| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0319/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/323 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/323
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов,
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1914006750397 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******, Регистрийн дугаар:***************,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,*******, Регистрийн дугаар:********************,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эхэн Цавчиран гэх газарт ******* гуайтай таарсан. Шинэн манай 2 торомтой ингийг тамгаласан байсан удаагүй тэр 4 тэмээ алга болсон тэрнээс хойш Шинэнтэй таараагүй байж байгаад таарсан. Тэгээд алга болсон тэмээгээ хэлтэл ******* чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд газраас чулуу аваад надруу шидсэн тэр чулуу нь толгой орой хэсэгт оносон. Тэгээд би мотоциклиосоо буугаад *******гийн дээлний зах хэсгээс нь баруун гараараа бариад зүүн гараараа толгой хэсэгт 2 удаа цохьсон, манай эхнэр Насанжаргал бид хоёрыг салгаад эхнэр бид 2 хөдлөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт
Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мал эрж яваад*******, С.Насанжаргал хоёртой таарсан. С.Насанжаргал бид 2 мэндэлчихээд байж байтал******* намайг чи хэлгүй болчихоо юу яагаад надтай мэндлэхгүй байгаа юм гэхээр нь чи надтай мэндлэх ёстой юу, би чамтай мэндлэх ёстой юу гэж хэлсэн. Гэтэл******* энэ муу сохор чинь юу гэнээ алаад өгье гээд мотоциклиосоо бууж ирээд над руу чулуу явуулсан. Би чулуунд оногдоогүй. Намайг мотоциклиосоо бууж амжаагүй байхад******* ирээд миний зүүн нүд рүү 2 удаа цохьсон буугаад иртэл дахиад 2 цохьсон. Тэгээд бид 2 ноцолдож байгаад би*******ын дээр унахад дахиад намайг 2 удаа цохьсон. Би*******ын дээр гараад дараад байж байтал******* наад пиздаг ав гэж эхнэртээ хэлэхэд эхнэр нь намайг хойш татаж унагаасан. Босоод иртэл******* гартаа барьсан чулуугаараа миний толгой руу 4-5 удаа цохиж цамцны захаар намайг боож байгаад зүүн нүд рүү цохиод байсан. Үүрч явсан дурангийн оосроор боохоор нь арай гэж мултарсан. Тухайн үед*******ын эхнэр миний гарыг барьчихсан байсан учраас би ямар ч хариу үйлдэл хийж чадаагүй. Миний дурангаар ч бас намайг цохьсон. Нийтдээ миний нүүр рүү ойролцоогоор 26-27 удаа цохьсон. Толгой руу 4-5 удаа чулуугаар цохьсон. Би хүний гарт үхэх нь гэж бодоод газар самардтал чулуу гарт таарахаар нь түүгээр*******ыг нэг удаа цохьсон. Миний*******ыг цохьсон чулуу жижиг хэмжээтэй байсан.******* миний баруун нүд рүү огт цохиогүй. Нэг газар л дов болтол нь цохьсон. Тэгээд үргэлжлүүлээд намайг дахиад цохиод байхаар нь би боль гэж хэлэхэд болсон.******* намайг зодож байхад эхнэр нь миний нэг гарыг бариад намайг биеэ хамгаалах үйлдэл хийлгэхгүй байсан учраас эхнэртэйгээ намайг бүлэглэж зодсон гэж бодож байна. Тухайн зодоон ойролцоогоор 2 цаг болсон байх. Энхбат намайг зодож байхдаа чамайг энд алаад булчихсан байхад хэн ч нэхэж ирэхгүй, цагдаа, хууль надад үйлчлэхгүй гэж хэлж байсан.******* яагаад намайг зодсон учрыг би сайн ойлгохгүй байна. Энэ хүн бол угаасаа ааш авир муутай хүн гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би Цавчирын эхэнд******* түүний эхнэр С.Насанжаргал 2-той таарсан...Б.Энхбатад чи хэлгүй болчихоо юу мэнд мэдэхгүй гэж надруу хэлэхээр нь чи надад мэнд мэдэх ёстой юу би чамд мэдэх ёстой гэж хэлтэл сохорыг алаад өгий гэж хэлээд мотоциклиосоо буугаад миний толгой хэсэг рүү чулуу шидсэн тэр чулуунаас арай бултаад арай гэж бултаад байж байтал миний нүд рүү 2 удаа гараараа цохьсон...бид хоёр дахиад барилцаад автал миний зүүн нүд рүү 2 удаа гараараа цохьсон.....Тэгээд С.Насанжаргал намайг аргаш татаж унагаагаад босож ирэхэд Энхбат миний толгойн хэсэгт 5-6 удаа чулуугаар цохьсон. Тэгээд би дээлний захаас барьж автал намайг үүрч явсан дурангийн оосороор боогоод би арай гэж боолтноос гарах үед дурангаар 4 удаа толгой хэсэгт цохьсон дараа нь нүүр хэсэгт 5, 6 удаа цохьсон...Нийт нүд, нүүр, чих рүү гараараа 26-27 удаа цохьсон, чулуугаар 16-17 удаа толгой руу, дурангийн оосор, цамцны захаар 4 удаа боолт хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт
Уг хэргийн улмаас надад учирсан гэмтэл бүрэн арилсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Миний хувьд их гомдолтой байна. Бусдад их чирэгдэл, хохирол учруулдаг тэгээд мөн өөрийн буруугаа бусад руу чихдэг, их хэмжээний бод малтай малаа хариулаггүй явуулдаг тэрнээс нь болоод бэлчээрийн асуудал бог малтай хүмүүсийн хувьд хүнд хэцүү байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт
Надаас эм, тарианы болон шатахууны зардал гарсан. Толгойдоо цохиулсан гэмтлээс болоод 35 хоног малдаа явж чадаагүй. Түүнээс хойш ойр зуур явдаг болсон. Мөн шөнө орой нойр хүрэхээ больсон. Нийт 1.964.150 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс гадна өчнөөн зардал гарсан боловч нотлох баримт байхгүй. Толгойдоо цохиулснаас болж их мартамхай болсон. Цаашдаа тархины зураг авахуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байх гэж бодож байна гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эхэн цавчирна гэх газар мал эрж яваад*******, түүний авгай Насанжаргал 2-той таарсан...би чи надтай мэнд мэдэх ёстой юм биш үү гэж хэлсэн, тэгтэл энэ сохрыг алаад өгий гээд мотоциклиос бууж ирээд бариад автал нүд рүү 6 зургаан удаа цохьсон. Би*******ыг унагаагаад дээрээс нь дараад байж байтал авгай С.Насанжаргал нь намайг араас татаж хойш унагаасан тэгтэл газраас Энхбат босож миний тархи руу 5,6 удаа цохьсон, би хүний гарт үхэх юм байна гэж бодоод газраас багавтар хэмжээний чулуу аваад толгой орой хэсэг рүү 1 удаа цохьсон...Б.Энхбат дахиад ноосон цамцны захаар намайг боосон би*******ад одоо боль гэж хэлээд салсан ..... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч С.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн
... Ц.Шинэн нь мотоцикль дээрээсээ бууж ирээд*******ыг чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд газраас чулуу аваад*******ын толгой зүүн хэсэгт чулуугаар цохьсон.******* нүүр улаан болсон зүүн шанаа хэсэгт цус гоожсон, ******* баруун гартаа атганд багтах хэмжээний чулуу барьчихсан байдалтай байсан. Тэгээд би *******г араас нь татаад гар татаж чулууг нь аваад тэр 2-ыг өөд нь босгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 579 дугаар шинжээчийн
1. *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн чихний зулгаралт, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 40/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 637 дугаар шинжээчийн
1. Б.Энхбатын биед зүүн зулайд сорви, зүүн доод зовхи, зулай, дух хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх зүүн зулайн сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыр 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Харин зүүн доод зовхи, зулай, дух, хүзүүний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журамын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл үзүүлсэн өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 704 дугаар нэмэлтээр шинжээчийн
1. *******гийн биед өмнө гаргасан №579 тоот дүгнэлтэнд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн чихний зулгаралт, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад өөр гэмтэл тогтоогдсонгүй.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 56-57, 64/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-94/, шүүгдэгч*******ын хувийн байдлын талаарх 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 53 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109/, шүүгдэгч нарын эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 107/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99, 108/, шүүгдэгч нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98, /, депозит дансны хуулгууд /хх-ийн 92-96, 98-104/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 162 дугаартай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110/, шүүгдэгч *******гийн бусдад зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 122-125/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-112/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
хохирогч*******ын ... ******* чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд газраас чулуу аваад надруу шидсэн тэр чулуу нь толгойн оройн хэсэгт онсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
хохирогч Ц..Шинэн ... би хүний гарт үхэх юм байна гэж бодоод газраас багавтар хэмжээний чулуу аваад толгой орой хэсэг рүү 1 удаа цохьсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
шүүгдэгч*******ын ... би мотоциклиосоо буугаад *******гийн дээлний зах хэсэгээс нь баруун гараараа бариад зүүн гараараа толгой хэсэгт 2 удаа цохьсон...гэх мэдүүлэг / хх-ийн 60-62/
шүүгдэгч *******гийн ... Энхбат миний толгой хэсэгт 5-6 удаа чулуугаар цохьсон,... би дээлний захаас барьж автал намайг үүрч явсан дурангийн оосороор боогоод би арай гэж боолтноос гарах үед дурангаар 4 удаа толгойн хэсэгт цохьсон дараа нь нүүр хэсэгт 5, 6 удаа цохьсон... Нийт нүд, нүүр, чих рүү гараараа 26-27 удаа цохьсон, чулуугаар 16-17 удаа толгой руу, дурангийн оосор, цамцны захаар 4 удаа боолт хийсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
гэрч С.Насанжаргалын ... Б.Энхбатыг чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд газраас чулуу аваад толгой зүүн хэсэгт чулуугаар цохьсон, нүүр улаан болсон зүүн шанаа хэсэгт цус гоожсон,...******* баруун гартаа атганд багтах хэмжээний чулуу барьчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 579 дугаар шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн чихний зулгаралт, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 40/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 704 дугаар нэмэлтээр шинжээчийн ....*******гийн биед өмнө гаргасан №579 тоот дүгнэлтэнд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн чихний зулгаралт, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад өөр гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 50-51/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 637 дугаар шинжээчийн ... Б.Энхбатын биед зүүн зулайд сорви, зүүн доод зовхи, зулай, дух хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 45/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрсдийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхбат, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Энхбат, ******* нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Энхбат, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт... өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн ....гэх мэдүүлэг өгсөн байх тул өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Iүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Доржготов шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна,...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү ....хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т ... өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан доволгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй... гэж хуульчилсан ба шүүгдэгч *******ын хувьд эхлэж *******гийн эсрэг довтолгоогүй хийгээгүй, *******гийн цохьсон үйлдэлд түүний үйлдлийг эсэргүүцэж толгой хэсэгт 2 удаа цохьсон*******ын үйлдлийг бусдын амь биед аюултай хүч хэрэглэсэн буюу аргагүй хамгаалалт тооцох боломжгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор ….тус тус зохицуулжээ.
Уг хэргийн улмаас шүүгдэгч*******, ******* нарын хоорондын зүй бус харилцааны улмаас бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөнгөн дүнгээр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч*******аас нотлох баримтаар эм тариа, бензины зардал нийт 1964150 төгрөг нэхэмжилсэн ба байх тул шүүгдэгч*******аас 1964150 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.
Хохирогч *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******,******* нар нь өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй талаарх Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, малын тоолгын бүртгэл, ХААН банкны диспотезын хуулга / байшин, машин, мотоциль, бог, бод малтай/ зэрэг тодорхой тогтмол орлоготой шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч*******, ******* нарын хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... Gopiu маркийн гар утас...”, шүүгдэгч*******ын эзэмшлийн ... Gopiu маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу*******, ******* нарт буцаан олгож, шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гэгээн шавийн Бөхболд овогт Бадамхоролын Энхбат,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Энхбат, ******* нарыг тус бүр долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 700,000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбат, ******* нарт оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 700,000 / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатаас 1964150 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбат, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Шинэн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч*******ын эзэмшлийн “...Gopiu маркийн гар утас...” шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... Gopiu маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Энхбат, ******* нарт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхбат, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.БАЙГАЛМАА