Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005380279 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар ******* /

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч: ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих *******тай хамт архи уусан тэгээд ******* намайг адуунд хамт яваад өгөөч гэхээр нь би завгүй гээд хэлчихсэн юмаа. Тэгээд хэрүүл маргаан үүсэж би гэртээ ороод орондоо орчихсон хойно гэрийн үүдэнд суучхаад хэрэлдэх гээд байхаар нь би орондоо байж байгаад сандал аваад шидчихсэн юмаа. Тухайн үед манайх Баянбулаг сумаас Бууцагаан сум руу нүүсэн тэгэхэд тэр сандал муу байсан болохоор хаячихсан юм одоо хаана байгааг би сайн мэдэхгүй байна одоо олдохгүй л байх. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр согтуу байсан. Би танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний хэргийг хурдан шийдүүлмээр байна Би хохирогчтойгоо тохиролцсон өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өөрийнхөө эрх, үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй байцаалт өгөх болно. Танина. Найз нөхөд ах дүүсийн холбоо байхгүй. Миний хувьд өргөдөл өгч шалгуулсан шалтгаан гэвэл *******т тодорхой хэмжээний сануулга болоосой гэх үүднээс өгсөн юм. Тэндээс энэ хүний мууг үзэх гэх үүднээс өргөдөл өгсөн зүйл байхгүй. Тухайн үед энэ хүний хэлсэн үг нь хуулийг байхгүй мэт хэлж аашилж байсан учир *******т хууль гэдэг зүйл байдгийг мэдрүүлэх үүднээс өргөдөл гаргасан юм. Миний зүгээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.  мэдүүлэг / хх-ийн 12-13 /,

...  Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бууцагаан сумаас гараад Гурванбулаг сумын Цэнгэлийн гол гэх газар гэдэг айлд очиж хамт малын эрэлд яваад өгөөч гэж гуйгаад тэгээд хамт мал хайж яваад бензингүй болохоор нь Баянбулаг сум руу орж бензин аваад явж байтал аажуу болчихсон юм Тэгээд Баянбулаг сумын 2 багийн иргэн *******ынд очиж хонохоор болсон тэгээд хамт явсан нэг шил архи гаргаж *******т өгсөн юм тэгээд тэр архиа хувааж уугаад байж байтал Гурванбулаг сумаас гэдэг хүн *******ынд ирсэн тэгээд Баянбулаг сум орох ажилтай гээд гараад явсан Тэгээд бид 3 хоол идээд байж байтал буцаад 2 шил архи аваад ирсэн тэгээд нэг шил архийг нь ууж дуусгаад 2 унтаад өгсөн тэгээд нэг шил архиа ******* бид 2 хувааж уугаад нэлээн согтчихсон тэгээд хайж явсан малын сураг гаргах гээд асуусан тэгтэл ******* би ямар хулгайч юм уу гээд маргаан эхэлсэн. Тэгээд ******* бид 2 гэрийн гадаа гарч ирсэн тэгтэл миний хоолойг боосон тэгээд бид хоёр газар унаад өнхөрч байхад гэрээс гарч ирээд бид хоёрыг салгачхаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр дахиад маргалдсан тэгтэл ******* гэртээ орон дээрээ байж байгаад над руу сандал аваад шидсэн тэгтэл миний толгойн хэсэгт цохиод миний толгой хагарсан. Тэгээд би жоохон унтаж байгаад босоод ирсэн чинь миний толгой өвдөөд байж байтал чи чинь яагаад толгойгоо хагалчихсан юм бэ гэхээр нь ******* урьд шөнө над руу сандал шидээд хагалчихсан юм гэж хэлчхээд би хоёр хамт Гурванбулаг сумын Цэнгэлийн голд ын гэрт очсон тэгээд малдаа яваад миний хайж байсан адуунуудыг олоод ирсэн тэгээд би тэнд хоночхоод маргааш өглөө нь Бууцагаан сум руу адуугаа туугаад явсан. Тийм юм байхгүй урьд нь танилцаж байсан юм. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй харин гэрээрээ эм тариа хийлгэсэн. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, ******* бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                       

  … Би 2018 оны 08 дугаар сарын 28 ны өдөр гэртээ байж байтал Бууцагаан сумаас найз болох ******* манай ирсэн. Тэгээд адуугаа алдчихсан хамт яваад өгөөч гэсэн тэгээд хамт адуугаа хайргаад Баянбулаг сум орж бензин аваад буцаж явтал орой болчихсон тэгээд явж байтал нутгийн нэг хүн тааралдсан тэгээд уулзсан чинь гэдэг айл энд ойрхон байгаа малдаа байнга явж байгаа гэсэн тэгтэл ******* би сайн танина. Манай нутгийн хүргэн байгаа юм очиж хоноё гээд очсон. Тэгээд гэдэг айлд би нэг шил ерөөл нэртэй архи гаргаж өгсөн. Тэгээд хувааж ууж байтал гаднаас Гурванбулаг сумын гэдэг хүн ирээд Баянбулаг сум орчхоод ирнэ гээд гараад тэгээд яваад аажуухан 2 шил ерөөл архи аваад ирсэн. Тэгээд авчирсан архийг нь хувааж ууж байгаад бид 2 унтаад өгсөн. ******* 2 хооронд ярилцаад сууж байсан. Тэгээд өглөө босоод ирсэн чинь *******ын толгой хагарчихсан зүүн талын чих нь ханзарчихсан сууж байсан. Тэгээд би босоод толгойг нь боож өгөөд цай уучхаад Гурванбулаг сумын Цэнгэлийн гол хойд салаад очоод *******ыг үлдээгээд би адуунд нь яваад адууг нь олж ирчхээд *******ыг гэртээ хонуулаад маргааш нь Бууцагаан сум руу дөхүүлж өгчхөөд үлдсэн. Би танихгүй. Анх удаа гэрт нь очсон юм. зодсон байх бид 2 унтаж байсан шөнө зодоо хийсэн талаар мэдээгүй унтсан байсан. Би тэр талаар мэдэх зүйл байхгүй. *******, хоёр согтууруулах ундаа хэргэлж байх үед маргалдсан зүйл байгаагүй. ******* надад намайг сандлаар цохичихлоо гэж байсан. гэх мэдүүлэг/хх-ийн22-24/

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Яргайт” гэх газар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд Гурванбулаг сумаас гарч *******ын гэрт очиход *******, *******, нар 05 литрийн Ерөөл нэртэй архи хувааж ууж байсан. Тэгээд би *******ынд орчхоод Баянбулаг сум руу явсан. Тэр орой над руу хоёр шил архи аваад ирээч гэж гар утсаар ярьсан. Тэгээд би хоёр шил архи аваад *******ынд очоод архийг нь өгөөд нэг шил архинаас нь хувааж уугаад тэндээ амарсан. Тэр шөнө 02 цагийн орчимд сэрээд гэрээс гарахад *******, *******ыг барьж авч газар унасан байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад гэрт оруулж өгөөд явсан. Миний бодлоор согтуу нь гайгүй байсан. тухайн үед гэрт унтаж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.                                                                                              

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 / болон хавтаст хэргийн 54 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 5-9 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан” анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******т буцаан  олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 /  төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан *******т оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган  / 500.000 /  төгрөгөөр торгох ялыг ялтан *******ыг хоёр сарын хугацаанд төлөхөөр   тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь  бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн  гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын  17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Д.БАТЦЭНГЭЛ