Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814002010086 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* регистрийн дугаар: /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн 2 Баянхонгор сумын 9 дүгээр багийн 12-9 тоот хашаанд байх *******ын эзэнгүй байсан гэрт хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 шуудай 21 кг борцыг хулгайлж бусдад 630000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... *******тай 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр алтанд хамт хамт явсан. *******, буюу// нарын хамтаар Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Дөвөнтийн нуруунд очиж алт ухаж 3 хоносон боловч шальтай юм олдоогүй. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн үед Баянхонгор аймгийн төвд хамт ирж *******ын гэрт очоод бид 3 нэг шил архи авч уухаар болсон мөнгө нь болохоор шороо хамт угаагаад олсон 10000 төгрөг байснаар авсан. Энэ мөнгийг бид 3 хувааж авах ёстой байсан юм.. Уг архийг *******ын гэрт хувааж уугаад дуусахад ******* нь дахиж архи авч ууя гэж яриад гэрийнхээ баруун талын орон доогуур байсан 2 шуудай борцноос 1 кг орчмыг авч цэнхэр өнгийн торонд хийгээд доод зах дээр зарсан. Тэгээд нэг шил архи авч буцаад *******ын гэрт очиж уг архийг хамт ууж дуусгаад бид 2 ынхаас гараад ******* гэж айлд ирсэн. Тэнд байхад нь гэрлүүгээ яваад өгсөн. Би хөдөө авч явсан 5 кг будаагаа *******ийн ээжид зараад нэг шил архи авсан. ******* нь хаана архи уугаад ирсэн юм гэхэд нь би тай хамт алтанд яваад ирсэн гэрт уусан гэхэд ******* нь тэгвэл цаадах дээр чинь очиж хамт ууя гээд ын гэрт очихоор болж ын гэрт очоод буцаж гарч *******ийн гэрт ирээд байх хооронд нь би ганцаараа гарч явсан. Тэгээд би ын гэрт нь очоод гэрийнх нь цавганд байсан түлхүүрийг нь авч ороод орон доор байсан 2 шуудайтай борцыг аваад Булгаа гэх айлд очиж эхнэр д нь нэг шуудай борцыг нэг том шилтэй архи 30000 төгрөгөөр манай борц байгаа юм би архи уух гэсэн юм гэж хэлж зарсан, нөгөө шуудайтай борцыг таксинд үлдээсэн байсан нь уг такси аваад явсан юм байлгүй мэдэхгүй байгаа. Би таксины жолоочийг одоо харах юм бол танихгүй ямар таксинд сууж явснаа мэдэхгүй байгаа…гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн төвд *******ийн хамт ирсэн. Шороо хамт угаагаад олсон 10,000 төгрөгөөрөө 0,75 литрийн Ерөөл нэртэй архи авч хувааж уусан. Дахиж архи авч ууя гээд би гэрийнхээ баруун талын орон доогуур байсан 2 шуудай борцноос цагаан бордуу өнгийн тос болсон шуудайтай ямааны борцноос 1 кг орчмыг авч цэнхэр өнгийн торонд хийгээд *******т өгч чи зараад нэг шил архи аваад ир гэж хэлж хамт дунд зах орж зарсан. ******* нь зах руу ороод зарчихлаа гээд нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи авч гарч ирээд буцаад манай гэрт очиж уг архийг хамт уугаад 15-16 цагийн хооронд байх болон ******* нар нь сүүлд авсан архийг хамт ууж дуусгаад манайхаас гарч явсан. Би гэртээ ганцаараа унтаад үлдсэн орой 17-18 цагийн үед ******* , ******* хоёр манай гэрт ирсэн. ******* нь намайг хамт явж архи ууя гээд хамт гарах болж би гэрийнхээ хаалгыг цоожоор нь цоожлоод түлхүүрээ халаасандаа хийгээд гарч хашааныхаа хаалгыг түгжээд тэд нарын ирсэн нэг жижиг машинд сууж *******ийн эгчийнх нь гэрийн гадаа ирсэн чинь ******* нь надад нэг шил архи авч өгч бид нар хувааж уусан. Тэгэхэд ******* нь архинаас уухгүй алга болчихсон, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд гэртээ ирээд зүүн талын орон дээр унтсан байсан. Өглөө сэрээд баруун талын орон доогуур харсан чинь баруун талын орон доогуур байсан 2 шуудайтай борц байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Би шөнө гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгож орсон эсэхээ санахгүй бас хэдэн цагт гэртээ ирсэнгээ мэдэхгүй байна. Гэхдээ маргааш өглөө нь харахад түлхүүр нь цоожиндоо зоолттой байсан. Мөн гэрийн цоожийг маргааш нь үзэхэд хөшиж онгойлгосон шинжтэй будаг нь халцарсан байсныг дараа нь мэдсэн. Гэрээс алдагдсан 2 шуудай борцыг болохоор нэг шуудайнд нь сарлагийн бүдүүн үнээний хоёр хаа нэг гуяны шулаагаар хийсэн 13 кг орчим борцыг 50 кг-н шуудайнд хийсэн аман дээр нь цагаан даавуу тавиад оёсон байсан. Нөгөө шуудайнд нь болохоор 2 ямааны бүтэн шулаагаар хийсэн 9 кг орчим байснаас 1 кг-ийг авч зарсан байсан. Манайхаас сарлагийн 13 кг борц болон ямааны 8 кг борц нийт 21 кг борц алдагдаад байна. Би борцоо 1 кг-г нь 30,000 төгрөгөөр үнэлж байгаа. Надад нийт 21 кг борцны үнэ болох 630,000 төгрөг эсвэл 21 кг борцыг буцааж өгөх юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... надад нэг шуудай борцыг өмнө нь манайд жорлон барьж өгч байсан ******* зарсан. Надад зарахдаа өөрийнхөө гэрийн борцыг зарах гэж байгаа юм гээд байсан. Надаас нийтдээ 35000 төгрөг бэлнээр 2 литрийн Соёрхол нэртэй том архи зэргийг авсан бөгөөд нийт 75000 төгрөгөөр уг шуудайтай борцыг зарсан. Харин надад зарсан нэг шуудай борцыг хохирогч ******* гэж хүн аваад явсан ...гэх мэдүүлэг.../хх-ийн 24-26/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Бид нар 0,75 литрийн Ерөөл нэртэй архиийг *******ынд хувааж уугаад дуусгасан. ******* нь дахиж архи авч ууя гээд гэрийнхээ баруун талын орон доогуур байсан 2 шуудай борцноос 1 кг орчмыг авч торонд хийгээд доод зах дээр ирж *******т өгч зараад нэг шил архи авсан. Тэгээд нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи авч буцаад *******ын гэрт очиж уг архийг хамт ууж дуусгаад ******* бид 2 ынхаас гараад ******* гэж айлд ирсэн. Тэгэхэд ******* нь алтанд явахдаа авч явсан цагаан будаагаа авч явсан бөгөөд тэр будаагаа энэ хавиар зараад архи авч ууя гээд хэлэхэд ******* би ээжээс ганц юмны мөнгө гуйгаад ирэе гээд ээжийнхээ гэрт орсон энэ үед би ерөөсөө архи уухгүй больё гээд гэрлүүгээ яваад өгсөн. ******* нь би хулгайлсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг.../хх-ийн 29-31/

Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “... борцыг 630000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-38/, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28- 34/, эд хөрөнгө битүүмжуилсэн тогтоол, тэдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 35-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 61-62/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 64-72, 74-82/ нотлох баримтуудыгшинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 12-9 тоот хашаанд байх *******ын гэрт хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 шуудай 21 кг борцыг хулгайлж бусдад 630000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ийн... би ын гэрт нь ороод орон доор байсан 2 шуудайтай борцыг аваад нэг шуудай борцыг нэг том шилтэй архи 30000 төгрөгөөр манай борц байгаа юм би архи уух гэсэн юм гэж хэлж зарсан, нөгөө шуудайтай борцыг таксинд үлдээсэн байсан …гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/

Хохирогч *******ын...******* нь архинаас уухгүй алга болчихсон,…гэртээ ирээд зүүн талын орон дээр унтсан байсан, өглөө сэрээд баруун талын орон доогуур харсан чинь баруун талын орон доогуур байсан 2 шуудайтай борц байхгүй,... би өглөө нь харахад түлхүүр нь цоожиндоо зоолттой, гэрийн цоожийг үзэхэд хөшиж онгойлгосон шинжтэй будаг нь халцарсан байсныг дараа нь мэдсэн,…гэрээс алдагдсан 2 шуудай борцыг болохоор нэг шуудайнд нь сарлагийн бүдүүн үнээний хоёр хаа нэг гуяны шулаагаар хийсэн аман дээр нь цагаан даавуу тавиад оёсон, нөгөө шуудайнд 2 ямааны бүтэн шулаагаар хийсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/

гэрч *******ын ... надад нэг шуудай борцыг зарахдаа 35000 төгрөг бэлнээр 2 литрийн Соёрхол нэртэй том архи зэргийг авсан бөгөөд нийт 75000 төгрөгөөр уг шуудайтай борцыг зарсан,…надад зарсан нэг шуудай борцыг хохирогч ******* аваад явсан гэх мэдүүлэг.../хх-ийн 24-26/

гэрч *******гийн .. ******* нь би хулгайлсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг.../хх-ийн 29-31/ Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “... борцыг 630000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-38/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 12-9 тоот хашаанд байх *******ын гэрт хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 шуудай 21 кг борцыг байсныг авч улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч *******ын 2 шуудай борцыг 630000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 13 кг борцыг буцааж өгч, бэлнээр 75000 төгрөг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл 165000 төгрөгөнд нокиа маркийн гар утас, эрэгтэй хүний бор өнгийн гутал / хос/ өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоногггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.

Тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 846 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн боловч шүүгдэгч ******* нь уг захирамжаар цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснааршүүгдэгч *******ийг нэг / 1 / жил гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т нэг / 1 / жил гурван / 3 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар ******* нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА