Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/324

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Хохирогч:*******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 1914006730416 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  Ламтан овогт Алтанхуягийн Алтансүх, /Регистрийн дугаар: ************/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд Ц.Гүндцамбыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би тухайн үед*******д уурлаж аягатай цайг өшиглөж 2-3 удаа цохиж аваад хөлөөс нь татсан гэтэл толгой нь хагарсан байсан. Би толгой нь яаж хагарсан талаар би хараагүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /

Хохирогч Ц.Гүндцамбын мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед ******* рүү би муухай харсан байх тэрнээс болж маргалдаж ******* босож ирээд чи яагаад муухай хараад байгаа юм гэхэд би муухай хараагүй ахаа гэсэн. Тэгсэн ******* миний аягатай цай руу цохиод авсан тэр үед би босоод ирэхэд ******* намайг ганц хоёр толгой орчим цохьсон тэгээд миний мөр дээрээс татсан би цайн дээрээ гулгаж ор мөргөж толгойгоо хагалсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 09-10 /

 Гэрч Г.Сайнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн

би Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед гурван давхарт сууж байхад хоёр дугаар хорих өрөөнөөс чимээ гарсан. Тэгээд би дэд ахлагч Лхагвадорж очоод шагайвчаар шагайж боль гэж орилсон би Лхагвадоржийг холдуулж өөрөө шагайвчаар харахад ******* Ц.Гүндцамбын толгой руу нь гараараа цохьсон  боль хойшоо бол гэж гурван удаа шаардлага тавьж хэлсэн. Тэгтэл миний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй Ц.Гүндцамбыг орон дээрээс дугтарч унагаасан тэр үед******* орны толгой мөргөж унаад толгой хагарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Х.Амгалангийн  мөрдөн байцаалтад өгсөн

оройн унд уусан нэг ширхэг боорцог илүү гарсаныг******* надруу шидэж өгснийг би авсан...*******,******* 2 маргалдаад барилцаад авсан. Тэгтэл******* асгасан цайндаа халитраад уначихсан ор мөргөөд толгойгоо хагалсан...гэх мэдүүлэг /13/

Гэрч М.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн

орой цайгаа уугаад сууж байсан *******,******* 2 маргалдаад барилцаад авсан. Тэгээд******* асгасан цайндаа халитраад унахдаа орны толгой мөргөөд толгойгоо хагалсан байх би сайн хараагүй хурдан хугацаанд болоод өнгөрсөн...гэх мэдүүлэг /13/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаар шинжээчийн

  1. Ц.Гүндцамбын биед зулайн хуйхны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэг.дсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 18 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 23/,  цагдан хорих байрны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 06/, шүүгдэгч *******эд сахилгын шийтгэл оногдуулсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаал /хх-ийн 20/,  шүүгдэгч *******ийн зөрчлийн акт, /хх-ийн 21/ эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-60/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд Ц.Гүндцамбыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  *******ийн ... би Ц. Гүндцамбад уурлаж аягатай цайг өшиглөж 2-3 удаа цохиж аваад хөлөөс нь татсан толгой нь хагарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн  28-29/

Хохирогч Ц.Гүнцамбын … ******* толгой орчим цохьсон,..миний мөр дээрээс татсан би цайн дээрээ гулгаж ор мөргөж толгойгоо хагалсан... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12, 50-51 /

 Гэрч Г.Сайнзаяагийн  ... Ц.Гүндцамбыг орон дээрээс дугтарч унагаасан орны толгой мөргөж унаад толгой хагарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 11 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 585 дугаартай шинжээчийн ... Ц.Гүндцамбын биед зулайн хуйхны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 18 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******элд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Гүнцамба нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******эд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******эд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4-т... энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь тухайн хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээг авагдаагүй бөгөөд тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1070 дугаар шүүгчийн захирамжаар  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, уг хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ламтан овогт Алтанхуягийн Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд хэрэглэсэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.БАЙГАЛМАА