Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/0502/З |
Дугаар | 128/ШШ2021/0217 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2021/0217
2021 03 24 128/ШШ2021/0217
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г.И ХХК /РД:..../
Хариуцагч: Эрчим хүчний яам
Гуравдагч этгээд: Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга.
Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгах, А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г цуцалсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой Эрчим хүчний яамны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ.[1]
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө , итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , гуравдагч этгээд Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , гуравдагч этгээд А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц,дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээг биелүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Э.Г.И ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг даргатай А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээ байгуулан ажилласан.
Энэхүү гэрээ нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга гэсэн дөрвөн талын оролцоотой гэрээ боловч Э.Г.И ХХК нь зөвхөн Эрчим хүчний яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ЭХА-042/.... тоот гэрээ нь санхүүгийн эс үүсвэрээс шалтгаалж зогсонги байдалд орсон бөгөөд уг гэрээний 3,8.1.2, 3.8.1.6, 3.8.1.7, 6.4.3-д зааснаар яам нь гэрээ, төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд хүндрэлүүдийг шийдвэрлүүлэх, Дулааны шугам сүлжээг барьж, байгуулахад шаардлагатай материал, тээврийн зардлын түншид олгуулах асуудлаар санал, санаачилга гарган ажиллах эрх бүхий субъект юм. Өөрөөр хэлбэл Түншид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гэрээ, төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ажиллах нь Эрчим хүчний яамны гэрээгээр хүлээсэн үүрэг юм. Гэтэл яам ЭХА-042/.... тоот гэрээг амжилттай хэрэгжүүлж ажиллах нь байтугай цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, манай компанийн Дулааны станцыг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулах талаар гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан тул Эрчим хүчний яамыг хариуцагчаар татсан.
Эрчим хүчний чам гэрээт ажлыг манай компанийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, санхүүгийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэх боломж байгаа боловч энэ талаар ямар ч үйлдэл хийхгүй, санал, санаачилга гарган ажиллахгүй байна. Одоогийн байдлаар гэрээний бусад талууд болох Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг даргаа нар үүргээ биелүүлээгүйгээс манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, цааш үргэлжлэхгүй болсон асуудал байхгүй тул эдгээр талуудад холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Эрчим хүчний зохицуулах хороо нь шинээр баригдсан дулааны станцын үйлдвэрлэлийн зардлыг хугацаанд нь шуурхай зохицуулах, тусгай зөвшөөрлийн асуудлыг журмын дагуу цаг хугацаанд нь шийдвэрлэх үүрэгтэй, А аймгийн Засаг дарга нь дулааны станц баригдах газар олголт, дулаан эхлэх, дуусах хугацааг тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
Э.Г.И ХХК нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх ёстой ажлаа графикийн дагуу цаг тухайд нь гүйцэтгээд явж байтал Эрчим хүчний яамнаас 2015 оны 01 дүгээр сард Э.Г.И ХХК-ийн захирал надтай уулзаж, төрөөс олгох 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан талаар мэдэгдэж, төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд танай компанид ямар боломж, гарц байгааг мөн ямар байр суурь баримталж байгааг асууж, санал солилцсон. Э.Г.И ХХК-ийн зүгээс хийсэн ажлуудаа танилцуулж цаашид бид эх үүсвэрээ өөрөө барьж, төслөө хамтран хэрэгжүүлж дуусгана гэж хэлэхэд нэмж хөрөнгө оруулалт хийхээ түр азнаж байхыг зөвлөсөн учир бид гэрээт ажлаа цааш үргэлжлүүлэлгүй түр хүлээсэн. Энэ талаар 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын даргалсан уулзалтын тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.
ЭХА-042/.... тоот гэрээний 20.2,20.3-т хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний хөрөнгө оруулалт, санхүүжилтэд нөлөөлөх болон энэ гэрээнд оролцогчдын бүрэн эрх, ашиг, сонирхлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хөндсөн, өөрчилсөн, нөлөөлсөн бол нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ, мөн мэдэгдлийг хүлээн авсан тал өөрийн саналаа нөгөө талдаа хүргүүлж, хэлэлцэн тохиролцох үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд гэрээг дуусгавар болгохоос илүүтэй тэргүүн ээлжид гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
Манай компани дээрх заалтыг баримтлан гэрээт ажлаа тасралтгүй явуулж, гэрээний биелэлтийг хангаж ажиллах зорилгоор дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд хоёр ч удаа бичгээр тавьсан. Гэтэл яамнаас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн а/1924 тоот албан бичгээр Төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өөрчлөхийн тулд танай компанийн саналаас гадна төсөл хэрэгжих орон нутгийн удирдлага, иргэдийн энэ асуудлаар баримталж байгаа байр суурийг мөн харгалзах шаардлагатай. Иймд энэ асуудлаар аймгийн удирдлагатай уулзаж, үр дүнг албан ёсоор танилцуулсны дараа танай хүсэлтэд хариу өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Аливаа засгийн газар нь өмнөх засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явах ёстой, мөн өмнөх удирдлагуудын санал, шийдвэрийг ч харгалзан үзэх ёстой. Гэтэл Э.Г.И ХХК-ийг дулааны станц, дулааны шугам сүлжээ барих аймгийн өмнөх удирдлагуудын албан бичиг байсаар байтал дахиж санал авна гэсэн шалтгаанаар санаатай бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй цаг хугацаа алдаж байна.
Эрчим хүчний яам нь төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлээр хэрэгжүүлэх болсон тухайгаа дээрх албан бичгээс өмнө манай компанид нэг ч удаа мэдэгдээгүй. Талуудын хооронд байгуулсан ЭХА-042/.... тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар захиалагч нь тухайн бүс нутагт Түнштэй өрсөлдөгч бий болгох төслийг өөрөө биечлэн хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэйг зааснаас гадна гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байхад зөвхөн нэг талын санаачилгаар, бусад талын саналыг харгалзахгүйгээр Түншийг солих асуудал байж болохгүй. Учир нь энэхүү гэрээ нь талуудын хоорондын бүх тохиролцоо, хүсэл зоригийг агуулсан хүний хүч, хөдөлмөр, бүтээн байгуулалт, төсөл, санхүүгийн асуудлыг багтаасан хууль зүйн хүчин чадалтай баримт; бичиг бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүх талын санал, хүсэлтийг харгалзсан байвал зохино. Гэтэл Эрчим хүчний яамнаас манай компанийн санал, хүсэлтийг харгалзаж үзэхгүйгээр барахгүй бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээнийхээ дагуу манай компаниар ажлыг гүйцэтгүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Энэ хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон асуудал байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгааг Эрчим хүчний яамны 2018оны 5 дугаар сарын 08-ны өдрийн в/1658 тоот албан бичгээс харж болно.
Э.Г.И ХХК нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээний дагуу төрөөс олгох санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсэхээс өмнө болон дараа нь доорх ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлын тайлангаа Эрчим хүчний яаманд хүргүүлж байсан. Э.Г.И ХХК нь дулааны станцанд шаардлагатай дулаан дамжуулах төв, дамжуулах шугам байгаагаараа зардал хэмнэх давуу талтай. Мөн манай компани аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг 16.227.598.233 төгрөгөөр гүйцэтгэхээр техник эдийн засгийн үндэслэл гарсан бол Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгөөр тус улсын компани барихад 42.559.000.000 төгрөг зарцуулахаар байна. Үүний зөрүү 26.331.401.767 төгрөг байх бөгөөд хэрэв дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын компаниар хийлгэхээр болвол улсын хөрөнгийг үр ашиггүй урсгасан шийдвэр болж байна. Дулаан станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг манай компани гүйцэтгэсэн ч, Бүгд Найрамдах Солонгос Улсын компани гүйцэтгэсэн ч ижил технологи, ижил зураг төсвөөр гүйцэтгэнэ. Гэтэл хоёр компанийн хоорондын зардал асар их зөрүүтэй гарч байна.
Дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын компаниар гүйцэтгүүлснээр манай компанид асар их хохирол учирч, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Үүнээс гадна манай компанид учрах эд хөрөнгийн шууд хохирлын хэмжээ 2.624.894.346 төгрөг, шууд бусаар 27.813.655.199 төгрөгийн хохирол учрах болоод байна.
Мөн энэ шийдвэр нь Монгол хүн Монгол Улсын нутаг дээр ажил хийж, өмч эзэмшиж болохгүйд хүрч байхаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно... гэсэн өмчлөгч Э.Г.И ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтын 5.1.3-д Төрийн бодлогын залгамж чанарыг хадгапах хүрээнд салбар бүрд батлагдан хэрэгжиж байгаа бодлогын уялдаа холбоог хангаж, боловсронгуй болгон үргэлжлүүлнэ, 3.3.1-д Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтална, 3.3.6-д Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулна гэж тусгасантай үл нийцэж байна. Хэрэв талуудын хооронд байгуулсан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээ хэвээр үргэлжилж, манай компани дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажлыг гүйцэтгэснээр бидний Үндсэн хуулиар олгогдсон эрх хангагдаад зогсохгүй, бид хувийн өмчөө хамгаалж, олон тэрбум төгрөгийн хохирол амсахгүй гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, зарим шаардлагаа тодруулахдаа: А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭXA-042/... дугаартай гэрээний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгуулах болгож тодруулж байна.
... Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрчим хүчний яам 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгээр манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан талаар мэдэгдсэн. Хариуцагч Эрчим хүчний яам нь ийнхүү дээрх гэрээг цуцлахдаа тусгайлсан тушаал, шийдвэрийг бичгээр гаргаагүй байгаа тул амаар гарсан захиргааны акт гэж ойлгогдож байна. Эрчим хүчний яам гэрээний үүргийн хүрээнд бус, гэрээнээс гадуур үндэслэл гарган "А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭXA-042/4 дугаартай гэрээ"-г цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэжээ6
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрчим хүчний яамтай байгуулсан 4 талт гэрээг 2014 онд байгуулсан ЭХА-042/... гэрээ нь Монгол Улсын 8 аймгийг орон нутгийн дулаан хангамжийг орчин үеийн технологид тулгуурлан байгальд ээлтэй дулааны цахилгаан станц байгуулах гэрээ байсан. Энэ гэрээний дагуу өөрийн хэмжээнд боломжийн гүйцэтгэсэн. Гэрээг гүйцэтгэх хугацаанд төрөөс болон бусад газраас санхүүгийн дэмжлэг аваагүй. Гэрээний дагуу хийх ажлыг хийж Эрчим хүчний яаманд тайлангуудыг албан ёсоор хүргүүлж байсан. Энэ гэрээг хэрэгжих явцад Эрчим хүчний яамнаас санхүүгийн тусламж муу байгаа учир Бүгд Найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай гэрээг үргэлжлүүлэх санхүүгийн үүсвэрийг хайж байна гэсэн. Ингээд санхүүгийн эх үүсвэрийг олохоор үргэлжилнэ гэдэг байсан. Үүний дагуу үйл ажиллагааг явуулж байсан. Энэ гэрээг цааш үргэлжлүүлэх гэтэл А аймгийн төвөөс газар өгөөгүй учир бид өөрсдийн хувийн хөрөнгөөр газрын асуудлыг шийдсэн. Гэрээний дагуу үндсэндээ хийсэн зүйлийг нотлох баримтаар өгсөн. Тиймээс бид нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, цаашид дулааны цахилгаан станцыг богино хугацаанд барьж А аймгийн ард иргэдийн эрх ашгийг хамгаалж өөрийн үндэсний үйлдвэрийг цааш үргэлжлүүлэх бодолтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компаниас эдгээр гэрээг байгуулсны дараа үйл ажиллагааг явуулсан. Эхний шатанд аймгийн төвүүдийн шугам сүлжээг сольж эхэлсэн байгаа. Энэ байдлаар 3 тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хийсэн. Мөн гэрээний дагуу Эрчим хүчний яам буюу төрөөс тодорхой санхүүжилт хийхээр үүрэг хүлээсэн байсан. Энэ үүргээ 2014 оны төсөвт мөнгөөр суулгаж явах ёстой байсан. 2014 оны Төсвийн тухай хууль 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан. Ингээд Эрчим хүчний сайдын багцад энэ хууль туссан гэж ойлгож байгаа. Ингээд явж байтал Эрчим хүчний яамнаас санхүүжилт хийж чадахаа больсон. ... Эрчим хүчний яамнаас Бүгд Найрамдах Солонгос Улсын банкнаас авсан зээлийн хөрөнгөөр тодорхой хэмжээний дулааны цахилгаан станцыг барина гэсэн шийдвэр гарсан. Тендер шалгаруулалт зарласан байдаг. Нэхэмжлэгч А аймагт шинээр дулааны цахилгаан станц барих төсөл дээр тендер шалгаруулалт зарлаагүй. Учир нь шүүхэд маргаантай байгаа тендерт явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт нь нэмж маргаж байгаа. Эдгээр захиргааны актууд нь хууль бус юм. ... Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр байхад Засгийн газар өөрчилсөн учир нэхэмжлэгчийн зүгээс А аймгийн иргэдийн эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа. А аймгийн нийт иргэдийн эрх нь дулааны цахилгаан станцтай болох сонирхолтой байгаа. Харин гадны зээлийн хөрөнгөөр барих сонирхол байхгүй. Зээлийн хөрөнгөөр, гадны хөрөнгө оруулалтаар бүх төсөл арга хэмжээ явагдах, хэрэв Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр явагдвал тус улсаас бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж байгаа. Ийм байдлаар гадаад худалдааны алдагдал үүссэн зээлийн хөрөнгөөр барилга бариулах уу, дотоодын хөрөнгө оруулагч санхүүгийн чадавхтай байна. Дотоодын үйлдвэрлэгч, дотооддоо баялаг бүтээгчээрээ бариулахаа гэдэг асуудлыг харвал Монгол Улсын нийгэм, ард түмний эрх ашиг байхад тодорхой үндэслэлгүй заавал зээлийн хөрөнгөөр хийх гэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн төлөөлөгч 16 тэрбум төгрөгөөр станцыг барих боломжтой гэж байхад 32 сая доллар буюу 3, 4 дахин нугалсан үнээр станц барихаар хийж байгаа. Энэ хууль бус ноцтой үйл ажиллагааг зогсоолгохоор мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө гаргасан гурван тэрбум төгрөгийн төгрөгийн хөрөнгийг шийдэхгүйгээр гэрээг цуцлах гэж байгаа нь Үндсэн хуульд заасан эд хөрөнгийг шударгаар олж авах, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсны зарчим гэх мэт олон хуулиудыг зөрчсөн учир маргаан бүхий гурван захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дөрвөн талт гэрээний зорилго нь А аймгийн төвд дулааны цахилгаан станц барих юм. Гэрээний 3 дугаар зүйлд тухайн бүс нутгийн хяналтын бүс бий болгох төслийг өөрөө биечлэн хэрэгжүүлэх гэж заасан байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 25-ны 87/2014 тоот албан бичгээр зөвшөөрөл олгосон. А аймгийн төвд шинээр баригдах 36 киловатт цахилгаан станцын хүчин чадалтай дулааны станцын дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажил хийх зөвшөөрлийг Эрчим хүчний яам олгосон. Дөрвөн талт гэрээг хийх болсон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 29 тоот даалгавраар хийж байгаа. Эрчим хүчний яам тусгай зөвшөөрөл өгсөн. Тус яам нь субъектийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг хамгаалах, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй байгууллага юм. Захиргааны гэрээнд оролцогч хуулийн этгээдийн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн. Хамтын ажиллагааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт төрөөс дулааны станц барихад орох санхүүгийн дэмжлэг үзүүлэх 2014 оны Төсвийн тухай хуульд тусгасан хэмжээнд байгаа. Гэрээний захиалагчийн үүрэг гээд 3.8 дугаар зүйлд 2014 онд тусгагдсан 3 төрлийн санхүүгийн дэмжлэгийг дулааны цахилгаан станцын төслийг эхлүүлэхэд зориулан түншлэл олгоно гэсэн. Гэтэл Эрчим хүчний яам энэ мөнгийг одоо хүртэл өгөөгүй. ... Эрчим хүчний яамнаас энэ мөнгийг одоо хүртэл олгоогүй нь хийх ёстой зүйлээ хийгээгүй эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч компани ажлаа хийх ёстой. Гэтэл эрх бүхий байгууллага ажлын хийлгээгүй. ... Дөрвөн талт гэрээний нэг тал болох этгээд нь захиргааны байгууллага юм. Нэг талд захиргааны байгууллага, нөгөө талд хувийн компани орсон гэрээ учир энэ гэрээ нь захиргааны гэрээ юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй учир эрхийн дагуу шүүхэд хандахад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байхад 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцалсан. ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхол хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах үүрэгтэй. 