Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Н.Гантулга

Хохирогчийн *******ын өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од  холбогдох  эрүүгийн 1914005010412 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын  04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******, Регистрийн дугаар: ***************

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “ Жаргалантын гол ” гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд иргэн*******ын ззэмшлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Надад мөнгөний хэрэг гараад ченжид үхэр зарсан. Энэ үхрийг зарах талаар Бат-Оргилд хэлээгүй. Би бяруутай үнээг Болдоогоос эргүүлэн авч*******д зүсээр нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн

Манайх 2018 оны 12 дугаар сарын 20-д гаргаад Шаргалжуут тосгон руу нүүсэн. Тус өдрөөс 2 хоногийн өмнө хулгайд алдсан 2 үхрээ *******ын үхэрт байхыг мэдсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр очиж авах гэхэд байхгүй байсан. Тэгээд үлдээчихээд явахад ******* нь хүнд хулгай хийж зарсан байсан. Худалдаж авсан Архангай аймгийн хүмүүс нь уг үхрүүдийг явахгүй болохоор нь Эрдэнэцогт сумын иргэн Болдоо гэх хүнд зарчихаад явсан байсан. Би 2 үхрээ зүсээр нь буцаан авсан. Одоо Х.Батболдоос өмгөөлөгчийн зардал 600000 төгрөг, үхрээ эрж хайсан зардал 30000 төгрөг нийт 630000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-19/

Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Галуут сумын Жаргалантын гол гэх газраар үхэр хайж явахад *******ын үхэр дотор*******ын 2 тооны үхэр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч Х.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр 05 сарын эхээр Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт байхад урьд харж байсан Архангай аймгийн 2 хүн үхэр авч яваад таараад үхрүүд ерөөсөе явахгүй байна болж өгвөл зарчихмаар байна гэхээр нь үнэ өртөг таарвал авъя гэхэд 13 үхрийг 4000000 төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авсан. Тэр үхэр дотор Г.Бат-Оргилын 2 үхэр байсан. Тэр 2 үхрийг ******* 900000 төгрөг өгөөд аваад явсан тул надад ямар нэг хохирол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар шинжээчийн

1. Нас гүйцсэн бүдүүн үнээ 1 толгой 800.000 тагрөг, бяруу 2 настай 1 толгой 300.000 төгрөг нийт 1100.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ зэрэг болно.

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 3-4/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 132 дугаар тодорхойлолт /хх-ийн 65/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 70/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, депозит дансны хуулгууд /хх-ийн 74-78/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 82-83/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 248-250/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “ Жаргалантын гол ” гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 05-10-ны өдрийн хооронд иргэн*******ын ззэмшлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж,1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын... Би бяруутай үнээг Болдоогоос эргүүлэн авч Б:Бат-Оргилд зүсээр нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

хохирогч Х.Батсайханы    ... Манайх 2018 оны 12 дугаар сарын 20-д гаргаад Шаргалжуут тосгон руу нүүсэн,... 2 хоногийн өмнө хулгайд алдсан 2 үхрээ *******ын үхэрт байхыг мэдсэн...Болдоо гэх хүнд зарчихаад явсан байсан, 2 үхрээ зүсээр нь буцаан авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/

 гэрч Б.Түмэнжаргалын ... *******ын үхэр дотор*******ын 2 тооны үхэр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

гэрч Х.Батболдын ... Тэр 2 үхрийг Ганзоригийн Батболд 900000 төгрөг өгөөд аваад явсан тул надад ямар нэг хохирол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх 2 тооны үхрийг  нийт 1100,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 58-59/, зэрэг  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******  нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч******* нь алдсан 2 тооны үхрээ зүсээр нь буцааж авсан ба харин малаа ирж хайсан зардалд нотлох баримтгүйгээр 900000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 600000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30000 төгрөг нийт 1530000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн зардлаасаа татгалзсан, шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч*******д малаа ирж хайсан зардал нотлох баримтгүйгээр 900000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30000 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч******* нь шүүгдэгч Б.Батболдоос өмнө малаа ирж хайсан зардалд нотлох баримтгүйгээр 900000 төгрөг авсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж малаа ирж хайсан  бензины зардал 404500 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн баримтыг нэг өдөр, нэг түгээгчийн гарын үсэгтэй бензин олгогдсоноор  бичигдсэн, НӨАТ-ын баримт хавсаргаагүй, малаа яаж хэрхэн хайсан талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,  хохирогч******* нь гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1.5-д  зааснаар хохирогч*******ын нэхэмжилсэн 404.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч *******од нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА