Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч:Э.Гантулга

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814002610185 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “ Сүүдэртийн булан “ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 819732 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2017 онд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтад орж тэнцээд Аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг Сүүдэрт гэх газарт байгаа эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. Энэхүү хугацаанд би аймаг орон нутагт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу аймагт 50000000 төгрөг, Бөмбөгөр суманд 30000000 төгрөг, Бөмбөгөр сумын 3 дугаар багт 10000000 төгрөгийн хандив, усны татварт 8000000 төгрөг өгсөн. Би 1 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан ба техникийн эвдрэл саатал бусад зүйлүүдээс болоод тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэхүү гэрээний 2 дагуу аймаг орон нутагт нийтдээ 100000000 төгрөг хандивласан ба энэ мөнгөө олж авч чадаагүй алдагдалд орсон. Энэхүү нөхөн сэргээлтийн үйл явцын дунд би нийтдээ 4 га газар нөхөн сэргээх үүрэг хүлээсэн байсан, шалгалтаар талбайгаасаа илүү гарсан гэсэн. Манай нөхөн сэргээлт хийж байгаа газрын яг хажууд нь гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн сүйтгэсэн газрыг би өөрт оногдсон үүргийн дагуу нөхөн сэргээсэн буюу өөрт оногдсон 4 га газраас илүү газар ухаж үйл ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэрээнд зааснаар өөрт оногдсон газрын хажууд байгаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх үүрэг хүлээсэн. Үүний дагуу би нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан цэг солбицол бүхий газрыг түрж тэгшилэн техникийн нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү газруудад нь хэмжилтэнд орж нөхөн сэргээлт явуулах гэрээнд заасан газраас илүү гарсан гэж үзэх үндэслэл болсон. Тухайн үйл ажиллагаа явуулж байхдаа өдөрт дунджаар 5 грамм орчим алт олборлодог байсан, би үүнийгээ тухайн өдөрт нь тушаагаад техникүүдийн бензин тосыг авахад зарцуулж байсан, алтаа алт авдаг хэнд ч хамаагүй тушаадаг байсан. Уурхайн даргаар нь би өөрөө ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг нь би удирдаж явуулж байсан.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 240-245 /

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэртийн булан” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан гэх “Оргих төгөлдөр булаг” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор хэлэх зүйл байхгүй. Харин үйл ажиллагаа явуулсан талбайд нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг нь бүрэн хийлгэж газрыг нь холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх хүсэлтэй ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай сумын 3 дугаар багийн нутаг “Сүүдэртийн булан” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан “Оргих төгөлдөр булаг” ХХК-ийн захирал ******* нь багийн Иргэдийн нийтийн хуралд хүсэлт гаргасны дагуу манай баг нь Иргэдийн нийтийн хурлаараа 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд багийн иргэдийн нийтийн хурлын гишүүд дэмжсэн тул Багийн Иргэдийн нийтийн хурлаас тухайн “Сүүдэртийн булан” гэх газарт нөхөн сэргээлтийн ажиллагаа хийлгүүлэхээр тогтоол гарсан. Сүүдэртийн булан газар нь өмнө нь эвдэгдсэн зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар байсан ба өмнө нь олон жилийн өмнө хятадууд ажиллаж байсан, мөн түүнээс хойш гар аргаар ашигт малтмал олборлогч нар ирж ажиллаад энд тэндгүй эвдэж сүйтгэгдсэн, ухагдсан нүх ихтэй газар байсан. Хамгийн сүүлд унагалдай трактортой иргэд газрыг ухаж төнхөөд тэр чигт нь хаячихаад явсан газар байгаа юм. “Оргих төгөлдөр булаг” ХХК нь яг хэзээнээс хэзээг хүртэл үйл ажиллагаа явуулсныг нь би мэдэхгүй байна. Мөн ямар хэмжээний газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан, мөн үүнээсээ ямар хэмжээний газарт нь үйл ажиллагаа явуулсныг, нөхөн сэргээлт явуулсан газраа холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Үүнийг хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллагууд л шалгах байхаа... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 24-26, 122- 124 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2017 оны 09 дүгээр сард би Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж явуулсан Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж ажилласан. Шалгалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газрын ажилтан нар өөрсдөө нөхөн сэргээж байгаа газрын шав тэмдгийг хэмжиж үзээд зөрчилтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нь түр зогсоож акт үйлдсэн. “Оргих 3 төгөлдөр булаг ‘ ХХК-ийн хувьд гэрээнд заасан газар дээр нь нөхөн сэргээх газрын хатуу цэг тэмдэг байхгүй байсан, гэрээнд зааснаас өөр газарт нуур байгуулсан байсан гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож акт үйлдсэн. Нөхөн сэргээлт хийхэд усан буу төхөөрөмж ажиллуулах, нуур байгуулах шаардлага байхгүй. Усан буу төхөөрөмжийг шороо угааж ашигт малтмал олборлох зорилгоор ажиллуулдаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 154- 155 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2016 оны 07 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч даргаар одоог хүртэл ажиллаж байгаа. Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг. “Оргих төгөлдөр булаг” компани нь Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан, нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдсэн. Гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан 2017, 2018 онд нөхөн сэргээлтээ явуулна гэсэн үг. 2018 онд эцсийн байдлаар гэрээгээ дүгнэнэ. Мөн гэрээгээ жил бүр жилд хийсэн ажлыг нь үзэж дүгнэх, “Оргих төгөлдөр булаг” ХХК-ийн 2017 онд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг нь хүлээж авсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 150-151 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх гэрээ байгуулан ажиллаж байна. “Оргих төгөлдөр булаг” ХХК-тай тухайн газарт нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд, энэ компани нь 100000000 төгрөгийн хандив өгсөн. Гэрээгээ 2 жилийн дараа дүгнэнэ, гэхдээ явцын дунд нь шалгалт хийж нөхөн сэргээлт хийсэн газрыг нь үзэж шалгах юм. Нөхөн сэргээлт явуулахаар хүлээлгэн өгсөн цэг солбицолтой газраас илүү гарч газар ухаж үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд хяналт тавих ёстой. “Оргих төгөлдөр булаг” ХХК-ийн нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарч газар ухаж үйл ажиллагаа явуулсан эсэх талаар явуулсан байсан, яг хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн цэг солбицлоос илүү гарсан байсан, нарийн хэмжээг нь мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргуулах байх… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-146/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан “Оргих төгөлдөр булаг” ХХК-ийн уурхайд ковш тракторын жолоочоор ажилласан. Энэ уурхайг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгоод ажиллахаар ирсэн. Би ажиллахдаа тэр газарт урьд нь эвдэгдсэн газрыг нь дарж тэгшил гэхээр нь би өөрийн жолоодож байсан ковш трактороороо дарж тэгшилсэн. ******* захирал нь надад тухайн үедээ 2-3 га газарт нөхөн сэргээлт явуулах ёстой гэж хэлж байсан. Би илүү газар ухсан байна гэж байхгүй, тухайн үедээ намайг ажиллаж байхад газарт тэмдэг тавьчихсан байсан. Тэр тэмдэгтэй газраас хэтэрч бол ажиллаагүй, харин тэр тэмдэг тавьсан талбайгаас гадна байсан шуудуу нүх, ухагдсан нүх зэргийг нь намайг булж тэгшил гэхээр нь тэгшилсэн. Нөхөн сэргээлтийн зардлыг нь хаанаас гаргасан, нийт талбайгаасаа ямар хэмжээний ашигт малтмал олборлосныг нь би мэдэхгүй, шороогоо усан буу төхөөрөмжөөр угааж үзэхэд алт гарахгүй байна гэсэн. Би тухайн нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан цэг солбицолтой газраас гадагш 1 га газарт булж тэгшилсэн. Тэр илүү гээд байгаа газарт бол би ганцаараа л нөхөн сэргээлт хийсэн, тэр компанид миний жолоодож байсан ковш трактор л ажилладаг техник нь байсан. Компани нь нэг ширхэг усан буу төхөөрөмж л 4 ажиллуулж байсан...” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 47-49 /

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 1/11 дүгээр шинжээчийн 1.Оргих Төгөлдөр Булаг ХХК нь ямар нэг тусгай зөвшөөрөл авсан эсэхитогтоох боломжгүй байна.

2.Оргих Төгөлдөр Булаг ХХК-д холбогдож буй тус талбай нь ямар нэг тусгазөвшөөрөлд хамаарагдахгүй байна.

3.Оргих Төгөлдөр Булаг ХХК-д холбогдуулж буй эвдэгдсэн талбай нь Шинжээч томилох тогтоолд тусгагдсан солбицлоор тулгаж үзээд аймгаас олгосон талбайгаас хэтэрсэн талбайд хохирол тооцож үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 819732 төгрөг байна.

4.Оргих Төгөлдөр Булаг ХХК нь Аймгаас олгосон солбицол бүхий талбайгаа2,01га талбай хэтрүүлж ухсан байна.

