| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0143/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/260 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
*******т нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******төд холбогдох эрүүгийн 1714002550270 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / *******/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10000 литр бензинийг “*******” ХХК-ний нэр дээр зээлээр 17800000 төгрөгөөр худалдан авч уг мөнгийг ******* ХХК-наас хүлээн авсан боловч “Петровис” шатахуун түгээх станцад уг мөнгийг Мастер фүүдс ХХК-наас аваагүй гэж хуурч уг мөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******тийн мөрдөн байцаалтад өгсөн
...Намайг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.. Миний бие хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан… гэх мэдүүлэг / хх-ийн 100-101/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Бөмбөгөр суманд алт олборлох үйл ажиллагаа явуулж ******* ХХК-ийг хариуцаж байсан ******* нь түлш бага багаар авах нь хэцүү юм гээд Мастер фүүдс ХХК-ны нэр дээр 10000 литр дизель түлш аваад гэрээ хийх үед тамга, тэмдэг байхгүй байна 7 хоноод төлбөрийг хийнэ гээд авсан боловч сүүлд нь мөнгөө өгөхгүй мөнгө орж ирэхээр өгнө, мөнгө нь орж ирээгүй байна гээд өгөхгүй байсан тул би хүнээс 17000000 төгрөг зээлж аваад Петровис ХХК-д шилжүүлж өргүй гарсан. Тэгээд Мастер фүүдс ХХК-ны Энхтуяа гэх хүнтэй уулзахад ******* нь түлшний мөнгийг бэлнээр нь аваад явсан байсан. Тэгээд *******тэй уулзахад байраа алдах гээд байсан тул мөнгийг хэрэглэсэн гэж хэлсэн. Анх *******т түлшний төлбөрийг 2017 оны 06 дугаар сард багтаагаад төлнө гэж хэлсэн. Хүүтэйн ч хамаагүй төлж өгье гэж хэлдэг нь болохоор сүүлд буюу 2017 оны 07 дугаар сард юм. /Яг хэдний өдөр эсэхийн мэдэхгүй байна мөнгөө нэхэж очиход хэлсэн/, 2017 оны 06 дугаар сард багтааж төлнө гэхээр нь тохирцгоосон. *******т нь түлшийг компаний нэр дээр зээлээр авчихаад нэхэхэд компаниас өгөөгүй байна гэж хэлээд сүүлд мэдэхэд компаниас түлшний мөнгийг гаргуулж авсан байсан. *******т миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг / хх-ийн 80-84 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...*******т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байсан. Тэгээд шаардлагатай зүйл гарахаар Улаанбаатар хотод ирж аваад буцаад явдаг байсан. *******т нь шатахуун урьдчилаад зээлээр авсан гээд надаас тухайн түлшний мөнгийг бэлнээр нь аваад явсан. Тэгтэл тэр мөнгийг шатахуун түгээх станцдаа өгөөгүй байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Манай нөхөр ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын эрхлэгчээр 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Тухайн 10000 литр түлшийг *******т зээлсэн талаар надад хэлж байсан. Тухайн үед тэр компаний нэр дээр зээлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр тэр түлшийг зээлснээс хойш удаа дараа *******төөс зээлээ авахаар очиж уулзаж, утсаар ярьсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Манай нөхөр тухайн 10000 литр түлшний үнийг , нараас зээлээд буцаагаад Петровис ШТС-ны төвийн орлогын данс руу төлсөн. *******ттэй би өөрийн биеэр хамгийн анх 2017 оны 09 дүгээр сард хотод очиж уулзаж байсан. Тэгэхэд тэр би авсан мөнгөнийхөө оронд та нарт машин өгнө гэжхэлээд бид нарыг хоёр хонуулсан боловч өгөөгүй. Тэрнээс хойш би түүнтэй хэд хэдэн удаа Улаанбаатар хотод очиж уулзаж байсан. Нэг удаа очиж уулзаад яг тухайн мөнгийг Мастер фүүдс ХХК-иас авсан уу гэхэд тиймээ би авсан. Мөнгийг өөрийнхөө байрны зээлд өгсөн талаар хэлсэн. Гэхдээ удахгүй хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 85-86 /
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-3/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 73-77/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******тийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 104/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 86/, шүүгдэгч *******тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 116/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 138-139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 10000 литр бензинийг “*******” ХХК-ний нэр дээр зээлээр 17800000 төгрөгөөр худалдан авч уг мөнгийг ******* ХХК-наас хүлээн авсан боловч “Петровис” шатахуун түгээх станцад уг мөнгийг Мастер фүүдс ХХК-наас аваагүй гэж хуурч уг мөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******тийн...Намайг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.. Миний бие хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан… гэх мэдүүлэг / хх-ийн 100-101/
хохирогч *******ын ...Бөмбөгөр суманд алт олборлох үйл ажиллагаа явуулж ******* ХХК-ийг хариуцаж байсан ******* нь түлш бага багаар авах нь хэцүү юм гээд Мастер фүүдс ХХК-ны нэр дээр 10000 литр дизель түлш аваад гэрээ хийх үед тамга, тэмдэг байхгүй байна 7 хоноод төлбөрийг хийнэ гээд авсан боловч сүүлд нь мөнгөө өгөхгүй мөнгө орж ирэхээр өгнө, мөнгө нь орж ирээгүй байна гээд өгөхгүй байсан тул би хүнээс 17000000 төгрөг зээлж аваад Петровис ХХК-д шилжүүлж өргүй гарсан. Тэгээд Мастер фүүдс ХХК-ны Энхтуяа гэх хүнтэй уулзахад ******* нь түлшний мөнгийг бэлнээр нь аваад явсан байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 80-84 /,
гэрч *******гийн...*******т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байсан. Тэгээд шаардлагатай зүйл гарахаар Улаанбаатар хотод ирж аваад буцаад явдаг байсан. *******т нь шатахуун урьдчилаад зээлээр авсан гээд надаас тухайн түлшний мөнгийг бэлнээр нь аваад явсан. Тэгтэл тэр мөнгийг шатахуун түгээх станцдаа өгөөгүй байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,
гэрч *******ийн... манай нөхөр тэр түлшийг зээлснээс хойш удаа дараа *******төөс зээлээ авахаар очиж уулзаж, утсаар ярьсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Манай нөхөр тухайн 10000 литр түлшний үнийг , нараас зээлээд буцаагаад Петровис ШТС-ны төвийн орлогын данс руу төлсөн. *******ттэй би өөрийн биеэр хамгийн анх 2017 оны 09 дүгээр сард хотод очиж уулзаж байсан. Тэгэхэд тэр би авсан мөнгөнийхөө оронд та нарт машин өгнө гэж хэлээд бид нарыг хоёр хонуулсан боловч өгөөгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 85-86 /
Шүүгдэгч *******төд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч *******тийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******төд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн шүүгдэгч *******т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******төд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т нь хохирогч *******од гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******тийн *******ийн эзэмшлийн “... самсунг эс-8 марзийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийн эзэмгишч *******төд буцаан олгож, шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******төд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******тийн эзэмшлийн “... самсунг эс-8 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийн эзэмгишч *******төд буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******төд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******төд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,