Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/254

 

  МНГЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-ргил,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004400244 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч,Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* ,/ Регистрийн дугаар ******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.22.24 тоотод иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

 ТДРХЙЛХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 28-ний өдөр алтанд явж ирээд гэртээ байж байхад орж ирсэн. Тэгээд би гайгүй явж ирсэн гээд бурзгарын хишиг гээд 20000 төгрөг өгч нэг шил архи задалж хоёулаа хувааж уусан.ийн нүдэн дээр 20000 төгрөг бурхны хөргөнд хийсэн. 240000 төгрөгийг гэрийнхээ сервантад хийсэн. Өглөө босоод хартал бурхны хөргөн дотор байсан 20000 төгрөг байсан тэгээдийг авсан байх гэж бодсон. 11 цагийн үед ах эгч бид нар зах орох гээд замаарааийн хашаанд очоод би түрүүлж ороодт та миний мөнгийг авсан байна та гаргаж өг гэхэд амбаарт унтаж байсан юун мөнгө гээд миний өмнөөс заамдаад авсан. Би цээж рүү нь түлхсэн чинь амбаар дотроо хойшоо савж унаж байгаа харагдсан. Тэгээд ах ирээд намайг салгаад аваад явсан.

...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед би гэртээн буюу Баянхонгор сумын 7.22.24  тоот  хашаанд машиндаа юм хийгээд байж байхад  ******* нэлээн согтуу орж ирээд “чи манай бурхан дэр байсан 20000 төгрөг өг” гээд намайг заамнаас барьж тонгорч шидээд газар унахад миний хавирга орчимд өшиглөөд байхаар нь би аваагүй гэхэд чи авсан гээд дахиад өшиглөж миний шанаа орчим гараараа цохисон. Тэгээд байж байхад *******оогийн ах Ганбаатар нь орж ирээд аваад явсан.  мэдүүлэг / хх-ийн 13-15 /,

... *******оо намайг амбаар дотор байсан гэж бодоод байх шиг байна би машиндаа юм хийж байсан. доо надад гомдол алга, эмчилгээний зардал мөнгө барагдуулж өгвөл боллоо. *******оо барагдуулж өгнө гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17  /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хашаандаа машины яндан солих гэж байхад ******* орж ирээд бурхны 20000 төгрөг авсан гээд цохиж аваад өшиглөсөн. Үүний улмаас миний 11 дүгээр хавирга хугарсан. Би мөнгийг нь аваагүй. Ах нь орж ирээд салгаад аваад явсан. Бид 2 шороон дээр танилцсан гэв.

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…2018 оны 07 дугаар сарын 29-ний би өглөө эмнэлэг дээр ирж байж байгаад өдөр 12 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд манай нөхөр хажуугаар өнхөрч унаад өрөөсөн талаараа босож чадахгүй байдалтай байсан би юу болов гэхэд *******оо  намайг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн...Намайг харахад зүүн талаараа хазайсан мөр нуруу орчим нь зулгарчихсан шороо болчихсон байсан гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

...Манай нөхөр амбаартаа унтаж байгаагүй. Нэг удаа архи ууж маргааш өглөө нь шартаж босоод хүүхдүүд харна гэж хэлээд амбаартаа орж хэвтэж байх үед  *******оо согтуу орж ирчхээд тэр явдлыг харж байсан юм. Манай нөхрийг зодсоны дараа танай нөхөр хэд хоног амбаартаа унтсан бэ гэж асуугаад байсан гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө дүү ******* болон нөхрийн хамт зах явах гээд гэрээсээ гарсан. Тэр үед манай дүү ******* миний мөнгө алга байна мөнгийг авсан байх би тэднийд орж мөнгөө авна миний дэргэд өчигдөр байсан гээд тэднийд орсон. роод удалгүй 2-3 минут болсон араас нь манай нөхөр орсон удалгүй гарч ирсэн араас нь согтуу саарал подволк өмссөн гарч ирээд ална шүү пизда минь гэж хэлээд орилоод үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эртийнд дүү *******ыг авах гэж очиход тэд нар хоорондоо нэгийгээ барилцаад зогсож байсан. Би салгаж аваад гарахад миний араас ална даа гээд хоцорсон...Тэр хоёр хоёулаа согтуу байсан.юм.гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 478 дугаартай шинжээчийн:

1. *******ийн  биед зүүн талын 11 дүгээр хавирганы хугарал, баруун зулай, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 35-36 / болон хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ыг урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 6-10 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.22.24 тоот хашаанд иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 478 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч *******ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,...хор уршгийн шинж чанар..”ийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч А.юунболдод  буцаан  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******од  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдав.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч *******ээс эмчилгээний зардал дөрвөн зуун мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь уг мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч *******оос дөрвөн зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.22.24 тоотод оршин суух ВЭ63051379 регистрийн дугаартай Нацагдоржийнт олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг саналыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.                              

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТГТХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 2-д зааснаар ялтан *******од хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр  тогтож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь шүүхээс хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******оос дөрвөн зуун мянган / 400000 / төгрөг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь   цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч  *******ын эзэмшлийн  гэрийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын  14 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******од буцаан  олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч *******од  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.     

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Д.БАТЦЭНГЭЛ