5.Оргих Төгөлдөр Булаг ХХК-ийн эвдэрсэн гэх талбайд техникийн нөхөсэргээлт хийсэн бөгөөд биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 137512 төгрөг болж байна.

6.Оргих Төгөлдөр Булаг ХХК нь нөхөн сэргээлт хийхдээ биологийн нөхөсэргээлт хийгээгүй байна. Учир нь биологийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь болоогүй байгаа болно.

7.Оргих Төгөлдөр Булаг ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан гэж Шинжээтомилох тогтоолд тусгагдсан солбицол бүхий хэтэрсэн талбайн хэмжээ нь 2,01га хэмжээтэй байна.

8.Оргих Төгөлдөр Булаг ХХК-ийн эвдэрсэн гэх талбайд техникийн нөхөсэргээлт хийсэн бөгөөд биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 137512 төгрөг болж байна.

9.Аймгаас тус Оргих Төгөлдөр Булаг ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ хийхаягдал эфел овоолго угааж олборлох замаар зардлаа нөхөж нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх талаар заалт оруулж ажиллуулсан нь хууль бус заалт болно.

10.Эвдэгдсэн газар дахин олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийх үйажиллагаа нь 2017 оны 5-р сарын 24-ний өдрийн Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аарзохицуулагдана...гэх дүгнэлт /хх-ийн 191-192/

Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно.

Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 2,01га талбайд учруулсан экологиэдийн засгийн хохирлын үнэлгээ нь 819 732 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 199-220/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 227-231/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 50-58/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 40/, Улсын байцаагчийн акт, үзлэг тэмдэглэл /1-р хх-ийн 14-16/, шүүгдэгч Д.ГанОчирын хувийн байдлын талаар Баянхзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2018.07.27-ны өдрийн тодорхойлолт / 2-р хх-ийн 41/,иргэний үнэмлэхний 5 лавлагаа /2-р хх-ийн 18/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 52/ дисдозит дансны дэлгэрэнгүй хуулга /56-58/шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “ Сүүдэртийн булан “ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 819732 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын .... би 4 га газар нөхөн сэргээх үүрэг хүлээсэн байсан, шалгалтаар талбайгаасаа илүү гарсан гэсэн,... гэрээнд зааснаар өөрт оногдсон газрын хажууд байгаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх үүрэг хүлээсэн… гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 240-245 /

иргэний нэхэмжлэгч *******гийн .... үйл ажиллагаа явуулсан талбайд нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг нь бүрэн хийлгэж газрыг нь холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/

гэрч *******ын... Оргих төгөлдөр булаг ХХК-ийн хувьд гэрээнд заасан газар дээр нь нөхөн сэргээх газрын хатуу цэг тэмдэг байхгүй өөр газарт нуур байгуулсан гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож акт үйлдсэн,…нөхөн сэргээлт хийхэд усан буу төхөөрөмж ажиллуулах, нуур байгуулах шаардлага байхгүй, усан буу төхөөрөмжийг шороо угааж ашигт малтмал олборлох зорилгоор ажиллуулдаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 154- 155 /

гэрч *******ийн… гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан 2017, 2018 онд нөхөн сэргээлтээ явуулна, жил бүр жилд хийсэн ажлыг нь үзэж дүгнэх, эцсийн байдлаар гэрээгээ дүгнэнэ,… Оргих төгөлдөр булаг ХХК-ийн 2017 онд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг нь хүлээж авсан....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 150-151 /

гэрч ын... нөхөн сэргээлт явуулахаар хүлээлгэн өгсөн цэг солбицолтой газраас илүү гарч газар ухаж үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд хяналт тавих ёстой... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-146/ гэрч гийн.... тэмдэг тавьсан талбайгаас гадна байсан шуудуу нүх, ухагдсан нүх зэргийг нь намайг булж тэгшил гэхээр нь тэгшилсэн. Нөхөн сэргээлтийн зардлыг нь хаанаас гаргасан, нийт талбайгаасаа ямар хэмжээний ашигт малтмал олборлосныг нь би мэдэхгүй, ...тухайн нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан цэг солбицолтой газраас гадагш 1 га газарт булж тэгшилсэн.... гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 47-49 / Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 2,01га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 819 732 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 199-220/

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 819732 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.ГанОчирын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 819732 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 9-52 тоотод байх хашаа, байшинг...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д 7 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 900000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7- д зааснаар шүүгдэгч *******оос 819732 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 9-52 тоотод байх хашаа байшин...”-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА