| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0230/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/261 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002420246 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ВД 73091713 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг “Эхийн гол” гэх газарт байрлах “ Мазаалай аврах Монголын алхам” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэрлэлийн цехээс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт 18 шуудай 963000 төгрөгийн үнэтэй тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний бие 1981-1989 онд Баянхонгор Баян-өндөр сумын сургуульд сурч 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой уншиж бичиж тоо бодож чадна. Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдсэн. Надад асууж тодруулах зүйл алга. гэх мэдүүлэг. /хх-ийн 84-86 /,
... Миний бие 1981-1989 онд Баянхонгор Баян-өндөр сумын сургуульд сурч 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой уншиж бичиж тоо бодож чадна. Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдсэн. Надад асууж тодруулах зүйл алга. Миний хувьд өмгөөлөгчийн хамтаар тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ажиллаж байсан мазаалайн тэжээлийн цехээс тэжээл зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа харин уг тэжээлийн цехэд хууль бусаар нэвтэрсэн асуудал байхгүй би тэжээлийн цехийг харж хандах цэвэрлэгээ хийдэг байсан бөгөөд тухайн өдөр цэвэрлэгээ хийж байсан юм. Миний бие 2017 оны 09 дүгээр сарын эхээр 10-ны үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р баг Уртын гол багийн Эхийн гол гэх газарт байх төрсөн эгч *******ийн гэрт очиж амьдрах болсон. Энэ хугацаанд тэжээлийн цехийн ******* ахтай уулзаж хог шороог цэвэрлэх ачаа барааг нь зөөх тэжээлийн цехийг хулгана, шувуунаас хамгаалах зэрэг ажил хийдэг болсон. Ингээд тэжээлийн цехийн ******* ах 2017 оны 9,10 дугаар саруудад цех дээрээ байж тэжээл хийж байгаад 2017 оны 10 дугаар сарын дундуур явсан. Тэгэхдээ -адад болон манай эгч *******т тэжээлийн цехийг харж хандаж байгаарай орж гарч шувуу болон хулганаас тэжээл хамгаалж байгаарай байшинд муур оруулж цэвэрлэгээ хийж байгаарай гээд захиж үлдээгээд цехийн нэг ширхэг түлхүүрийг ******* эгчийн гэрт үлдээж явсан. Үүний дагуу би өдөр болгон цехэд муур оруулж хулгана шувууг үргээдэг байсан. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз гийн гэрт хадам ах нь ирсэн. Тэгэхэд нь манайд хадам ирсэн би хоол цай хийсэн чи орж хоол унд ид гэж хэлснээр би гэрт нь орсон. Би ер нь дандаа өдөр болгон гэрт нь орж хоол цай идэж уудаг байсан юм. Ингэж гийн гэрт очихоос өмнө өглөө нь тэжээлийн цехэд муур оруулж цэвэрлэгээ хийсэн хаалгыг нь түгжээгүй үлдээсэн байсан. Тэгээд гийн гэрт нь очиж хоол идээд хүмүүс ирсэн гээд архи задалсныг нь бид 2 хувааж уусан нь архи уудаггүй юм байна лээ. Ингээд байж байтал нь намайг гарч бие засъя гээд гэрээс гарсан чинь хадам ахад хэдэн нэг тэжээл хэрэгтэй байна гэнэ чамд тэжээл байхгүй биз гэхэд нь би надад байгаа гээд тэжээлийн цех орж 5 уут тэжээл ын машинд ачаад гийн хамтаар гэрт нь орж 5 уут тэжээл машинд чинь тавьсан мөнгө төгрөг хэрэггүй гэхэд нь 1 шил архи хүнээс гуйж авч өгчхөөд яваад өгсөн. Үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 15-ны үед манай эгч ******* аймаг руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд явсан байхад би ганцаараа байхдаа явуулын танихгүй хүмүүст 4 шуудай буюу хорголжин тэжээл 2 шуудай хивэг 2 шуудайг тус тус 2 шил архиар зарж архийг уусан. Миний хувьд тэжээлийн цехийг ******* ах захиж үлдээхэд нь тэжээл зөвшөөрөлгүй авч бусдад өгч зарсан асуудалдаа их гэмшиж байгаа бөгөөд ******* ах нь нийт 18 шуудай тэжээл алга болсон гэсэн тул уг тэжээлийн үнэ болох 963,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Миний авсан тэжээл нь доорх төрөлтэй байсан. Үүнд 1-рт Алтан-тариагийн хорголжин тэжээл 5 уут 2- рт Мазаалайн зурагтай 2 уут тэжээл / МАМА тэжээл / 3-рт Хивэг 2 уут зэрэг гээд 9 уут тэжээл байсан юм. Миний хувьд тэжээлийн цехээс өөрийнхөө тэжээлийг өгч байгаа гэж , нарт ойлгуулсан. ******* нь манай эгч болон надад тэжээлийн цехийг хариуцуулж өгөхдөө зөвхөн амаараа хэлж захиж үлдээсэн хэдэн шуудай тэжээл байгаа талаар хүлээлцсэн зүйл байхгүй. Намайг байхад үлдэгдэл тэжээлээ тоолж байсан боловч надад тэдэн шуудай тэжээл байна гэж хэлээгүй. Гол нь шувуу, хулгана их орж тэжээлийг нь идээд байдаг учир байнга муур оруулж байгаараа гэж захиж үлдээсэн. Төрийн бус байгууллагын ажилтан болж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ямар нэгэн цалин хөлс өгч байгаагүй боловч надад тамхи тарианы хэдэн төгрөг өгч байсан. Энэ тэжээлийн цех нь байнга ажилддаггүй улирлын чанартай хэдхэн хоног ирээд тэжээл хийгээд яваад өгчихдөг юм. Нэгэнт миний хувьд 18 шуудай тэжээлийн үнийг төлсөн хохирол гомдол саналгүй болгож *******аас уучлалт гуйсан байгаа учир 18 шуудай тэжээл дутаасныг хүлээн зөвшөөрч байна. Энэ тэжээлийн зөрүүний асуудалд гомдол санал цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Намайг тэжээлийн цехэд ажилдаг болохоор надад тэжээл байдаг юм болов уу гэж бодсон байх уул нь надаас нь манайд ирсэн хүмүүс тэжээл сураад байна ганц шуудай тэжээл байхгүй биз гэхэд нь би байгаа гэж хэлээд 5 шуудай тэжээл авчраад өгчихсөн. Тэгэхэд нь нэг шуудай гэж байхад чи чинь яагаад 5 шуудайг авч ирж байгаа юм арай ихийг өгч байгаа юм биш үү гэхэд нь би зүгээр зүгээр минийх байгаа юм гэж хэлсэн. нь намайг өөрийнхөө мэдлийн тэжээлийг авч ирж өгч байна гэж бодсон. Миний тэжээл авсан асуудалд болон нар хамаагүй. Мөн манай эгч ******* намайг тэжээл хүнд өгсөн талаар огт мэдээгүй. Өмгөөлөгчөөс асуух зүйл байна уу гэхэд байна гэснээр Миний хувьд тэжээлийн цехэд ажиллаж байсан. Мазаалайн тэжээлийн цэхээс тэжээл зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа харин уг тэжээлийн цехэд хууль бусаар нэвтэрсэн асуудал байхгүй би тэжээлийн цехийг харж хандаж хулгана болон шувуунаас тэжээлийг хамгаалах өдөр болгон муур оруулах зэрэг ажлыг хийдэг тогтмол орж гардаг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 87-91/
.... Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр Эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад хэрэгтээ холбоотой нэмж мэдүүлэх зүйл байхгүй учир өөр мэдүүлээд байх зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 115-117/
