| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0217/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/250 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004260249 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ,/ Регистрийн дугаар:/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3.34.23 тоотод эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө найзындаа очиж хоол идэж нэг шил архи найзтайгаа хамт хувааж уусан тэгээд гэртээ очсон юм тэгтэл манай эхнэр ******* намайг гадуур хонолоо гэж хэлээд уурласан тэр өдрөөс өмнө нь Баянхонгор аймагт хоёр хоног тог тасарсан байсан юм тэгээд би ажил дээрээ хоёр хоносон эхний өдөр нь намайг гадуур хонож байгаа талаар эхнэр Эрдэнэгэрэл мэдэж байсан дараагийн өдөр эхнэр өөрөө гадуур хоносон болоод намайг ажил дээрээ хонож байгаа талаар мэдээгүй тэрнээс болж уурлаж хэрүүл нэхээд миний толгой руу цохиод байхаар нь би түлхчихээд эргээд гараад явсан миний араас цагдаа дуудна гэж хэлээд хэрүүл нэхээд байсан би эргэж харалгүй шууд гараад явсан тэгээд би найзындаа буцаж очоод хоносон. Би эхнэр ******* гар орчимд юмаар цохиж бэртээсэн зүйл байхгүй надаас хэрүүл нэхээд байхаар нь түлхсэн тэрнээс болж гар нь бэртсэн байх. Манай эхнэр гэртээ ирж хоноогүй гэж маргалдсан би өөрөө ажилтай байсан болохоор ажлын шаардлагаар хоёр хоног гэртээ хоноогүй хэрүүл болдог өдрийн урьд өдөр нь би гэртээ шөнө 00 цаг болон 03 цагийн үед гэртээ хувцас давхарлаж өмсөх гэж очсон боловч эхнэр тухайн үед байхгүй байсан түүнээс болж бид хо ёр хоорондоо хэрүүл хийсэн хоёр биеэ хардаж хардалтааv болсон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр гэр бүлийн хүмүүс одоо эвлэрсэн бид 2-ын дунд одоо ямар нэгэн маргаантай зүйл байхгүй хамтдаа амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
...2018 оны 07 сарын 20-ны шөнө ажил дээрээ хоноод өглөө Эрдэнэцогт сум руу түлш хүргэж өгөх ажлаар яваад орой ирээд 20-н цагийн үед найзындаа очиж хоол идээд нэг шил архи уучхаад гэртээ 23-н цагийн орчим очоод гэртээ орсон, эхнэр ороход гадуур хонолоо гээд хэрүүл нэхээд толгой руу цохиод байсан би түлхчээд гараад явсан, гарахад цагдаа дуудна гээд байсан. Найзын хамт нэг шил Улаанбаатар 0.75 литртэй архи уусан, өөрийгөө хянах чадвар байсан, болж байгаа зүйлийг мэдэж байсан. Намайг гэрт ороход хаагуур хоноод ирэв гээд байсан би эхнэртээ ажил дээрээ хоносон гэж хэлсэн. Эхнэр тухайн шөнө бас гэртээ ирж хоноогүй, би шөнө цэвэр усны байгууламж дээр ирж ус шахагч ажиллуулж гэртээ шөнө 03 цагийн үед ирэхэд алга байсан тэр талаар хэлсэн эхнэр чи өөрөө хаагуур явсан хаагуур ч явсан яадаг юм гээд хэрүүл нэхээд байсан. Би тухайн шөнө эхнэрээ зодож, цохисон зүйл байхгүй, би түлхчээд гэрээсээ гараад явсан. Манай гэрт эхнэр бид 2-оос өөр хүн байхгүй байсан. Би эхнэртэйгээ 2012 онд гэрлээд цуг амьдарч байгаа, нэг хүүтэй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа. Өөр нэмж ярих зүйл байна байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 22 цагийн үед гэрийн хаалга тогшиж байсан тэгээд би хаалга онгойлгоход хүн байхгүй байсан тэгээд хаалга хаагаад байж байхад ахиад хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгож харахад хүн байхгүй байсан тэгээд би юу юм бол гэж бодоод хаалганы ард шагайж харахад манай нөхөр ******* нэлээд согтуу сууж байсан тухайн үед гэртээ оруулах гэсэн боловч өргөж оруулж чадахгүй арай гэж дэмнэж босгоод том өрөөнд оруулж газар хивсэн дээр хэвтүүлж орхиод унтлагын өрөөнд орж ор засах гэж орсон тэгтэл миний араас унтлагын өрөөнд орж ирээд надаас хэрүүл нэхэж тэгээд тэнд байсан модон сандал авч шидсэн тэр нь миний зүүн мөр орчимд оносон миний гар тухайн үед юм хийж чадахгүй хөдөлгөөнгүй болсон тэрний дараа хоёр удаа хана мөргүүлсэн тэр үед би цагдаад дуудлага өгсөн тэгтэл манай нөхөр гэрээсээ зугтаагаад яваад өгсөн тэрний дараа цагдаа ирэхэд би манай нөхөр, найз Төмөрөө бид нар байсан би шокны байдалд орчихсон байсан тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн.Манай нөхөр согтуу үедээ авир муутай болчихдог бусдаар бид 2-ын дунд маргаан байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/
... Манай нөхөр өмнө нь намайг зодож, цохиж байгаагүй. Надад одоо гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
... Өчигдөр шөнө 22 цаг өнгөрч байхад манай хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгоход хүн байхгүй байсан. Дахиад нүдэхээр нь онгойлгоод хаалганы ард үзэхэд манай нөхөр ******* архи /уусан их согтуу/ сууж байхаар нь чирээд гэртээ оруулаад том өрөөнд оруулсан би унтлагын өрөөнд ороо засах гээд байж байхад хэрүүл гуйгаад намайг цамцнаас ийш тийш татаж байгаад 2-3 удаа хана мөргүүлээд намайг хараалын үгээр хэлээд байсан. Би уйлаад байж байхад үүдэнд байсан модон сандлыг авч шидээд зүүн талын гаран дээр оносон би цагдаад дуудлага өгсөн манай нөхөр гараад яваад өгсөн удалгүй цагдаа нар ирсэн.Манай нөхөр их согтуу байсан. Хаалганы ард сууж байхад чирч оруулсан өөрийгөө хянах чадвар байгаагүй.Намайг орж засаж байхад араас орж ирээд намайг янз бүрийн хараалын үгээр хэлээд, цамцнаас ийш, тийш нь татаж байгаад 3-н удаа толгойгоор хана мөргүүлээд, сандал авч шидээд зүүн талын гаранд оносон. Одоо дух хэсэгт хавдсан. Зүүн талын мөр мултарсан байгаа гэх мэдүүлэг... / хх-ийн 25-26/
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би *******, ******* нарыг танина. ******* бол манай аавын төрсөн дүү байгаа юм ******* ямар нэгэн ах дүүгийн хамаарал байхгүй. 2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ******* эгч намайг гэртээ байхад утсаар 01 цагийн үед залгаж эгчийн дүү намайг ирээд авраач ******* алах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй Эрдэнэгэрэл эгчийнд очсон тэнд очиход Эрдэнэгэрэл эгч гараа бариад уйлаад шалан дээр хэвтэж байсан миний гар мултарчихсан байх гэж хэлээд гараа бариад уйлаад байж байсан удалгүй цагдаа нар ирж тэрний дараа эмч ирж авч явсан. ******* эгч гараа бариад уйлаад байсан духан дээр нь хавдсан байх шиг байсан бусдаар бол зүгээр харагдсан надад ямар нэг зүйл хэлээгүй. Намайг гэрт нь очиход Эрдэнэгэрэл эгчийн найз мөн цагдаа нар байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед Эрдэнэгэрэл миний утас руу залгасан намайг утсаа авахад миний өөдөөс уйлаад надтай юу ч яриагүй тэгээд би юу болсон юм бол гэж санаа зовж гэрт нь очсон тэр үед 00 цаг 20 орчим минут болж байсан байх удалгүй миний араас цагдаа нар ирсэн би найз ын гэрт нь ороход эхнэр Эрдэнэжаргал нь зүүн мөрөө гараараа бариад шалан дээр уйлаад хэвтэж байсан надтай юу ч яриагүй гэрийнх нь байдал зүгээр унтлагын өрөөнд байх өлгүүр орныхоо хажууд уначихсан бусад зүйл нь хэвийн байх шиг байсан тэрний дараа гурван цагдаа орж ирсэн тэд нар түргэн тусламж дуудсан түргэний машинтай эмч ирж Эрдэнэгэрэл авч явсан.Тэр өдөр буюу 2018 оны 07 сарын 21-ний шөнө 12 цагийн үед манайхаар орж ирээд манайд нэг шил архи байсан түүнийг нь задалж егөхөд уулгүй нэг татсан байх тэгээд гарсан тэрний дараа эхнэр Эрдэнэгэрэл нь залгаж уйлаад би гэрт нь очсон тэгээд цагдаа нар ирж дараа нь түргэний эмч ирж авч явсан тэгээд би гэртээ хариад унтах гэж байхад Эрдэнэгэрэл ахин миний утас руу залгаж манай дүү залгаад байна тэгээд гэрийн гадуур яваад байх шиг байна чи гэртээ авч очоод унтуулаадах гэж хэлсэн тэгээд би буцаж тэднийд очоод орох гэхэд хажуу айл хүн нь энд байна гэж хэлээд би тэднийхээс ыг гэртээ авч очиж амраасан. Өмнөх өдөр нь гадуур хоносон гэж байсан тэгээд утсаа аваагүй тэрнээс болсон юм ярьсан надад өөр зүйл хэлээгүй. Намайг Эрдэнгэрэлийнд очиход Эрдэнэгэрэл зүүн мөрөө бариад шалан дээр хэвтэж байсан өөрөөр биед ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй тэднийд сандал байдаггүй үүдэнд суудаг нэг жижиг сандал байдаг тэр нь байдаг газраа хүүхдийн дугуй байдаг буландаа байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүтэн сайн өдөр 11 цагийн үед энэ Эрдэнэгэрэл гэх эмэгтэйн биед үзлэг хийсэн үзлэгээр: Зүүн талын мөрний үеийн битүү гэмтэл гэсэн оноштой. ******* гэх эмэгтэй надад мөрний зураг авхуулж үзүүлсэн ясны бэртэл мөрний үеийн мултрал гэмтэл байхгүй байсан тэр эмэгтэй өөрөө гомдолтой гэж хэлээд тодорхойлолт авсан би таны мөрний үеийн эгэмний арьс далны шонтон хэсэгт холбогддог холбоос хэсэг жоохон салсан байж магадгүй гэж хэлсэн өөр зүйл энэ хүнд ажиглагдаагүй. Битүү гэмтэл гэж зөөлөн эд холбоос шөрмөсний суналт, сэмрэлт сайхыг үгүйсгэхгүй гэсэн онош байгаа юм. Ясны хугарал цуурал ажиглагдаагүй. Зүүн мөр нь хөдөлж чадахгүй эмзэглэлтэй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
7. Шинжээч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...*******ийн биед үзлэг хийж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №467 дугаартай дүгнэлт гаргасан. *******ийн биед үүссэн зөөлөн эдийн няцрал гэдэг гэмтэл нь тухайн орчны эдийн овойж хавдсан хэсгийг зөөлөн эдийн няцрал гэж тодорхойлж байгаа юм тийм учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Битүү гэмтэл гэдэг нь гаднын ямар нэг мөхөө хүчин зүйлийн улмаас үүссэн "эмтэл гаднаа ямар нэг шарх сорви цус хуралтгүй гэмтлийг битүү гэмтэл гэж тодорхойлдог уг битүү гэмтлийг шүүх эмнэлэгт зөөлөн эдийн няцрал гэж тодорхойлсон нь нэг утга санааг илэрхийлж байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. *******ийн биед 2018.07.21-ний өдрөөс өмнө биед гэмтэл учирсан гэх шинж тэмдэг үгүй байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан прокурорын тогтоол, хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хавтаст хэргийн 59-60 дугаар хуудсанд авагдсан банкны тодорхойлолтууд, хавтаст хэргийн 61-75 дугаар хуудсанд авагдсан хас, хаан банкны депозит дансны хуулбарууд, хавтаст хэргийн 76 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас,хавтаст хэргийн 77-79 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 10-ны өдрийн 113 тоот шийтгэх тогтоолын хуулбар, хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Чандмань-Баянхонгор ХХК-ний тодорхойлолтууд, хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 85-86 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.34.23 тоотод эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс шүүгдэгч *******ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг эзэмшигч *******д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар сандлыг хураасан 2018 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй, уг сандлыг хэрэгцээний дагуу хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар сандлыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг хэрэгцээний дагуу хохирогчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 14 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