Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004870261 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******  / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг Түйн голын зах дээр 2018 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжин шөнө 23 цагийн үед *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 08 дугаар сарын 21-ны шөнө Түйн гол дээр *******, найз нарын хамт голын зах дээр архи ууж байгаад би нэлээд согтчихсон бараг тасарчихсан байсан нэг мэдэхэд ууж байсан аяга аваад *******гийн дух орчимд цохисон тэр үед их харанхуй шөнө болчихсон байсан тэгтэл *******гийн найз гэх эмэгтэй *******г цохилоо гэж өмөөрч намайг үснээс зулгаасан тэгтэл манай найз намайг салгаж би зулгаасан тэгээд би гэртээ харьсан. Би зүгээр байж байгаад цохисон одоо яг юунаас болсон талаараа сайн санахгүй байна. Би духанд нь нэг удаа аягаар цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй.Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.  өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би эрх үүрэг, хохирогчоор тогтоосон тогтоолтойгоо танилцлаа. Худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдсэн. Би өмгөөлөгч авахгүй. Одоо өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би Монгол хэл бичиг үсэг сайн мэднэ. 2018 оны 08 дугаар сарын 21-нь, шөнө 21-ны өдөр би найз нартайгаа 11 цагийн үед уулзаад Баянхонгор сумын урдуур урсах Түйн голын зах дээр , болон манай найз охин Заяа : нартай архи ууж байсан юм би архи аягалж байсан тэр үед манай найз гэнэт намайг ямар ч шалтгаангүй ууж байсан аягаар миний духны баруун хэсэгт цохисон тэгээд миний толгой хагарч цус гоожиж тогтохгүй байсан тэгээд түргэн тусламж дуудаж эмч ирж би эмнэлэг явсан эмнэлэг дээр ирж духандаа оёо тавиулсан. Бид нар хоёр 0.75-тай архи ууж дуусаад араас нь мөн адил 0.75-тай архи ууж тэр архиа задлаад тойруулаад ууж байсан юм. нэлээд согтож тасарчихсан байсан юу болсон талаараа сайн санахгүй байна гэж надад сүүлд нь хэлсэн. Миний толгойнд аягаар цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Цагаанаа, Заяа, нар байсан өөр ойр орчимд хүмүүс байгаагүй  Надад нэмж хэлэх зүйл байхгүй.  мэдүүлэг / хх-ийн 18-19 /,

... 2018 оны 08 сарын 21-ны шөнө голын зэх дээр найз ,, бид архи ууж байгаад би архиа аяглаад найз нартаа өгч байгаадд архи аягалж өгсөн тэгтэл гэнэт толгой руу архи аягалж өгсөн аягаар цохисон удалгүй миний толгойноос цус гарсан, зугтаад яваад өгсөн, би эмнэлэг орж толгойдоо оёо тавиулаад цагдаад ирж хэлсэн. 3-н шил архи уусан, 2-уулаа нэлээд согтуу байсан, өөрийгөө хянах чадвар байсан. Толгой руу аягаар цохиж толгой хагалсан, өөр ямар нэг зодож, цохисон зүйл байхгүй, толгойд 3 оёо тавиулсан, өөр ямар нэг өвдөж гэмтсэн зүйл байхгүй. Надад гаргах гомдол санал алга байна, өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   

 … 2018 оны 08 дугаар сарын 21 -ны өдөр найз ******* намайг утсаар хүрээ ирээч би голын зах дээр байна гэж дуудсан би голын зах дээр 23 цагийн үе ******* дээр би очоод хоорондоо юм яриад байж байхад гэдэг залуу нэг найзтайгаа хамт ирсэн тэгээд тэр хэд хоорондоо ууж суугаад юм яриад байж байхад ******* тэр хоёр хоорондоо маргалдаж ууж сууж байсан аягаараа *******гийн духан дээр нь цохиж гэмтээсэн тэгээд эмнэлэг дээ авчирч оёо боолт тавиулаад цагдаа дуудсан өглөө нь гэдэг бандитай уулзсан тэгээд ******* эмчилгээний мөнгө гэж 300000 төгрөггаас аваад явсан тийм зүйл болсон. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаж ******* цохисон. Духанд нь нэг удаа аягаар цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би нэрийг нь сайн мэдэхгүй сүүлд ******* гэдэг нэрийг нь мэдэж авсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн22-23/

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр найз ******* намайг утсаар хүрээд ирээч би голын зах дээр байна гэж дуудсан би голын зах дээр 23 цагийн үед ******* дээр би очоод хоорондоо юм яриад байж байхад гэдэг залуу нэг найзтайгаа хамт ирсэн тэгээд тэр хэд хоорондоо ууж суугаад юм яриад байж байхад ******* тэр хоёр хоорондоо маргалдаж ууж сууж байсан аягаараа *******гийн духан дээр нь цохиж гэмтээсэн тийм зүйл болсон. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаж *******г цохисон. Духанд нь нэг удаа аягаар цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би нэрийг нь сайн мэдэхгүй. ******* болон гэх залуу Золбоо нар байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн:

1.  *******гийн биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун чамархай, хүзүүнд зулгаралт, баруун дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, дух, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. *******гийн биед 2018.08.21-ны өдрөөс өмнө гэмтэл учирсан гэх шинж тэмдэг үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 / болон хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.*******ын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.******* хохирогч ******* нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг “Түйн” голын зах дээр 2018 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжин шөнө 23 цагийн үед *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч *******гийн мэдүүлэг гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.*******од буцаан  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.                                                          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун / 500.000 / мянган төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан Д.*******од оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун / 500.000 / мянган төгрөгөөр торгох ялыг ялтан Д.*******ыг шийтгэх тогтоолыг хүлээн авснаас хойш гурван сарын дотор төлөхөөр   тогтоож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.******* нь  бусдад төлөх төлбөргүй уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч  Д.*******ын эзэмшлийн  “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын  16 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.*******од буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч Д.*******од  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Д.БАТЦЭНГЭЛ