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний бие Мазаалай аврах Монголын алхам нэртэй Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эхийн гол” тосгонд 2013 онд мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэрлэлийн цехийг байгуулж ажиллуулах болсон бөгөөд уг цех нь хуучин уурын зуух байсан блокон барилга ашиглаж байгуулсан. Уг цехэд тоног төхөөрөмж, тэжээл хадгалдаг агуулах байдаг. Манай төрийн бус байгууллагын 2013 онд байгуулсан мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэрлэлийн цех нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид нарыг эзэнгүй байхад харуул хамгаалалтыг нутгийн иргэн *******, түүний төрсөн дүү болох ******* нарт ерөнхийд нь хариуцуулж байсан. Энэ нь хувиараа таньж мэддэг учраас харж хандаж байгаарай гэж гуйсан байсан. Мөн *******ийн дүү болох ******* нь манай цехийн тэжээлийг зөөх, ачиж хураах, цэвэрлэх зэргээр манай ажилд тогтмол тусалдаг байсан. Ингэж надад тусалж байсан гээд би цалин мөнгө өгч байгаагүй зөвхөн таньж мэддэг болохоор сайн дураараа надад тусалж дэмжиж байсан. Миний хувьд тэжээлийн цехдээ байнгын харуул, манаа, хариуцсан ажилтан ажиллуулах санхүүгийн боломжгүй учир нутгийн иргэд болох *******, түүний дүү ******* нарт тэжээлийн цехийг хувиараа захиж үлдээдэг цехийнхээ түлхүүрийг *******ийн гэрт байлгадаг байсан бөгөөд намайг байхгүй байх хугацаанд энэ 2 хүн цехийг хариуцаж байсан юм. Ингээд 2017 оны 9,10 дугаар сард очиж мазаалайд тэжээл өгөөд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явахдаа тэжээлийн үйлдвэрээ *******, ******* нарт өмнө нь захиж үлдээдэг байсан шигээ захиж үлдээж яваад 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр ирээд *******ийн хамтаар тэжээлийн цехэд ороход хаалга цоож нь зүгээр мөртөө дотроос нь тэжээл байрлуулсан тавиурт үлдээсэн тэжээлээс 18 шуудай тэжээл алга болсон байхаар нь *******ээс асуухад би аймгийн төв рүү охиноо эмнэлэгт сахих гэж явсан. Намайг гэртээ байхгүй, эзэнгүй байхад манай дүү ******* үлдсэн би дүүдээ танай тэжээлийн цехийг захиж үлдээсэн гэж байсан. Тэгтэл манай цехээс ******* нь хүмүүст тэжээл гаргаж өгсөн асуудал болсон. Тэжээлийн цехийн нэг түлхүүр *******ийн гэрт нь байдаг. Би очихдоо түлхүүрээ авч онгойлгодог. ******* нь манай тэжээлийн цехийг харж байх хугацаандаа авсан 18 шуудай тэжээлийн үнэ болох 963,000 төгрөгийг төлж барагдуулж надаас уучлалт гуйсан учир надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь уг 18 шуудай тэжээлийг хэнд өгсөн яасан талаар нь надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд цехээ харж хандаж байгаарай гээд хариуцуулж захиж үлдээсэн байсан бас цэвэрлэгээ болон бусад шаардлагатай ажил гарах юм бол орж гарч харж байгаарай гээд нэг ширхэг түлхүүрээ үлдээсэн байсан. Тэгэхээр итгэмжлэн хариуцаж байсан *******, болон ******* нар нь орж гарч болно. Надад үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 21-24/,
... Манай төрийн бус байгууллага нь мазаалайн тэжээлийн цех нээж ажиллуулахад зардал мөнгө нэлээн их гарсан манайх төрөөс ямар нэгэн хөрөнгө, мөнгө, санхүүгийн дэмжлэг авч байгаагүй зөвхөн би өөрийнхөө хувийн хөрөнгөөр уг тэжээлийн цехийг байгуулсан тул надад манаач болон туслах ажилтан тухайн цехэд авч ажиллуулах боломж байхгүй өнөөдрийг хүрч байгаа. *******, түүний төрсөн дүү болох ******* нарт болохоор зөвхөн итгэлцлийн үүднээс мөн таньж мэддэг учир бас өөрсдөө зөвшөөрсөн учраас сайн дурын үүднээс хариуцуулж харж хандаж байх, мөн тэжээлийн цехэд шувуу болон хулгана их байдаг тэжээл сүйтгэж иддэг учир өдөр тутамд орж шувуу үргээх болон хулгана үргээж муур тэжээлийн цехэд оруулж байхыг гуйсан байсан. Энэ утгаараа тэжээлийн цехийн түлхүүрийг үлдээсэн байсан. Би энэ хүмүүстэй ямар нэгэн гэрээ хийгээгүй ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. Цалин хөлс өгч байгаагүй зөвхөн итгэлцлийн үүднээс манай тэжээлийн цехийн харж хандаж байсан. ******* болон ******* нар нь манай тэжээлийн цехэд нэвтрэх эрхтэй учир нь манай тэжээлийн цех нь хуучин муу байшин бөгөөд дусаал гоождог шал нь хагарсан болохоор шувуу болон хулгана ихээр орж тэжээл сүйтгэх гээд байдаг байсан ийм учир би цехийнхээ нэг түлхүүрийг үлдээж өдөр тутамдаа орж шувуу орсон бол үргээж гаргах, мөн муур тавьж хулгана үргээж байгаарай гэж захиж үлдээсэн байсан. Энэ утгаараа ******* нь өдөр тутамдаа цехэд ордог байсан гэсэн. Зөвхөн тэнд байсан тэжээлийг авах захиран зарцуулах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл тэжээлийн цехэд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл байхгүй зөвхөн надад хэлэхгүй тэжээл авч бусдад зарсанд байгаа юм. Би нүд тоолж тэдэн шуудай тэжээл байгаа талаар хэлж үлдээсэн зүйл байхгүй. Би хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сард явахдаа байгаа үлдэгдэл тэжээлээ тоолж үзсэн. Тэгэхэд 41 шуудай байснаас 18 шуудай тэжээл дутаж байсан. Би энэ тэжээлийнхээ үнийг бүрэн барагдуулж авсан. Тэрнээс надад ямар нэгэн данс тооцоо болон *******, ******* нарт 41 шуудай тэжээл хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл цагдаа хуулийн байгууллагаар энэ хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй. Надад нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 25-29/
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 28-ны өдрүүд хүртэл Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэгт төрсөн охин Ичинхорлоогийн бие муудахаар нь эмнэлэгт сахиур хийж байгаад 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хөдөө гэртээ очсон. Гэрт төрсөн дүү ******* ганцаараа байсан. өөр хүн байгаагүй ээ. Манай дүү ******* 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээс явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. 2018 оны 03 дугаар сарын 19-ны орой 19-20 цагийн үед Түмэнжаргал жолооч Алтанбаганын хамт ирээд хоносон. Маргааш өглөө нь Түмэнжаргал надаас цехийн түлхүүр аваад, жолооч Алтанбаганын хамтаар цех рүү орсон. тэгээд хэсэг хугацааны дараа Түмэнжаргал манай гэрт орж ирээд, надад хандаж хураалгатай байсан тэжээлээс хуучин ч, шинэ ч тэжээл хураасан байснаасаа намсан байна гэхээр нь би танай цехийг хараад 3-4 жил болж байхад алга болж байгаагүй ээ. Намайг байхгүй хугацаанд манай дүү ******* харж байсан тэрнээс өөр эзэн байх гэж хэлсэн. ******* л авсан байх гэж ярьсан. Цехийн хаалга, цонх бүрэн бүтэн байхаар нь ******* л түлхүүрээр нь онгойлгосон байх гэж хэлсэн. Тэгээд удалгүй Фургон маркийн машинд Түмэнжаргал жолооч Алтанбаганын хамтаар шуудай тэжээлээс ачаад, Сэгс Цагаан богд руу явсан. Маргааш нь гэрт ирж хоночхоод Баянхонгор аймаг руу явсан. Би Түмэнжаргал, ******* нарыг танина. ******* миний төрсөн дүү байгаа. Би тэжээлийн цехэд ажилладаггүй. Түмэнжаргал манай гэрт түлхүүрээ орхичхоод явдаг. Би хааяа л цех рүү орж, хулгайны хорыг тавьдаг.Түмэнжаргал надад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тэжээлийн цехийг түгжээд, түлхүүрийг нь өгсөн. Надад май энэ цехийг түлхүүр гээд өгснөөс цехийн дотор хэдэн шуудай тэжээл байсныг нь мэдээгүй. Надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй ээ. Түмэнжаргал надад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тэжээлийн цехийг хүлээлгэж өгөөгүй. Цехийг түгжчихээд надад май цехийн түлхүүр гэж өгсөн. Цех дотор хэр хэмжээний тэжээл байсныг мэдээгүй ээ. Би тэжээлийн цехийг харж байх хугацаандаа хүн би тэжээл зарж байгаагүй. Урьд өмнө нь тэжээлийн цехээс түүхий эд алдагдаж байгаагүй ээ. Би Баянхонгор аймаг явахдаа *******д цехийн түлхүүрийг өгөөгүй ээ. Цехийн түлхүүр манай гэрийн өлгүүрт л байсан. Би Баянхонгор аймаг явахдаа дүү ******* гэрт ганцаараа үлдсэн. Би Баянхонгор аймаг байж байгаад гэртээ ирээд, цехээс тэжээл алдагдсан талаар мэдээгүй. Би 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр манай гэрт Түмэнжаргал ирээд цехийг онгойлгоод, тэжээл алдагдсан талаар мэдсэн. Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Баян-өндөр сумын төв байдаг ээж Бөндгөрийн гэрт очиж, дүү *******тай уулзаад тэжээл алга болсон байна гэж хэлэхэд ******* надад би 5-н шуудай тэжээл хүнд өгсөн гэж хэлсэн. Одоо манай дүү ******* хаана байгааг нь мэдэхгүй байна. Манай дүү архи уудаг болохоор хаана байгааг нь мэдэхгүй байна. Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. ******* надад хэнд өгсөн талаар хэлээгүй ээ. Манай хажууханд айлд байхгүй. Манайхтай хамгийн ойрхон айл нь 60 км зайтай байдаг. Миний ярьсан зүйл үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 32-35/
..Миний бие тэжээлийн цехэд ажил хийдэггүй зөвхөн Түмэнжаргал нь Эхийн голд ирэхдээ манайхаар байж хоол унд идээд явдаг. Тэжээлийн цехийн байшинд ямар нэгэн харуул манаа байдаггүй болохоор манайд цехийнхээ түлхүүрийг үлдээгээд ерөнхийд нь намайг харж хандаж байгаарай гээд одоо 4 жил болж байна. Бас манай дүү *******гаар цехийнхээ байшингийн хогийг хаяа цэвэрлүүлж байсан. Миний бие Түмэнжаргал ахаас ямар нэгэн цалин мөнгө авдаггүй таньдаг учир байшинг нь хараад байж байдаг. Намайг ингэж харж байхад ямар нэгэн юм алга болж байгаагүй юм. Намайг аймгийн төвд байх хугацаанд манай гэрт дүү ******* нь ганцаараа үлдсэн байсан. Би явахдаа цехийг харж байгаараа Түвшинжаргал ах ирэх юм бол түлхүүр нь энд байгаа шүү гэж хэлж түлхүүрийг нь байгаа газрыг зааж өгсөн. Түлхүүр нь манай гэрийн өлгүүрт байсан юм. Тэрнээс түлхүүрийг нь өөрт нь өгөөгүй. Ерөнхийдөө миний бие цехийг дүү *******д захиж үлдээгээд харж хандаж байгаараа гээд явсан. Цехийг манай дүүгээс өөр харж хандаж байсан хүн байхгүй. Миний бие эхээс 8-лаа ******* нь 5 дахь хүүхэд бөгөөд дээрээ нэг ах, гурван эгчтэй, доороо гурван эмэгтэй дүүтэй. Манай ээж 80 гарсан хөгшин хүн байдаг юм. ******* нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, цэргийн алба хаасан, эхнэр хүүхэд байхгүй ганц бие манай ээжтэй хамт амьдардаг. Зан ашийн хувьд жоохон архи уудаг бусдаар өөр муу зан ааш байхгүй. Эрүүл мэндийн хувьд тааруухан хөлийнхөө хурууг хөлдөөж тайруулсан уул нь группт байсан чинь хугацаандаа аймгийн төвд ирж чадаагүй болохоор сунгаж чадаагүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 19-ны өдрүүдэд Эхийн гол гэх газарт очоогүй. 2017 оны 11 дүгээр сард Эхийн гол гэх газарт очсон. Эхийн гол гэх газарт байдаг байсан Тэрбиш ахаас 50 метр тор худалдаж авсан байсныг очиж авахаар очсон. 