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичиг гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталсан талаар хэрэгт баримт байхгүй. Эрчим хүчний яам бичгээр дангаараа дөрвөн талт гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт өөрчлөх боломжгүйгээр эсхүл гэрээний аль нэг тал нь гэрээнд өөрчлөлт оруулах гэж үзвэл захиргааны гэрээг цуцална гэж байгаа. Захиргааны гэрээг хоёр нөхцөлд цуцлах боломж байгаа. Нэгдүгээр гэрээ байгуулах аль нэг тал нь гэрээгээр зохицуулсан харилцаа цаашид зохицуулах боломжгүй болохыг гэрээний талууд гэрээний өөрчлөгдөх харилцааг тохируулан шаардах эрхтэй. Гэтэл шаардсан зүйл байхгүй. Харилцан тохиролцоонд хүрэхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар уг захиргааны гэрээг цуцал гэж заасан. Ийм харилцан тохиролцсон зүйл байхгүй. Захиргааны гэрээг нийтийн сайн сайханд хохирол учруулж болзошгүй ноцтой аюулыг урьдчилан бүх зорилгоор цуцлахаар заасан байгаа. Ийм нөхцөл үүсээгүй. Захиргааны гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байгаа. Үйлчлэл нь бичгээр илэрхийлэх үеэс эхэлнэ. Захиргааны гэрээ заавал холбогдогчтой байх бөгөөд үндэслэл байхгүй цуцлах эрх зүйн нөлөөгүй байхад цуцалсан байдаг. Захиргааны гэрээг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааны дагуу хийгдэнэ. Нэгдүгээрт мэдэгдэнэ, сонсох ажиллагаа хийнэ. Гэтэл сонсох ажиллагаа хийгээгүй. Эрчим хүчний сайдын 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот гэрээг цуцлах мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гарсан акт юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд А аймагт хэрэгжих төсөлд 3,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн боловч тухайн онд хийгдсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг бүрдэж, баталгаажаагүй тул энэ хөрөнгө зарцуулагдаагүй бөгөөд дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй. Нэхэмжлэгч гэрээний дараах зүйл заалтыг зөрчсөн нь гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна. Үүнд: 5.11 Дулааны станц, дулааны шугам сүлжээг техникийн шаардлагад нийцүүлэн барьж ашиглалтад оруулах ба цаашид ашиглалтын явцад засвар үйлчилгээ, шинэчлэлийг зохистой хэмжээнд хийж, хүчин чадал, техникийн үзүүлэлт, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй байна, 5.12-т Гэрээний хавсралт 1-д заасан төслийн эхний ээлжийг 2015 оны 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах ба өөрийн буруутай үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг шалтгаанаар төслийг хугацаанд нь оруулаагүйгээс үүсэх эрсдэлийг бүрэн хүлээнэ, 5.15-д Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тохиолдолд шалтгаан, үндэслэлийг тухай бүрт нь гаргаж Захиалагчаар хянуулан баталгаажуулах ба техник эдийн засгийн үндэслэл болон ажлын зургийг засварлахтай холбоотой гарах зардлыг өөрөө хариуцна, 5.20-д Хэрэв Түнш нь энэ гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Захиалагч болон бусад этгээдэд хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулна, 5.22 Эрх бүхий этгээдээр баталгаажуулсан дулааны шугам сүлжээний зураг төслийг 2014 оны 07 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж, яаманд хүлээлгэн өгнө, 9.10.05-д Түншийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан энэ гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээ хэрэгжих нөхцөлүүд хэрэгжихгүй болсон, 9.12.2-т Түнш гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж чадахгүй болсон.
Дээрх шалтгаануудын улмаас төслийн хэрэгжилт зогсонги байдалд орсон тул Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор баталж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны зээлээр хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, талууд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсын тал төслийг судалж, дэмжсэнээр өөрийн хөрөнгөөр дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах ажил эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд Э.Г.И ХХК-ийн зүгээс бие даан төслийг хэрэгжүүлэх болон төслийг батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн дагуу хэрхэн хэрэгжүүлэх талаар санал санаачлага гаргаагүй бөгөөд тус компанийн буруутай үйл ажиллагааны улмаас аймгийн төвийн халаалт доголдолтой байдаг талаар тус яаманд мэдэгдэл, албан бичиг нилээд ирж байна.
Э.Г.И ХХК нь 2015 оны 05 дугаар сард байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх хангалттай цаг хугацаа байсан ч одоогийн байдлаар ажлыг урагшуулсан алхам огт хийгдээгүй, гэрээг цуцлах хангалттай үндэслэлүүд бий болсон. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг хүндэтгээгүй, аймгийн иргэд, нутгийн удирдлагын итгэл, хүлээлт, стандартад нийцэж ажлаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Э.Г.И ХХК-ийн одоо байгаа дулааны шугам сүлжээ, дулааны эх үүсвэрүүд ачааллаа дийлэхгүй болсон гэж дүгнэхээр байна. Э.Г.И ХХК өргөтгөл, шинэчлэлийг цаг тухайд нь хийгээгүйгээс гадна сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, дэвшилтэд төхник төхнологийг нэвтрүүлэн ажиллахгүй байгаа бөгөөд халуун усны нэгдсэн систем орон сууц, байгууллагуудыг халуун усаар хангаж чадахгүй байгаа юм.
Сүүлийн үед хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгууд ихээр баригдаж байгаа боловч Э.Г.И ХХК зуухны ачаалал хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар дулаанаар хангах техникийн нөхцөл олгохгүй байна. Иймээс орон сууцны барилгуудын дулааныг бие даасан халаалтын тогоогоор шийдэх асуудал ихсэж агаарын бохирдолыг нэмэгдүүлэх шалтгаан болоод байна. Мөн дулаанаар хангах техникийн нөхцөл олгохгүйгээс болж бүтээн байгуулалтын ажлууд удааширч, хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэхгүй байгаа төдийгүй халаалтын м3-ын үнийн дүн төвийн бүсийн аймгуудаас харьцангүй өндөр байгаа юм. Энэ утгаараа А аймгийн 30000 /гучин мянган/ иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эдийн засаг, эрүүл аюулгүй орчинд амьдрах, тэдний нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 29 болон 42 дугаартай тогтоол байгаа. Энэ тогтоолын дагуу аль аль нь 2014 онд улсын төсөв дээр 3 тэрбум төгрөг хуваарилагдсан байдаг. Нэг сард энэ тогтоол гарсан төсөв нь 2013 оны 12 дугаар сард улсын төсөвт хуваарилагдсан байсан. Эрчим хүчний сайдын зүгээс яаралтай энэ ажлыг эхлүүлье учир нь 2014 онд энэ мөнгө нь ажил эхлээгүйгээр болоод ажлыг эхлэхэд хугацаа шаардлагатай байна. Иймд энэ ажлыг эхлүүлье гэсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр гэрээг байгуулсан.
Захиргааны ерөнхий хууль нь 2016 онд батлагдсан. Бидний гэрээ 2014 онд хийгдсэн. Тухайн үед Захиргааны ерөнхий хуулийн дагуу батлагдаагүй хуулийн төлөө хариуцлага хүлээх боломжгүй. Энэ бол захиргааны акт биш юм. Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөн адил 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Захиргааны шүүх бүх захиргааны гэрээг эрх зүйн акт гэж нийтийн эрх зүйн хэмжээ тогтоосон акт маань тооцогдож эхэлсэн. Энэ гэрээ маань хууль тогтоомж батлагдахаас өмнө мөрдөгдөж эхэлсэн иргэний эрх зүйн гэрээ юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэж байна. Арбитрын журмаар шийдвэрлэнэ гэж тусгайлан зааж өгсөн. Тусгайлан зааж өгсөн нь гэрээнд ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд иргэний шүүхээр удаан явагдаж, 2-3 жил үргэлжилдэг учир арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгайлан заасан. Арбитрын тухай хуулийн 6 дугаар зүйлд Арбитр ямар тохиолдолд хэрэг маргааныг хянан хэлэлцэх талаар тусгайлан зохицуулсан. Арбитрын ажиллагааны харьяаллын талууд өөрсдөө тогтоодог. Арбитрын хэрэгт иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Захиргааны хэрэг маргааныг хянан хэлэлцэхгүй. Энэ гэрээг байгуулах үед энэ асуудлыг яриад хэрэг маргаан гарсан бол арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан. Шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын шүүхийн оролцоонд оролцохгүй гэж заасан. ... Бид хамтран гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар тухайн үеийн мөрдөгдөж байсан иргэний гэрээ байгуулсан. Шүүх үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Дараа нь тухайн гэрээтэй холбогдуулан олон төрлийн гэрээ байгуулагдах ёстой. Энэ гэрээ эхнээсээ байгуулагдсан. 2014 оны 7 дугаар сард санхүүгийн гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 3.1.1 дэх хэсэгт гэрээ заагдсан санхүүжилтийг олох шаардлагатай баримт бичгийг түнш цаг тухайн үед гаргаж өгөх ёстой. Ингэж санхүүжилтийг авах боломжоор хангагдана. Гэтэл энэ компани ямар нэгэн тайлан, гүйцэтгэл юу ч өгөөгүй. Иймд төсөвт байгаа 3 тэрбум төгрөгөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө авах боломжгүй энэ мөнгө нь буцаагдсан. Засгийн газар, Улсын Их Хурал татварын мөнгийг үр бүтээлтэй ашиглах ёстой. 2014, 2015, 2016 онд төсөв дээр ямар ч мөнгө хуваарилагдаагүй. Улсын Их Хурлын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, ямар гарц байна вэ гэсэн асуудлыг Улсын Их Хурал тогтоолоор хэрэгжүүлэх ёстой. 2015 онд эдгээр 10 аймагт 40 жилийн хөнгөлөлтийн зээлийн асуудал яригддаг. Энэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар танай 10 аймагт энэ зээлийн хүрээнд дулааны цахилгааны станц барьж өгье гэсэн санал тавьсан. Үүнийг манай улсын Засгийн газар хүлээж авахаас өөр арга байхгүй. Бидэнд хөрөнгө мөнгө байгаагүй одоо ч хөрөнгө мөнгөний дутагдалтай, төсөв алдагдалтай байна. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиудын хүрээнд байгуулсан иргэний гэрээ ба үүнийг арбитрын журмаар шийдвэрлэхээр хамтран тохиролцож гарын үсэг зураад гэрээ хүчин төгөлдөр болсон учир захиргааны гэрээ, акт биш юм. Захиргааны гэрээний шинж тэмдгийг агуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Эрчим хүчний зохицуулах хороо шүүхэд болон шүүх хуралдаа дээр гаргасан тайлбартаа: Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга, Э.Г.И ХХК- ийн хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 22-ны ЭXA-042 /14 тоот гэрээний дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Эрчим хүчний барилга байгууламж барих-дулааны станц 2014/35 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож өгсөн. Э.Г.И ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Хороонд гаргаагүй учраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 367 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус компани үнэ тариф батлуулах саналыг ирүүлээгүй учир үнэ тариф батлагдаагүй. Эрчим хүчний зохицуулах хороо үүргээ биелүүлээгүйгээс болоод манай компанийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэрээ цааш үргэлжлэхгүй болсон асуудал байхгүй учир эдгээр талуудад холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзэн тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 29, 42 дугаар тогтоолоор А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам, сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтран ажиллах талаар шийдвэрлэсэн байдаг. Энэ утгаараа 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-иудын хооронд 4 талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилго нь А аймгийн төвд дулаан хангамжийг сайжруулахын тулд түнш буюу нэхэмжлэгч компани ... өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барьж, захиалагчаас тохирсон санхүүжилтийг олгохоор тусгайлан заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу холбогдох баримтыг захиалагч тал буюу Эрчим хүчний яаманд хүргүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт огт байхгүй байна....
Гуравдагч этгээд А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А аймгийн төвийн 30 орчим мянган иргэний ашиг сонирхол хөндөгдөж байна. 2016 онд байгуулсан Эрчим хүчний яам болон Э.Г.И ХХК, Эрчим хүчний зохицуулах хороо нарын дунд гэрээ байгуулагдаж 7 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаа өнгөрөхөд тус дулааны цахилгаан станцыг барих боломж байсан гэж үзэж байна. 7 жилийн хугацаа өнгөрч шүүхэд хандаад 2-3 жил болж байна. Нэхэмжлэгч компани дулааны цахилгааны станцыг барьж чадахгүй, боломжгүй гэж үзэж байна. Ганцхан шүүх хуралдаанаас болж А аймагт баригдах дулааны цахилгаан станц зогсонги байдалд орсон байгаа учир энэ асуудлыг үнэ зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А аймгийн Засаг даргын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний зорилго нь 1.2 дахь хэсэгт зааснаар А аймгийн төвийн дулааны хангамжийг сайжруулахын тулд хийж байгаа түншлэлийн буюу төр хувийн хэвшлийн хоёрын хооронд хийгдэж байгаа. Энэ гэрээ хийгдээд 7 жилийн хугацаа өнгөрч байхад нэхэмжлэгч нь ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Засаг газар болон Эрчим хүчний яам гэрээний дагуу энэ ажлуудыг хийлгээгүй, 2-3 шаардлага гаргасан ба энэ шаардлагын дагуу Эрчим хүчний яамыг хариуцагчаар татаж гэрээний 2014 оны 5 дугаар сарын 22-ны гэрээг гүйцэтгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байтал Эрчим хүчний яам тухайн үед төсөвт хөрөнгийг зарцуулаад төсөв суулгасан хэдий ч нэхэмжлэгч компани материалаа бүрдүүлж санхүүгийн гэрээ хийгээгүйгээс хөрөнгө оруулалт татагдсан гэж ярьж байна. Татагдсан хөрөнгө оруулалтын дагуу ажиллагаа хийх байтал 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Түлш эрчим хүчний яамны сайдын гэрээ цуцлах мэдэгдэл гарсан. Монгол Улсын Засгийн газрын 29, 42 дугаартай тогтоол А аймгийн төвийн дулааны станц дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдэж гэрээ хийж батлагдсан. Угсралтын ажлын баримт бичиг бүрдүүлэх баталгаажаагүй, хөрөнгө оруулалтад зарцуулагдаагүй, оны төсөв, төсөл нь арга хэмжээнд зориулагдсан хөрөнгө тусгагдаагүй байна. Иймд 2014 оны 459 дугаартай тогтоолоор батлагдаж Бүгд Найрамдах Солонгос Улсын банкны зээлийн хэрэгжүүлэлтээр хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсын талтай дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэтгэлийн ажлын эдийн засгийн боловсруулаад төслийг хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулж байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг цуцалж үүгээр мэдэгдэж байна гэж заасан. Ингээд Ц.Д сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гээд нэхэмжлэгч талаас гурав дахь нэхэмжлэлийн шаардлагаа хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас дулааны цахилгаан станцгүй аймгуудад баръя гэсэн А аймаг руу чиглэсэн алхмуудыг нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Анх гэрээ байгуулагдсан буюу 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний зорилго нь аймгийн төвд дулааны цахилгаан станц барих буюу өөрийн хөрөнгөөр олсон хөрөнгийг А аймгийн төвд дулааны станц дулааны шугам сүлжээ барьж захиалагчаас тохирсон санхүүжилтээ олгохоор тусгайлан заасан байдаг. Энэ станцыг барих ёстой гүйцэтгэлийн хувьд 52 тэрбум төгрөг байна. Манайх 23 тэрбум төгрөгөөр барих ёстой. Энэ хоёрын зөрүү нь 16 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Гэтэл өнөөдөр гэрээ хэрэгжих, хэрэгжихгүй асуудал яваад байна. Нэхэмжлэгч компани 23 тэрбум төгрөгөөр буюу өөрсдийн хөрөнгөөр барина гэж байгаа. Гэтэл 7 жилийн хугацаанд юу бариагүй. Газар шийдэгдээгүй, тухайн үед н.Бат-Эрдэнэ дарга шийдээд өгсөн байхад нэг ч хадаас хадаагүй. А аймгийн төвийн 30 мянган иргэн халуун дулаан усанд орох боломжгүй учир үүнийг судлаад газар дээр нь очиж үзсэн, шүүх бүрэлдэхүүн А аймагт ажиллаж амьдарч байсан учир сайн мэдэх байх. Э.Г.И ХХК-ийн 16 уурын зуух байдаг. Өнөөдөр А аймгийг хордуулж, хар утаа хаяулаад, мөн дээрээс зургаар шугам барьж байгаа. Энэ шугам нь төв магистрал шугам гэдэг А аймгийн шугам улсын өмчид байх ёстой. Гэтэл 1990-ээд оны сүүлч буюу 2000 оны эхээр 96 мянган төгрөгөөр хувьчлаад нэхэмжлэгч компани авсан. Гэрээнүүдийг цуцалсан одоо хоёр аймаг үлдсэн. Энэ акт гарснаараа тухайн хоёр аймгийг санхүүжүүлэх үү гэдэг асуудал тулгараад байна. Хэрэв Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гараад нэхэмжлэлийн шаардлага хангахгүй шийдвэл энэ хоёр аймаг гэрээгээ хийгээд сонгон шалгаруулалтаа зарлаад Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалт нь байгаа тэрийг шийдүүлэх боломжтой. Үүнээс болоод 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас болоод шүүх хуралдаанууд байнга хойшилж явсаар ийм байдалд хүрсэн. Үүнийг барихгүй бол А аймаг нь дулааны цахилгаан станцгүй, нэхэмжлэгчийн компанийн төлөөлөгч Ч.Ө гэж хүний монополь эрх доор шинээр барилга баригдах зөвшөөрөл байхгүй. ... Хамгийн энгийн асуудал нь А аймгийн Засаг даргын Тамгын газар дулааны цахилгаан станц бариулах зөвшөөрлийг Засаг даргын Тамгын газар өгсөн. Газраа шийдээгүй асуудал байхад станц барина гэдэг асуудал байхгүй. Эрчим хүчний сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Энэ албан бичиг нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Э.Г.И ХХК-иас Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г хэрэгжүүлэхгүй байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээг биелүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2019 оны 06 дугаар сарын 14-ний хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгах, А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж өөрчилж, нэмэгдүүлжээ[3].
Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой Эрчим хүчний яамны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байна[4].
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагуудаа А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгах, А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г цуцалсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой Эрчим хүчний яамны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулсан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс Нэхэмжлэгч Э.Г.И ХХК нь Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд гэрээг цуцлах, гэрээг үргэлжлүүлэхгүй байх нөхцлийг бий болгоогүй болно. Гэрээг үргэлжлүүлэх хугацааг дуусаагүй байхад хариуцагч эрчим хүчний яамнаас гэрээг үргэлжлүүлэхийг түр хүлээж байх талаар мэдэгдсэн бөгөөд үүний дагуу гэрээг үргэлжлүүлэхийг түр зогсоосон байсан. Тус гэрээний гүйцэтгэлийн нийт үнийн дүн нь 16 тэрбум гаран төгрөг бөгөөд манай компаниас тус гэрээний гүйцэтгэлд одоогоор 3 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Хариуцагч эрчим хүчний яам нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдлийг гаргасан бөгөөд манай компани нь мэдэгдэлд дурдсан гэрээний үүргүүдийг биелүүлээгүй зөрчил гаргаагүй болно. Иймд гэрээг үргэлжлүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм. гэж, хариуцагчаас Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд 3,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан боловч түншлэлийг хэрэгжүүлэгч Э.Г.И ХХК-ийн гэрээний 5.11, 5.12, 5.20, 5.22, 9.12.2-т заасан үүргүүдийг биелүүлээгүйн улмаас тухайн онд хийгдсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг бүрдэж, баталгаажаагүй тул энэ хөрөнгө зарцуулагдаагүй бөгөөд дараах онуудад төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд гэрээг цуцлаж байгаа нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр НЭГ ТАЛААС: Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор даалгаснаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга, НӨГӨӨ ТАЛААС: Э.Г.И ХХК нь А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г байгуулжээ[5].
Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна. Маргаан бүхий А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ нь Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө байгуулагдсан байна.
Гэхдээ тус нь гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно., 52.2.3. дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд; гэж хуульд заасан захиргааны гэрээний шинжүүдийг агуулсан байх тул захиргааны гэрээ гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээ цуцлах мэдэгдэл а/3263 дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Э.Г.И ХХК-нд хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд; Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 29, 42 дугаар тогтоолоор А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн түшлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тогтоолуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх 4 талт хамтын ажиллагааны гэрээг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан.
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд 3,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан боловч танай компани гэрээнд заасан 5.11, 5.12, 5.20, 5.22, 9.12.2 үүргүүдийг биелүүлээгүйн улмаас тухайн онд хийгдсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг бүрдэж, баталгаажаагүй тул энэ хөрөнгө зарцуулагдаагүй бөгөөд дараах онуудад төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй.
Дээрх шалтгаануудын улмаас төслийн хэрэгжилт зогсонги байдалд орсон тул Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор баталж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны зээлээр хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, Талууд 2018 оны 12 дугаар 26-ны өдөр Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсын тал төслийг судалж, дэмжсэнээр өөрийн хөрөнгөөр дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах ажил эхлэж байна.
Иймд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан *******, *******, ******* тоот гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэжээ[6].
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл. Захиргааны акт, 37.1. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж зааснаар дээрх мэдэгдлээр маргаан бүхий гэрээг цуцлаж байгаа хариуцагчийн үйл ажиллагааг захиргааны акт гэж үзэхээр байна.
Шүүх хариуцагчийн дээрх гэрээг цуцлаж байгаа үйл ажиллагаа нь хууль болон гэрээний зүйл, заалтуудад хэрхэн нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.
Хариугцагчийн гэрээг цуцлах мэдэгдэлд дурдсанаар нэхэмжлэгч Э.Г.И ХХК-ийг маргаан бүхий гэрээний 5.11. Дулааны станц, дулааны шугам сүлжээг техникийн шардлагад нийцүүлэн барьж ашиглалтад оруулах ба цаашид ашиглалтын явцад засвар, үйлчилгээ, шинэчлэлийг зохистой хэмжээнд хийж, хүчин чадал, техникийн үзүүлэлт, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй байна., 5.12. Гэрээний хавсралт 1-д заасан төслийн эхний ээлжийг 2015 оны 10 сар гэхэд ашиглалтад оруулах ба өөрийн буруутай үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт саатсан зэрэг шалтгаанаар төслийг хугацаанд нь оруулаагүйгээс үүсэх эсрдлийг бүрэн хүлээнэ., 5.20. Хэрэв Түнш нь энэ гэрээн заасаг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Захиалагч болон бусад этгээдэд хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулна., 5.22. Эрх бүхий этгээдээр баталгаажуулсан дулааны шугам сүлжээний зураг төслийг 2014 оны 07 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж, Яаманд хүлээлгэн өгнө., 9.12.2. Түнш гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж чадахгүй болсон. гэж заасан заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзжээ.
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Д, нэхэмжлэгч Э.Г.И ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ө нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЭХА-042/.... дугаартай А аймгийн төвд шинээр дулааны станц, шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ-ний 6.4.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилготой Санхүүгийн гэрээ-г байгуулжээ[7].
Уг гэрээний 2.1.3. Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 3 дахь заалт, Хамтын ажиллагааны гэрээний 3.8.1.6 дах заалтыг тус үндэслэн улсын төсвөөс 2014 онд ... /.../ төгрөг хүртэл олгоно., 2.1.4 Түлшид эрчим хүчний барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан тохиолдолд 2014 онд төсөвлөгдсөн хөрөнгийн гуравны нэгтэй тэнцэх санхүүжилтийг олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Э.Г.И ХХК нь Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төвлөлтийн газраас 87/20... дугаартай Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хүчинтэй байх хугацаатайгаар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр авсан байна[8].
Дээрх санхүүгийн гэрээний 2.1.4. дахь заалт, нэхэмжлэгчийн Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргээс үзвэл улсын төсвөөс хийгдэх ... /..../ төгрөгний гуравны нэгтэй тэнцэх хэмжээ буюу ... /..../ төгрөгийг нэхэмжлэгчийг ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан дариуд олгох үүргийг хариуцагч хүлээсэн боловч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгчийг хамтын ажиллагааны гэрээний 5.11, 5.12, 5.20, 5.22, 9.12.2 дугаар зүйл, заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн төсөл, хөтөлбөрт төсөвлөгдсөн байсан санхүүжилт татагдсан тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах гэж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус бөгөөд үндэслэлгүй байна үзэв.
Тодруулбал, хариуцагч нь тухайн цаг хугацаанд санхүүгийн гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Э.Г.И ХХК-иас маргаан бүхий А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний гүйцэтгэл, ажлын явцтай холбоотой тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тайлангаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн гэрээтэй холбоотой 11 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд тухайн ажлуудыг хийж гүйцэтгэхэд ...... төгрөгийг зарцуулжээ[9].
