Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/247

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дэх хэсэгт зааснаар ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002800215 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-14 тоот хашаанд байх гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 190000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-3-27 тоот хашаанд байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 11 цагийн үед манай гудамжны хамгийн цаад талын хашаанд гэх айлд , бид гурав 2 шил архи уучхаад би нэлээн согтуу байсан учир би н ээж гийн гэрт хүн байхгүй гэдгийг би мэдэж байсан учир орой 17 цагийн үед 7-16-14 тоотод байх гэрийн тооноор орж 25 литрийн бидон, улласан байсан буриад гутал байхаар нь авч гараад гэрийн ард талд бидоныг тавиад буриад гутлыг Эрдэнэмандал гэсэн нэртэй хүнсний дэлгүүрт 15.000 төгрөгөөр зараад Есөн-Эрдэнэ зах руу таксинд сууж очоод нэг 1 архи уучхаад буцаж такси бариад таксины нэг танихгүй ахад 25 бидоныг 10.000 төгрөгөөр зараад мөнгийг үрж тараагаад дуусгасан. , нар нь намайг хулгай хийснийг мэдээгүй. Би гэх айлаас 25-н литрийн бидон 1 ширхэг, буриад гутал нэг ширхэг, 40-н литрийн бидон зэргийг хулгайлсан өөр зүйл хулгайлаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 /

... 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжинд явж байгаад нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь харсан чинь хашаан дотор нь нэг гэр нь гаднаасаа хаалга нь цоожтой байхаар нь би очоод цоожийг нь эвдлээд гэр дотор нь ороод гэрт нь байсан нэг ширхэг зурагтыг нь авч яваад Баянхонгор сумын 2 дугаар багт гэр нь байдаг гэдэг хүнд 80,000 төгрөгөөр зараад мөнгийг нь аваад үрээгээд дуусгасан..гэх мэдүүлэг. /хх-ийн 183-184/,

 2. Шүүгдэгч ийн нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

  3. Хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:    ... 2018 оны 02 дугаар сарын 07-ны үед би Улаанбаатар хот яваад гэрээ эргэж тойрч байгаарай гээд хүү д хэлээд явсан. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд юу алдагдсан байна гэхэд гар утас, буриад гутал, 25 литрийн бидон 3 алга болсон байна өөр юу алдагдсаныг мэдэхгүй байна гэж хэлсэн. /хх-ийн 37-39 /

...2018 оны 02 дугаар сарын 07-ны үед би Улаанбаатар хот яваад гэрээ эргэж тойрч байгаараа гээд хүү д хэлээд явсан. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд юу алдагдсан байна гэхэд гар утас, буриад гутал, 25 литрийн бидон 3 алга болсон байна өөр юу алдагдсаныг мэдэхгүй байна...Тэгтэл алдагдсан гэх гар утсыг манай жаахан хүүхэд аваад Улаанбаатарт ирсэн байсан. Манайхаас гутал, бидон 2 алдагдсан үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн. Миний дахин мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь урьд буриад гутлаа буцаан авсан. Харин 25 литрийн бидоноо буцаан аваагүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /,

... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ алдсан зүйлүүдээ дутуу хэлсэн байсан нь цагдаагийн эрүүгийн төлөөлөгч нар миний алдсан гэж бодож байсан зүйлүүдийг хүлээлгэж өгөхөд заантай мөнгөн хөөрөг хүзүүгээрээ гинж ороосон жин нь 120 орчим грамм тийм хөөрөг алга байсан түүнийгээ авч чадаагүй бусад алдсан лээ бүрэн бүтэн хүлээн авсан. Би мөнгөн хөөргөө 300.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэмж хэлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

 4. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

      ... манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байдаг юм. Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтсэн юм, тэгсэн чинь би маргааш өглөө нь манай гэрт хулгай орж зурагт хулгайд алдагдсаныг би мэдсэн. Манай гэрээс 32 инчийн LCD зурагт, гэрийн хөшигний завсраар хийсэн байсан 60,000 төгрөг алга болсон байсан. Мөн гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Би зурагтаа буцааж авсан, зурагт нь бүрэн бүтэн, хэвийн ажиллаж байна лээ. Харин гэрийн хаалганы цоож эвдэрсэн байгаа үүнийг төлөөгүй байгаа, мөн манай гэрээс алга болсон 60,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан харин одоо хулгайд алдсан 60,000 төгрөг, гэрийн хаалганы цоожны үнэ болох 5,000 төгрөг нийлээд би 65,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 153-155/

5. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 02 сарын 09-ний өдөр дэлгүүртээ сууж байхад нь буриад гутал барьж ирээд манай найзын гутал байгаа юм. Мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэхээр 20000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед нь ганцаараа явж байсан. Би гутал худалдаж авсан 20000 төгрөгөө нэхэмжилж байна.. Надад нэмж ярих зүйл байхгүй Миний хэлсэн ярьсан зүйлгэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/,

6. Иргэний нэхэмжлэгч *******  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” зах дээр цагаан идээний худалдаа эрхэлдэг юм. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орой намайг ажлаасаа гэртээ ирчхээд байж байсан чинь нэг зурагт барьчихсан манай гэрт ирээд энэ зурагтыг худалдаад аваадхаач гэхээр нь би авахгүй ээ, би саяхан шинэ зурагт авчихсан гэсэн чинь, та энэ зурагтыг 150,000 төгрөгөөр зарна авчих гээд гуйгаад байхаар нь би авахгүй ээ гэсэн чинь тэгвэл та энийг 80,000 төгрөгийн барьцаанд авчих би дараа мөнгийг нь авчраад авъя надад үнэхээр их мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь за тэгвэл яах вэ дээ гээд гуйгаад байхаар нь би зайлуул ядарсан юм гэж бодоод зурагтыг нь аваад 80,000 төгрөг тоолж өгөөд явуулсан. мөнгөө аваад манай бидонтой уснаас нэг шанага ус авч залгилж уучхаад л гараад яваад өгсөн. Тэгээд үүний маргааш нь хүн нь ирээд зурагт нь хулгайн зурагт гээд аваад явсан. Би одоо тэр зурагтыг нь хүнд нь өгчихсөн болохоор одоо ээс 80,000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг.  / хх-ийн 157-159 /,

7. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манай ээж нь Баянхонгор аймаг Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг юм. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай ээж Улаанбаатар хот руу яваад гэрээ эзэнгүй цоожлоод явсан эхнэр Баярцэцэг бид 2-ийг эзэнгүй хойгуур гэр хараад байж байгаарай гэсэн бөгөөд эхнэр Баярцэцэг бид 2 хадам аавынд байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн ээж гийн гэрт ирээд гэрийг онгойлгоод ортол гэрийн тооноор хулгай орж буриад гутал, 40 бидон, Самсунг галакси эс 3 маркийн гар утас зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь ээж руу утсаар хулгай орсон байна гэж ярьсан манай эхнэр Баярцэцэг цагдаагийн газарт дуудлага өгсөн юм тэгтэл манай ээж гийн гэрээс хулгай хийсэн хүн нь гэх манай хажуу талын залуу хулгайлсан байсан... Надад нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/,

8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... нь 1989 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Жинст суманд айлын 4 дэх хүүхэд дээрээ 2 эгч, 1 ахтай юм А. нь бүрэн бус дунд боловсролтой одоо нь ам бүл 3 надтай нэг дүү Хүнбишийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7-16-12. тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. нь төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харьцаатай хүний үгэнд оромтгой хүн байгаа юм гэм нь нэлээн архи ууж тамхи татдаг архи байнга уудаг уусан үедээ агсан согтуу тавьж эрүүлжүүлэх байранд ордог урд өмнө, хулгайн гэмт хэрэг үйлдээд ял шийтгүүлж байсан хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

9. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... нь 1989 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Жинст суманд айлын 4 дэх хүүхэд дээрээ 2 эгч, 1 ахтай юм А. нь бүрэн бус дунд боловсролтой одоо нь ам бүл 3 надтай нэг дүү Хүнбишийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7-16-12. тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. нь миний төрсөн ах юм. төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харьцаатай хүний үгэнд оромтгой хүн байгаа юм гэм нь нэлээн архи ууж тамхи татдаг архи байнга уудаг уусан үедээ агсан согтуу тавьж эрүүлжүүлэх байранд ордог урд өмнө, хулгайн гэмт хэрэг үйлдээд ял шийтгүүлж байсан хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

10. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манай хадам ээж нь Баянхонгор аймаг Баянхонгор сумын 7-16-14 тоотод оршин суудаг юм. Манай хадам ээж нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот яваад гэр нь эзэнгүй үлдээд нөхөр бид 2-ийг харж байгаарай гээд явсан юм. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ээж гийн гэрт ортол гэрт хулгай орж буриад гутал, 25 литрийн бидон, гар утас зэрэг хулгайд алдагдсан байхаар нь нөхөр нь хадам ээж руу утсаар ярьсан би цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгтэл манай хадам ээж гийн гэрт хулгай хийсэн гэх хүн гэгч байсан юм байна лээ...Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/

 11. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2018 оны 02 сарын 09-ны өдөр манайд , хоёр орж ирээд 0.75 грамм нутаг нэртэй архи хувааж уугаад ахин нэг литрийн нутаг нэртэй архи авч ирээд би 3 ахиж хувааж уугаад 13 цагийн үед , 2 би гэрт нь хүргэж өгөөд төв рүү явсан тэрнээс хойш орой нь н ээж гийнд хулгай орсон байна гэж байсан.Үгүй би мэдэхгүй орой нд очтол хулгай орсон байна гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/

12. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа”  ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаарт шинжээчийн

 1. бидон 25 литр 1 ширхэг 130.000 төгрөг

 2. Samsung S-3 маркийн гар утас нэг ширхэг 120.000 төгрөг бүгд 310.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

13. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын дугаар 18-ны өдрийн 138 дугаарт шинжээчийн

1. Зурагт LCD маркийн нэг ширхэг 255.000 төгрөг

2. Цоож нэг ширхэг хуучин 5000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 172-173 / болон хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,  хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай хуудас, хавтаст хэргийн 24-28 дугаар хуудсанд авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 136-134 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 145-150 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, хавтаст хэргийн 113-119 дүгээр хуудсанд авагдсан болон банкнуудын тодорхойлолтууд, хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн тоот, хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хэргийн зүйлчлэл болон гэм буруутай маргах зүйл байхгүй. Тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлын талаар 5 минутын завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хуралдаан 5 минут завсарласан бөгөөд завсарлагааны дараа шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.16.14 тоот хашаанд байх иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 190000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6.3.27 тоотод байх иргэн *******гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 320000 төгрөгийн хохирол учруулж  хулгайлсан үйл баримт тус тус болсон нь хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч *******, *******,  гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн эд зүйлийн шинжээчийн 36, 138 дугаар дүгнэлт зэргээр  нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч ид зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгээгүй болно.

Шүүгдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 86 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 05 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн  2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн нэг сар хоёр хоногийн баривчлах ялаас   чөлөөлсөн байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...-ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн..-ийг цээрлүүлэхэд ....оршино” гэснийг баримтлан түүнд хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ялыг  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний арван ес хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  дурдаж шийдвэрлэв.       

Харин   ялтан ээс нэг зуун гучин мянган / 130000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, жаран таван мянган / 65000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, хорин мянган / 20000 / төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д, наян мянган / 80000 / төгрөг гаргуулж иргэний *******д тус тус олгож уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ний дотор төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Мөн  хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ялтан ийн эзэмшлийн Шарп маркийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн, мөн цагаан алаг шкафыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж уг зурагт болон шкафыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.                                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч овогт ын ийг хоёр жил зургаан   /02 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар ялтан ид хоёр жил зургаан / 02 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон арван ес / 19 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар ялтан ээс нэг зуун гучин мянган / 130000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, жаран таван мянган / 65000 / төгрөг гаргуулж хохирогч *******д, хорин мянган / 20000 / төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д, наян мянган / 80000 / төгрөг гаргуулж иргэний *******д тус тус гаргуулж 2018 оны 12 дугаар сарын 28-ний дотор төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ялтан ийн эзэмшлийн Шарп маркийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн, мөн цагаан алаг шкафыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж уг зурагт болон шкафыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д   зааснаар ялтан ид урьд авсан   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.                                                   

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан ид авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.БАТЦЭНГЭЛ