2017 оны 11 дүгээр сард Эхийн гол гэх газарт очоод *******тай уулзсан. Тухайн би *******тай уулзаад тэжээл олдох арга байна уу гэж асуухад ******* надад хэлэхдээ би гурван уут тэжээл өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би гурван уут тэжээлийг нь машиндаа ачсан. Би *******гаас худалдаж аваагүй. *******тай ярьж хөөрч байгаад 3 уут тэжээл авъя гэхэд болох байх гэж хэлсэн. тэгээд 3 уут тэжээл аваад оронд нэг ямар нэгэн зүйл өгөөгүй ээ. Би явах гэж байхад ******* надад нэг шил архи аваад өгчих гэхээр нь би Эхийн гол гэх газарт байдаг Олонбаяр /жижиг/ ахаас ерөөл нэр 0,5 литрийн архи авч өгсөн. Манай хүргэн , ******* нар 3 уут тэжээлийг үүрээд гийн гэрт нь авчирч өгсөн. тэгэхээр нь машиндаа ачсан. Би *******гаас шар ууттай 2 шуудай хорголж шуудайн дээрээ Алтан тариа гэсэн бичигтэй байсан. Нэг цагаан шуудай хивэг, шуудайн дээрээ Мазаалай гэсэн бичигтэй байсан. Тухайн үед тэжээлийн цехийг хэн харж байсныг би мэдээгүй. гийн гэрээс 200 метр зайнд Тэжээлийн цех байдаг. Би *******тай архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тухайн үед ******* архи уучихсан байдалтай байсан. Би *******тай гэрт нь очиж, уулзаагүй. ******* манай хүргэн гийн гэрт байхад нь уулзсан. Би өөрийн фургон маркийн 56-32 БНА улсын дугаартай машинаар гийн гэрт нь очсон гийн гэрт эхнэр хүүхдээс гадна ******* бид нар л байсан. Тухайн үед би Эхийн гол гэх газарт очиход 5-6 айл байсан. Алтанцэцэг, . Олонбаяр, Нямдаваа нарын байсан санаж байна. Намайг хүмүүс Хоргол гэж дууддаг. Тэрнээс миний нэрийг гэдэг юм. Тухайн үед ******* гэртээ Алтай эгчтэйгээ байсан байх. ******* манай хүргэн гийн гэрт л байсан. Би Алтай эгчийн гэрт нь очоогүй. Миний ярьсан зүйл үнэн зөв, надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/
... Миний бие Баянхонгор аймгийн Шинэжинст суманд мал маллаж амьдардаг юм. Ингээд 2017 оны12дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р баг Уртын гол багийн Эхийн гол гэх газарт байх хүргэн дүү *******гийн гэрт малын хашааны тор авахаар очсон. Ингээд хашааны тороо авччихаад мал тэжээх тэжээл танай эндээс олдохгүй биз дээ гэхэд ******* нь би найзаасаа асууж өгье гэсэн. Тэгээд ******* гэж найзаасаа ******* нь манай ахад хэдэн уут тэжээл хэрэг болоод байна гэхэд ******* нь би зохицуулж өгье гэснээр гэрээс гарч явсан тэгснээ буцаж орж ирээд таны машинд 5 уут тэжээл тавьчихлаа мөнгө төгрөгийн хэрэг байхгүй гээд ганц юм аваад өгчих гэхлээр нь би хүнээс нэг шил архи авч өгөөд явсан. Миний хувьд уг 5 уут тэжээлийг хаанаас авч ирж миний машинд тавьсан талаар нь мэдээгүй. Тухайн үедээ тэжээлийн цехэд ажилдаг юм чинь өөрийнх нь юм байхдаа гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл сая ******* ахаас зөвшөөрөлгүй авч надад өгснийг мэдсэн. Миний хувьд авсан байсан тэжээлийг ******* нь ажлынхаа газраас зөвшөөрөлгүй авсан байсныг нь мэдээд тэжээлээр нь ******* ахад буцаан өгсөн байгаа. Миний машинд *******гийн ачсан байсан 5 уут тэжээл нь доорх тэжээлүүд байсан. Үүнд 1-рт Алтантариагийн хорголжин тэжээл 3 уут 2-рт Мазаалайн зурагтай 2 уут тэжээл зэрэг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 43-45/,
... Би уг мэдүүлэгт Эхийн голд очсон сар өдрөө андуурч буруу хэлсэн байна лээ. Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р баг Уртын гол багийн Эхийн гол гэх газарт байх хүргэн *******гийн гэрт малын хашааны тор авахаар очсон. Миний хувьд *******гаас тэжээл олдох арга байна уу гэж асуусан. *******гаас ямар нэгэн тэжээл асуугаагүй. Би *******гаас тэжээл асуух болсон шалтгаан нь 2016 онд ******* нь өөрийнхөө малдаа 1 уут тэжээл авч ирж өгч байсныг санаад санаандгүй асуусан юм. Тэгтэл ******* нь хүнээс асууж өгье гэж байсан. Миний хувьд өмнө нь тэжээл эхийн голоос худалдаж авч байсан удаа байхгүй. Энэ явдал санаандгүй болсон. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би Шинэжинст сумын 4 дүгээр багийн Эхийн гол гэх газарт хувиараа ногоо тарьдаг. 2017 оны 09 дүгээр сард *******гийн хамтаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас Шинэжинст сумын Эхийн гол гэх газар луу миний машинаар явсан. Сүүлд би *******тай уулзахаар Алтанцэцэгийн гэрт нь 2017 оны 12 дугаар эхээр очиж уулзсан Би *******г манай гэрт очиж хоол ид гэж хэсэн. Тэрнээс өөр ажлаар очоогүй ээ. ******* бид хоёр хоорондоо онцын зүйл яриагүй. Мазаалайн тэжээлийн цехээс, ******* мазаалай гэсэн бичигтэй 5 шуудай тэжээлийг манай гэрийн хажууд байсан машинд ачсан. ******* тэжээлийн цехээс тэжээл авчирч байхад нь би машины хажууд байсан. *******тай би гэрийн гадаа уулзаж байхдаа манай гэрт ирсэн хүмүүст тэжээлийн хэрэгтэй байна гэж хэлэхэд ******* би аргалъя гэж хэлээд гүйгээд явсан тэгээд удалгүй ******* 5 шуудай тэжээлийг нэг нэгээр зөөгөөд машинд ачсан. Тэгээд бид хоёр гэрт ороод. д машид; тэжээл аччихлаа гэхэд гэрээс гарч яваад нэг шил архи авчирч өгсөн. Би *******, эхнэр Дэлгэрсүрэн, эхнэр хүүхдүүд байсан. Би ******* бид хоёр 3 шил архи уусан. ******* тэжээлийн цехээс хулгай хийхдээ архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
... Миний бие Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багт оршин сууж хувиараа ногоо тарьж амьдардаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ******* бид 2 эхийн гол тосгонд очиж амьдрах болсон. ******* нь эгч *******ийн гэрт амьдарч тэжээлийн цехэд ойр зуурын ажил хийж би өөрийнхөө гэрт амьдарч байсан. Бид 2 найз нөхрийн холбоотой хүмүүс. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хадам болох ******* манайд ирсэн. Энэ өдөр манай найз ******* нь тэжээлийн цехэд цэвэрлэгээ хийгээд байсан бөгөөд миний хөл өвдөөд байна гэж байсан. Ингээд би ирсэн хүмүүстэй хоол цай хийж өгөөд байж байхад ******* нь мал муудах гээд байна тэжээл олох юм сан танай эндээс тэжээл олдох арга байхгүй биз гэж асууж байсан. Манайд найз ******* нь орж ирж хоол иддэг байсан учир гэрээс нь дуудаж гэртээ хоол идүүлсэн. Тэгээд би хүмүүс гэрт ирсэн гээд нэг шил архи задалж уусан. архи уудаггүй гээд уугаагүй. Архийг ******* бид 2 хувааж уусан. Ингээд архи ууж дуусаад ******* бид 2 бие засах гээд гэрээс гарч бие засах хоорондоо манайд ирсэн хүмүүс тэжээл сураад байна чамд тэжээл байхгүй биз дээ гэхэд ******* нь хөгшин нь ийшээ яваад ирье гээд яваад өгсөн. Тэгэхэд орой болсон харанхуй байсан ******* хаашаа явсныг нь хаана очсоныг нь мэдэхгүй байна. Тэгээд би машины хажууд зогсож байтал ******* нь удалгүй 5 шуудай тэжээл мөрөндөө болон гартаа барьчихсан аахилсан юм ирээд машинд уг 5 шуудай тэжээлийг тавиад гэрт орсон би чи чинь ганц шуудай тэжээл гэж байхад яасан олон шуудайг авч ирэв гэхэд ******* нь за яах вэ хөгшингийнх нь байгаа юм гэж хэлээд орсон. Тэгээд гэрт ороод *******д машин дээр чинь 5 шуудай тэжээл тавьчихлаа гээд мөнгө төгрөг авахгүй зүгээр гэж хэлсэн тэгэхэд ******* нь гарч яваад нэг шил архи авч ирж өгөөд яваад өгсөн. Миний хувьд *******г тэжээлийн цехэд ажил хийдэг болохоор өөрийнх нь мэдлийн тэжээл юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл сүүлд 2018 оны 03 дугаар сард тэжээлийн цехийн дарга Түмэнжаргал ирээд тэжээл дутсан гээд ******* нь зөвшөөрөлгүй, хэлээгүй авсан байсныг нь мэдсэн. Тэр ын машинд тавьсан 5 шуудай тэжээл ямар тэжээл байсныг нь мэдэхгүй би 5 шуудай байна гэдгээс өөрөөр мэдэх зүйл байхгүй. ******* нь уг 5 уут тэжээлийг яг хаанаас үүрч ирсэн хаанаас авсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй байсан. Надад тэжээл байхгүй яагаад надаас тэжээл асуусныг нь мэдэхгүй байна. Би өмнө нь *******д тэжээл өгч байгаагүй. ******* нь мал муудах гээд байна тэжээл олох юм сан танай эндээс тэжээл олдох арга байхгүй биз гэж асууж байсан. Тиймээ би 2016 онд өөрийнхөө малд сумын төвөөс зараалын 2 уут тэжээл нэгийг нь 5000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан юм. Өөрөөр би тэжээл малдаа өгч байгаагүй. Би цалин мөнгө авдаг эсэхийг нь мэдэхгүй ямар ч байсан тэжээлийн цехийг цэвэрлэдэг бас тэжээл зөөж хурааж өгөөд байх шиг байдаг. Хаяа харахад тэжээлийн цехэд орсон цэвэрлэгээ хийгээд байж байдаг. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болохоор ******* нь тэжээлийн цехийг цэвэрлэж байгаад ирлээ хөл өвдөөд байна гэж байсан. Өөрөөр ******* хүнд тэжээл өгч байсан зарж байсныг нь би мэдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг./ хх-ийн 53-56 /,
12. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын дугаар 26-ны өдрийн 05 дугаарт шинжээчийн:
1. Алтантариагийн Хорголжин тэжээл 9-н шуудай нэг бүр нь 20000 төгрөг нийт 180000 мянга гэх
2. Хивэг 2 шуудай нэг бүр нь 6000 мянган төгрөг нийт 12000 мянган төгрөг гэх
3. Няцалсан будаа 2 шуудай нэг бүр нь 5500 төгрөг нийт 11000 мянган төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 73-47 /, хавтаст хэргийн 10-15 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын өмгөөлөгч Л.Золжаргал оролцсон бөгөөд шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад өмгөөлөгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч ******* нь шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулах, өмгөөлөгч Л.Золжаргалаас татгалзаж байгаа хүсэлтийг бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт монгол хэл бичиг мэднэ, сайн уншиж чадна гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан “...өөрийгөө өмгөөлөх...” эрхээ эдэлж оролцсон болохыг дурдаж тул шүүх хуралдаанд оролцогчдын санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг “Эхийн гол” гэх газарт байрлах “ Мазаалай аврах Монголын алхам” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэрлэлийн цехээс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт 18 шуудай 963000 төгрөгийн үнэтэй тэжээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, нарын мэдүүлэг болон Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” үнэлгээний байгууллагын шинжээчийн 05 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч уг агуулахад орж цэвэрлэгээ үйлчилгээ болон орж нэвтрэх эрх бүхий хүн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул түүний үйлдлийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлсан гэж үзэж зүйлчлэх үндэслэлгүй байх тул Прокурорын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийн үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх зүйлд зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.6-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