Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/241

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Б.Билэгсайхан ,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004600248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Баянхонгор Аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны үзүүрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч О.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа,. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Бид нар нүүдэл хийж байхад хадам ах ******* халамцуу ирсэн. Нүүдэл хийж байхад , нар архи уусан. Би уугаагүй, сүүлд нь намайг архинд явуулаад би 2 шил 0.5 литрийн архи аймгаас аваад Баясаа нарт аваачиж өгчхөөд аймаг руу орж хүүхдээ аваад буцаж очиход тэд нар архиа ууж дууссан байсан. Тэгэхэд тэрүүгээр хүмүүсээс хэрүүл гуйгаад байсан.Би түүнийг боль явъя гэхэд намайг “чи хүн шиг байгаарай” гээд заамдаад авсан. Тэгээд Бадрах салгаад Мөнх-эрдэнийг цааш авч явсан... гэр лүүгээ ганцаараа алхсан.Тухайн үед гадаа харанхуй саргүй байсан. Би араас нь хүргэж өгье гээд мотоциклоор явж очоод нойтон ширгэн дээр тоормозлосон чинь гулгаад Мөнх-эрдэнийн баруун хөлийг мөргөсөн. Тэгээд мотоцикл хажуулдаад би дээр нь алцайгаад зогссон. намайг барьж аваад цохисон, би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд Бадрах хүрч ирээд салгасан... өөр хүнтэй зодолдож зодуулаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай хүргэн *******гийнх буудлаа голын цаана Номгон уулын ард сэлгэж нүүсэн.Тэгэхэд нь би очиж гэрийг нь нүүлгэлцсэн юм. Тэгэхэд өвгөн аймаг руу хүн явуулж 1 шил 0.75 граммын архи авч ирүүлээд тэнд байсан *******, ******** бид нар ууцгаасан юм. Архи дуусаад ******* аймаг явж 0.5 литрийн архи авч ирээд бид нар ууцгаасан. Орой нь ******* согтоод надаас үг гуйгаад “чи муу явган гуйлгачин дандаа надаас гуйдаг биз дээ” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхэд нь би өмнөөс нь маргаад гэр лүүгээ явлаа гээд алхаад гэрээс нь 100 метр орчим холдоход араас ******* мотоциклоо унаж ирээд миний баруун хөл рүү мөргөж унагаад газар унахад мотоциклоосоо бууж ирээд миний баруун нүд орчимд нэг удаа өшиглөчхөөд буцаад яваад өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 /

...Намайг гэр лүү явж байхад ******* араас мотоциклоор ирсэн. Тэгээдэргэж харахад баруун хөл рүү мотоциклоор мөргөж мотоцикл нь газар унасан, газар нойтон байсан учир мотоцикл нь гулгаж ирээд мөргөсөн юм. г..Би яаж байнаа гээд *******г заамдаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Бид 2 бие биеэ зуурсан намайг түлхэж унагаасан би унахдаа хацар шуу зэргээ шалбалсан. Тэгээд ******* нүүр лүү өшиглөчхөөд яваад өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******гийн гэрийг нүүлгэхэд хажуу айлын ах архи авсан түүнийг бүгд уусан. ******* аймаг орж ирэхдээ дахин нэг шил архи авчирсан. хамт ууж байсан хүмүүстээ “май” гээд агсамнаад байсан. Тэгээд ******* *********** хүргээд өгье гэсэн суухгүй байсан.Удалгүй ******* мотоциклоо асаагаад рүү явсан, тухайн үед бүрэнхий байсан бөгөөд Мөнх-эрдэнийн дэргэд очсон. Би яваад очиход *******гийн мотоцикл гулсаад унасан. ******* мотоцикл дээрээ алцайгаад зогсож байсан. Би *******г салгаад эргээд аваад явсан ...Мөнхэрдэнийг ******* миний дэргэд цохиогүй.гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Тухайн өдөр манайхны хот айл голын үерээс жаахан зайлж бууцгаасан юм. Орой нь *******, нар архи уучихсан байх шиг байсан. тэнд байсан хүмүүсээс хэрүүл гуйгаад тавтиргүйтэйд байсан Би зодооныг хараагүй .гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн өдөрманайхтай саахалт айлын ******** ******* нарынх нүүсэн. нь согтуу явж байгаа харагдсан...Би зодоо хэдийд болсоныг мэдээгүй, / хх-ийн 27-28 /,

07. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн: 1. Х.Мөнх-эрдэнийн биед тархи доргилт, зүүн доод зовхи, баруун хацарт, дэрүү, зүүн шуу, гар, өвдөг, баруун шуунд зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. дүгнэлт /хх-ийн 36-37 /

08. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дусарын 21-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн 1. О.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 42 /, бохавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.*******гийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, болон хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.*******гийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 59- 61 дүгээр хуудсанд авагдсан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 05-08 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.*******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээрзүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны шөнө Баянхонгаймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны үзүүрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 483 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч О.*******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.*******г шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг 2018 оны 10 дугаар 05-ний дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.*******гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