Хэргийн оролцогч нараас нэхэмжлэгчийн дээрх хийж гүйцэтгэсэн ажлууд болон зарцуулсан хөрөнгөтэй холбоотой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эрчим хүчний дэд сайд Ө.П, СБТГ-ын ахлах мэргэжилтэн Ё.Э, СБТГ-ын мэргэжилтэн Д.О, Э.Г.И ХХК-ийн захирал Ч.Ө нар хамтарсан уулзалтыг хийжээ[10].
Уг уулзалтаар: А аймгийн төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлийн төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлт, тулгамдсан асуудал, цаашид баримтлах зарчим, хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Уулзалтанд нэхэмжлэгч Э.Г.И ХХК-ийн захирал Ч.Ө аас хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, төрөөс дулааны шугам сүлжээний хөрөнгийг гаргах ёстой. Хүндрэлтэй байдал үүссэн тул гэрээний хугацааны асуудал яригдах ёстой. Бид эх үүсвэрээ барьж, төслөө хамтран хэрэгжүүлж дуусгах талаар санал тавихад.
Эрчим хүчний дэд сайд Ө.П: Төрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй, хүлээлтийн байдалтай байгаа, наана нь өөр гарц олдохгүй бол 2016 оны төсөвт суулгана. Нэмж хөрөнгө оруулалт хийхээ түр азнаж байх нь дээрх байх. Яамны зүгээс шаардлагатай тохиолдолд гэрээний хугацааг сунгана. Улс орны санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хамтран хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлье. гэжээ.
Уулзалтын дээрх тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч Э.Г.И ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэж байсан байх бөгөөд хариуцагч Эрчим хүчний яамнаас улсын төсвөөс хийгдэх санхүүжилттай холбоотой асуудалд хүндрэлтэй байдал бий болсныг тэмдэглээд, улсын төсвөөс хийгдэх санхүүжилтийг шийдэгдтэл нэхэмжлэгчийг нэмж хөрөнгө оруулалт хийхийг түр азнаж байх талаар анхааруулаад, шаардлагатай тохиолдолд гэрээний хугацааг сунгах талаар мэдэгдсэн байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч нь хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу уг төсөл хөтөлбөрт улсын төсвөөс хийгдэх 3 000 ... /.../ төгрөгийг санхүүжилтийг улсын төсөвт суулгуулж шийдвэрлүүлж чадаагүй байх бөгөөд үүнтэй холбоотойгоор гэрээний гүйцтгэлтэй холбоотой ажлуудыг түр зогсоож байх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн атлаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл гаргаж, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Мөн маргаан бүхий А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... тоот гэрээ-ний 9 дүгээр зүйлд гэрээ эхлэх, дуусгавар болох, түүнд өөрчлөлт оруулах, цуцлах зохицуулалтуудыг тусгажээ.
Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, 9.10. Дараах тохиолдолд Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцална:, 9.10.1. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс энэ гэрээг цуцлахаар Засгийн газрын шийдвэрлэсэн:, 9.10.2. Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр Түнш энэ гэрээгэр хориглосон үй ажиллагаа явуулсан:, 9.10.3. Түнш татан буугдсан буюу дампуурсан:, 9.10.4. Түнш Монгол улсын Үндсэн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бөгөөд гэрээний дагуух үүргийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болохыг эрх бүхий багйууллага тогтоосон:, 9.10.5 Түншийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан энэ гэрээний 6-р зүйлд заасан гэрээ хэрэгжүүлэх нөхцөлүүд хэрэгжихгүй болсон:, Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсоны улмаас гэрээ цуцлах, 9.13 Дор дурдсан улс төрийн ба улс төрийн бус, бусад нөхцөл байдал бий болсныг хэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсонд тооцож, талууд гэрээг цуцална., 9.13.1 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний зүйл болох дулааны станц устгаж алга болсон:, 9.13.2 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний зүйлд учирсан хохирлыг барагдуулахад гэрээний зүйлийн орлого хүрэлцэхгүй, түүнийг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгийг талууд гаргах боломжгүй болсон:, 9.13.3 Гэрээний 5.6-д заасан дулааны станцыг төр дайчлан хураан авсан:, 9.13.4 Улс төрийн хүчин зүйлийн улмаас хууль тогтоомж өөрчлөгдөж, хууль бусаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан, олгохоос татгалзсан нь энэ гэрээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болгосон, эсхүл гэрээний анхны нөхцөл бүхэлдээ өөрчлөгдөх байдалд хүргэж, хэрэгжүүлэх боломжгүй болсон:, 9.13.5 Дайн байлдаан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас үүссэн улс төрийн, улс төрийн бус хүчин зүйлийн улмаас энэхүү нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон: гэж тус тус заажээ.
Гэрээний дээрх заалтуудаас үзвэл, захиалагчийн санаачилгаар болон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсоны улмаас гэрээ цуцлах нөхцөлүүдийг гэрээнд тусгайлан зааж өгсөн байна.
Хариуцагч Эрчим хүчний яамны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлд гэрээнд тусгайлан заасан захиалагчийн санаачилгаар болон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсны улмаас гэрээг цуцлах үндэслэлүүд дурдагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхдээ гэрээг шууд цуцлах нөхцөл байдлыг бий болгоогүй байхад гэрээг цуцлах гэж байгаа нь мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, хариуцагч Эрчим хүчний яамны 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгаж, А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г цуцалсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой Эрчим хүчний яамны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, хариуцагч Эрчим хүчний яамны 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга болон Э.Г.И ХХК-ийн хооронд байгуулсан А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/.... дугаартай гэрээ-г үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, хариуцагч Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээ цуцлах мэдэгдэл ******* дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу А аймгийн төвд дулааны станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарласан хариуцагчийн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-7 дугаар хуудас, хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 29-30, 183-184 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 170-171 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 29-30 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 183-184 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 121-135 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 34 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 238-239 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 236 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 218, 225 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 15 дугаар хуудас