, ...хариуцагч Ө.Б ХХК-иас 1,199,13....6 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол нь Б.К ХХК, Ө.Б ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд байх бөгөөд маргаан бүхий орон сууцнуудын өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаартай тогтоолын хянавал хэсэгт ...Х.Т хотхоны дугаар байрнаас тус бүр 2 өрөө 7 орон сууцыг нэхэмжлэгч 2014.11.25-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт буй баримтаар нотлогдсон тул 530 916 ам.долларт тооцон 7 орон сууц хүлээлгэн өгөх 2013.10.16-ны гэрээнд заасан үүргээ Ө.Б ХХК биелүүлсэн гэж үзнэ гэж дурдсаныг тухайн маргаан бүхий орон сууцнуудын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгч Б.К ХХК болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий орон сууцнуудын өмчлөлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний дараа эрхийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.К ХХК, иргэн Ц.Ц нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Б.К ХХК-ийн хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн иргэн н.Өын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204078... дугаар дээр бүртгэсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-220407... дугаартай бүртгэгдсэн байруудаас 3... тоот орон сууцад холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас*******,*******,******* тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, уг бүртгэлийг үндэслэн олгосон 0004... дугаартай гэрчилгээнээс 18, 24 орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004.... дугаартай гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 0004... дугаартай гэрчилгээнээс*******,*******,******* тоот орон сууцуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн О.Ө аас Х.Х.Б ХХК-ийн нэр дээр шилжсэн эд хөрөнгийг Y-2204078... дугаар дээр бүртгэгдсэн орон сууцуудаас 18, 24 тоот бүртгэлүүдийг хүчингүй болгох, Y-220407... дугаар дээр бүртгэгдсэн байруудаас 3... тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Y-2204078... дээр бүртгүүлсэн байруудаас*******,*******,******* тоотод бүртгэгдсэн байруудыг хүчингүй болгуулах, уг бүртгэлийг үндэслэн олгосон 000778... дугаартай гэрчилгээнээс 18, 24 тоот байранд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 00068... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 3... тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 000*******... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс*******,*******,******* тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасантай холбоотой ... дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, дугаар байрны 18, 24, 34,*******,*******,******* тоот орон сууцуудын бүртгэлийн хууль ёсны өмчлөгч болох Б.К ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.К ХХК-ийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай, иргэн Ц.Ц гийн Х.Х.Б ны өмчлөлд бүртгэгдсэн эрхийн бүртгэлийн Y-2204... ... дүүргийн 5 дугаар хороо15 дугаар хороолол дугаар байрны 183 тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнээс 183 тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбогдуулан ... дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол дугаар байрны 183 тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох иргэн Ц.Ц гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, мөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг Ц.Ц нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[2] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 190 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 217 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 226 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 44 дүгээр хуудас